| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 171/2015/0257/Э/ |
| Дугаар | 2015/ШЦТ/0247 |
| Огноо | 2015-11-11 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0247
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0257/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын туслах прокурор Б.Сүрмандах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа,
Иргэний нэхэмжлэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000458 дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 24-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “***” ХК-д танхимийн ажилтан ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ***,
Шүүгдэгч *** нь согтуугаар 2015 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 23 цаг 25 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сум 8 дугаар баг “МВМ” зочид буудлын урд замд Тоёото Марк-2 маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2, 2 дугаар бүлгийн 2.1а, 2.7а-д заасан заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж байсан иргэн ***ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын өгсөн: “2015 оны 6 дугаар сарын 14-ний өдөр манай байгууллагын борлуултын инженер *** цолоо тэмдэглэхээр хамт олонтойгоо Хараа голын эрэг явсан. Би маргааш нь Дарханд ажилтай байсан тул ***тай цуг Дархан явахаар болсон. Бид хоёрт Дархан явах машин олдохгүй байсан тул миний машиныг асаагаад явсан юм. Би голын эрэг дээр *** эгчийн тойруулж байсан архинаас 60 грамм архи уусан. Харин цуг явж байсан ***, *** нар согтуу байсан юм. Би Дарханд орж ирээд “МБМ” зочид буудлын урд талын замд явж байхдаа 1 дүгээр эгнээ рүү орох гэж байгаад сандарсандаа тормосоо гишгэх гэж байгаад хаазаа гишгэж авто осол гаргасан юм.” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний машинд засвар хийсэн ч хуучин хэмжээндээ хүрээгүй байгаа. Одоо машинд дохио, толь дутуу байна. Алга болсон дугуйны хувьд Вьетнам засварчин ажлын хөлснөөс 300 000 төгрөгийг хасч тооцоод таньд өгье гэж хэлсэн. Миний машины акумляторын нэмэх талын шон нь нийлж масс үүссэн байгаа. Би өөрөөсөө гарсан бага зэрэг зардлыг нэхэмжилж шаардаагүй. Мөн би Капитал зууч үнэлгээний газрын дүгнэлтэд гомдолтой байна. Вьетнам засварчний ажлын хөлсөд 1 700 000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би машинаа ажлын газрын хүнээр жолоодуулах гэж гуйсан боловч тэр хүн татгалзахаар нь би өөрөө машинаа бариад ***, ***, ***, *** нар машинд суусан. Суугаад хөдлөхөд миний машинд сууж байсан хүмүүс гол дээр очъё жоохон сэргээд авъя гэж надад хэлэхэд би замдаа голын эрэг дээр зогссон. Зогсож байх хугацаандаа машин барьж өгөх боломжтой хүмүүстэй утсаар ярьсан. Бид нарыг гол дээр байхад том савтай пиво ууж байхад ***ийн нөхөр ирэхэд *** ***тэй хамт нөхрийнхөн машинд суугаад явсан. Харин би машин барьж байсан учир уугаагүй. Гол дээрээс хөдлөхөд 22 цаг өнгөрч байсан би Дархан руу 23 цагийн үед орж ирээд Баталион руу манайд бөөндөө очих гээд явж байхад гэнэт миний машины руль хатуураад жолоочийн эсрэг тал руу руль булаагаад байхад эсрэг тал руу жоохон дарах гээд дарсан чинь хажуугаар машин сигналдсан тэгэхэд нь би сандараад тормзоо гишгэх гээд хаазаа андуурч гишгээд зам тусгааралсан боржуур даваад эсрэг урсгалд явж байсан машиныг мөргөж зогссон.” гэх мэдүүлэг /хэргийн 92-95 дугаар хуудас/
Зам тээврийн осол хэрэг үзлэгээр тогтоогдсон байдал /хэргийн 8-11 дүгээр хуудас/
Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ажлыхантайгаа Булагтай гэх газар луу явж *** эгчийн эрчим хүчний тэргүүний ажилтаны цайллаган дээр очоод 17 цагийн үед буцаад Дархан руу явахаар замдаа Хараа гол дээр зогсож нэг пиво ууж усанд орж байгаад 22 цагийн үед хөдөлсөн. 23 цагт Дархан руу явсан явах замдаа би машины урд талын суудал дээр суугаад унтчихсан байсан. Нэг мэдсэн чинь цагдаа түргэний машин ирчихсэн байсан. Би тухайн үед юу болсоныг мэдээгүй” гэх мэдүүлэг /хэргийн 31-32 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Улаанбаатар хот орчихоод хотоос буцаад Сэлэнгэ аймаг руу 23 цагийн үед харих гээд явж байтал МВМ зочид буудлын урд талын зам дээр эсрэг урсгалаас цагаан өнгийн марк-2 автомашин замын хашлага давж орж ирээд миний машины зүүн урдаас хүчтэй мөргөсөн. Буугаад харахад 3-4 эмэгтэй бууж ирсэн. Бүгдээрээ согтуу байсан. Би ойролцоогоор 40-50 км цагийн хурдтай явж байсан. Осол гарах үед зогсоох арга хэмжээ авах ямар ч боломжгүй, миний хажуу талын хүн хашгирахад цагаан өнгийн машин орж ирээд миний машины зүүн урд талаас мөргөсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 25 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч, гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 06 дугаар сарын 14-ний өглөө бид нар ажил дээрээ 8-9 цагийн хооронд цуглараад 10 цаг гээд ажлыхантайгаа бөөнөөрөө 2 микро автомашинтай Булагтай гэх газар руу манай ажлын газрын борлуулатын менежер, инженер *** эрчим хүчний тэргүүний ажилтан болсон гээд түүний цайллаганд явж очсон. Очоод цайллаганд оролцоод нэлээд их согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учраас манай ажлын газрынхан танхимийн ажилтан ***ын машинд намайг суулгахад машинд надтай нийт 5 хүн байсан. Тэгээд бид нар Дархан руу явсан. Явах замдаа би унтаад сэрээд явсан болохоор яг юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдсэн миний машин дайвалзаж байхаар нь сэрээд хартал замын хашлага хажуугийн урсгал руу орж тэнд явж байсан машиныг мөргөсөн. Би осол гарсаны дараа машинаас буугаад ухаан алдаад сэрэхэд түргэн тусламжийн машин ирээд авч явсан. ” гэх мэдүүлэг /хэргийн 27 дугаар хуудас/,
Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатараас Сэлэнгийн чиглэлд төрсөн ах Ууганбаярын жолоодож явсан жийп маркийн автомашинд зорчиж явсан, энэ машинд эхнэр ***, 1 ой 8 сартай хүүхдийн хамт болон хамаатны Магнай гэх залуугийн хамт 5-лаа явж байсан. 23 цаг өнгөрч байхад Дархан-Уул аймгийн нутгаар дайрч өнгөрсөн. Бид нар аюулгүйн тойрог өнгөрөөд засмал замаар уруудаад явж байхад эсрэг урсгалаас суудлын автомашин тусгаарлах зурвас даваад миний зорчиж явсан автомашины зүүн урд талаас мөргөсөн... ослын улмаас би болон миний хүүхэд ямар нэгэн гэмтэл аваагүй” гэх мэдүүлэг /хэргийн 28 дугаар хуудас/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн чиглэлд хадам ах Ууганбаярын жийп машинд 1 ой 8 сартай хүхэд, нөхөр ***, хамаатны залуу Магнай 5-уулаа явж байсан. 23 цагийн үед Дарханаар дайрч аюулгүйн тойрог өнгөрөөд уруудаад явж байхад эсрэг урсгалаас ирж явсан суудлын машин тусгаарлах зурвас даваад миний зорчиж явсан машины зүүн урд талаас мөргөж зам тээврийн осол гаргасан...” гэх мэдүүлэг /хэргийн 29 дүгээр хуудас/,
Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..хэдэн цагийн үед яаж ***ын машинд суусанаа мэдэхгүй байна. Нэг мэдэхэд Хараа голын эрэг дээр сэрсэн...тэгээд осол гарсаны дараа сэрэхэд осолд орсон байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 32 дугаар хуудас/,
Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 23 цагийн орчим Улаанбаатар хотоос Сэлэнгэ рүү явж байсан. Тэгээд Дархан-Уул аймгийн Дархан сум МБМ зочид буудлын өмнө осолд орсон. Бид нарын явж байсан замын эсрэг урсгалаас нэг цагаан машин ирээд мөргөсөн. Ослын дараа машинаас буухад нөгөө машинаас 4 согтуу эмэгтэй хүн бууж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 33 дугаар хуудас/,
Капитал зууч ХХК-ний үнэлгээ /хэргийн 35-39 дүгээр хуудас/
2015.06.18-ны өдрийн №783 дугаартай шинжээчийн дүгнэлт: “***ийн биед баруун эгэмний битүү хугарал, тархи доргилт, зүүн сарвуун дахь шарх, баруун шилбэний цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.” /хэргийн 66 дугаар хуудас/
Зам тээврийн байдал дээр тогтоосон шинжээчийн дүгнэлт: “ ...” /хэргийн 72 дугаар хуудас/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 4-6 дугаар хуудас/
Согтуурал шалгасан тэмдэглэл /хэргийн 16 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 150 дугаар хуудас/ зэрэг болно
*** нь согтуугаар 2015 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 23 цаг 25 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сум 8 дугаар баг “МВМ” зочид буудлын урд замд Тоёото Марк-2 маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2, 2 дугаар бүлгийн 2.1а, 2.7а-д заасан заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж байсан иргэн ***ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч *** /хэргийн 23 дугаар хуудас/, хохирогч, иргэний нэхэмжлэгч *** /хэргийн 27 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч *** /хэргийн 25 дугаар хуудас/, гэрч Д.*** /хэргийн 28 дугаар хуудас/, *** /хэргийн 29 дүгээр хуудас/, гэрч Э.*** /хэргийн 32 дугаар хуудас/, гэрч *** /хэргийн 33 дугаар хуудас/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Замын шинжээчийн дүгнэлт /хэргийн 72 дугаар хуудас/, шинжээчийн 783 дугаартай дүгнэлт /хэргийн 66 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч ***т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт ач холбогдолтой байж болох бүх асуудлыг шинжлэн судалсан болно.
Иймд шүүгдэгч ***ыг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч ***, иргэний нэхэмжлэгч *** нар нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул ***ыг энэ хүмүүсд төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч *** иргэний нэхэмжлэгч ***ын автомашины эвдэрсэн эд ангийг сольж засварлуулан өгсөн, *** ***аас засварын хөлсөнд дутуу өгсөн 300 000 төгрөг, сольж өгөөгүй 1 дохио зэргийг нэхэмжилж байгааг хурлаас өмнө шүүгдэгч *** өгнө гэдгээ хүлээн зөвшөөрч байсан одоо өгнө гэж мэдүүлсэн нь тэдний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул энэ талаар дурдаж шийдвэрлэв. Харин ***ын шүүх хуралдаан дээр нэмж нэхэмжилсэн толь акумлятор зэрэг нь хохирлын үнэлгээнд ороогүй байх тул нэхэмжлэгч нь энэ талаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Энэ хэрэгт шүүгдэгч *** нь цагдан хоригдоогүй, 2015 оны 06 дугаар сарын 2-ний өдрийн 1948 тоот тээврийн хэрэгсэл битүүмжлсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч ***ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэг нь ”Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хамаарч байх тул шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хорих ял оногдуулсныг өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294,295,296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчин нэг хүний бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн /нэг/ хугацаагаар хасч, 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ***т оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 10.6-д заасныг баримтлан ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хорих ял оногдуулсныг өршөөн хэлтрүүлж холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц 2015 оны 06 дугаар сарын 2-ний өдрийн 1948 тоот ***маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт *** цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.
6. *** нь хохирогч ***, иргэний нэхэмжлэгч *** нарт төлөх төлбөргүй, ***ын нэхэмжилсэн засварын хөлсөнд дутуу өгсөн 300 000 төгрөг сольж өгөөгүй 1 дохио зэргийг төлнө гэснийг, *** нь нотлох баримтаа бүрдүүлэн акумлятор толио жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өршөөгдсөн этгээд , хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***т урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА