Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0244

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


                                                                                      Хэргийн индекс: 171/2015/0259/Э/

Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга  даргалж, 
Нарийн бичгийн даргаар  Г.Дашдаваа 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа 
Шүүгдэгч нарын өмгөөлөгч И. Атарбямба, А.Ариунзаяа
Шүүгдэгч ***,***, насанд хүрээгүй шүүгдэгч ***түүний хууль ёсны төлөлөөгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт овгийн ***ийн *** *** овгийн *** ийн ***  *** овгийн *** ийн ***нарт  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***  тоот эрүүгийн хэргийг 2015 оны 09 дүгээр  сарын 22 ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн ***  оны ***  дугаар сарын *** -ны өдөр ***  аймгийн ***  суманд төрсөн, ***  настай, эрэгтэй, бага боловсролтой,  мэргэжилгүй эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, аав, ээж, ах, дүүгийн хамт ***  аймгийн ***  сум***   * дугаар баг “***” гэдэг газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай овгийн *** ийн *** /РД ***

Монгол Улсын иргэн ***  оны ***  дүгээр сарын ***-ний өдөр ***  аймгийн *** сумд төрсөн, ***  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, аав, ээж, эгч, ах, дүүгийн хамт *** аймгийн ***  сум ***  дүгээр баг *** -***  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай овгийн *** ийн***    /РД***  

Монгол Улсын иргэн ***  оны ***   дугаар сарын ***  ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн ***  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, өвөө, эмээгийн хамт ***  аймгийн ***  сум * дугаар баг ***  гэдэг газар оршин суух, насанд хүрээгүй гэх ***  овгийн *** ийн ***  / РД ***

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч *** *** насанд хүрээгүй шүүгдэгч *** нар нь бүлэглэн БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй мотоцекиль ашиглан 2015 оны 6 дугаар сарын 28 наас 29 нд шилжих шөнө 00 цагийн орчим Дархан Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн нутаг дэвсгэр “Ерөө голын эрэг дээр амарч байсан иргэн ***ны гар цүнхтэй алт мөнгөн эдлэл , гар утас бэлэн мөнгө авто машины  DVD тоглуулагч зэрэг эд зүйлийг авто машин дотроос нь хулгайлж бусдад 10,972,574 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан   гэмт хэрэгт  холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах  нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцэв. Үүнд:

       Шүүгдэгч ***ийн  мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2015 оны 06 дугаар сарын 28 ны  өдөр *** ***хоёр манайд ирж  хурга хайчилж байгаад орой уулзана тэгээд Дулаанхаан сум ороод ирнэ гэж ярилцсан юм. Тэгээд орой мотоцекилээ унаад тэр хоёрын гэрт нь очсон юм. Бид гуравлаа миний мотоцекилтэй Дулаанхаан сум орсон бөгөөд буцаж яваад Ерөө голын эрэг дээр амарч байсан хүмүүсийн машинаас эд зүйл хулгайлан авсан Бид тэр хулгайлж авсан эд зүйлсээ гэртээ аваачиж байлгаж байгаад маргааш нь цагдаад баригдаж авсан эд зүйлсээ байгаа хэвээр нь буцааж өгсөн тэр авсан эд зүйлсээ үрж зарцуулаагүй байсан. Би өөрийнхөө буруугаа ойлгож байна гэх мэдүүлэг / хэргийн 75-р тал/ 

Шүүгдэгч *** ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : Би 2015 оны 06 дугаар сарын 28 ны өдөр Дулаанхаан явж ундаа ууя гээд бид гурав *** ын найзын мотоцекилтэй явсан очоод ундаа авч уугаад буцаж явахдаа голын эрэг дээр амарч байгаа бололтой микро маркийн машин мөн том хар машин байж байсан тухайн үед 00 цаг болж байсан санагдаж байна хажуугаар нь өнгөртөл хүмүүс унтаж байхаар нь цааш явж мотоцекилээ хол аваачиж тавиад бид 3 машинаас хулгай хийхээр ярилцсан. Тэгээд жийпний хажууд ирэхэд хаалга нь онгорхой байсан дөхөөд хартал машин дотор цүнх гар утас байхаар нь аваад мотоцекиль руугаа явсан.Очоод цүнхийг онгойлгож үзтэл их хэмжээний мөнгө байхаар нь тэр мөнгийг тэнцүү хувааж аваад гэр гэртээ харьцгаасан. Одоо дахин ийм гэмт хэрэгт холбогдохгүй хохирогчоос уйчлалт гуйсан гэх мэдүүлэг / хэргийн 77-р тал/

Насанд хүрээгүй шүүгдэгч *** мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Бид нар 2015 оны 06 дугаар сарын 28 ны өдөр шар улаан өнгийн мотоцекилтэй *** ирсэн тэгээд би Дулаанхаан сум орох уу гэхэд тэгье гээд манайд байдаг хамаатны ах *** ын хамт  гуравлаа сундлаад Дулаанхаан сум орсон юм. Тэгээд очиж ундаа авч уугаад буцаж явахдаа гүүрээр гарахдаа голын эрэг дээр машинтай хүмүүс амарч байхыг нилээн харсан бөгөөд бид 3 унтахаар нь юмыг нь авая гэж ярилцаад мод руу орж байх хугацаанд дохио дуугараад чимээгүй болсон тэгэхээр нь бид гурав очоод жолоочийн хажуугийн суудал дээр байсан эмэгтэй хүний цүнхийг би авсан. Машинд байсан хар цүнхтэй юмыг ***  ***  болохоор машин дотор байсан зурагтын дэлгэцтэй эд зүйлийг авсан ***  мөн унтаж байсан хүний хажуугаас улаан цүнхтэй зүйлийг авсан байсан гэх мэдүүлэг / хэргийн 80-81-р тал/ 

       Хохирогч  *** ны мөрдөн байцаалтад  өгсөн: “... 2015 оны 06 дугаар сарын 28 наас 29 нд шилжих  шөнө Ерөө голын эрэг дээр хонохоор болоод уг гүүрний баруун талд 16 цагийн орчим буудаллаад хоол цай идэж уугаад байж байхад 21 цагийн орчим улаан өнгийн моцоекиль дээр 3 залуу сундлаад явж байсан юм. Ингээд бид нар 00 цагийн орчим унтахаар хэвтсэн бөгөөд нөхөр бид хоёр унтаж байхад 00 цаг 40 минутын орчимд машины дохиолол дуугарсан манай нөхөр өндийж хараад машины хаалга онгорхой байна гэж надад хэлэхээр нь би суудлын дор цүнх байгаа гэж хэлсэн Тэгээд суудлын дороос цүнхээ хайгаад олоогүй хулгай орсныг мэдээд цагдаа дуудсан бөгөөд цагдаа мотоцекилийн мөр хөөгөөд явахад нь би үлдсэн Миний алдагдсан зүйл гэвэл цэнхэр өнгийн сайжруулсан арьсан цүнх түүн дотор ***  маркийн гар утас бор өнгийн түрийвч шаргал өнгийн ээмэг зүүлтний уут түүн дотор 1 ширхэг алтан бөгж 2 ширхэг монетан гинж 7 ширхэг монетон бөгж 3 хос монетон ээмэг 1 ширхэг монетон кольцо монетон бугуйвч 2 ширхэг хүүхдийн өрөөсөн мөнгөн ээмэг 2 ширхэг бэлэн 2.800.000 төгрөг түрүүвчин дотор 1,000.000 төгрөг 27000 рубель 300 юань 1 доллор ХААН, Хас, Худалдаа хөгжлийн банкны виза карт иргэний үнэмлэх зэрэг гадаад паспорт зэрэг эд зүйлс алдагдсан мөн үүргэвчин хар цүнх алдагдсан түүн дотор 3 ширхэг орос архи манай нөхрийн болон хүүхдийн хувцас байсан майханд байсан газын плитек алдагдсан. Би алдагдсан зүйлүүдээ хэргийн холбогдогч нараас буцаан авсан ба одоо хохирлын үнэлгээ хийлгэх шаардлагагүй би сургуулийн жаахан хүүхэдтэй сургуульд нь нааш цааш зөөдөг тул одоо Дарханд дахин ирж мэдүүлэг өгөхгүй ямар нэгэн гомдол саналгүй тул шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү ” гэх мэдүүлэг \хэргийн 32,117 дугаар тал/

Гэрч *** ийн  мөрдөн байцаалтад өгсөн: “...Эгч ***  Ерөө голын эрэгт амарч байхдаа гэнэт миний цүнх алга болчихлоо гэсэн тэгэхээр нь бид нар босоод ойр хариараа хайсан боловч олдоогүй манай хадам аавын дэрлэж байсан цүнхтэй хувцасыг толгойн дороос нь аваад оронд нь архины шил тавиад явчихсан байсан  ..” гэх мэдүүлэг \хэргийн 37-дугаар тал/

 Гэрч *** ийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид нар амраад унтаж байтал 01 цагийн үед манай охин ***  цүнхтэй мөнгө эд зүйлээ хулгайд алдчихлаа гээд гадаа орилоод байсан . Тэгэхээр нь би босоод гартал манай хүүхдүүд бүгд боссон тэгээд би тэнд хүн байгаа юм биш үү гэтэл манай хүүхдүүд тараад хайж эхэлсэн бөгөөд хэнийг ч олж чадаагүй гэх мэдүүлэг /хэргийн 38-р тал/ 

Гэрч *** ын  мөрдөн байцаалтад  өгсөн: “... Би майхандаа ороод дөнгөж амарч байхад ойролцоогоор 00,40- 01,00 цагийн орчим *** гийн эхнэр ***  ирээд намайг сэрээгээд хулгай ирээд цүнх аваад явчихаж машины хаалга онгорхой байсан байна гэсэн . Тэгээд бүгдээрээ босоод тэр хавиар эд зүйл болон хулгай хийсэн хүмүүсийг хайсан бөгөөд юмаа бүртгэж үзэхэд *** ы гар цүнх доторх эд зүйлтэйгээ мөн хүнсний зүйл архи хийсэн байсан цүнх хувцас хийсэн байсан цүнх эд юмстайгаа алга болсон байсан мөн бидний дундаа хэрэглэж байсан хийн зуух хадам ээж *** ийн аяны хуванцар сав *** ийн ***  маркийн гар утас хадам аав  *** ийн ***  маркийн гар утас ***  маркийн машинд байсан *** ийн машины  жижиг DVD тоглуулагч нь байхгүй байсан .” гэх мэдүүлэг \хэргийн 39-р  тал\,

Гэрч *** гийн мөрдөн байцаалтад өгсөн: 01 цагийн үед машины дохиолол дуугараад байхаар нь би босч дууг нь хаагаад түлхүүрээ машиндаа зоогоод машиныг түгжээд эргээд хэвтсэн 01 цаг 30-40 минут болж байхад эхнэр намайг сэрээгээд машины дохиолол дахиад дугараад байна гэхээр нь би бостол машины эсрэг талын хаалга онгорхой байсан Тэгэхээр нь би эхнэрт хандаж онгорхой хаалганд ямар нэг зүйл байсан уу гэхэд миний цүнх байсан гэхээр нь тэнд цүнх байгаагүй гэхэд тэгвэл хулгай орсон байна гээд бид хамт явсан хүмүүсээ сэрээсэн юм. Биднийг гарахад *** ын машины хажууд өөрөө аав ***  байсан ба түүний дэрлэж байсан цүнх нь алга болсон байна гээд мотоцекилтэй 3 хүн биднийг буудаллаад байж байхад манай машины араар их сэжигтэй явж байсан   гэх мэдүүлэг \хэргийн 40 дүгээр тал/

-    Шүүгдэгч *** ***  ***нарын  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 86,88,90-р тал /Урьд нь ял шийтгэлгүй гэсэн зэргийг шинжлэн судалсан болно. .
Шүүгдэгч ***  ***, насанд хүрээгүй шүүгдэгч ***нар нь бүлэглэн БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй мотоцекиль ашиглан 2015 оны 6 дугаар сарын 28 наас 29 нд шилжих шөнө 00 цагийн орчим Дархан Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн нутаг дэвсгэрт “Ерөө голын эрэг дээр амарч байсан иргэн ***ны гар цүнхтэй алт мөнгөн эдлэл , гар утас бэлэн мөнгө авто машины  DVD тоглуулагч зэрэг эд зүйлийг авто машин дотроос нь хулгайлж бусдад 10,972,574 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан   гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд . хохирогч ***  гэрч ***  *** ***  нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 37,38,39,40-р тал ***  ХХК-ийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт / хэргийн 7-8 –р талд авагдснаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулж “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11 ны өдрийн хуульд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй байна. 

Харин шүүгдэгч ***ийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан гэх БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн мотоцекилийг битүүмжилсэн 1944 тоот, *** ***  ***нарын эзэмшлийн ***, ***, *** маркийн гар утаснуудыг битүүмжилсэн 1735, 1736, 1737 тоот тогтоолуудыг хүчингүй болгож шүүгдэгч нарт хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүй байх  нь зүйтэй байна. 

 Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 Шүүгдэгч нарын хэргийн үйлдэлд Дархан Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.  
       
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290,3, 295, 296, 297,298,299 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон 

                                             ТОГТООХ НЬ: 

 1. Шүүгдэгч *** ***  ***нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлан авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** ***  нарын эд хөрөнгийг хураахгүйгээр тус бүр 02 жил 01 сарын хугацаагаар *** ын эд хөрөнгийг хураахгүйгээр 02 жилийн хугацаагаар хорьсугай. 

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар *** *** нарт оногдуулсан 02 жил 01 сарын хугацаагаар  хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар ***д оногдуулсан 02 жилийн хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-дэх хэсэгт зааснаар *** А.Өлзийбаатар нарт оногдуулсан 02 жил 01 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж тус бүрийг 01 жилийн хугацаагаар хянан харгалзсугай. 

5. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар *** ***  ***нарын засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт хариуцуулсугай. 

6. Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар Б.Сүхбатад 02 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 06 сарын хугацаагаар хойшлуулсугай. 
   
 7.  Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт зааснаар ***ын засрал хүмүүжилд дөхөм үзүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч ***д хариуцуулсугай. 
          8. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11 ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар *** *** нарт 02 жил 01 сарын хорих ял, ***д 02 жилийн хорих ял тус тус оногдуулсныг өршөөн хэлтрүүлсүгэй
        
9 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн мотоцекилийг битүүмжилсэн 1944 тоот, *** *** ***нарын эзэмшлийн ***, ***,***  маркийн гар утаснуудыг битүүмжилсэн 1735, 1736, 1737 тоот тогтоолуудыг  тус тус хүчингүй болгосугай. 
 
          10. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.   
 
          11 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч *** ***  *** нарт өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

          12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Дархан Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   
 


                   

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           П.БАТТУЛГА.