Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0241

 


 2015        10         29                                          241

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171\2015\0237\Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Хохирогч ***,
Шүүгдэгч ***, ***нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт ***, *** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000346 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 08 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ. 
    
    Шүүгдэгч  нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, *** өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, *** тоотод оршин суух хаягтай улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2005 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 жил 5 сар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эдлээгүй үлдсэн 11 сар 06 хоногийн хорих ялыг тэнсэн сулласан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх. *** /РД:***/,

2. Монгол Улсын иргэн, *** төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, тодорхой оршин суух хаяггүй, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд 1978 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Дархан хотын шүүхийн 5 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88-Б дүгээр зүйл ангиар 2 жил хорих ялаар, 
1978 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр Дархан хотын шүүхийн 34 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 68Б дүгээр зүйл ангиар 2 жил 6 сар хорих ялаар,
1980 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 62/45 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 200 дугаар зүйлийн А-д зааснаар 1 жил 6 сар хорих ялаар,
1981 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай анийн 88Б дүгээр зүйлд зааснаар 5 жил хорих ялаар,
1986 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дархан хотын 27 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 Б дүгээр зүйл ангиар 4 жил хорих ялаар, 
1990 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Дархан хотын таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155.2-д зааснаар 8 сарын хорих ялаар,
1992 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Дархан хотын А-68 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 5 жил 6 сар хорих ялаар, 
1993 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Дархан хотын 31 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар,
 1999 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Дархан-Уул аймгийн Сум дундын 306 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар 8 жил хорих ялаар, 
1999 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 26 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх. /РД:***/,
 
Шүүгдэгч ***, ***нар нь бүлэглэн 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг “***” ХХК-ийн байрнаас хүнсний бүтээгдэхүүн, электрон жин 2 ширхэг эд зүйлс хулгайлж 323 750 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 
Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... *** ах бид хоёр шил лаазаа түүж явж байгаад нэг бракын хашаан дотор орсон. Тэгээд цонхоор нь харахад хүн байхгүй байсан. Тэгсэн чинь *** ах хоёулаа ийшээ орьё гэхээр нь би зөвшөөрч бид хоёр хашаанд нь байсан төмрөөр хоёулаа нийлж байгаад байшингын гадаа хаалгыг хөшиж онгойлгосон. Тэгээд ороход байшингын дотор хаалга онгорхой байсан ба түүгээр орход ахиад нэг шилтэй хаалга байсан ба түүгээр хархад дүүрэн боов талх өрж тавьсан байсан. Тэгэхээр нь тэр шилтэй хаалгыг нь угз татаад орсон. Тэгээд бид хоёр сав түүхдээ авч явдаг хоёр ширхэг шуудайгаа авч ороод өөрөө өөрийнхөө шуудайнд шуудайлж хийсэн. *** ах нэг тойроод ирье гээд цаад өрөө рүү нь орсоноо намайг дуудсан. Тэгээд араас нь ороход юм хиллэдэг цахилгаан жин заагаад энийг авья гэхээр нь би аваад талхтай шуудайндаа хийгээд бид хоёр тэндээс гарсан ” гэх мэдүүлэг /хэргийн 34 дүгээр хуудас/,
“...Тухайн байшингаас гарч Шар хаалга гэх газар очиж *** ахыг дуудаж жингээ өгчихөөд төмөр авдаг газарт цахилгаан жинг нь 8.000 төгрөгөөр заруулсан. ***, *** ах бид нар 8.000 төгрөгөөр архи авч уугаад шуудайтай боорцогнуудыг архи хамт уудаг хүмүүстээ тарааж өгөөд үлдсэнийг нь зарна гэж бодож дэлгүүр ороод асуухад авахгүй байсан тул хайрцагтай боорцогнуудыг авч явж байгаад цагдаа нарт баригдаад эрүүлжүүлэхэд хоносон. Надад идэж уусан юм байхгүй, би дагаж явсан надад ямар ч буруу байхгүй. Би *** ахыг дагаж явсан юм” гэв. 

Шүүгдэгч ***шүүхийн хэлэлцүүлэгт: .Мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч ***мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би он сар өдрийг нь сайн санахгүй байна. *** бид хоёр лааз, шил түүж яваад хаягыг нь мэдэхгүй брак руу ороод талх, электрон жин хоёр хулгайлсан юм” гэх мэдүүлэг /хэргийн 40 дүгээр хуудас/,

Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 04 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн үед манай нярав ***над руу утсаар яриад үйлдвэрт хулгай орчихсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би яваад очтол манай нярав борлуулагч нартайгаа гадаа зогсож байсан. Манай үйлдвэрийн байшингийн хаалганы цоожийг хөшиж онгойлгон дотогшоо орсон байсан ..” гэх мэдүүлэг /хэргийн 16 дугаар хуудас/,
“... 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр манай бүх ажилчид амардаг өдөр байсан. Үйлдвэрийн нярав манай үйлдвэрт хулгай орсон талаар мэдэгдэхэд би “цагдаа дуудаад хүлээж бай” гэж хэлээд очтол цагдаа нар ирж таарсан юм. Цагдаа нарыг ирэхэд бид камераа шүүсэн. Камерт ***нь гаднаас шар шуудайнд боосон лоом оруулж ирээд цоожийг хөшсөн боловч дийлээгүй тул нэг хүнийг дуудсан нь энэ *** байсан юм. Шүүгдэгч *** нь нилээд хүч гарган хөшиж байгаад онгойлгоод дотогш орсон. Мөн дотор талын камерыг шүүхэд шүүгдэгч *** нь дотор хаалгыг бас эвдээд орсон байсан. Дотогш оронгуутаа эдгээр хоёр хүн 2 шар шуудай дүүрэн боорцог авч гараад хаашаа авч явсныг мэдэхгүй, 2 шуудайтайгаа эргэж орж ирээд ***нь цаад өрөөнөөс хоёр цахилгаан жинг авч гараад явсан. Харин эргэж орж ирээгүй. Манай байгууллагад учруулсан хохирол болох 323,750 төгрөгийг барагдуулж өгвөл бид гомдолгүй” гэв. 

-    Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл \ хавтаст хэргийн 10 дахь тал/, 
-    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 41-42 дахь тал/, 
-    Эд зүйлийн үнэлгээ /хавтаст хэргийн 14 дахь тал/, 
-    Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт \хэргийн 11-13 дахь тал\ зэрэг бусад нотлох баримтыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч ***, ***нар нь бүлэглэн үйлдлээр 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг “***” ХХК-ийн байрнаас хүнсний бүтээгдэхүүн, электрон жин 2 ширхэг эд зүйлс хулгайлж 323,750 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох  нотлогдож байх бөгөөд Дархан-Уул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ***, ***нар нь бүлэглэн бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ***, ***нар нь өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй, ***нь өөрийн гэсэн гэр оронгүй, тэнэмэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тэдэнд хөрөнгө хураах ял нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ. 

 Шүүгдэгч ***, ***нараас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 323.750 \ гурван зуун хорин гурван мянга долоон зуун тавь\ төгрөгийг  гаргуулж хохирогч ***ХХК-д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгч *** нь  урьд хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн байх бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т заасан ял шийтгэлгүй болох хугацаа дуусаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн нь оногдуулах ял шийтгэлийг хүндрүүлэн үзэх үндэслэл болно. 
 
Харин шүүгдэгч ***нь  урьд хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялтай байдал дууссан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.  
Шүүгдэгч *** нь энэ хэрэгт 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдрийг хүртэлхи хугацаанд урьдчилан 167 хоног цагдан хоригдсон, ***нь  2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдрийг хүртэлхи хугацаанд урьдчилан 21 хоног тус тус цагдан хоригдсон байх бөгөөд энэхүү хугацааг тэдний ял эдэлсэн хугацаанд нь  тус тус оруулан тооцох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,298  дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
    1. Шүүгдэгч ***, ***нарыг бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ***, ***нарт эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 1 \ нэг \ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д  заасныг журамлан шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 1 \нэг\ жил хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын заримыг буюу  1 \нэг\ сарын  хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 \нэг\ жил, 1 \нэг\ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
   4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ***эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, тус хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ***ын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
 
 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар  ялтан ***ийн 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдрийг хүртэлхи хугацаанд урьдчилан цагдан хоригдсон 167 хоног, ялтан ***2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдрийг хүртэлхи хугацаанд урьдчилан цагдан хоригдсон 21 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь  оруулан тооцсугай. 
 
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ***, ***нараас 323.750 \ гурван зуун хорин гурван мянга долоон зуун тавь\ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж *** байрлах “***-д  олгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***, ***нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, тэдний  эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-уул, Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***, ***нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлэхээр шийдвэрлэсүгэй.
  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Т.ЭНХЖАРГАЛ