| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэнбаярын Энхжаргал |
| Хэргийн индекс | 171/2015/0266/Э |
| Дугаар | 2015/ШЦТ/0239 |
| Огноо | 2015-10-29 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0239
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0266/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Хохирогч ***,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000586 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, 51 настай эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж,уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ***. /РД: ***/,
Яллагдагч ***нь 2015 оны 08 дугаар сарын 05-ний өдөр 16 цагийн орчим архидан согтуурсан үедээ Дархан сумын 7 дугаар багийн Буян зах, Дархан зах хоёрын дунд байрлах худалдааны павильоны хажууд ***ыг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 08 дугаар сарын 05-ний өдөр 11 цагийн орчим гэрээсээ гараад зах дээр очоод Бадамаа гэх залуутай тааралдаад бид хоёр 0,75 гр-ын “Түмний хишиг” нэртэй архи уугаад би салж яваад Төмөр замын Монта 3 дугаар байранд дүү ***ын гэрт очоод дүү байхгүй болохоор нь эхнэрээс нь мөнгө гуйхад өгөхгүй байхаар нь байрных нь гадаа дүүгээ хүлээгээд сууж байгаад нэг мэдхэд байшин налаад хэсэг унтсан байсан. Тэгтэл манай дүү ирээд намайг сэрээгээд гэр рүүгээ ор гэхээр нь би танай гэрт ах нь орохгүй ээ, харин мөнгө байвал ахдаа өгчих гэхэд манай дүү мөнгө байхгүй гэж хэлээд гэр рүүгээ орсон юм. Ингээд би босож яваад зах руу ороод Дархан зах, Буян зах хоёрын хооронд байрлах худалдааны павильоны хажуугаар явж байхад *** намайг дуудсан юм. *** 2015 оны 06 дугаар сард миний толгой руу таягаараа цохиж толгойг хагалж байсан болохоор нь *** дээр очоод уулзаж байсанаа санаж байна, мөн би ***ы толгой руу цохиж байсанаа санаж байгаа, их архи уусан байсан болохоор би өөр юу болсоныг санахгүй байна” гэх мэдүүлэг / хэргийн 25 дугаар хуудас/,
Хохирогч ***ы шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн орчим би захаас нэгж аваад павильонуудын хажуугаар явж байхад миний хамаатны залуу *** зогсож байсан юм. Би *** уулзах гээд очиход миний араас ***ирээд үгийн зөрүүгүй баруун хөл рүү өшиглөсөн юм. Тэр үед миний хөл тон гэж дуугараад хугарсан бөгөөд би газар унаад ***аа чи миний хөлийг хугалчихлаа шүү дээ гэж хэлэхэд ***хуц муу пизда минь, чи муу цагдаагийн нохой гэж хэлээд миний хугарсан хөл рүү дахин өшиглөөд миний нүүр рүү мөн гарынхаа араар нэг цохиод яваад өгсөн юм. 2015 оны 07 дугаар сарын эхээр ***бид хоёр архины мөнгөнөөс болж маргалдаж байсан. Тухайн үед би ***ыг таягаараа цохиж толгойноос нь цус гаргаж байсан юм” гэх мэдүүлэг /хэргийн 8-9 дүгээр хуудас/,
Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 08 дугаар сарын 05-ны өглөө эмнэлэг орчихоод 13 дугаар маягтаа авчихаад захын хажуугаар алхаад явж байхад манай хамаатны ах *** павильоын урд талын хашлагны хажуу талд сууж байсан. Тэгэхээр нь явж очоод юу хийж байгаа юм бэ? гэж асуухад нэгж авах гээд байж байна гэж хэлсэн. Тэгээд юм яриад сууж байтал цаанаас ***согтуу хүрч ирээд хоорондоо маргалдаад байсан. Тэр үед би хажуу талаас нь боль боль гээд дундуур нь орж салгахад ***, ***д хандаж чи урьд нь таягаараа миний толгойг цохиж хагалж байсан гээд дахин дайрч барьцалдаж аваад ******ы нүүрэн тус газар нь цохьсон. Тэр үед *** газар унасан. Тэгэхэд нь би боль гээд ***ыг ***аас холдуулж салгаад явуулсан. Тэгээд буцаж ирэхэд *** надад хандаж ***миний хөлийг хугалчихлаа гээд харуулж байсан. Тэгээд удалгүй эмнэлгийн машин ирээд ***ыг аваад явсан” гэх мэдүүлэг / хэргийн 10-11 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 971 дугаартай
1. ***ы биед баруун хөлний шилбэний 2 ясны битүү хугарал, дээд уруулын шарх тогтоогдлоо.
2. ***ы биед учирсан дээрх хугарал, шарх нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хэргийн 16 дугаар хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч ***нь 2015 оны 08 дугаар сарын 05-ний өдөр 16 цагийн орчим хохирогч ***тай тааралдаж “чи урьд нь таягаараа миний толгойг цохиж хагалж байсан” гэж хэлээд өшиглөснөөс баруун хөл нь хугарч, түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан болох нь хохирогч *** уулзах гээд очиход миний араас ***ирээд үгийн зөрүүгүй баруун хөл рүү өшиглөсөн юм. Тэр үед миний хөл тон гэж дуугараад хугарсан. 2015 оны 07 дугаар сарын эхээр ***бид хоёр архины мөнгөнөөс болж маргалдаж, тухайн үед би ***ыг таягаараа цохиж толгойноос нь цус гаргаж байсан юм” гэх, гэрч ***гийн “***согтуу хүрч ирээд хоорондоо маргалдаад байсан. ***, ***д хандаж чи урьд нь таягаараа миний толгойг цохиж хагалж байсан гээд ******ы нүүрэн тус газар нь цохьсон... *** надад хандаж ***миний хөлийг хугалчихлаа гээд харуулж байсан” гэх мэдүүлэгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 971 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч ***ыгбуспын бие махбодид хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч ***аас эмчилгээний зардалд 1500 000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч ***нь 1.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн байх ба үлдэгдэл 500.000 төгрөгийг дараа төлөхөөр харилцан тохиролцсон, хохирогчоос ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн болохыг нь зүйтэй.
Шүүгдэгч ***ад ял шийтгэл оногдуулахдаа учруулсан хохирлыг ихэнхийг төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ***нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч *** 450 /дөрвөн зуун тавь/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг ***ад мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар ***аас 500.000 төгрөг гаргуулж, хохирогч, ***/-д олгосугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч ***нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***ад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***ад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ