Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0250

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


                                                                                     Хэргийн индекс: 171/2015/0267/Э/

Дархан Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  П.Баттулга  даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын туслах  прокурор Б.Сүрмандах, 
Хохирогч ***
           Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  хянан хэлэлцэв.. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн  ***  овогт  *** ын  *** т холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***  оны  ***  дугаар сарын  *** -ны өдөр Дархан Уул аймгийн Дархан сумд төрсөн, ***  настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн оператор мэргэжилтэй, ам бүл  ***, ээж, хүүхдийн хамт  *** аймгийн  *** сумын  ***  дугаар баг  *** - ***  тоотод оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй  ***  онд Эрүүгийн хуулийн 90 дугаар зүйлийн 90.1-д зааснаар 20,000 төгрөгөөр торгох , ***  онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239 2-т зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэн мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, ***  онд Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д зааснаар 18 жилийн хугацаагаар хорих  ялаар шийтгүүлж 2012 оны 7 дугаар сарын 05 ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан гэх бие эрүүл хэрэг хариуцах чадвартай  ***  овогт  *** ын *** РД  ***  
 
Үйлдсэн хэргийн талаар :

***нь 2015 оны 09 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дархан сумын  ***  дүгээр  *** -р байрны хажууд хамтран амьдрагч  болох ***ийг шилээр зүсэж бие мах бодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/ 
                                                       
                                                      Тодорхойлох нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд 

-Шүүгдэгч ***хэрэг бүртгэлтэд болон  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2015 оны 09 дүгээр сарын 01-ний орой хамтран амьдрагч ***,  ***,  *** нартай хамт  *** -р сургуулийн хашаан дотор нэг шил архи хувааж уугаад тэгээд 09-р сарын 02-ний шөнө тэндээсээ гараад доошоо вогзал руу явж байсан чинь  *** -р байрны хажуугийн саравчинд  ***   ***   ***   *** нар сууж байсан юм аа. Тэгээд бид нар очоод цуг суугаад юм яриад сууж байсан чинь ***,  ***ыг энэ аймар зэвүүн залуу гээд цохих гээд дайрхаар нь  *** айгаад доошоо тонгойхоор нь би босоод чи одоо болиочээ гээд ***ийг түлхсэн чинь *** намайг чи одоо хэн юм бэ гээд толгой руу цохиод үсдэж чирээд байсан. Тэгэхээр нь би өвсөн дотроос хагарчихсан архины шил байхаар нь аваад босч ирээд ***ийг шилээр цээж нуруулуу нь 2 удаа хатгасан юм. Одоо бид хоорондоо эвлэрч  хамтдаа амьдарч байгаа хохирол төлбөр нэхэмжлэхгүй  гэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв 

-Хохирогч *** хэрэг бүртгэлтэд  өгсөн: ... Би 2015 оны 09 дүгээр сарын 01-ний орой хамтран амьдрагч  ***   ***   ***  нартай хамт Дархан сумын  *** -р баг, *** -р сургуулийн хашаанд архи хувааж ууж байгаад 09 дүгээр сарын 02-ны 2 цагийн үед Дархан сумын 4-р баг  *** -р байрны хажуугийн саравчинд очиход тэнд  ***  ***   ***  нар байсан юм. Тэнд тэгээд  ***  бид 3 очоод юм ярьж сууж байгаад би  *** тай маргалдаад зогсож байсан чинь  ***  хажуугаас орж ирээд боль гээд намайг түлхээд байсан юм. Тэгэхээр би  *** гийг чи цаашаа бай гээд түлхчихсэн чинь  ***  босч ирээд надтай маргалдаад тэгээд газраас шил аваад миний нуруу, цээжин хэсэг рүү хатгачихсан юм./ хэргийн 9-10-р тал/ ***бид хоёр хэн хэндээ ямар нэгэн санал гомдолгүй нэхэмжлэх зүйл байхгүй тул эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.. 

Гэрч  *** хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: ... Би 2015 оны 09 дүгээр сарын 01-ний орйо Дархан сумын  *** -р баг, *** -р байрны хажуугийн саравчинд  ***  хамт нэг шил архи хувааж уугаад байж байсан юм. Тэгж байсан дээрээс  *** , *** хоёр хэрэлдээд ирж байсан. Тэгээд би тэр хоёрт ахын дүү нар минь битгий хэрэлдээд бай боль одоо хэрэлдэх гээд байвал хол очиж хэрэлд гэсэн юм. Тэгээд тр хоёр бид нартай хамт суугаад тэр хоёр хоорондоо маргалдаад байсан юм. Тэр үед би согтуу байсан болохоор болсон зүйлийг санахгүй байна гэх мэдүүлэг./хэргийн 12- р тал/    

Гэрч  ***  хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: ... ***   ***  эгч хоёр бие биенээ хардаж маргасан. Тэгсэн чинь *** , ***эгчийг үсдэж аваад газар унагаагаад хөл рүү нь өшиглөсөн. Тэгээд *** эгч босч ирээд араас нь хүзүүдээд авчсан чинь *** эргэж хараад түлхээд газар унагаасан юм. Тэгсэн *** эгч өвсөн дотроос архины шил олж аваад *** ахын цээж болон нуруулуу нь хатгасан юм гэх мэдүүлэг /хэргийн 11-р тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 09 дүгээр сарын 04 ний өдрийн 1088 тоот дүгнэлтэд ***ийн биед хамарт зулгаралт, цээжинд зүсэгдэж язарсан шархтай зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой . Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.  /хэргийн 15-р тал/, 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 28 дугаар талд авагдсанаар  ***  ***  онд Эрүүгийн хуулийн 90 дугаар зүйлийн 90.1-д зааснаар 20,000 төгрөгөөр торгох , ***  онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239 2-т зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэн мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, ***  онд Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д зааснаар 18 жилийн хугацаагаар хорих  ялаар шийтгүүлж  ***  оны  ***  дугаар сарын  ***  ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан гэжээ. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч  ***нь хамтран амьдрагч ***той   хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар эрх чөлөөнд нь халдаж цээж нуруун тус газар нь шилний хагархайгаар зүсэж  бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлтэд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** хохирогч *** нарын өгсөн мэдүүлэг /хэргийн 12-13-р талд/ авагдсанаар  нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас бичиж ирүүлсэн яллагдагчаар татах тогтоолын зүйлчлэл тохирсон байна. 

Иймд шүүгдэгч  ***ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байх ба шүүгдэгч  *** гийн ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасан заалтад хамарч байх тул шүүгдэгч  ***гийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна. Шүүгдэгч *** нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаагаа үйлдэж хохирлоо бүрэн төлж хохирогч ***той  сайн дураараа эвлэрсэн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх  нь зүйтэй гэж үзлээ.

.     Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх  нь зүйтэй байна. 

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284,, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294,295,296, 297, 299  дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                              ТОГТООХ НЬ: 
    
1.Шүүгдэгч  *** ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 208 дугаар зүйлийн 208.1,3-т зааснаар О.Алтанхөлөгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн  71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч  *** ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.  

3.Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар  О.Алтанхөлөгт бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Дархан Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    


                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            П.БАТТУЛГА.