Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0251

 

  


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2015/0219/Э/
 
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга би даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын туслах прокурор Б.Сүрмандах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба, 
Шүүгдэгч бөгөөд хохирогч ***, ***шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т заасан гэмт хэрэгт ***ын ***, ***ын ***, мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт ***ийн ***нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн *** дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** овогт ***ын *** /РД: ***/, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр ***  аймгийн *** суманд төрсөн, ***  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ***, эхнэр,  хүүхдийн хамт *** аймгийн *** сумын *** дугаар баг ***ын ***-р хэсэг ***-*** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй

Монгол Улсын иргэн, *** овогт ***ын ***/РД: ***/, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ***, ээж, эгчийн хамт *** аймгийн *** сумын *** дугаар баг ***ын ***-р хэсэг ***-***  тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй

Монгол Улсын иргэн, *** овогт ***ийн ***/РД: ***/, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр *** аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, *** аймгийн *** ТӨХК-ийн хийн цехэд засварчин ажилтай, ам бүл *** , эхнэр,  хүүхдийн хамт *** аймгийн *** сумын *** дүгээр баг ***-*** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас Монгол Улсын спортын мастер, Олон улсын хэмжээний боксын мастер цолоор шагнагдсан, 
-Урд *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 75 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 256 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

Үйлдсэн хэргийн талаар: 
 2015 оны 03 дугаар сарын 14-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын ***-р багийн нутаг дэвсгэрт байрлах Олон улсын худалдааны төвийн В1 давхарт байрлах спорт зааланд ***, ***нар хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдан зодолдож улмаар ***, ***нар нь бүлэглэн ***ын биед хүндэвтэр гэмтэл санаатай  учруулсан, ***нь ***ын бие мах бодид  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:
    
-Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд 
                             
 Шүүгдэгч  бөгөөд хохирогч  *** мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : 2015 оны 3 дугаар сарын 14 ны өдөр 14 цагийн орчимд би  ***ын утас руу залгаж юу хийж байгаа талаар нь асуусан юм. Тэгэхэд кроссонд гүйж яваад ирлээ одоо зааландаа ирж байна чи ажилгүй бол манай зааланд хүрээд ир гэж надад хэлсэн юм. Тэгээд би  ***ын ажил дээр ирсэн бөгөөд намайг очиход шавь нараа тараагаад байж байсан. Бид хоёр ойрдоо уулзаагүй байсан болохоор ***надаас хоёулаа пиво уухуу гэж асуусан би тэгье гэж хэлсэн. Ингээд ***ОУ-ын худалдааны төвийн дэлгүүр орж 2,5 литрийн савтай “Боргио пиво авсан түүнийг бид хоёр заал руу авч ороод хувааж ууж байтал миний утас руу тендирт хамт явдаг Өлзий залгаж зааланд биллардын тэмцээн болж байна ирж тэмцээнд орооч гэж хэлсэн Тэгэхээр нь би ***т энэ талаар хэлж хамтдаа хуучин хороололын 9-р байрны биллард орж тоглоод нэг хожоод 2 удаа хожигдож тэмцээнээс гарсан юм. Тэр үед бид хоёрыг том дуугараад юм ярьж байхад *** жаахан бага дуугарч ярь эсвэл яв гэсэн тэгээд бид хоёр хамт гарч ***ын таньдаг жолооч тааралдаж ***ын боксын клуб орж үлдээсэн байсан том савтай пива уусан жолооч машин барьж яваа гээд уугаагүй тэр үед миний гар утас дуугарахаар нь гарч утсаар яриад ороод ирэхэд хаашаа алга болдог юм утсаар яриад гэж надад уурлаад байсан тэгхэээр нь би утсаар ярьж болохгүй болсон юм уу гэж хэлэхэд чи муу өөдөөс юу яриад байгаа юм чадахгүй байж томорлоо гээд уурлаад байсан ба над руу босоод ирэхээр нь арай цохьчихгүй байх гэж бодоод зогсож байтал миний баруун нүд рүү гараараа цохисон тэр үед намайг газар унахад миний хавирга руу 2 удаа өшиглөөд авсан би удалгүй босч ирээд за за хөгшин нь харилаа эхнэр хүүхэд санаа зовж байгаа байх гэж хэлээд гараад явсан юм. Ингээд гэртээ харихад гэрийн хаалгыг эхнэр онгойлгож өгөөд наад нүд чинь яасан юм бэ гэхээр нь *** цохьчихсон юм гэж хэлсэн удаагүй байтал *** утсаар залгаад эхнэр утас авч ярихад гичий янхан гэж ярихаар нь би утсыг авч чи арай даварч байгаа юм биш үү намайг цохичихоод   бас эхнэрийг минь гичий янханаар дууддаг юу юм бэ гэж хэлэхэд *** чи чаддаг юм бол хүрээд ир чамайг нохой шиг зодоод өгье олуулаа ирвэл сайн ганцаараа ирвэл алуулана шүү гэсэн тэгэхээр нь би одоо очлоо гэж хэлээд утсаа тасалж дүү ***рүү залгаж хаана байгаа юм бэ хүрээд ир ахыг нь ***зодчихлоо 2 уулаа хамт очие гэж хэлсэн удалгүй *** 2 найзаа дагуулаад манай гэрт ирсэн тэгээд бид нар  ОУ-ын худалдааны төв рүү явж байх замдаа би та нар зодоонд оролцож болохгүй салгаарай  *** олуулаа байж магадгүй гэж хэлсэн бид нарыг очоод ороход араас шавь нь дагаад ороод ирсэн ба *** буйдан дээр сууж байсан би босоод ирэх байх гэж бодоод шууд ***ын нүүрэн тус газар нь өшиглөсөн юм. Тэгээд хойш болоход нь дээрээс нь дараад шанаа руу нь 2-3 удаа цохисон тэгэхэд ***миний дороос 2 гараараа тэвэрч аваад намайг дороо оруулсан ба намайг нилээн хэдэн удаа цохиж бид хоёр ноцолдож байгаад ядраад салсан Тэр үед дүү ***та хоёр дандаа хамт ууж идэж нэг бол хүмүүстэй зодоон хийж эсвэл нэг нэгнийхээ нүдийг тагладаг та хоёрыг ямар найз гэх юм бэ гэхэд ***чи муу хэн юм бэ гээд ***рүү дайрсан тэгэхэд ***хойш ухарч байгаад ***ыг дэгээдэж унагаасан түүнээс зодоонд оролцоогүй гэх мэдүүлэг /хэргийн 74-75-р тал/

Шүүгдэгч ***мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Би сар өдрийг нь сайн санахгүй байна тэр өдөр би амьтны дэлгүүр нээх гээд завгүй хуучин хороололын 19 дүгээр байранд байж байтал 20-21 цагийн орчим байх манай ах *** надруу утсаар залгаад ***ах нь надтай зодолдоод нүүр таглачихаад гэртээ ирээд байж байтал *** эгчтэй чинь утсаар ярьж янхан гичий гэхчлэн элдэв бусаар хэлээд доромжлоод байна олуулаа ирвэл сайн бүгдийг чинь ална шүү гээд байна тэгээд очиж уулзах гэсэн юм чи хүрээд ирээч гэхээр хам ажиллаж байсан хоёр найз залуугаа дагуулаад гэрт нь очиход *** ах халамцуу бололтой байхаар нь одоо амарчих маргааш эрүүлдээ уулзаж учраа ол гэж хэлэхэд ***ын утас дуугарч хүрээд ир гээд байсан  тул *** ах явж учраа олно гээд бид нар хамт дагаж яваад очиход ***нэг шавийнхаа хамт байж байсан ингээд оронгуут ***, *** нар хоорондоо үгийн зөрүүгүй зодолдоод унасан тэгээд удалгүй хоорондоо ноцолдож байснаа салсан Тэгэхээр нь би ***ахад хандаж та хоёр нэг бол нийлээд хүнтэй зодолдоод нэг бол нэгнийхээ нүд амыг таглачихдаг та хоёр ер нь ямар учиртай найзууд юм бэ гэж хэлсэн тэгэхэд ***“чи муу хэн юм бэ яах гээд байгаа юм гээд над руу дайраад босоод ирсэн тэгэхээр нь би түүнийг цохих гэж байна гэж бодоод дэгээдээд унагаасан тэгэхэд шавь нь гэх залуу *** ыг өргөж босгоод диван дээр суулгасан . Тэгээд би *** ахыг аваад гарсан өөр зодоон цохион болоогүй би ***ыг зодож цохисон асуудал байхгүй гэх мэдүүлэг / хэргийн 77-78-р тал/

-Шүүгдэгч бөгөөд хохирогч ***ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...заал руу ***, *** бид 3 орж өмнө авч тавьсан байсан пиво уусан. *** машин барьж явсан болохоор уугаагүй бид 2-т аягалж өгч байсан. Би тэр өдөр хоол идээгүй байсан болохоор уусан пивондоо нилээн согтсон. *** ч нилээн согтсон байсан. Тэгтэл *** гар утсаараа нэг эмэгтэй хүнтэй ярихаар нь “чи яах гэж ингэж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь өөдөөс хэрэлдээд байх шиг байсан. ***ыг юу хэлснийг санахгүй байна. Тэгээд бид 2 маргалдаад ноцолдож байгаад би түүний нүд рүү гараараа нэг удаа цохьсон чинь *** уйлаад байхаар нь найзаа гомдоод байвал нэг цохьчих гэсэн чинь заалнаас гараад явсан.Би заал орж цүнхээ авъя гээд явж байтал ***ын эхнэр *** надруу залгаж яагаад манай нөхрийг зодсон юм бэ гэж нэлээд маргалдсан. Тэгтэл *** эхнэрийнхээ утсыг аваад намайг хаана байна гэхээр заал руу явж байна гэж хэлээд ***тай маргалдаж байгаад чи намайг зодох гэж байгаа бол барахгүй шүү. Чи олон хүн дагуулж ирээрэй гээд утсаа салгасан. Үүний дараа шавь *** луу залгаж зааланд хурдан ир гээд зааланд ороод буйдан дээр сууж байсан чинь *** гаднаас хэдэн залуучуудын хамтаар орж ирээд шууд миний эрүү рүү хөлөөрөө өшиглөхөд нь ***тай буйдан дээр баахан ноцолдсон. Тэгээд салаад байж байтал ***ын дүү гэх шар царайтай залуу намайг мөргөөд зодох гээд байхаар нь би одоо согтуу байна. Маргааш учраа олъё гэхэд тэр залуу над руу дайрахаар нь бас нэлээд ноцолдсон. Би тэгээд хэсэг манараад юу болсныг санахгүй байна. Нэг сэрсэн чинь амнаас цус гарчихсан, доод шүд зөрчихсөн эрүү сонин болсон, заалны шал баахан цус болсон байсан.

***ын дүү ***гэх залуу духаараа миний нүүр хэсэг рүү нэг удаа мөргөж байсныг санаж байна. Дараа нь газар уначихсан байхад миний цээж нуруу хэсэг рүү хэд хэдэн хөл орж ирээд өшиглөж байсан..” гэх мэдүүлэг /хэргийн 6-7 дахь тал/, 

-Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би гэртээ хариад орой 19 цаг хүртэл унтаж босч ирээд гэртээ байж байсан чинь 19 цаг өнгөрч байхад над руу ***багш залгаад “хаана байгаа юм зааланд хүрээд ир” гэхээр нь би гэртээ байна одоо яваад очъё гэсэн чинь багш намайг “хурдан гүйгээд ирээрэй” гэсэн. би гүйсээр удалгүй ОУХТ-ийн доор байх заалны үүдэнд ирсэн чинь нэлээд залуучууд заал руу орж явсан. Би тэдгээр залуучуулын араас заал руу орсон чинь ***  ахтай цуг явсан залуучууд хараад зогсож байсан ба *** ах ***багшийн дээр гарчихсан нүүр лүү нь гараараа цохиод байсан. ***багш түүний доор орчихсон биеийг нь 2 гараараа тэвэрчихсэн байхаар нь би гүйж очоод *** ахыг боль гээд салгасан чинь *** ахын дүү гэх махлаг шар залуу миний тэлээнээс татаад намайг хойшоо болгохоор нь “энэ хүнээ салгаач” гэж хэлсэн. Тэр үед *** ах ***багш нар спорт зааланд байх буйдан дээр ноцолдоод байх үед *** ахын дүү гэх шар залуу ***ыг буйдан дээрээс татаж унагаагаад *** ахыг босгосон. Тэгээд багш газар унасан байснаа босоод ирсэн чинь *** ахын дүү гэх залуу ***багштай “таныг ах гэж хүндлээд байхад яаж байгаа юм бэ би өөрийг чинь ах гэх юм уу чи гэж хэлэх юм уу” гээд хоорондоо маргалдаж байснаа “чи одоо надтай үзэх үү” гээд хувцасаа тайлаад эхэлсэн чинь *** багшийн амнаас цус гарчихсан шүд нь цус болчихсон байсан. *** ахын дүүг цаашаа бай гэж түлхэж “гудамжинд зодолдох, ринг дээр зодолдох ондоо шүү” гэж хэлсэн чинь тэр залуу *** багшийн нүүр рүү нь гараараа цохьсон чинь багш арагшаа болоход ахин очоод “би өөрийг чинь ахаа гэж хүндэлсэн биздээ” гэж хэлээд ахин очоод толгойгоороо нүүр рүү нь мөргөөд тэвэрч аваад буйдан дээр дарж унагаагаад дээрээс нь нүүр рүү нь гараараа цохиод хөлнөөс нь давхар хамаад заалны буланд байх шилэн тавилга дээр унахад *** багш босч ирээд “энд ингэж болохгүй шүү” гэж хэлэхэд тэдгээр залуучуудын дунд байсан нэг дунд зэргийн нуруутай үүргэвчтэй цүнх үүрсэн залуу хажуугаас нь орж ирээд гараараа 2 удаа цохиж байсан. Тэгтэл ахин ***, ***ах дээр очиж хамж аваад гэдэс рүү 2-3 удаа цохиж байсан. Би тэдгээрийг салгасан чинь ***багш руу *** ах болон дүү гэх залуу хэл амаараа дайрч байгаад гараад явсан. Тэдгээрийг гарч явсны дараа ***багшийн амнаас нэл цус гарчихсан, заалны шал нэл цус болсон байхаар нь би заалыг цэвэрлэчихээд ***багшийг шинэ хорооллын 3-р байр руу дөхүүлж өгөөд гэртээ харихад 21 цаг болж байсан гэх мэдүүлэг /хэргийн 11-12 дахь тал/, 

-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”... 2015 оны 03 дугаар сарын 14-ны өдөр ажил тараад 16 цагийн орчим гэртээ ирээд хоол ундаа хийгээд байж байсан чинь манай нөхөр *** 20 цагийн орчим гэртээ ирсэн. Түүнийг гэрт орж ирэхэд нь харсан чинь гадуур хувцас нь цус болчихсон, хамраас нь цус гараад гараараа хамраа арчсан бололтой цус болчихсон, баруун талын нүд нь хөхрөөд хавдчихсан байхаар нь яасан юу болсон бэ хэнд зодуулсан гэж асуухад ***тай уугаад сууж байсан чинь зодуулчихлаа гэж хэлж байсан. Тэгээд *** хоолоо идээд сууж байсан ба би ***ыг таньдаг болохоороо түүний утас руу залгаад “чи мэргэжлийн хүн байж яагаад нүдийг нь цохиж байгаа юм бэ ядаж хөл гар луу нь цохихгүй яасан юм бэ, би чамайг цагдаад өгнө, чи байгаа газраа байж байгаарай” гэж хэлсэн чинь “чи юу яриад байгаа юм бэ гичий минь” гэсэн утгатай зүйл хэлсэн чинь *** миний гар утасыг булааж аваад ***т “чи намайг зодчихоод дээрээс нь манай эхнэрийг юу гээд байгаа юм бэ” гэж хэлсэн чинь ***“чи хүрээд ир ирэхдээ олуулаа ирээрэй. Бүгдийг чинь алаад өгье” гэж байсан. Миний утас цаанаас ярьж байгаа хүний яриа тод сонсогддог болохоор би түүний яриаг сонссон юм. Тэгтэл *** уурлаад гэрээс гараад явсан гэх мэдүүлэг /хэргийн 13 дахь тал/

-Гэрч ***ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Манай нөхөр ***тэр өдөр гэрээсээ 11 цагийн орчим бэлтгэлтэй гээд ОУХТ дээр байрлах боксын бэлтгэлээ хийхээр явсан юм. Уул нь бэлтгэлээ хийгээд 13 цагийн орчим гэртээ ирэх ёстой байсан чинь ирэхгүй болохоор нь 15-16 цагийн үед залгаж асуутал ***тай биллярд тоглоод явж байна. Очих арай болоогүй гэсэн. Тэгээд 17-18  цагийн хооронд ахиад ***руу залгаад гэртээ ирэхгүй юм уу гэхэд зааландаа байнаа яах гээд байгаа юм бэ гээд гар утсаа салгасан. Тэгээд би 19 цагийн орчим ахин залгасан чинь одоо харилаа гэсэн. Үүний дараа 20 цагийн орчим би Шинэ хороололын ***-р байранд байх ээжийндээ ирчихээд байж байсан чинь ***орцонд ганцаараа шатан дээр сууж байсан. Би ***дээр очтол амнаас нь цус гарчихсан нүүр нь халцарчихсан, шүднүүд нь дээшээ сулраад гараад ирчихсэн байхаар нь яасан юу болсон” гэж асуухад ***тай маргалдаад өөдгүй залуу чинь өөрөөсөө болчихоод баахан хүмүүс дагуулж ирээд намайг зодчихлоо гэж хэлсэн. Би “юунаас болж ингэж байгаа юм бэ” гэхэд *** эхнэрээсээ өөр эмэгтэй хүнтэй яриад байхаар нь “миний найз ингэж болохгүй шүү дээ эхнэр хүүхдээ бодсон нь дээр” гэж хэлсэн чинь “хуц чамд ямар хамаатай юм бэ мэдэгдэхгүй явж байвал хэнд ч хамаагүй шүү дээ хоёуулаа нэг үзэх үү. Чиний бокс тоглодогоос чинь айхгүй шүү” гэж хэлээд маргалдсан гэж хэлж байсан. Тэгээд ***ыг дагуулаад нэгдсэн эмнэлэг рүү явсан.
... эрүү нь 2 хугарсан, хагалгаанд ороод гарч ирсэн гэх мэдүүлэг /хэргийн 14 дэх тал/
   -Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”... 2015 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ***, ***, ***бид нар бөөнөөрөө ***ийн амьтны дэлгүүрт юм хийгээд байж байтал ***нэг хүнтэй утсаар ярьж байгаад бид нарт хэлэхдээ манай ах хүн зодуулчихсан байна. Бөөнөөрөө цуг очъё гээд түүний ах дээр нь очсон чинь зодуулчихсан нүд нь хөхөрчихсөн байсан. Тэгээд бөөнөөрөө ***ийн ахтай ОУХТ рүү явсан. Бид нарыг замд явж байхад ***ийн ах бид нарт та нар зодоон хийж болохгүй шүү гэж хэлж байсан.Тэгээд ОУХТ-ийн доор байх спорт заал руу ороход нэг залуу байж байсан ба тэр залуутай *** ах зодолдоод байсан. Би заал руу орох үед үүдэнд нь заалнаас орж гараад байсан болохоор хэн хэнийгээ яаж зодож байсныг сайн хараагүй. ***ыг нэг удаа дэгээдээд газар унагааж байсан гэх мэдүүлэг /хэргийн 15 дахь тал/

-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...тэр өдөр найз ***ийн ажил дээр *** *** нарын хамтаар очиж ажил хийж байгаад ажилд нь туслаад байж байсан чинь ***хүнтэй утсаар яриад байсан. Тэгээд *** ахыг хүн зодчихсон байна. Тэр зодсон хүн нь олуулаа хүрээд ирээрэй гэж утсаар яриад байна бөөнөөрөө очъё гэж хэлэхээр нь ***ийн ах ***ын гэрт 18 цагийн орчим очиход *** гэдэг ахын нүд нь хөхөрчихсөн байсан. Тэгээд бөөнөөрөө гарч яваад ОУХТ-ийн доор байх спорт зааланд ороход нэг залуу ганцаараа буйдан дээр сууж байхаар нь *** ах тэр залуу дээр очиж байсан. Нэг харсан чинь тэр 2 дээр доороо ороод ноцолдож байсан. Тэр үед ***гэх залуугийн шавь гээд залуу ирчихсэн байсан. Тэгээд ***нөгөө 2 дээр очоод салгасан чинь ***гэх залуу “чи хэн бэ, чи юу нь юм бэ” гээд дайраад байсан. ***өөдөөс нь “та 2 өмнө архи дарс уугаад цуг явж байдаг сайхан найзууд байсан. Өнөөдөр юу болоод байгаа юм” гэж хэлээд тэр залууг дэгээдэж газар унагаахаар нь бид нар ***болон түүний ах *** нарыг заалнаас авч гарсан. Тэр үед нөгөө залуу шавь гэх залуугийнхаа хамтаар үлдсэн юм. ***тэр залууг хөлөөрөө хавсарч унагаасан. Тэр үед бид ***ийг аваад заалнаас гарсан. Биднийг заалнаас гарч явахад ***ын амнаас нь билүү хамарнаас нь цус гарч байсан. Бусдаар ямар нэгэн гэмтэл харагдаагүй гэх мэдүүлэг /хэргийн 17 дахь тал/ 

-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”... ***найз маань хуучин хороололын ***-р байрны подвольд амьтны дэлгүүр нээх гэж байгаа юм засварын ажилд туслаач гэхээр нь ***, *** бид 3 очоод юм хийж байсан. Тэгтэл 18 цаг өнгөрч байхад ***гарч хүнтэй утсаар ярьж байгаад манай ах *** хүнд зодуулчихсан гэртээ байна хүрээд ир гээд байна. Хэдүүлээ яваад очъё гэхээр нь бид 4 ах ***ын гэрт нь очсон чинь түүний нүд нь хөхөрчихсөн, хамарнаас нь цус гарчихсан байж байсан. Бид нарыг очсоны дараа *** ах руу ***байн байн утсаар яриад байсан болохоор *** ах бид нарыг дагуулаад ОУХТ-ийн доор байх спорт заал руу орсон. Замдаа явж байхдаа “та нар хүмүүстэй зодолдож болохгүй шүү, би ганцаараа зодолдоно. Наайг зодуулаад байх юм бол аваад явчихаарай” гэж хэлж байсан. Ингээд нөгөө сплорт заал руу орсон чинь ***гэх залуу үүдэнд нь байх буйдан дээр ганцаараа сууж байсан чинь ***ах түүн дээр очоод нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн юм. Тэгээд тэр 2 хоорондоо ноцолдоод дээр доороо ороод байсан. Хэсэг ноцолдож байгаад ***тэр 2 дээр очиж салгасан чинь ***гэдэг залуу ***рүү “чи юу нь юм бэ” гээд дайрахад ***түүнийг хөлөөрөө хавираад газар унгаачихсан юм. Бид нарыг заалнаас гарч явах үед ***ын шүднээс цус гарчихсан байсан гэх мэдүүлэг /хэргийн 19 дэх тал/
2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн №393 дугаартай дүгнэлтэд: 
-“***ын биед баруун нүдний дотор салст болон зовхины цус хуралт, хөмсөг, хамрын нуруунд зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 31 дэх тал/, 
 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн №394 дугаартай дүгнэлтэд: 
-“***ын биед доод эрүүний хоёрчилсон хугарал. Доод эрүүний зүүн булангийн шүд дайрсан зөрөөтэй хугарал, доод эрүүний төвийн шүд дайрсан зөрөөтэй ил хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмт нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалт 10% алдагдсан болно. /энэ нь зүүн доод үүдэн шүд болон шүд болон зүүн доод агт араа авахуулсанаар тогтоогдоно гэжээ. /хэргийн 36 дахь тал/, 
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 34 дэх тал/, 
-Хохирогчийн өвчний түүх /хэргийн 45-55 дахь тал/
-Хохиролын баримтууд /хэргийн 56-69 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх бичгийн баримтуудаар 2015 оны 03 дугаар сарын 14-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын ***-р багийн нутаг  дэвсгэрт байрлах Олон улсын худалдааны төвийн В1 давхарт байрлах спорт зааланд ***, ***нар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдан зодолдож *** ***нар нь бүлэглэн  ***ын бие мах бодид санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан, ***нь ***ын бие мах бодид санаатайгаар  хөнгөн  гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч хохирогч нарын мөрдөн байцаалтад болон  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч ***, ***,***,***, *** нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд хэргийн 11-12, 13, 14, 15, 17 дахь талд авагдсанаар болон Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн 393,394 тоот дүгнэлт зэргээр нотлогдож байх бөгөөд Дархан Уул аймгийн Прокурорын газраас бичиж ирүүлсэн яллах дүгнэлтийн зүйлчлэл тохирсон байна. .

Иймд шүүгдэгч  ***, ***нарыг бүлэглэн бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан ***нь хувийн таарамжгүй харьцааны улмаас ***ын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд  тооцох үндэслэлтэй байх боловч шүүгдэгч ***ын эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэрэг нь хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх,  *** ***нарт эрүүгийн  хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           Шүүгдэгч *** *** нарт холбогдох Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т заасан хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан заалтад  хамаарч байх тул оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.  

Хохирогч ***нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 3.420.000 төгрөг нэхэмжилж, байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ***аас 800,000 төгрөгийг хүлээн одоо бусад хохирлыг нэхэмжлэхгүй гэсэн тул шүүхээс энэ тогтоолоор хохирлын асуудлыг шийдвэрлэхгүй бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэв. 

Шүүгдэгч ***, ***, ***нар урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 34 дахь талд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч *** *** нар  нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж  үзлээ. 

Шүүгдэгч *** ***нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон 
                                           ТОГТООХ НЬ: 
    
1.Шүүгдэгч *** ***нарыг  бусдын бие махбодид хүндэвтэр  гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар шүүгдэгч ***ыг 3 жил 10 хоног ***ийг 3 жил 05 хоногийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар *** ***нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

 4.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар шүүгдэгч ***т 3 жил 10 хоног, ***д 3 жил 05 хоногийн хорих ял оногдуулсныг тус тус өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д зааснаар *** ***нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

  5.Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-дэх хэсэгт зааснаар  ***

ыг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

  6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар  шүүгдэгч нарт өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 
    
   7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан Уул Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.БАТТУЛГА.