| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2015/0274/Э/ |
| Дугаар | 2015/ШЦТ/0257 |
| Огноо | 2015-11-18 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0257
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0274/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
Шүүгдэгч *** *** нарыг /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан учир өмгөөлөгч оролцоогүй/ оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн *** *** нарт холбогдох 201509000641 дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, ***25 настай, *** бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, үсчин хийдэг, ***тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,
2.Монгол Улсын иргэн***26 настай*** бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, Дархан зах дээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг***тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,
Шүүгдэгч ***нь 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 23 цагийн орчим Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Өүшин” баарны гадаа иргэн Б***тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
Шүүгдэгч ***нь 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 23 цагийн орчим Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Өүшин” баарны гадаа иргэн
D:\2015 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Oyunchimeg Delgerbuleg nar.docx
***тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…Би 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 2 найзын хамт Дархан сумын 5 дугаар багт байрлах Өүшин нэртэй бааранд орж 3 пиво уугаад сууж байгаад манай 2 найз АТМ орох гээд явахаар нь гарч харах гээд гадаа байж байтал “тооцоогоо хий” гээд баарнаас хүмүүс гарч ирсэн. Нэг мэдсэн чинь маргалдаад нэг цагаан хувцастай эмэгтэйтэй зодолдож байсан. Найз нар нь гарч ирээд бүгдээрээ салгасан бөгөөд тэр эмэгтэй намайг зодоод байхаар нь арга буюу гарнаас нь хазаад тавиулсан юм. Тэгээд байж байтал цагдаа ирээд намайг эрүүлжүүлэхэд хүргэж өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байхгүй” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…Би ажлынхантайгаа төрсөн өдөр тэмдэглэхээр Өүшин бааранд орсон юм. Тэгээд тэнд бүжиглэж байгаад баар хаахын үед буюу 23 цаг өнгөрч байхад баарнаас гарч явахад нэг махлаг охин намайг өшиглөсөн юм. Тэгээд маргалдаад барьцалдаж аваад тэр эмэгтэй миний гарыг хазсан юм. Тэр үед нь манай нөхөр ирж салгах гээд гарыг нь салгаж байж салсан. Тэр эмэгтэй гар хазаад гараараа үснээс зуурчихсан байсан юм. Согтуу байсан болохоор хаана нь хэдэн удаа цохисоноо санахгүй байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байхгүй” “ гэх мэдүүлэг,
-Гэрч ***ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…2015 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Дархан сумын 5 дугаар баг Өүшин бааранд ороод 23 цаг 40 минутын үед манай ажлын хүмүүс болон эхнэр гараад явсан. Тэгээд би тооцоо хийж дуусаад араас нь гартал манай эхнэртэй нэг танихгүй эмэгтэй үсдэлцээд зогсож байсан. Тэгээд би очоод салгах гээд гарыг нь татсан чинь тэр хүүхэн миний зүүн гарнаас хазаад баруун гарнаас маажаад бөөн юм болж салгасан юм. Тэгээд салаад тухайн эмэгтэйг цагдаад өгчихөөд хартал манай эхнэрийн гарнаас цус гарчихсан байсан. Тэгээд эмнэлэг яваад манай эхнэр ядам хуруундаа 2 оёдол тавиулсан.
...би танихгүй, манай найзууд ч танихгүй, өмнө нь уулзаж харж ч байгаагүй, өр авлага өш хонзонгийн зүйл байхгүй. Намайг гараад ирэхэд л ийм юм болчихсон байсан. Тухайн эмэгтэй намайг бааранд байхад нэг найз охинтойгоо байсан. Тэгээд сууж байхад найз нь бололтой нэг охин намайг “цуг бүжиглэе” гээд байсан. Би татгалзаад явуулсан болохоор л уурлаад манай эхнэрийг зодсон байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг хэргийн /14 дэх тал/,
-“***гийн биед чамархай хавантай, хуруунд язарсан шарх, бугалганд цус хуралттай зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1024 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 17 дахь тал/,
-“***гийн биед нурууны ар хэсэг, хонго, сарвуунд зулгаралт, өвдөг, гуянд цус хуралттай, 1ш шүд хөдөлсөн, зовхи хавагнасан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1020 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 21 дэх тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 37-38 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ***, *** нар нь 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 23 цагийн орчим Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Өүшин” баарны гадаа иргэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, харилцан зодолдож, *** нь *** ийн, *** нь *** ийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг хэрэг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон байх бөгөөд аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна
Шүүгдэгч ***нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 37-38 дахь тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч нар нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч ***нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, харилцан гомдол саналгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан /хэргийн 67-68 дахь тал/ байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т заасан үндэслэлээр , ***нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, ***нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь:
1.Шүүгдэгч ***нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар *** нарт холбогдох 201509000641 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, ***нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** нарын бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***нарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ