| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвгийн Баттулга |
| Хэргийн индекс | 171/2015/0245/Э/ |
| Дугаар | 2015/ШЦТ/0253 |
| Огноо | 2015-11-17 |
| Зүйл хэсэг | 148.2., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0253
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0245/Э/
Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт *** ын *** т холбогдох *** дугаартай хэргийг 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын *** -ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн эмэгтэй дээд боловсролтой *** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *** Дархан сумын *** дүгээр баг *** дугаар хороолол *** хотхоны *** -*** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, *** овгийн *** ын *** /РД ***/
Шүүгдэгч ***нь 2014 онд *** ХХК-ийн Дархан салбарт борлуулалт үйлчилгээний ажилтнаар ажиллаж байхдаа өөрийн эрхэлж байсан албан тушаалын байдлаа ашиглан 2014 оны 12 дугаар сарын 31 ний өдөр иргэн ***ийн нэр дээр бүртгэлтэй иргэн ***ийн хэрэглэж эзэмшиж байсан *** дугаарын хэрэглээний багцыг өөрчилж иргэн ***ийн нэр дээр хуурамчаар гар утас зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулан I phone 6 nlac загварын гар утсыг хувьдаа авч *** компанийг хуурч мэхлэн 1.495,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Манай компани 2013 оноос I phone 6 nlac маркийн гар утсыг лизенгээр олгож эхэлсэн бөгөөд уг гар утсыг 2014 оны 11 дүгээр сараас хойш олгож эхэлсэн. Энэ лизенг олгох шалгуур нь өөрийн дараа төлбөрт дугаараа 36 сараас дээш барьж ашигласан сар бүриийн хэрэглээний төлбөр 40,000 төгрөгөөс дээш байх бол гэрээ хийгээд урьдчилгаа төлөөд авах боломжтой байсан юм. Тэгээд мнай хүргэн ах болох ***, *** гэж хүний нэр дээр бүртгэлтэй *** дугаарын гар утсыг ашигладаг ба шалгуурыг бүрэн хангаж байсан болохоор өөртэй нь уулзаад таны дугаарыг барьцаалаад гар утас авчихая зохих төлбөрийг би өөрөө хийнэ гэхэд *** ах үгүй гээд байсан Би 3 удаа гуйхад үгүй гэсэн. Тэгэхээр нь би 2014 оны 12 дугаар сарын 31 өдөр уг дугаар дээр нь ***ийн нэр дээр гэрээ хийж *** гэж гарын үсэг зураад урьдчилгаа төлбөр 608,000 төгрөгийг өөрөөсөө төлөөд Ай-фоне 6 плас загварын гар утсыг авчихсан юм. Тэгээд энэ талаар *** ахад хэлээгүй байж байтал 1 дүгээр сард төлбөр нь гарах болоход би өөрөө *** ахад хэлсэн тэгэхэд тухайн үед юм хэлээгүй явж байгаад *** ах багцаа солиод хязгааргүй ярьдаг болмоор байна гээд байсан Гэтэл уг багцыг солих боломжгүй заавал лезингээ төлж дуусгаад өөр багцад шилжих боломжтой байсан юм. Би тэгээд лезингийг нь төлөх мөнгөний боломжгүй болоод Солонгос явж 2 сар болж ирээд багцыг чинь солиод өгнө гэхэд за гэж байсан мөртлөө Цагдаагийн газар өргөдөл өгсөн байсан юм. Одоо *** ахыг хохиролгүй болгож өгсөн. Би өөрийн буруугаа ойлгож байна хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв
Хохирогч *** ХХК-ийн захирал *** мөрдөн байцаалтад өгсөн: Манай компани I phone 6 nlac загварын гар утсыг лизенгээр багц гэж гаргаад хэрэглэгчийг тэр багц руу шилжүүлээд шилжүүлээд гар утас олгож байгаа юм. Манайд борлуулалт үйлчилээний ажилтнаар ажиллаж байсан *** овогтой ***нь *** дугаарыг Ай-фоне 54,000 төгрөгийн багц руу шилжүүлж хуурамч гэрээ байгуулан хэрэглэгчийн гар утсыг өөрөө хуурамчаар гарын үсэг зурж лизенгээр хувьдаа авч ашигласан зөрчил гаргасан. Түүний авсан гар утас нь Ай-фоне 6 плас загварын нэг бүр нь 1,835,000 төгрөгийн үнэтэй гар утас бөгөөд лизенгээр авахад авахад 1,400,000 төгрөг болж хямдарч байгаа юм. Энэ үнийн 608,000 төгрөгийг урьдчилгаа төлөөд үлдсэн мөнгийг сар бүр 44,000 төгрөг 18 сарын хугацаатай төлөхөөр гэрээг ***байгуулсан манай компани ч энэ нөхцөлөөр олгож байгаа юм. Энэ асуудлыг мэдсэн нь манай байгууллагат төлбөрөө хугацаанд нь төлөхгүй болохоор сануулгыг дугаарын хэрэглэгч рүү мессэжээр болон гэрийн хаягаар дамжуулан нэхэмжлэл явуулсан юм. Тэгээд *** дугаарын хэрэглэгч *** өөрөө над дээр ирж танайд ажиллаж байсан *** нь миний нэр бүртгэлтэй байсан *** дугаарын гар утсыг багцыг өөрчилж лизенгээр гар утас авсан байна гэхэд нь би шүүх цагдаагаар явахгүй юу даа гэж хэлээд л явуулсан. Анх гар утас авах үедээ 608,000 төгрөг төлсөн лизенгээ наана нь гэрээний 2,5-д зааснаар цуцалбал утасны үндсэн үнэ хямдралгүй 1,835,000 төгрөгнөөсөө төлөх ёстой байсан саруудад дундаж бодоод төлөгдөөгүй саруудад дунджаар үржүүлж төлөх ёстой байсан. Манай байгууллага нь хохирогчоор гомдол саналгүй гаргаагүй. Өнөөдрийн байдлаар тухайн дугаар дээр хуримтлагдсан өр авлага үүсэж, төлбөр үүсээгүй тул манай байгууллагад учирсан хохирол байхгүй. Харин тухай дугаарын хэрэглэгчийн хувьд хувь хүнийхээ шугамаар оролцох нь зүйтэй байх гэх мэдүүлэг / хэргийн 66 дугаар тал/
Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн. ***нь манай талийгаач эхнэрийн төрсөн дүү нь юм. Манай эхнэр 3 жилийн өмнө өнгөрсөн юм. Миний хэрэглэж байгаа *** гэсэн дугаар нь миний төрсөн эгч *** гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй байгаа бөгөөд би энэ дугаарыг 7 жил ашиглаж байгаа юм. Би уг хэдэн сард хэлснийг санахгүй байна ***надад хандаж таны багцыг чинь өөрчлөөд гар утас авмаар байна би төлбөрийг нь хийж байя гэхээр нь хэрэггүй битгий оролд гэсэн надаас 2-3 удаа асуусан .Сүүлдээ утасдахаар нь утсаа авахаа больсон Дараа нь 3 дугаар сард 2 сарын төлбөрийг төлөх гээд очиход нилээн их 200 гаруй мянган төгрөгийн төлбөр байна гэж хэлсэн . Тэгэхээр нь би гайхаад асуутал таны нэр дээр лизенгээр утас авсан байна гэсэн. Тэгээд утас миний нэр дээр биш байсан тул асууж лавлаагүй яваад өгсөн Хэд хоногийн дараа утасны төлбөр хийгдлээ гэсэн мессэж ирсэн ба ***над руу утсаар ярьж утасны төлбөрийг хийсэн та сардаа 45,000 төгрөгийг төлж бай гэсэн Би өмнө нь ***т мөнгөө өгөөд тэр хийчихдэг байсан болохоор мэдээгүй юм. Тэгээд 4 дүгээр сард 3 дугаар сарын хэрэглээний мөнгө гарахад 200 гаруй мянган төгрөг гарчихаар нийлүүлээд 400 мянга гаруй төгрөг төлсөн ба ***т хэлэхээр сүүлдээ утсаа авахгүй худлаа ярьж 1 сар утас хаалгасан ба би өөрөө мөнгийг нь төлж байж нээлгэсэн тэгээд утасны багц өөрчилж өгөхгүй өндөр төлбөр гараад байхаар нь цагдаагийн байгууллагат хандаж гомдол гаргасан одоо миний хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул гомдол саналгүй гэх мэдүүлэг /хэргийн 7 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 83 дугаар талд авагдсанаар ял шийтгэлгүй гэсэн/ зэрэг болно.
Шүүгдэгч ***нь 2014 онд *** ХХК-ийн Дархан салбарт борлуулалт үйлчилгээний ажилтнаар ажиллаж байхдаа өөрийн эрхэлж байсан албан тушаалын байдлаа ашиглан 2014 оны 12 дугаар сарын 31 ний өдөр иргэн ***ийн нэр дээр бүртгэлтэй иргэн ***гийн хэрэглэж эзэмшиж байсан *** дугаарын хэрэглээний багцыг өөрчилж иргэн ***ийн нэр дээр хуурамчаар гар утас зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулан I phone 6 nlac загварын гар утсыг хувьдаа авч ***ийг хуурч мэхлэн 1.495,500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүгдэгч *** хохирогч *** ХХК-ийн Дархан салбарын төлөөлөгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд хэргийн 9-11 талд авагдсанаар эд зүйлийн үнэлгээ /хэргийн 12-15 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ***т холбогдох хэрэгт Дархан Уул аймгийн Прокурорын газраас бичиж ирүүлсэн яллах дүгнэлтийн зүйлчлэл тохирсон, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан заалтад хамаарч байх тул оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Харин шүүгдэгчийн хөрөнгийн байдал, хувьд оногдох эд хөрөнгө зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3 дахь хэсэгт зааснаар .шүүгдэгч ***нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй ба бусдад төлөх төлбөргүй энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй иргэний бичиг баримт хэргийн хамт ирээгүйг дурдаж түүний эзэмшлийн *** маркийн систем хөгжмийг битүүмжилсэн тогтоол, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хилийн хориг тавиулах тухай мэдэгдлийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290,3, 294, 295, 296, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч *** овогт ***ын ***ийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар ***ийн эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил / хоёр жилийн/ хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ***т оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4 Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй ба бусдад төлөх төлбөргүй энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй иргэний бичиг баримт хэргийн хамт ирээгүйг дурдаж, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Дархан-Уул аймгийн Прокурорын газрын Хилийн хориг тавиулах тухай мэдэгдлийг хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ***ийн эзэмшлийн *** маркийн систем хөгжмийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар ***т Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д зааснаар ***т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан Уул Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БАТТУЛГА.