Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0235

 


                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


                                                                                      Хэргийн индекс: 171/2015/0271/Э/

Дархан Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  П.Баттулга  даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын туслах прокурор Б.Сүрмандах 
Шүүгдэгч *** оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн *** овгийн ***ийн ***т  холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 10 дугаар сарын 14-ний  өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын *** ны өдөр *** аймгийн *** сумд төрсөн, 27 настай, эрэггтэй, ам бүл ***, эхнэр  хүүхдийн хамт *** сумын *** дугаар  баг *** дугаар брак байрны *** тоотод оршин суух, *** төвд зурагчин ажилтай,  улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, *** овгийн ***ийн ***  /РД ***

 Үйлдсэн хэргийн талаар :
  Шүүгдэгч *** нь 2015 оны 09 дүгээр сарын 02 ны орой 23 цагийн орчимд Дархан сумын *** дугаар баг *** дугаар брак  байрны *** тоотод иргэн ***тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг  зодож бие мах бодид нь санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 
/Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/ 
                                                       
                                                      ТОДОРХОЙЛОХ НЬ:

-Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд 
-Шүүгдэгч ***ийн хэрэг бүртгэлт болон  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2015 оны 9 дүгээр сарын 02 ны өдрийн 19 цагийн үед ***тай утсаар ярьтал шинэ Дарханд байна гэхэд нь хэзээ ирэх юм гэхэд удахгүй очино гэсэн боловч 21 цагийн үед дахиад утсаар залгатал ирээд авчих гэсэн бөгөөд байгаа газар нь очоод утсаар залгатал би хуучин Дарханд байна гэсэн. Би мөн явж хуучин Дархан ороод утсаар залгатал Төмөр замд байна хүрээд ир гэснээ утсаар ярихад би чамаас салмаар байна гээд утасны цаанаас  орилоод байсан юм. Би тэгээд найзуудтайгаа харих гээд явж байтал Арбатад *** явж байсан би уулзаад уур хүрээд ***ыг хавсараад унагаачихсан юм. Гэтэл  эргүүлийн цагдаа нар ирээд бид хоёрыг салгаад явуулсан ба би найзуудтайгаа явж байтал *** над руу утсаар салгаад хоёулаа учраа олоё гэхээр нь очтол намайг цохиж аваад хүмүүсийн дэргэд янз бүрийн үгээр хэлээд байсан. Тэгээд би түүнээс салж найзуудтайгаа явж байхдаа 2 лааз пиво уусан тэгээд  гэртээ иртэл *** унтаж байсан Тэгэхээр нь уур хүрээд хэдэн удаа цохиж өшиглөсөн тэгээд л унтаад өгсөн. Өглөө нь босоход *** хэрэлдээд байхаар нь ганц хоёр удаа алгадсан өөр юм болоогүй би ийм хэрэгт холбогдсондоо гэмшиж байна. *** бид хоёр харилцан бие биенийхээ бурууг ойлгосон хохирол төлбөрт өмнө нь 300,000 төгрөг төлсөн байсан” гэх мэдүүлэг  /хэргийн 15-р тал/  

-Хохирогч ***ын  хэрэг бүртгэлтэд  өгсөн: “2015 оны 09 дүгээр сарын 01 ны өдөр Дархан дээд сургуульд сурдаг ангийнхантайгаа цуг Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн орчихоод орой 22 цагийн үед ***тай ардчилсан намын байрны хажууд уулзтал намайг цохисон юм. Тэгээд би цагдаад хэлэхэд тухайн үед *** эрүүл байсан болохоор явуулсан. Би түрүүлээд гэртээ буюу Дархан сумын *** дугаар баг *** дугаар бракийн *** тоотод ***ийн аав болох ***ны гэрт очиход ээж *** нь байсан тэгээд тэндээ байж байтал 2 цагийн дараа *** ирээд янхан лалар гээд,  хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод Парк дээр залуучуудтай хамт явж байсан гээд толгой руу модоор цохиод хатуу ултай пүүзээр миний хамаг бие рүү өшиглөөд байсан намайг шөнийн 00 цагаас 4 цаг хүртэл цохиж зодсон Тэгээд *** унтаад өгсөн Би өглөө босоод 10 цаг хүртэл гэрт нь хүлээж байсан юм. Гэтэл *** босч ирээд шалны модоор миний толгой нуруу бусад газар цохиод байхаар нь уг шалны модыг булааж аваад цонхоор нь шидсэн чинь би чамайг хутгалж ална гээд гал тогооны өрөө рүү орохоор нь би айгаад цонхоор нь гараад зугатсан юм. Тухайн үед айгаад хөл нүцгэн гараад зугатсан бөгөөд хажуугийн айл руу орж найзуудаа утсаар дуудсан юм. Зодуулж байхдаа утсаар ярьж дуудах гэхэд *** миний утсыг цүнхнээс аваад хувцас ч өгөхгүй байсан юм. Тухайн үед *** аав ээжийнхээ үгэнд ордоггүй тэр хэдийгээ бас ална та нарт хамаагүй гээд байсан. Би одоо ***тай  хамт амьдрахаа больсон хотод өөр сургуульд сурах гэж байгаа санал гомдолгүй тул шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ” /хэргийн 5-р тал/ 

Гэрч: ***ийн  хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би 2015 оны 9 дүгээр сарын 01 ны орой ажлаасаа ирээд байж байтал манай бэр *** гаднаас орж ирээд өрөөндөө орсон юм. Удалгүй 1 цаг гаруйн дараа хүү *** гэрт орж ирсэн юм. Тэгээд тэр хоёр маргалдаад байснаа чимээгүй болсон тэгснээ удалгүй дахин маргалдаад байхаар нь би өрөө рүү нь ортол *** ***ыг түлхэж байсан ба тэр уйлчихсан зодуулсан бололтой байсан тэгэхээр нь би хүү ***ийг боль гэж хэлээд өрөөндөө ороод унтсан гэжээ” гэх мэдүүлэг / хэргийн 06-р тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 09 дүгээр  сарын 04 ны өдрийн 1093 тоот дүгнэлтэд: “***ын биед гайморын хөндийн гадна ханын цууралт, хамрын багана нуруу мурийсан хацарт цус хуралт , хаван чихний дэлбэн хөхөрсөн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ”.  /хэргийн 08 дахь  тал/, 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: “ял шийтгэлгүй болно” /хэргийн 16 дахь тал/ 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь хохирогч ***тай  хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар *** нь хамтран амьдрагч ***ын   эрх чөлөөнд нь халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн өгсөн мэдүүлэг, хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч ***ын  өгсөн мэдүүлэг /хэргийн 04-05-р тал/ зэргээр нотлогдож байх бөгөөд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас бичиж ирүүлсэн сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолын зүйлчлэл тохирсон байна. 

Иймд шүүгдэгч ***ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байх ба  хохирогч *** нь хэрэг бүртгэлтийн шатанд ***аас 2,000,000 төгрөг нэхэмжилж байсан боловч хохирол төлбөрийг өгч авалцсан баримт хавтаст хэрэгт авагдаагүй,  хохирогч  нь хэний ч шахалт хавчилтгүйгээр  сайн дураар эвлэрсэн байна гэж үзэхэд эргэлзээтэй байна.  

Шүүгдэгч *** нь хохирогч ***ын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлж шүүгдэгч хохирогч нар нь  хоорондоо эвлэрсэн талаар гэрээ байгуулж баталгаажуулаагүй байх тул  хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх  боломжгүй байна гэж шүүх үзлээ 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй битүүмжилсэн эд хөрөнгөгүй. *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284,, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294,295,296, 297, 298, 299  дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                              ТОГТООХ НЬ: 
    
1.Шүүгдэгч *** овгийн ***ийн ***г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн  хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх  зааснаар *** овгийн ***ийн ***ийг /01 / нэг сарын хугацаагаар баривчилсугай 

3.Эрүүгийн хуулийн 51 зүйлийн 51-1 дэх хэсэгт  зааснаар ***т оногдуулсан 01 сарын баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүсүгэй.

 4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар ***т өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай. 

  5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй битүүмжилсэн эд хөрөнгөгүй. *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай 

   6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Дархан Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    


                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            П.БАТТУЛГА.