Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2015 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0243

 


                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


                                                                                      Хэргийн индекс: 171/2015/0226/Э/

Дархан Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  П.Баттулга  даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын  прокурор Г.Яндаг, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч ***ийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  хянан хэлэлцэв.. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн *** овогт ***иийн ***т холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр *** аймагт төрсөн, *** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ***, оршин суух тодорхой хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  улсаас авсан гавъяа шагналгүй. *** оны *** дүгээр сарын *** -ны өдрийн Сум дундын 7 дугаар шүүхийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж 1 жил 06 сарын хугацаагаар  тэнсэж хянан харгалзаж  байсан. Бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон  овгийн ***гийн ***  РД ***
 
Үйлдсэн хэргийн талаар :
Шүүгдэгч ***гийн *** нь Дархан сумын 5-р багт байрлах Ардчилсан намын байрны хажууд 2015 оны 6 дугаар сарын 26 -ны өдөр 12 цагийн үед иргэн *** таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний хүзүү, хоолойны зүүн талд шилээр зүсэж бие мах бодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                   
/Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/ 
                                                       
                                                      ТОДОРХОЙЛОХ НЬ:

-Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд 

-Шүүгдэгч *** хэрэг бүртгэлтэд болон  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р багт байрлах Сүсэгтний холбооны хажууд найз *** *** болон шинэхэн танилцсан хүн болох *** нарын хамтаар нэг шил “***” нэртэй архи уугаад байж байтал *** намайг банди, гөлөгөөр минь дуудаж байгаад миний араас өшиглөхөөр нь би газар байсан архины шилний хагархай аваад ***ын биений зүүн эгэмний орчим буюу хүзүүн тус газар нь нэг удаа зүсэж хатгатал ***ын хүзүүнээс нь их хэмжээний цус гарахаар нь би ***ыг дагуулаад Нэгдсэн эмнэлэг орж үзүүлсэн. Би ***ыг эмнэлэгт үзүүлээд оёдол тавиулаад байж байхад нь яваад өгсөн. Бид хоёр тухайн үед хоёулаа согтуу архи хэрэглэчихсэн байсан. *** намайг хэл амаар доромжлоод, дээрэлхээд байхаар нь эрх чөлөөнд нь халдсан ба түүний зүүн эгэмний орчим зүсэж гэмтээсэн. Би ***тай урд нь хэрүүл маргаан хийж байгаагүй бөгөөд өмнө нь сайн танина бид хоёр олон жилийн өмнөөс найзалж байсан. *** нь намайг хэл амаар доромжлоод миний араас өшиглөхөөр нь миний уур хүрээд газар байсан шилний хагархай аваад хүзүүн тус газар хатгасан. Би ***ыг зүсэж гэмтээнэ гэж бодоогүй. Түүнтэй барьцалдаж аваад цохиж зодолдсон зүйл байхгүй. Би буруугаа ойлгож ухаарч байна. Би ***тай уулзаж ярилцан учраа олж эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв 

-         Хохирогч *** мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2015 оны 6 дугаар сарын 26 -ны өдөр 10 цагийн үед найз ***тай хамт Шинэ Дарханд айлд нэг шил архи хувааж уугаад ***аас салж, зах ороод 12 цагийн үед шинэ захын хажууд явж байтал ***, зүс харсан 2 залуутай тааралдаад хоорондоо 1 шил архи хувааж ууя гэж ярилцаад зах дээрээс 1 шил архи аваад Дархан сумын 5 дугаар багт байрлах “Ардчилсан намын байр” болон “Сүсэгтний холбоо” хоёрын хооронд явж байхдаа би ***ийг архиа ууя л даа яагаад удаад байгаа юм гэхэд *** чи өөрөө явуулчихаач ямар том хүн бэ гэх зэргээр бид хоёр хоорондоо маргалдаж байтал *** гэнэт миний зүүн талын эгэмний орчим буюу хүзүү хоолойны зүүн талд архины шилний хагархайгаар цохиж гэмтээсэн. Бид хоёрын хооронд хувийн таарамжгүй харилцаа болон өш хонзонгийн асуудал байхгүй, архи уусан байсан учраас л ийм асуудал болсон байх. Бид 2 эвлэрсэн. ***т санал гомдол нэмэмжлэх зүйл байхгүй. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хөдөө ажиллаж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэжээ.   
/Хэргийн 5-6-р хуудас/

Гэрч ***ий хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: ... Би 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 10 цагийн үед “Шинэ зах” орж найз ***аас 20.000 төгрөг аваад хуучин ШТСтанц байсан газраар гэрийн зүг явж байтал ***тай тааралдсан. Тэгтэл *** мэндлээд надад хандан найз нь жаахан шартчихсан явж байна. Найзынхаа шарыг тайлаад өгөөч гэж хэлэхээр нь найз нь гэрлүүгээ явах гэж байна таксинд суугаад хамт явчих найз нь замдаа дэлгүүрээс архи аваад өгье гэж хэлээд цааш явтал *** буюу *** тааралдаад бид 3 хамт манай гэрийн зүг явсан. Тэгээд Сүсэгтний холбооны хажууд буугаад би тэр хоёрт “***”нэртэй  хүнсний дэлгүүрээс 1 шил архи авч өгсөн тэрнээс би уугаагүй тэгээд яваад өгсөн болохоор юу болсныг мэдэхгүй. Би  ***, *** нарыг хоорондоо маргалдаж зодолдоход хажууд нь байгаагүй. Би тэр хоёрт архи авч өгчөөд гэртээ хариад амарсан. Би энэ 2 залууг танина гэжээ.
/хэргийн 19-р хуудас/    

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 830 тоот дүгнэлтэд ***ын биед хүзүү хоолойны зүүн хажуу хэсгийн шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой . Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.  /хэргийн 10-14 дахь тал/, 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 24 дэх тал/ *** оны *** дүгээр сарын *** ны өдрийн Сум дундын 7 дугаар шүүхийн 18 дугаар шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорьж 1 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзсан  гэжээ. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч  ***, хохирогч *** нар  хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар *** нь ***ын  эрх чөлөөнд нь халдаж архины шилны хагархайгаар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлтэд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн өгсөн мэдүүлэг хэрэг бүртгэлтэд хохирогч ***ын өгсөн мэдүүлэг /хэргийн 5-6-р талд/ авагдсанаар  нотлогдож байх бөгөөд Дархан Уул аймгийн прокурорын газраас бичиж ирүүлсэн яллагдагчаар татах тогтоолын зүйлчлэл тохирсон байна. 

       Иймд шүүгдэгч ***ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байх ба 2015 оны 8 дугаар сарын 11 ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт зааснаар  ***ийг  2014 оны 1 дүгээр сарын 07 -ны өдрийн Сум дундын 7 дугаар шүүхийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж 1 жил 06 сарын хугацаагаар  тэнсэж хянан харгалзсан хугацааг хэрэгсэхгүй  болгож,  шүүгдэгч  ***ийг  эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаагаа үйлдэж хохирлоо бүрэн төлж хохирогчтой сайн дураараа эвлэрсэн гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх  нь зүйтэй гэж үзлээ.

.      Шүүгдэгч ***  энэ хэргийн улмаас таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж 2015 оны 10 дугаар сарын 09 ны өдрөөс хойш 21  хоног цагдан хоригдсон  болохыг дурдаж өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох  нь зүйтэй байна. 

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284,, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294,295,296, 297, 299  дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон


                                                               ТОГТООХ НЬ: 
    
            1..Шүүгдэгч ***ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2..Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 208 дугаар зүйлийн 208.1,3-т зааснаар ***т  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн  71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч ***ийг  эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.  

               3. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар *** нь 21 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай. 

   4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар ***т өмнө авсан бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Дархан Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    


                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            П.БАТТУЛГА.