Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 66

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг

Улсын яллагч Э.Бадрал

Шүүгдэгч М.Мөнхзул түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Мөнх-Эрдэнийн Мөнхзулд холбогдох Эрүүгийн 201625031962 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, нөхөр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г Гудамж 695 А тоотод амьдардаг, улсаас авсан гавъяа шагнал үгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх, Харчин овогт Мөнх-Эрдэнийн Мөнхзул, /РД:МИ81041203/

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч М.Мөнхзул нь 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-14 дүгээр гудамж 284 тоот хохирогч М.Хос-Эрдэнийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэлж нэвтрэн орж мөнгөн хазаар хулгайлж нийт 1.500.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч М.Мөнхзул  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 09 дүгээр сарын 29-ний өдөр айл руу орж хазаар авсан нь үнэн. Тухайн өдөр хоёр хүүхдээ урд талынхаа айлын охинд орхиод гарсан юм. Уг хазаарыг урт цагаан орж зарах гэхэд мөнгөн хазаар биш гэхээр нь гэрийнхээ ойролцоо хог руу хазаарыг хаясан. Би байнга архи ууж явдаггүй. Айлын гэрт орж хазаар авсан нь миний буруу гэв.

Мөрдөн байцаалтанд хохирогч М.Хос-Эрдэнэ: Би ээж болох Оюун-Эрдэнийн хамт Чингэлтэй дүүргийн  7 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин судаг. 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр би гэртээ 15 цагийн үед ирсэн чинь манай Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэлж мөнгөн хазаар болон 5кг будаа, мах 4 кг, сонгино 2 кг алдагдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэсэн мэдүүлэг./хх-32/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹ 06/486 тоот дүгнэлтэнд:

 

1.Хэргийн газраас бэхжүүлэн авсан 3,4 дугаартай гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Харин 1,2 гэсэн дугаартай гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэхгүй.

2.Шинжилгээнд тэнцэж байгаа 3,4 дугаартай гарын мөрүүд нь 2001 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр, 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр, 2008 оны 05 дугаар сарын 09-ны өдөр тус тус санд бүртгэгдсэн Мөнх-Эрдэнэ овогтой Мөнхзулын зүүн гарын дунд, зүүн гарын ядам хуруунуудаар дарагдсан байна гэх дүгнэлт /хх37/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл хх-16-22, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл хх-23-27, эд зүйлийн үнэлгээ хх-33, гэрчүүдийг байцаасан тэмдэглэл хх-34-35, ял шалгах хуудас хх-64, иргэний үнэмлэхний лавлагаа хх-66, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч М.Мөнхзул нь 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-14 дүгээр гудамж 284 тоот хохирогч М.Хос-Эрдэнийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэлж нэвтрэн орж мөнгөн хазаар хулгайлж нийт 1.500.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч М.Хос-Эрдэнийн өгсөн…2016.9.29-ний өдөр гэртээ 15 цагийн үед ирхэд манай Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэлж мөнгөн хазаар болон  5кг будаа, мах 4 кг, сонгино 2 кг алдагдсан байсан…тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэсэн мэдүүлэг./хх-32/, эд зүйлийн үнэлгээ…мөнгөн тоноглолтой хазаар…нийт 5-н товруутай 1992 ондт 800.000 төгрөгөөр худалдаж авч байсан…үнэлгээ 1.500.000 төгрөг хх-33, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр үйлдсэн хэргийн үйл баримтууд  хангалттай  нотлогдон тогтоогдож байна. 

 

Прокуророос шүүгдэгч М.Мөнхзулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч М.Мөнхзулыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх  дүгнэв.

 

Шүүгдэгч бусдын эд хөрөнгийг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлж дур зоргоороо захиран зарцуулах гэсэн шунахай сэдэлтээр гэм буруугийн санаатай хэлбэрээр уг хэргийг үйлдсэн байна.

 

Хохирогч хохиролоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич  нэхэмжлэх эрхтэй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Мөнхзул нь анх хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд 2 настай, 4 настай  хүүхэдтэй болох нь /хх-79-80/ хүүхдийн төрсний гэрчилгээгээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар  ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь  зүйтэй байна.

 

        Хавтаст хэрэгт шүүгдэгч М.Мөнхзулын хувьд ноогдох өмч хөрөнгийн талаар хэрэгт авагдсан баримт байхгүй  тул хуульд заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх боломжгүй гэж үзэв.