Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 62

 

0070/Э

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

               Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч С.Батгэрэл, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй,

             Нарийн бичгийн дарга: Х.Түмэнчимэг

            Иргэдийн төлөөлөгч: Г.Загир

             Улсын яллагч: З.Энхжаргал

             Хохирогч: Г.Саруулням

             Шүүгдэгч Л.Баттулга, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн,

             Шүүгдэгч О.Очирбат, түүний өмгөөлөгч Г.Баярмаа

                 Шүүгдэгч Н.Ганбаяр түүний өмгөөлөгч Цэрэнпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Лхагвасүрэнгийн Баттулгад холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар, Оюунчулууны Очирбатад холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ням-Эрдэнийн Ганбаярт холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт тус тус үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625030857 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, “Барман” ХХК-д арматурчин ажилтай, ам бүл 6, эцэг, эх, 2 ах 1 дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Дархан баг тосгоны 5-2 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Лхагвасүрэнгийн Баттулга /РД:ТЯ90100511/

            Монгол улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Барман” ХХК-д арматурчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Дархан-Уул аймаг Шарын гол сум Дархан баг тосгоны 5-4 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Оюунчулууны Очирбат /РД:ТЯ97030416/  

            Монгол улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтын 3 гудамжны 348б тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, Хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ням-Эрдэнийн Ганбаяр /РД:ПЮ90030477/

             Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Л.Баттулга нь О.Очирбаттай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 16 дугаар гудамжинд 2016 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө хохирогч Н.Ганбаяр, Г.Саруулням нарыг зодож танхайрахдаа чулууг зэвсгийн чанартайгаар хэрэглэж Н.Ганбаярын биед хүндэвтэр гэмтэл учруулсан,

Шүүгдэгч О.Очирбат нь Л.Баттулгатай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 16 дугаар гудамжинд 2016 оын 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө хохирогч Г.Саруулням, Н.Ганбаяр нарыг зодож танхайрсан,

Шүүгдэгч Н.Ганбаяр нь 2016 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 16 дугаар гудамжинд иргэн Н.Ганбаярыг үл таних залуус шалтгаангүйгээр бүлэглэн зодож танхайрах явцдаа биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан хэрэгт хохирогчоор тогтоогдон 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Баттулгатай заамдалцаад зогсож байхад Очирбат араас чулуугаар цохисон.Тухайн үед би энэ залууг таньдаггүй байсан. Ганзориг байцаагч энэ хоёрыг оруулж ирээд нэрийг нь хэлээд гаргасан. Миний мэдүүлэг дээр нэрийг нь солиод бичсэн байна. Очирбат чулуугаар цохиход Баттулга үсдэж доошоо дарсан. Хоёулаа намайг зодсон” гэж хувийн сэдэлтээр санаатайгаар худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судалсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт Л.Баттулгын: Би Ганбаярыг чулуугаар цохисон зүйл байхгүй. Тухайн үед Очирбат Ганбаяр руу дайраад алж байж явуулна гээд дайраад байсан. Би ажлын хувцастай явж байсан. Би хар хувцас өмсөөгүй байсан. Толгойг нь чулуугаар цохиогүй гэв.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт О.Очирбатын: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч /хохирогч/ Н.Ганбаяр: Санаатайгаар худал мэдүүлэг өгсөн зүйл байхгүй. Хүнээс мөнгө завшсан зүйл байхгүй. Болсон явдлыг үнэн зөвөөр ярьсан гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Саруулням: Тухайн хэрэг гарсан орой Ганбаяр бид хоёр харьж явсан. Харих замд 2 залуу таараад “хаана амьдардаг залуу вэ” гэхэд “Дэнжийн 1000-ынх” гэж хэлсэн. Нэг нь Дэнжийн 1000-д чамайг хараагүй юм байна гэхэд манайх ойрхон байдаг гэж хэлэхэд явуулахгүй байсан. Хашааны булангийн өнцгөн дээр таараад буцаад нөгөө талын өнцөг дээр очих хооронд намайг том биетэй нь барьж аваад мөрөн дээр дараад явуулахгүй байсан. Гарыг нь тавиулах гэхэд намайг мөргөж унагаасан. Босч ирээд чулуу над руу шидсэн. Чулуу шидээгүй бол зугтахгүй байсан байх гэж бодож байна гэв.

 

            Мөрдөн байцаалтанд гэрч Б.Батгэрэл: Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтсийн хэв журмын офицероор ажилладаг. 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 08 цагаас 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 08 цаг хүртэл Хайрхан-114 чиглэлд буюу Чингэлтэй дүүргийн 8, 9 дүгээр хорооны нутагт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 22 цаг 40 минутанд Хайрхан-10 /хэлтсийн жижүүр/-с Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Цагаан байрны хажууд зодууллаа гэсэн дуудлагын дагуу очиход Цагаан байрны хажууд бол байгаагүй, тэгэхээр нь дуудлага өгсөн хүнтэй нь утсаар холбогдоод очиход зодуулсан гээд нүүр ам нь цус болчихсон залуу байсан. Ямар хүнд зодуулсан юм бэ гэхэд сая та нарын урдаас гүйгээд өнгөрсөн залуу зодсон юм гэж хэлсэн. Тэгэхээр нь буцаад тэр бид нарын хажуугаар гүйж өнгөрсөн залуугийн орсон хашаа руу ороход баахан барилгын хувцастай залуучууд байсан. Тэгэхэд тэр залуучууд бид нар хүн зодоогүй, бид нар дотор хүн зодсон хүн байхгүй гээд байсан юм. Тэгэхээр нь хашаан дотор нь хайж явж байгаад байшингийн араас бид нарын хажуугаар гүйж өнгөрсөн залууг нь олж авсан. Дуудлага өгсөн залуу намайг 2 хүн зодсон гээд байсан юм. Тэд нар дотроос хүнтэй зодолдсон байж болох гар хөл нь шалбарсан залууг барьж авч эрүүлжүүлсэн юм. Байшингийн араас барьж авсан залууг Очирбат, харин нөгөө залууг нь Алтансүх гэж байсан. Дуудлага өгсөн хохирогч залуу дээр очиход толгой энд тэндээ хагарсан, нүүр ам нь цус болчихсон байсан. Намайг очоод 2 хүнээ бариад машиндаа суулгаж байхад 103-н дуудлагын машинтай эмч ирээд толгой нь олон газар хагарсан юм байна гэмтлийн эмнэлэг рүү авч явна гээд аваад явсан. Хохирогч Н.Ганбаяр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг одоо санахгүй байна. Харин зодсон залуучууд бол нилээн согтуу байсан юм./хх-29/

 

            Мөрдөн байцаалтанд гэрч М.Жигжиддэлгэр: Очирбат, Баттулга бид нар бүгд Бармон ХХК-нд ажилладаг юм. 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 20 цагийн үед ажлаа тараад бүгд ажилчдын байрандаа ирсэн юм. Тэгээд амарч байх хугацаандаа бид нар нэг шил архи хувааж ууцгаасан юм. Тэгээд амарч байтал цагдаа манай байранд орж ирээд хүн зодсон хүн хаана байна гээд хайгаад явж байсан. Тэгээд Очирбат, Алтансүх нарыг эрүүлжүүлэхээр аваад явчихсан юм. Алтансүх уг нь зодоонд оролцоогүй боловч тэр цагдаа аваад явсан юм. Зодуулсан гэх хүн дээр нь цагдаагийн хамт очиход толгой нь хагараад цус гоожсон байдалтай байж байсан юм. Миний хувьд зодоон болохыг хараагүй. Манай ажилчид нэг шил архи хувааж уучихаад бүгд хэвтээд амарч байхад Очирбат, Баттулга нар утсаар ярина гээд гараад явсан юм. Манай ажилчид бүгд байрандаа байсан болохоор зодоон болсон талаар харсан хүн байхгүй. Цагдаа ирээд манай байранд орж ирээд зодоон хийсэн хүн хаана байна гэх үед л зодоон болсон талаар манай ажлынхан мэдсэн юм. Тэр 2-н биед зодоон болж дууссаны дараа ямар нэг гэмтэл шарх байгаагүй. Зодуулсан залуу нь архи уучихсан согтуу байсан ба толгой нь хагараад цус гоожчихсон байсан юм. Тэр 2 уг нь гайгүй л байсан юм тэгтлээ согтоогүй байсан юм./хх-33/

            Мөрдөн байцаалтанд гэрч Д.Очирбат: Би тэр өдөр гэртээ унтах гээд зурагт үзээд хэвтэж байтал манай байшингийн цонхыг манай хөрш Саруулням гэж залуу цохиод Очироо ахаа та гараад ирээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би хувцасаа өмсөөд гарахад Саруулням байхгүй байсан. Би Саруулнямыг яасан юм бол гэж бодоод гэрт нь очдог юм билүү гэж бодож байтал гудамжны доод өнцөгөөс Саруулням гүйгээд ирсэн ба Очироо энд болохоо байчихлаа, манай найзыг цустай нь хутгаад хаячихлаа гэж хэлсэн юм. Би Саруулнямын хамт найз дээр нь очиход найзынх нь толгой нь хагараад нүүр нь цус болчихсон, хувцас нь нил цус болчихсон байсан. Намайг очиход хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар дуудлагаар ирчихсэн байсан. Надтай зэрэгцээд шахуу 103-н эмч ирээд эмнэлэг авч явахгүй бол болохгүй юм байна гээд Саруулнямыг найзтай нь хамт аваад явсан. Цагдаа нар тэндээс 2 залууг аваад явсан юм. Миний хувьд зодоон болохыг хараагүй./хх-33/

            Мөрдөн байцаалтанд гэрч Ч.Ганзориг: Би хохирогчоор Н.Ганбаярыг байцаах үед манай ажил дээр Баттулга, Очирбат нар хүлээлгийн танхимд хүлээж байсан. Хохирогчоор байцаахаас хэд хоногийн өмнө тайлбар авах үед Н.Ганбаярын эгч гээд нэг эмэгтэй хамт ирээд Баттулга, Очирбат нар үүдэнд Н.Ганбаярын хамт уулзаад зогсоод байсан. Дараа нь хохирогчоор байцаалт авах үед Н.Ганбаяр нь намайг арай өндөр биерхүү Баттулга нь чулуугаар цохисон гэж мэдүүлэг өгсөн. Тэгэхээр нь та яаж мэдээд байгаа юм бэ гэхэд бид нар үүдэнд уулзсан. Манай эгч тэр хоёроос хохирол төлбөрийн мөнгө төгрөг нэхэмжилсэн. Тэгэхэд тэр хоёр мөнгө байхгүй гэж хэлсэн. Тухайн үед би хэн нь намайг чулуугаар цохисон болохыг сайн харж аваад нэрийг нь Тулгаа гээд цээжилсэн байсан юм. Тулгаа гээд залуу нь намайг цохисон гэж хэлэхээр нь би Баттулга, Очирбат нарыг өрөөндөө дуудаж оруулж ирээд та хэн нэгнийг гүтгээд байгаа юм биш биз дээ, аль нь Тулгаа юм бэ гэж хохирогч Н.Ганбаяраас асуухад Баттулгыг заагаад энэ нь Тулгаа байгаа юм. Энэ Баттулга нь намайг чулуугаар цохисон гэж мэдүүлсэн. Тухайн үед таньж олуулах ажиллагаа хийгээгүй шалтгаан нь хохирогч хоёр холбогдогчтой өөрөө уулзчихсан байснаас гадна шууд нэрээр нь тэр намайг цохисон гэж хэлж байсан учраас таниулах ажиллагааг явуулах үндэслэл байхгүй гэж үзээд хийгээгүй./хх-168-169/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шинжээчийн дүгнэлт №5385 /2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр/

            1.Ганбаярын биед тархи доргилт, баруун хацар ясны хугарал, зүүн чамархай, дагзны хуйхны шарх, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дэс
дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

            5.Уг гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл биш болно./хх-16/ гэсэн дүгнэлт, хохирогчийг байцаасан тэмдэглэл хх-20-26, гэрчийг байцаасан тэмдэглэл хх-27-30, иргэний үнэмлэхний лавлагаа хх-57, ял шалгах хуудас хх-58, 61, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт хх-133, 136, хүний биед үзлэг хийх тухай тогтоол хх-155-158, ял шалгах хуудас хх-188,

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Прокуророос шүүгдэгч Л.Баттулгыг  О.Очирбаттай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 16 дугаар гудамжинд 2016 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө хохирогч Н.Ганбаяр, Г.Саруулням нарыг зодож танхайрахдаа чулууг зэвсгийн чанартайгаар хэрэглэж Н.Ганбаярын биед хүндэвтэр гэмтэл учруулж догшин авирлан танхайрсан гэж Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

            Учир нь хохирогч Н.Ганбаяр мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт “намайг чулуугаар толгой руу цохисон” гэж мэдүүлсэн боловч шүүгдэгч Л.Баттулга, О.Очирбат нарын хэн нь чулуугаар цохисон тухай тогтвортой мэдүүлдэггүй,  мөн хэрхэн яаж ямар чулуугаар цохисон зэргийг хараагүй байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт зааснаар хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байгаа нь нотлох баримт болохгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

            Мөн хохирогч Н.Ганбаярыг цохисон гэх чулууг эд мөрийн баримтаар хураан авч бэхжүүлээгүй байгаа зэрэг  хэргийн үйл баримтаас дүгнэж үзэхэд  шүүгдэгч Л.Баттулга нь хохирогч Н.Ганбаярыг чулуугаар цохисон гэдэг нь нотлогдож тогтоогдохгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж зааснаар шүүгдэгч Л.Баттулгад ашигтайгаар шийдвэрлэж түүнийг чулууг зэвсгийн чанартай хэрэглэж догшин авирлаж танхайрсан нь нотлогдохгүй байна гэж шүүх үзлээ.

            Харин шүүгдэгч Л.Баттулга нь О.Очирбаттай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 16 дугаар гудамжинд 2016 оын 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө хохирогч Г.Саруулням, Н.Ганбаяр нарыг зодож догшин авирлаж танхайрахдаа хохирогч Н.Ганбаярын биед хүндэвтэр гэмтэл учруулсан,

            Шүүгдэгч О.Очирбат нь Л.Баттулгатай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 16 дугаар гудамжинд 2016 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө хохирогч Г.Саруулням, Н.Ганбаяр нарыг зодож догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            Хохирогч Г.Саруулнямын өгсөн…тухайн хэрэг гарсан орой Ганбаяр бид хоёр харьж   явсан. Харих замд 2 залуу таараад “хаана амьдардаг залуу вэ” гэхэд “Дэнжийн 1000-ынх” гэж хэлсэн…нэг нь Дэнжийн 1000-д чамайг хараагүй юм байна гэхэд манайх ойрхон байдаг гэж хэлэхэд явуулахгүй байсан... хашааны булангийн өнцгөн дээр таараад буцаад нөгөө талын өнцөг дээр очих хооронд намайг том биетэй нь барьж аваад мөрөн дээр дараад явуулахгүй байсан…гарыг нь тавиулах гэхэд намайг мөргөж унагаасан…босч ирээд чулуу над руу шидсэн…чулуу шидээгүй бол зугтахгүй байсан байх гэж бодож байна гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Батгэрэлийн өгсөн…дуудлага өгсөн хохирогч залуу дээр очиход толгой энд тэндээ хагарсан, нүүр ам нь цус болчихсон байсан…намайг очоод 2 хүнээ бариад машиндаа суулгаж байхад 103-н дуудлагын машинтай эмч ирээд толгой нь олон газар хагарсан юм байна…гэмтлийн эмнэлэг рүү авч явна гээд аваад явсан…хохирогч Н.Ганбаяр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг одоо санахгүй байна… харин зодсон залуучууд бол нилээн согтуу байсан гэсэн мэдүүлэг хх-29, гэрч  М.Жигжиддэлгэрийн өгсөн…зодуулсан залуу нь архи уучихсан согтуу байсан…толгойг нь хагараад цус гоожчихсон байсан гэсэн мэдүүлэг хх-33, шинжээчийн дүгнэлт /хх-16/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-156/, хүн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл/хх-159/ зэрэг бусад бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдож байна.

            Мөн Прокуророос шүүгдэгч Н.Ганбаяр нь 2016 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 16 дугаар гудамжинд иргэн Н.Ганбаярыг үл таних залуус шалтгаангүйгээр бүлэглэн зодож танхайрах явцдаа биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан хэрэгт хохирогчоор тогтоогдон 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Баттулгатай заамдалцаад зогсож байхад Очирбат араас чулуугаар цохисон.Тухайн үед би энэ залууг таньдаггүй байсан. Ганзориг байцаагч энэ хоёрыг оруулж ирээд нэрийг нь хэлээд гаргасан. Миний мэдүүлэг дээр нэрийг нь солиод бичсэн байна. Очирбат чулуугаар цохиход Баттулга үсдэж доошоо дарсан. Хоёулаа намайг зодсон” гэж хувийн сэдэлтээр санаатайгаар худал мэдүүлэг өгсөн гэж эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэг зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна.

            Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд шүүгдэгч Н.Ганбаяр нь хувийн сэдэлттэйгээр худал мэдүүлэг өгсөн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна гэж шүүх үзлээ.

            Харин шүүгдэгч Н.Ганбаяр нь  2016 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 16 дугаар гудамжинд иргэн Н.Ганбаярыг үл таних залуус шалтгаангүйгээр бүлэглэн зодож танхайрах явцдаа биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан хэрэгт хохирогчоор тогтоогдон 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ санаатай худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            Гэрч Ч.Ганзоригийн өгсөн….би хохирогчоор Н.Ганбаярыг байцаах үед манай ажил дээр Баттулга, Очирбат нар хүлээлгийн танхимд хүлээж байсан…хохирогчоор байцаахаас хэд хоногийн өмнө тайлбар авах үед Н.Ганбаярын эгч гээд нэг эмэгтэй хамт ирээд Баттулга, Очирбат нар үүдэнд Н.Ганбаярын хамт уулзаад зогсоод байсан…дараа нь хохирогчоор байцаалт авах үед Н.Ганбаяр нь намайг арай өндөр биерхүү Баттулга нь чулуугаар цохисон гэж мэдүүлэг өгсөн…тэгэхээр нь та яаж мэдээд байгаа юм бэ гэхэд бид нар үүдэнд уулзсан…манай эгч тэр хоёроос хохирол төлбөрийн мөнгө төгрөг нэхэмжилсэн… тэгэхэд тэр хоёр мөнгө байхгүй гэж хэлсэн…тухайн үед би хэн нь намайг чулуугаар цохисон болохыг сайн харж аваад нэрийг нь Тулгаа гээд цээжилсэн байсан юм…Тулгаа гээд залуу нь намайг цохисон гэж хэлэхээр нь би Баттулга, Очирбат нарыг өрөөндөө дуудаж оруулж ирээд та хэн нэгнийг гүтгээд байгаа юм биш биз дээ, аль нь Тулгаа юм бэ гэж хохирогч Н.Ганбаяраас асуухад Баттулгыг заагаад энэ нь Тулгаа байгаа юм…энэ Баттулга нь намайг чулуугаар цохисон гэж мэдүүлсэн. Тухайн үед таньж олуулах ажиллагаа хийгээгүй шалтгаан нь хохирогч хоёр холбогдогчтой өөрөө уулзчихсан байснаас гадна шууд нэрээр нь тэр намайг цохисон гэж хэлж байсан учраас таниулах ажиллагааг явуулах үндэслэл байхгүй гэж үзээд хийгээгүй./хх-168-169/ гэсэн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар үйлдсэн хэрэг нь хангалттай нотлогдон тогтоогдлоо.

          Иймд прокуророос шүүгдэгч Л.Баттулгад холбогдуулан эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, бүлэглэн бусдыг үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

             Шүүгдэгч О.Очирбатыг бүлэглэн бусдыг үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

             Шүүгдэгч Прокуророос шүүгдэгч Н.Ганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж шүүгдэгч Н.Ганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан хохирогч зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон хорих ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгч Н.Ганбаяр нь бусдад төлөх төлбөргүй байна.

            Шүүх хуралдаанд оролцсон хохирогч Г.Саруулням, Н.Ганбаяр нар нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй гомдолгүй гэж байгаа тул шүүгдэгч Л.Баттулга, О.Очирбат нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна.

            Шүүхээс ял шийтгэхдээ шүүгдэгч нарыг хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

            Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн юулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн байх тул оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоолоо.