Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2020/01193

 


2020 оны 5 сарын 05 өдөр                                   Дугаар 183/ШШ2020/01193                                    Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж,  тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, байр, ТХХК /РД:/-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн тоот хаягт байрлах, С. ХХК /РД:/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 1 051 132 599,92 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ТХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Тнь С. ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 12/18-302 тоот Зээлийн гэрээ байгуулж, 920,000,000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, газар тариалангийн техник хэрэгсэл худалдан авах зориулалтаар олгосон. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 12/18-303 тоот Барьцааны гэрээ байгуулан дараах хөрөнгүүдийг барьцаалуулсан. Л.Б.ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 12-р баг, 14-р хороолол, Хүслийн хотхон 2-р байр, 27 тоот хаягт байршилтай, 31,89 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн       Ү- дугаартай орон сууц. Л.Б.ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 12-р баг, 14-р хороолол, Хүслийн хотхон 2-р байр, 26 тоот хаягт байршилтай, 46.11 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай орон сууц. Ө.Бы өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 14-р баг, 2-р хороолол, 2-р байр. 22 тоот хаягт байршилтай, 631,8 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003008612 дугаартай амины орон сууц. Ө.Бы эзэмшлийн Дархан-Уул аймаг, хороолол, 1,289 м.кв талбайтай, нэгж талбарын 080155141 дугаартай газар эзэмших эрх. С. ХХК-ийн эзэмшлийн Сэлэнгэ аймаг, Сайхан сум, Номгон 3 баг, Ширээ нуруу газарт байрлах 1,289 м.кв талбайтай нэгж талбарын 171000157 дугаартай газар эзэмших эрх. С. ХХК-ийн эзэмшлийн Сэлэнгэ аймаг, Сайхан сум, Номгон 3-р баг, Ширээ нуруу хаягт байршилтай, 443 га талбайтай, нэгж талбарын 171000153 дугаартай газар эзэмших эрх. С. ХХК-ийн эзэмшлийн Сэлэнгэ аймаг, Сайхан сум, Номгон 3-р баг, Ширээ нуруу хаягт байршилтай, 125 га талбайтай, нэгж талбарын 171000041 дугаартай газар эзэмших эрх. С. ХХК-ийн эзэмшлийн Сэлэнгэ аймаг, Сайхан сум, Номгон 3-р баг, Ширээ нуруу хаягт байршилтай, 300 га талбайтай, нэгж талбарын 171000155 дугаартай газар эзэмших эрх. С. ХХК-ийн эзэмшлийн Сэлэнгэ аймаг, Сайхан сум, Номгон 3-р баг, Ширээ нуруу хаягт байршилтай, 442.61 га талбайтай, нэгж талбарын 171000156 дугаартай газар эзэмших эрх. Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу зээлдэгч С. ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр зээлийн хүүг төлөх үүрэгтэй боловч 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс хойш эргэн төлөлт хийгээгүй гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. Зээлдэгч нь 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн хүүнд                    74 557 177.79 төгрөг төлсөн байдаг. Банкны зүгээс зээлийн гэрээний дагуу үүрэг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч зээлийн хүү төлөгдөөгүй, зээлдэгчийн зүгээс зээлийг ямар хугацаанд төлж барагдуулах талаар ямарваа хариуг ирүүлээгүй, зээлээ төлөх санал. санаачилга гаргаагүй тул гэрээний 6.2.1-д заасан үндэслэлээр Зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж зээлийг төлүүлэх шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэл гаргаж, гэрээ цуцалсан 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар зээлдэгч С. ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12/18-302 тоот Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл             920 000 000 төгрөг, зээлийн хүүнд 131 118 904 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 13 695.86 төгрөг нийт 1 051 132 599.92 төлөх үүрэгтэй байна. Иймд хариуцагч С. ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 1 051 132 599.92 гөгрөг гаргуулж. үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын буртгэлийн Ү- дугаартай орон сууц, Ү-  дугаартай орон сууц, Ү-2003008612 дугаартай орон сууц, нэгж талбарын 080155141, 171000157, 171000153, 171000041, 171000155, 171000156 дугаартай газар эзэмших эрхийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С. ХХК-ийн зүгээс ТХХК-тай байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12/18-302 тоот зээлийн гэрээний дагуу авсан 920 000 000 төгрөгийг тус гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөх хувиарын дагуу төлж ирсэн. Зээлийн гэрээний 21.6 дахь хэсэгт заасан 60 сарын хугацаа дуусаагүй байх тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. С. ХХК нь 2018, 2019 оны намар ургац хурааж аваагүй тул гэрээний үүргээ биелүүлж чадаагүй болно. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас гэрээний үүргээ гүйцэтгэж чадахгүй нөхцөл байдалд хүрвэл гэрээнээс татгалзаж болно гэж зааснаар үүргийн гүйцэтгэлээс татгалзсан болно. Үүргийн гүйцэтгэлэс татгалзсантай холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн 74 557 177 төгрөгийг үндсэн төлөлтөөс хасч тооцуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан илүү хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ, 212.1-т зааснаар хэд хэдэн үүргийн аль нэгийг нь сонгон гүйцэтгэх эрхийг үүрэг гүйцэтгэгч эдэлнэ гэж тус тус зааснаар үндсэн зээлийн төлөлтөөс хасуулах үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ТХХК нь хариуцагч С. ХХК-д холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 1 051 132 599,92 төгрөг гаргуулж, зээлийн барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-, Ү-, Ү-2003008612 дугаарт бүртгэлтэй орон сууцнууд болон нэгж талбарын 080155141, 171000157, 171000153, 171000041, 171000155, 171000156 дугаартай эзэмших  эрхтэй газрыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.

 

Хариуцагч зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурж, мөнгө хүлээн авсан, зээлийн тооцоололын талаар мараагүй ба харин “... цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ургац алдснаас гэрээний үүргээ биелүүлж чадаагүй. Гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлдэгчээс төлсөн 74 557 177 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох үндэслэлтэй...“ гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчид 2018 оны 12 сарын 27-ны өдөр 12/18-302 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч ТХХК нь газар тариалангийн техник хэрэгсэл худалдан авах зориулалтаар 920 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 1,7 хувь, жилийн 20,4 хувийн хүүтэй, үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр шилжүүлэх, зээлдэгч С. ХХК нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар эхний 12 сард хүүгийн төлөлт, үлдэх 48 сард хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. Мөн өдөр талууд 12/18-303 тоот барьцааны гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн                  Ү- дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сумын 12 дугаар баг 14 дүгээр хороолол, Хүслийн хотхон 2 дугаар байр 27 тоот, 31,89 м.кв нэг өрөө орон сууц, Ү- дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сумын 12 дугаар баг 14 дүгээр хороолол, Хүслийн хотхон 2 дугаар байр 26 тоот, 46,11 м.кв хоёр өрөө орон сууц, Ү-2003008612 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 2 дугаар байрны 22 тоот 631,8 м.кв амны орон сууц, нэгж талбарын 080155141 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороолол хаягт 1 289 м.кв эзэмших эрхтэй газар нэгж талбарын 171000157 дугаарт бүртгэлтэй Сэлэнгэ аймаг, Сайхан сум, номгон 3 дугаар баг ширээ нуруу хаягт 481,2 га эзэмших эрхтэй газар, нэгж талбарын 171000153 дугаарт бүртгэлтэй, Сэлэнгэ аймаг, Сайхан сум, номгон 3 дугаар баг ширээ нуруу хаягт 443 га эзэмших эрхтэй газар, нэгж талбарын 171000041 дугаарт бүртэлтэй, Сэлэнгэ аймаг, Сайхан сум, номгон 3 дугаар баг ширээ нуруу хаягт 125 га эзэмших эрхтэй газар, нэгж талбарын 171000155 дугаарт бүртгэлтэй, Сэлэнгэ аймаг, Сайхан сум, номгон 3 дугаар баг ширээ нуруу хаягт 300 га эзэмших эрхтэй газар, нэгж талбарын 171000156 дугаарт бүртгэлтэй, Сэлэнгэ аймаг, Сайхан сум, номгон 3 дугаар баг ширээ нуруу хаягт 442,61 га эзэмших эрхтэй газрыг тус тус зээлийн барьцаанд бариулжээ. /хх-9-14/

 

Зээлийн болон барьцааны гэрээг талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 156 дугаар зүйлийн 156.1, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2-т нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд гэж дүгнэв.   

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч, барьцаалагч, барьцаалуулагч биелүүлэх үүрэгтэй. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс хариуцагч С. ХХК нь 2019 оны 01 сарын 25-ны өдрөөс 2019 оны 06 сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн хүүд  74 557 177,79 төгрөгийг төлсөн ба 2019 оны 06 сарын 18-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасан ба хариуцагч нь “...хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдлаа цаг агаарын давагдашгүй хүчнээс шалтгаалан ургац алдснаас үүргээ хугацаанд нь  гүйцэтгэж чадаагүй...” гэх тайлбараа баримтаар нотлоогүй, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.  

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2023 оны 12 сарын 25-ны өдөр дуусах бөгөөд зээлдэгч гэрээгээр тохиролцсон хугацаа, хуваарийг удаа дараа зөрчсөн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан ялимгүй зөрчил гэж үзэх боломжгүй тул мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар шаардах эрхтэй юм. Гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэхийг удаа дараа шаардаж, хугацаа тогтоож байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба гэрээний 6.2.1-т заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нөхцөл үүссэн байна. /хх-15-16/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ тодохойлохдоо дээрх зээлийн гэрээг шүүхийн журмаар цуцлуулахаар шаардсан ба зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарсан өдрийг хүртэл тооцох үндэслэлтэй боловч нэхэмжлэгч зээлийн тооцоололыг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцосон байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэв.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй, 453 дугаар зүйлийн 453.1-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтрүүлсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар 2018 оны 12 сарын 27-ны өдөр 12/18-302 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй ба зээлийн тооцоолол үндэслэлтэй байх тул хариуцагч С. ХХК-иас үндсэн зээл 920 000 000 төгрөг, хүү 131 118 904 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13 695,86 төгрөг, нийт 1 051 132 599,92 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан тул хариуцагч С. ХХК нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Нэхэмжлэгч ТХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийн хаягийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, орц, 402 тоот гэж тодорхойлсон.

 

Гэвч Улсын бүртгэлийн гэрчилгээн дэх хаяг Сэлэнгэ аймгийн Сайхан сум болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон боловч зохигчид тус хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх, тус шүүхээр шийдвэрлүүлэхээс татгалзаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “хэргийн нутаг дэвсгэрийн харьяаллыг зохигч хэлэлцэн өөрчилж болно” гэж заасны дагуу талуудыг хэлэлцэн тохиролцсон гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-т заасныг тус тус баримтлан зохигчийн хоорондын 2018 оны 12 сарын 27-ны өдөр 12/18-302 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч С. ХХК /РД:/-иас 1 051 132 599,92 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ТХХК /РД:/-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч С. ХХК нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сумын 12 дугаар баг 14 дүгээр хороолол, Хүслийн хотхон 2 дугаар байр 27 тоот, 31,89 м.кв нэг өрөө орон сууц, Ү- дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сумын 12 дугаар баг 14 дүгээр хороолол, Хүслийн хотхон 2 дугаар байр 26 тоот, 46,11 м.кв хоёр өрөө орон сууц, Ү-2003008612 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 2 дугаар байрны 22 тоот 631,8 м.кв амны орон сууц, нэгж талбарын 080155141 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороолол хаягт 1 289 м.кв эзэмших эрхтэй газар, нэгж талбарын 171000157 дугаарт бүртгэлтэй Сэлэнгэ аймаг, Сайхан сум, номгон 3 дугаар баг ширээ нуруу хаягт 481,2 га эзэмших эрхтэй газар, нэгж талбарын 171000153 дугаарт бүртгэлтэй, Сэлэнгэ аймаг, Сайхан сум, номгон 3 дугаар баг ширээ нуруу хаягт 443 га эзэмших эрхтэй газар, нэгж талбарын 171000041 дугаарт бүртэлтэй, Сэлэнгэ аймаг, Сайхан сум, номгон 3 дугаар баг ширээ нуруу хаягт 125 га эзэмших эрхтэй газар, нэгж талбарын 171000155 дугаарт бүртгэлтэй, Сэлэнгэ аймаг, Сайхан сум, номгон 3 дугаар баг ширээ нуруу хаягт 300 га эзэмших эрхтэй газар, нэгж талбарын 171000156 дугаарт бүртгэлтэй, Сэлэнгэ аймаг, Сайхан сум, номгон 3 дугаар баг ширээ нуруу хаягт 442,61 га эзэмших эрхтэй газрыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 483 813 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С. ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 5 483 813 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ТХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МӨНХЦЭЦЭГ