Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0258

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2015/0282/Э/
 
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга би даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Атарбямба, 
Шүүгдэгч ***, ***, ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  *** овогтой  ***, ***овогтой ***,  *** овогтой  *** нарт холбогдох эрүүгийн  *** дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *** оны  *** сарын  ***-нд  *** аймагт төрсөн, *** настай эрэгтэй , бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй , ам бүл  *** аав, ээж, ах , эгч нарын хамт  *** аймаг  ***сум  ***-р баг  ***- ***- *** тоотод амьдрах ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл ухаан саруул гэх  *** овгийн  ***ийн  *** /РД: ***/.

Монгол улсын иргэн, *** оны  *** сарын  ***- нд  *** аймагт төрсөн, эрэгтэй, *** настай, бүрэн дунд боловсролтой , мэргэжилгүй, ам бүл-  *** аав, ээж, дүү нарын хамт  *** сумын  *** баг  ***-р хороолол  ***- ***- *** тоотод оршин суух, 2011 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-р зүйлийн 181.2.5-т зааснаар 3 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж 6 сарын хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх  *** овгийн  ***ийн  *** /РД: ***/.

Монгол улсын иргэн, *** оны  *** сарын  ***-нд  *** аймагг төрсөн эрэгтэй, *** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй , ам бүл  ***, аав, ээж, дүүгийн хамт  *** сумын  ***-р баг  ***ын  ***-р гудамж  ***-а тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх  *** овгийн  ***ийн  ***. /РД: ***/.

Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч ***,  ***,  *** нар нь бүлэглэн 2015 оны 4 сарын 26-ны өдөр 23 цагийн орчим Дархан сумын  *** баг  ***-р байранд иргэн  ***  “жаахан хүүхэд зодлоо” гэж маргалдан улмаар  ***ийн эрх чөлөөнд халдаж бие мах бодид нь хүндэвтэр  гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... “2013 оны 4 сарын 26-ний өдөр 22 цагийн орчим 3 давхарт орж хүүхэд уйлаад байсан айлын хаалгыг тогшиход  *** б байрны “***” үсчний газарт ломбард ажилуулдаг зүс таних ах хаалга онгойлгосон тэр ах согтуу байсан би тэр ахыг та болиочээ эмэгтэй хүүхэд аллаа гэж хэлсэн. Гэрт нь 6 орчим насны уйлсан эмэгтэй хүүхэд харагдаж байсан, тэгэхэд тэр согтуу эрэгтэй та нарт хамаагүй тэнэг бацаанууд миний амьдралыг заах гээд байгаа юмуу би охиноо сургаж байна гээд миний цээж рүү гараараа цохиод байсан, тэгэхэд  *** та ямар аймаар юм бэ бид нар зүгээр хэлж байхад пээдийгээд том дугараад байх юм гэж хэлсэн. Тэгээд  *** тэр ахтай маргалдаж эхэлсэн. ***г чи ахыгаа зодож амжихгүй шүү гэж хэлсэн бид нар бөөнөөрөө орцноос гарсан согтуу ах *** рүү дайраад чи чаддаг юм бол цохичих гээд байсан. *** айгаад ухраад байсан намайг цохичих гэж орилж байгаад  ***г цохих гэж далайсан тэгээд  *** / ***/ цочоод зөрүүлээд нүүр хэсэгт нь нэг цохисон. Тэгэхэд тэр ах арагш савж унаад босож ирээд орилоод  ***ыг/ ***г/ хөөгөөд араас нь том чулуу аваад шидсэн, шидсэн чулуу нь  ***ын / ***/ зүүн гарын тохойнд оносон энэ үед  *** цаашаа зугтаад явчихсан. Орцны үүдэнд *** бид 2 үлдсэн тэр ах эргэж ирээд намайг цохисон бандиа олж өг, дуудаад ир гээд миний цээж рүү 3 удаа гараараа хүчтэй цохисон, би ***г дуудахад зугтсан байсан би та яагаад намайг цохиод байгаа юм бэ манай ах цагдаа би дуудлаа шүү гэхэд дууд гэсэн би утсаа гаргаж ирээд дугаарлуу залгаж байгаа дүр үзүүлэхэд тэр ах миний зүүн талын шанаа руу гараараа нэг удаа цохисон . Би тэнцвэр алдаж арагш болоод тэр ах намайг дахиад цохиж магадгүй гэж бодоод өөрөөсөө холдуулах гээд би баруун гараараа тэр ахын зүүн шанааны дээд хэсэгт нэг удаа цохисон, тэгэхэд тэр ах арагш унасан. Тэгэхэд нь би тэр ахын арын цээж мөр хэсэг рүү нь хоёр удаа өшиглөсөн .*** дагз руу нь нэг удаа өшиглөсөн, тэгэхэд 2 давхараас нэг ах хөөш болиоч гээд орлиод тэгээд бид 2 цаашаа зугтаад явсан гэх” мэдүүлэг. /хэргийн 44-45-р тал/.

Шүүгдэгч ***ий мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... “2013 оны 4 сарын 26- ний өдөр 23 цагийн орчим ***, ***, *** нарын хамт өнгөт хорооллын шинээр ашиглалтанд орсон байрны гадна сууж байтал 3 давхарт хүүхэд уйлаад байсан. Бид нар тэр айлын хаалгыг тогшиход нэг эрэгтэй хаалга онгойлгосон. Бид нар тэр хүнд ахаа хүүхэд чинь уйлаад байна бид нарт тээртэй байна тайван ч юм ярьж болохгүй байна гэж *** тэр ахад хэлсэн, тэгэхэд тэр ах би хүүхдээ сургана уу та нарт ямар хамаатай юм бэ манай гэрийн амьдрал гэж хэлэхэд *** юу яриад байгаа юм бэ та бид нарт тээртэй байна гэхэд би яаж хүүхдээ сургахаа өөрөө мэдэж байна гээд ***,  ***  2 -ийн цээж рүү гараараа 2 удаа цохисон *** ахаа хүүхэд чинь уйлаад байна гадаа гарч ярилцая гэж хэлээд бид нар орцноос гарсан ***тэй тэр ах хэрэлдээд байсан тэр ах ***г чи эхлээд намайг цохь гээд байсан. *** аргагүй эрхэнд арагш алхаж байхдаа нүүр лүү нь гараараа нэг удаа цохиод зугтсан. Тэгээд тэр ах ***гийн араас хөөж байгаад гүйцэлгүй буцаж *** бид 2 дээр ирсэн. *** тэр ахад одоо гэртээ ор тэгэхгүй бол цагдаа дуудлаа гэж хэлээд утсаараа оролдож байтал тэр согтуу ах ***ын шанаа руу нэг удаа цохисон тэрээр хөл алдаж доошоо суугаад босож ирээд тэр ахын зүүн талын чих хавь руу баруун гараараа цохисон. Тэр үед тэр ах газар унаад босож ирээд над руу дайрсан аргагүй эрхэнд би хүч хэрэглэж гэдэс рүү нь өшиглөсөн. Тэгэхэд *** хавсарч унагаасан.Тэр ахыг газар унахад нь *** тэр ахын нуруу хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Би тэр ахын чихний дагз хэсэг рүү нэг удаа зөөлөн өшиглөсөн. Тэгээд бид 2 зугтсан гэх” мэдүүлэг /хэргийн 48-49-р тал/ 

Шүүгдэгч ***ий мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... “2013 оны 4 сарын 26-ний өдөр анх ***, ***ын хамтаар хэрэг болсон байрны гадна нэг том 2.5 литрийн пиво уугаад дуусаагүй байтал 3 давхарт хүүхэд орлиод байхаар юу болсон юм бол гээд сонстол нэг эмэгтэй хүүхэд орлиод байхаар нь юу болоод байгааг мэдэхээр уг байранд орж хүүхэд орилоод байсан хаалгыг цохиход нэг ах гарч ирэхэд хаалганы хажууд зэрэгцээд зогсож байхад нэг эмэгтэй хүүхэд том өрөөнд уйлаад зогсож байсан хаалгаар том өрөө нь шууд харагдаж байсан та хүүхдээ зодоод байгаа юмуу болиоч гэхэд би хүүхдээ хүмүүжүүлж байна гэж тэр ах хэлэхэд ***ээ тэх ахад нэг юм хэлсэн юу гэж хэлснийг нь мэдэхгүй, *** ээг мангасдаад тэр 2 барьцалдаад хаалганаас орцонд гаргаж ирээд маргалдаж байсан би сайн санахгүй байна. Ямар ч байсан тэр ах шат руу унасан тэгээд орцноос гарч ирээд байрны гадна над руу дайрсан баруун гараараа нүүрэн хэсэгт нь нэг цохиход газар унаж босож ирэхдээ газраас нэг юм авах шиг болохоор нь зугтсан миний араас тохой руу чулуугаар цохисон би тэр чигээрээ зугтсан. *** машинтай явж байхаар нь машинд нь суусан тэнд 2-3 хүн байсан хэн, хэн байсныг нь санахгүй байна. Араас ***, *** 2 ирээд нөгөө ахын зодсон гэж яриад байх шиг байсан тухайн үед айгаад согтуу байсан болохоор санахгүй байна гэх” мэдүүлэг. /хэргийн 108-109-р тал/

Хохирогч *** ийн мөрдөн байцаалтад өгсөн:’... “2013 оны 4 сарын 26 -ны өдөр 23 цагийн орчим би гэртээ хоёр хүүхдийнхээ хамт байж байсан юм. Би том охин 7 настай *** г гэр орноо цэвэрлэхгүй байна гээд эцгийн хувьд хүүхдээ загнаж, зодсон юм. Тэгэхэд охин маань уйлсан энэ үед гэрийн хаалга тогшсон, би үүдээ онгойлготол 3 залуу зогсож байсан нэг нь 2 давхар луу гардаг шатан дээр 2 залуу нь хаалганы харалдаа зогсож байсан. Тэгэхэд хар өнгийн маск зүүсэн, залуу нь чи яагаад жаахан хүүхэд зодоод байгаа юм бэ гараад ир гэсэн тэгэхээр нь би гараад та нарт хувь хүний амьдрал хамаагүй яв гэж хэлсэн. Тэгэхэд орцны хаалганы хажууд 3 залуу зогсож байсны өндөр нуруутай үсээ 2 талаас нь хуссан засалттай залуу нь би наадахыг чинь алаад өгье ямар овоо гар вэ гээд байсан, тэгэхээр нь буугаад тэр залуу руу дөхөөд очтол нэг нь араас өшиглөсөн. Энэ үед шат руу өнхрөөд уначихсан тэгэхэд тэр хэдэн залуучууд бүгд орцноос гараад гүйчихсэн 4 залуу нь цайвар юмуу саарал өнгийн тээврийн хэрэгсэлд суугаад явчихсан, хаашаа аль зүгт явсныг нь мэдэхгүй, тэгэхэд үлдсэн 2 залуу нь намайг нийлээд зодсон би харин тэр 2 залуу намайг хэрхэн яаж зодсон талаар сайн мэдэхгүй байна учир нь тухайн үед уурлаж бухимдсан дээрээс нь 3 шил 0.5 литрийн пиво 21 цагийн үед уучихсан байсан миний хамарнаас цус гарчихсан подволк цус болчихсон байдалтай газар хэвтэж байсан тэр 2 залуу хэзээ хаашаа зугтсан талаар мэдэхгүй байна. Одоо энэ залуучуудад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хэргийн14-15-р тал/

Гэрч *** ийн мөрдөн байцаалтад өгсөн:... “2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 22 цагаас 23 цагийн орчим найз нар болох ***, ***, *** аа буюу ***, *** нарын хамт өнгөт хорооллын шинээр ашиглалтанд орсон цэнхэр байрны урд зогсож байтал ***, ***, *** аа нарын хэн нэгэн дээр хүүхдээ зодоод байна гэж хэлээд цэнхэр байрны захын орц руу ***, ***, *** нар түрүүлээд орсон. *** аа тэр орцны үүдэнд зогсож байсан. Би хажуугийн орцны охинтой уулзахаар болзсон байсан юм. Уулзаад 10 орчим минутын хугацаа өнгөрсөн байсан гэж бодож байсан. Тэгээд *** аа над дээр ирсэн. Тэгээд шинэ дархан явах байсан учраас *** ааг хоёулаа гялс шинэ дархан яваад ирье гэхэд тэгье гэсэн. Энэ үед танил ***  гэх залуу ***  ***  гэсэн улсын дугаартай цагаан өнгийн *** маркын машинтай тэр байрны урд ирж зогссон байсан. Би *** г 18-н буудал дөхүүлээд өгчих гэхэд тэгье гэсэн. Захын орцноос ***, ***, *** 3 танихгүй эрэгтэй хүнтэй цуг гараад ирсэн. Тэр хүн нь согтуу орилоод байсан. Тэгэхэд нь би *** ааг хурдан явья гээд машинд суулгаад явсан. Тэр гурвыг гурвуулаа учраас согтуу хүнтэй асуудал үүсгэхгүй гэж бодсон. Тэгээд 18-н буудал дээр хүргүүлчихээд зогсож байтал тэр гурав согтуу ахтай зодолдчихлоо гээд хүрээд ирсэн. *** зүүн гараа үзүүлж байсан. Тохой орчимоороо хавдчихсан байсан. ***ий аль нэг хөл нь доголчихсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

Гэрч *** ийн мөрдөн байцаалтад өгсөн:... “2013.04.26-ны өдөр 23 цагийн орчим би гэртээ байж байсан юм. Намайг манай найз *** гараад ир гээд дуудаад байсан юм. Тэгээд хувцасаа өмсөөд гарах гэж байтал гадаа хүмүүс маргалдах чимээ сонсогдсон. Би тагтан дээрээ гараад хартал нэг согтуу залуу байсан. Тэр залуугийн хажууд зүс таних *** ээ, ***, *** нар байсан. Тэр залуутай ***маргалдаж байгаад нүүр лүү нь цохичихсон. Тэгэхэд нөгөө залуу хойшоо савж унасан. Тэр залуу босож ирэхэд ***зугтаж гүйсэн. Тэгтэл тэр залуу газраас нэг зүйл аваад *** ын зугтсан зүг шидсэн. ***, *** нар тэр залууг ямар ч байсан газарт унагаасан. Яаж унагаасанг нь анзаараагүй. Тэгээд тэр залуугийн толгой хэсэг эсхүл нүүр лүү нь өшиглөж байгаад өнгөт хорооллын 18 дугаар байрны зүг гүйгээд явчихсан” гэх мэдүүлэг /хэргийн 18-19-р тал/

Гэрч *** гийн мөрдөн байцаалтад өгсөн:...“Дээд давхарын залуутай 3 залуу нь үлдсэн тэр 3 залуугийн 1 нь дээд давхарын залуутай маргалдаад байсан 2 залуу нь хажууд нь зогсож байсан. Тэгтэл маргалдаж байсан ертөнцийн зүгээр урд зүгт зугтаж гүйсэн түүний араас дээд давхарын айлын залуу 100 метр орчим зайд хөөж гүйж байгаад гартаа байсан ямар нэгэн зүйлийг шидсэн, тэр залуу гүйгээд буцаж ирээгүй дээд давхарын залуу буцаж нөгөө 2 залуу дээр ирээд ярилцаж байгаад намхан залууг нь гараараа цээж , мөр шанааний аль нэгрүү, нэг удаа цохисон залуу гарт байсан чулуугаараа /дээд давхарын залуу нэг залууг нь хөөгөөд буцаж ирэх үед газраас тал тоосгоны хэмжээний чулуу авч байсан юм/ баруун гартаа барьсан юм. 3 давхарын айлын залуугийн зүүн шанаа орчимд 1 удаа цохисон залуу газар унасан энэ үед тэр 2 залуу толгой болон цээж орчимд хөлөөрөө 3-4 удаа өшиглөчихөөд яваад өгсөн дээд айлын залуу гэртээ орчихсон” гэсэн мэдүүлэг /хэргийн  27-28-р тал/

Шинжээчийн 395 дугаартай дүгнэлтэнд:… “*** ын биед гар, нүүрний зөөлөн эдийн зулгаралт , цус хуралт, доод эрүүгийн хоёрлосон хугарлын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. /хэргийн 32 тал/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / ***хэргийн 61 дэх тал ял шийтгэлгүй ***  2011 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-р зүйлийн 181.2.5-т зааснаар 3 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж 6 сарын хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан / хэргийн 56-р тал/ *** ял шийтгэлгүй /хэргийн 94-р тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх бичгийн баримтуудаар шүүгдэгч  ***, ***, *** нар нь бүлэглэн 2015 оны 4 сарын 26-ны өдөр 23 цагийн орчим Дархан сумын ***  баг *** -р байранд иргэн *** тай “жаахан хүүхэд зодлоо” гэх шалтгаанаар маргалдан улмаар *** ийн эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч *** *** *** нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч ***  гэрч *** ***  *** нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 14-15, 16-17, 18-19, 27-28-р тал/ Шүүх эмнэлгийн шинжээчийн 395 тоот дүгнэлт /хэргийн 32-р тал/  хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд Дархан Уул аймгийн прокурорын газраас ирүүлсэн яллах дүгнэлтийн хуулийн  зүйлчлэл тохирсон  байна.

 Иймд шүүгдэгч ***, ***, *** нарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан заалтад  хамаарч байх тул оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлж тэдэнд холбогдох  хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

Хохирогч ***  нь ямар төрлийн эмчилгээг хэдэн төгрөгөөр хийлгэсэн талаар ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй боловч шүүгдэгч нарт тусгайлан гаргах санал гомдол байхгүй талаар бичгээр хүсэлтээ  өгсөн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. Иймд шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах  төлбөргүй байна гэж үзэв.

Шүүгдэгч ***, ***, *** нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:
    
1.Шүүгдэгч ***  овгийн *** ийн ***,***   овгийн *** ийн ***, *** овгийн *** ийн *** нарыг бусдын бие махбодид хүндэвтэр  гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар шүүгдэгч *** овгийн *** ийн ***г 03 жил 10 хоногийн хугацаагаар  ***  овгийн *** ийн ***, *** овгийн *** ийн *** нарыг тус бүр 03 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ***, .***, *** нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

            4.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар ***д  оногдуулсан 03 жил 10 хоног  хорих *** *** нарт оногдуулсан 03 жил 01 сарын хорих  ялыг тус тус  өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д зааснаар  *** *** *** нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

             5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч ***, ***, *** нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

  6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан Уул, Сэлэнгэ  аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

   7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***, ***, *** нарт авсан бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  П.БАТТУЛГА