| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2013/0100/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/103 |
| Огноо | 2013-06-13 |
| Зүйл хэсэг | 148.2., 148.4., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2013/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0100/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж, шүүгч Я.Туул, З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч С.Банди, Ц.Ц , Д.Ганболд,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Д.Номин-Эрдэнэ,
улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
шүүгдэгч ******* гийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам, Р.Лхамсүрэн,
шүүгдэгч******* ийн өмгөөлөгч Л.Цуурай, Д.Цагаандарь,
шүүгдэгч******* гийн өмгөөлөгч Ж.Туяа,
хохирогч Б.Н , С.С ,
иргэний нэхэмжлэгч Г.Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт А овогт ******* , 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэрэгт Г овогт Ц гийн С , мөн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан гэмт хэрэгт Б овогт******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21023612 дугаартай хэргийг 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн Г овогт Ц гийн С /РД:../, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эмэгтэй, 40 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 3, ах, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр баг .. тоотод оршин суудаг, 19.. онд Дархан-Уул аймгийн арван жилийн дунд сургуулийн .. дугаар анги төгссөн, 19. онд Улаанбаатар хотод ... . төгссөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
2. Монгол Улсын иргэн А овогт ******* /РД:Т../, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эмэгтэй, 49 настай, дээд боловсролтой, Худалдааны нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 2, охины хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг ..дүгээр байрны . тоотод оршин суудаг, 19.. онд Дархан-Уул аймгийн 1 дүгээр арван жилийн дунд сургуулийн . дугаар анги төгссөн, 19.. оноос 19.. онд .. нягтлан бодогч мэргэжлээр төгссөн, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
3. Монгол Улсын иргэн Б овогт******* /РД:../, 19. оны ..дугаар сарын .-ны өдөр Увс аймгийн Өмнө-Говь суманд төрсөн, эмэгтэй, 46 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 6, ээж, нөхөр, зээ, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын . дүгээр баг .. тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Шийтгэх тогтооол\2013\Ц.С , ******* ,******* нар.doc
Шүүгдэгч******* нь "Магнай трейд" ХХК-тай гэрээтэй тул зах зээлийн ханшнаас хямд үнэтэй түлш зарна гэж бодит байдлыг гуйвуулан иргэдийн итгэлийг эвдэж 2010 оны 06 сарын 04-ний өдөр иргэн Н.Э ад хямд шатахууныг одоо гаргаад өгнө гэж 17 сая төгрөгийг "Ник" ХК-ны кассанд тушаалгаж 7,5 сая төгрөгийг, 2010 оны 10 сарын 01-ний өдөр иргэн С.С ийн 10.231.000 төгрөгийг иргэн ******* тай бүлэглэн иргэн Н.Х ын 4.000.000 төгрөгийг, иргэн Д.Д гийн 7.440.500 төгрөгийг буюу бусдад онц их хэмжээний хохирол учруулсан залилангийн гэмт хэрэгт,
Шүүгдэгч ******* нь******* тэй бүлэглэн өөрийн эзэмшлийн "Дархан Гүүт" ХХК-ны нэр дээр "Магнай трейд" ХХК-тай түлш зээлээр авах гэрээ байгуулсан, хямд үнээр түлш зарна гэж иргэн Н.Х ын 4 сая төгрөгийг, иргэн Д.Д гийн 7.440.500 төгрөгийг буюу бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан залилангийн гэмт хэрэгт,
Шүүгдэгч******* нь 2011 оны 12 сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын эрүүгийн шүүх хуралдаанд хууль сануулсан баримтан дээр гарын үсэг зурж гэрчээр мэдүүлэг өгөхдөө "...******* нь ******* д 10 сая төгрөг өгөхийг харсан" гэж хуурамч мэдүүлэг санаатайгаар өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Ц над дээр 2010 оны 6 дугаар сарын 09-ний өдөр С ийг дагуулж ирээд түлшний талаар гэрээ байгуулах гэсэн юм, даанч өөрийн компани С т байдаггүй гэж хэлэхээр нь би өөрийн нэр дээр байдаг “Дархан-Гүүт” ХХК-ны тамга тэмдгийг С т ашиглуулсан юм. “Магнай трейд” ХХК-тай холбоотой эдийн засгийн шинжээчийн дүгнэлт гарсан байгаа, энэ талаар хэрэгт авагдсан бөгөөд “Магнай трейд” ХХК-ийн өрний асуудал бол гэрээ хийх үеэсээ эхлээд С дээр өр гарсан талаар дурьдсан байдаг. Д гийн хувьд манай ажил дээр машинтай ирээд надаас түлш асуусан. Тэгтэл дараа нь С Д гээс мөнгө авсан байсан. Надад Х ын 4.000.000 төгрөгийг залилсан гэх үйлдэл байхгүй. Миний хувьд шунахайн сэдэлтээр эдгээр олон хохирогчийн мөнгийг залилсан зүйлгүй. Харин өөрийн компанийнхаа тамга тэмдгийг С т ашиглуулсан нь миний буруу” гэв.
Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...” 2010 оны 6 дугаар сарын 03-ны өдөр анх Э тай утсаар яриад түлш авах уу гэж асуусан юм. Тэгээд би “НИК” ХХК-тай аман хэлэлцээрээр гэрээ байгуулж шатахуун авдаг байсан болохоор маргааш нь Э тай уулзаж “НИК” ХХК дээр очтол өрөө төлсний дараа шатахуун өгнө гэхэд нь үнэн байдлаа Э ад хэлээд Б гэх эмэгтэйтэй Э ыг уулзуулсан юм. Б төлбөрөө хийх юм бол манайх С т шатахуун олгоно гэж хэлсэн. Тэгээд би шатахуунаа ачих гэхэд өрөө төлсний дараа олгоно гэхэд нь дээд газарт нь хандахад дээд газар нь намайг хүлээлгээд надад шатахуун өгөхөө больсон. Тэгээд би З гэх дарга дээр нь ороод үнэн байдлаа хэлээд төлбөр тооцоо хийнэ гэсэн баримтаа харуулсан. Тэгээд би Э аас 17.000.000 төгрөг аваад өрөндөө өгсөн. Тухайн үед надад “НИК” ХХК түлш найдвартай өгнө гэж хэлэхэд нь би мөнгө тушаагаад түлшээ ачих гэхэд ачуулаагүй юм. С ийн хувьд яривал 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр миний данс руу шатахуун авна гэж мөнгө шилжүүлсэн. Тухайн үед би шатахууныг ачуулж чадаагүй. Учир нь 2011 оны 9 дүгээр сарын 10-ны үеэс надад “Магнай трейд” ХХК шатахуун өгөхөө больсон одоо хохирлыг нь бүрэн төлж барагдуулж чадаагүй байгаа. Х ын хувьд яривал би энэ хүнийг танихгүй. Намайг Б тай нийлж Х ын 4.000.000 төгрөгийг залилсан гэсэн би энэ хүнийг танихгүй. Харин би Б руу энэ хүний мөнгийг өөрийн хүүхдээрээ өгч явуулсан бөгөөд би Х ыг залилаагүй. Д гийн хувьд яривал, энэ хүн над руу 2010 оны хэдэн сард ч билээ залгаад надад хандан “танайхаас шатахуун авах гэсэн юм” гэхэд нь би зөвшөөрөөгүй ба дараа нь залгахад би Б гийн хамт уулзаад гэрээ хэлэлцээр хийхгүй гэж хэлээд салсан. Дараа нь над руу залгахад би “Магнай трейд” ХХК-ны алдангийг төлөх зорилгоор энэ хүнтэй “Сод-Монгол” ХХК-ны ойролцоо уулзсан. Тэгээд Д миний хажууд Б тай утсаар яриад түлш ачуулах талаар яриад ачилт хийхээр болсон. Тэгтэл “Магнай трейд” ХХК нь надаар ачилт хийлгэхгүй харин Б тай ачилт хийнэ гэхээр нь би 23.100.000 төгрөгийг няравт нь хүлээлгэж өгөөд алдангаа төлсөн. Тэгээд би Д гийн хүлээлгэж өгсөн мөнгийг “Магнай трейд” ХХК-нд өгсөн. Тэр үед Д , Б хоёр миний хажууд байсан. Тэгээд Д гийн ачилтыг нь хийж өгөөд явсан. Н ийн байрны хувьд яривал “Магнай трейд” ХХК-тай би гэрээ байгуулсан нь үнэн тухайн үед Н гэдэг хүний байрыг Цэцэгмаа гэдэг хүн надад хэлээд Н , Б бид гурав хамт явж “Магнай трейд” ХХК-тай гэрээ байгуулсан юм. Тухайн үед би ачилт хийж байгаад 9 дүгээр сараас хойш Б ачилт хийж эхэлсэн. Үүнээс хойш би “Магнай трейд” ХХК-наас шатахуун авч ачилт хийгээгүй” гэв.
Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн шүүх хуралдаан дээр С ийн надад зааж өгсөн үгнээс болоод би 10.000.000 төгрөгийг С Б д өгч байсныг харсан гэж худал мэдүүлэг өгсөн нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Хохирогч С.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...”2010 оны 10 сарын 02-ны өдөр С утасдаад түлш авах уу 1150, 60 орчим төгрөгөөр авах уу гэсэн. 1 дэх өдөр 9 цаг болж байхад утасдаад 10 цагаас өмнө дансруу мөнгөө хийгээрэй гэсэн. Надаар 10.231.000 төгрөг шилжүүлүүлж аваад алга болсон. Түлшээ авъя гэхэд янз янзын шалтаг хэлж байгаад алга болсон. Нэг залгахад эгч нь утсыг нь аваад С хүнд хутгалуулсан гэж хэлсэн. Тэр үед үнэхээр эмнэлэгт байсан. Шүүх хуралд сая орохын өмнө 4 сая төгрөг бэлнээр өгсөн. Үлдэгдэл 4 сая төгрөгөө нэхэмжилж байна.” гэв.
Иргэний нэхэмжлэгч Г.Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...”2010 оны 7 сараас “Дархан-Гүүт” ХХК манай Дархан дахь салбартай гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн. Давхар барьцааны гэрээ хийсэн боловч үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлээгүй байснаас хүчин төгөлдөр бус болсон. Гэрээ байгуулснаас хойш шатахууны бөөний худалдаа хийж эхэлсэн. Авто цестернээс 30 хэдэн удаа авсан байдаг. 2011 оны 12 сарын 22-ны өдөр нийт 23 сая төгрөг төлөөд бүх өр нь дууссан. Зөрүү 844.000 төгрөг илүү төлсөн байсан. Одоо 15.395.000 төгрөгний төлбөрөө нэхэмжилж байна. Өөрийгөө танилцуулж байсан Б гэж хүнээс нэхэмжилж байсан. Шүүхийн хэлэлцүүлэг болон хэргийн байдлаас хараад байхад хамтарсан байгаа учраас С , Б нараас хоёулангаас нь нэхэмжилэх нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.
Шүүгдэгч ******* нь******* тэй бүлэглэн өөрийн эзэмшлийн "Дархан Гүүт" ХХК-ны нэр дээр "Магнай трейд" ХХК-тай түлш зээлээр авах гэрээ байгуулсан, хямд үнээр түлш зарна гэж иргэн Н.Х ын 4 сая төгрөгийг, иргэн Д.Д гийн 7.440.500 төгрөгийг буюу бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан залилангийн гэмт хэрэгт,
Шүүгдэгч******* нь 2011 оны 12 сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын эрүүгийн шүүх хуралдаанд хууль сануулсан баримтан дээр гарын үсэг зурж гэрчээр мэдүүлэг өгөхдөө "...******* нь ******* д 10 сая төгрөг өгөхийг харсан" гэж хуурамч мэдүүлэг санаатайгаар өгсөн гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь:
Хохирогч Н.Э мөрдөн байцаалтын шатанд болон өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...”2010 оны 6 дугаар сарын 03-ны өдөр С над руу утсаар яриад “түлш авах уу” гэж хэлэхэд нь би маргааш нь буюу 04-ний өдөр С тэй уулзаад түлш авахаар болсон юм. Тэгээд “НИК” ХХК-ны нягтлантай нь С ийн хамтаар уулзахад нягтлан нь түлш байгаа гэхээр нь би мөнгө тушаасан. Тухайн үед С 17.000.000 төгрөгийн өртэй байсан юм байна лээ. Тэгтэл С даргатай нь орж уулзаад мөнгөө аваад нярвын өрөөнд нь бид хамт орж тушаасан. Тэгээд би удалгүй машин дуудаад түлшээ ачих болсон чинь С маргааш, нэг бол 7 хоногийн дараа ач гээд одоог болтол худал хэлсэн” гэжээ.
Хохирогч Д.Н мөрдөн байцаалтын шатанд болон өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...”2010 оны 6 дугаар сард миний таньдаг Цэцэгмаагийн хамт С манайд ирээд надад хандан “Манай дүү байрны ордероо хаячихсан юм. Одоо зарлуулаад олдохгүй байна, чи байраа ашиглуулаач” гэж хэлэхэд би зөвшөөрсөн. Тухайн үед С надад хандан “би ашигтай ажиллах болно. Танд мөнгө хэрэгтэй бол надад хэлээрэй” гэж хэлээд миний байрны гэрчилгээг авсан. Би байрны гэрчилгээгээ авмаар байна. Би С ээс нийт 750.000 төгрөг авсан. Энэ мөнгөө би одоогоор буцаан өгөөгүй байгаа. Энэ мөнгийг С надаас авахгүй гэж тохирсон байгаа. Би байраа тухайн үедээ 18 сая төгрөгөөр үнэлж байсан. Одоо уг үнээрээ тооцож нэхэмжилж байна” гэжээ.
Хохирогч Г.Б мөрдөн байцаалтын шатанд болон өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...”2010 оны 6 дугаар сарын сүүлээр над руу “Дархан-Гүүт” ХХК-наас яриад түлш зарах уу гэж асуусан юм. Удалгүй С , Б , Н гэдэг эдгээр хүмүүс ирээд надтай уулзсан. Тэгээд өөрсдийгөө захирал, менежер гэж танилцуулсан. Тэгээд 2010 оны 7 дугаар сарын 06-ны өдөр бид гэрээ байгуулсан юм. Тэрхүү гэрээн дээр манай ажилтан юм асгачихсан болохоор нь би дахиж гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу манайх С , Б нарт шатахуун өгөөд явж байсан. Тэгтэл 2010 оны 8 дугаар сарын сүүл рүү мөнгө нь орж ирэхгүй удаад байхаар нь би Б руу залгахад утас нь холбогдохгүй байдаг байсан. Тухайн үед хэдэн төгрөгийн өр үүссэнийг сайн мэдэхгүй байна. Тэгээд 2010 оны 9 дүгээр сараас эхлээд Б би өөрөө ачилт хийнэ гэж ярьсан. 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдөр эдгээр хүмүүс өрөө төлсөн бөгөөд 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойших өр нь 15.395.000 төгрөг үлдсэн байгаа үүнийгээ нэхэмжилж байна” гэжээ.
Иргэний хариуцагч Д.Д мөрдөн байцаалтын шатанд болон өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...”Дархан-Гүүт” гэдэг ХХК нь “Магнай трейд” ХХК-тай гэрээ хийгээд түлш олгож байна гэсэн сураг надад сонсогдсон юм. Би тухайн үед С , Б нартай уулзаж бүх зүйлийг асуусан. Тэгээд би танай компанитай гэрээ хийгээд түлш авъя гээд салсан. Тэгээд дараа нь С над руу залгаад түлш авах уу гэсэн. Анх уулзахдаа би 1 торх түлшний мөнгө байна гэхэд, С 3 торхоор нь өгнө гэсэн. Тухайн үед 1 литр түлшийг 1150 төгрөгөөр бодоод 19 тонн 400 литр түлш авахаар болоод би 22.000.000 төгрөг тушаасан юм. Одоо надад 7.440.500 төгрөгийг төлөх ёстой. Намайг яагаад иргэний хариуцагчаар татсаныг би мэдэхгүй байна. Уг нь би хохироод үлдсэн хүн шүү дээ” гэжээ.
Иргэний хариуцагч Н.Х мөрдөн байцаалтын шатанд болон өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...”2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Гэрэл-Од гэдэг хүн над руу залгаад надад хандан “ачилт хийх үү” гэж асуухад нь би жиргүүл байхгүй учир толгойгоор нь 2 удаа явж болно гэж хэлсэн юм. Тэгтэл Гэрэлт-Од чи ер нь түлш авах юм уу гэхэд өөрт байсан 4.000.000 төгрөгөө түлш авах зорилгоор Гэрэл-Одод өгсөн. Миний мөнгийг 16.000.000 төгрөгөн дээр нэмээд нийт 20.000.000 сая төгрөгийг “Магнай трейд” ХХК-нд тушаасныг би харсан. Тэгээд би 1 торх түлш ачаад Шарын гол сум руу явсан. Маргааш нь би Баярсайхан гэдэг таньдаг хүнээсээ гуйж байгаад 2 дахь торх түлшийг нь ачуулсан. Тэгээд маргааш нь Б надад хандан “би Орхон сум руу рапс авах гээд явж байна, чиний түлшийг удахгүй өгнө” гэж хэлсэн бөгөөд одоог хүртэл өгөөгүй. Би Б гаас 4.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. Намайг хохирсон байхад яагаад иргэний хариуцагчаар татаж шүүх хуралдаанд оролцуулж байгааг би мэдэхгүй байна” гэжээ.
Гэрч Ц.Г мөрдөн байцаалтын шатанд болон өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...”Би Х аас мөнгө аваад С ийн хүүхэд болох Батзолбоод өгсөн. Тухайн үед би С т Х аас мөнгө авсан тухайгаа хэлэхэд С өөрийн хүүхэд Батзолбоогоо над руу явуулж авахуулсан. Би яг 20.000.000 төгрөгийг Батзолбоод өгсөн” гэжээ.
Хохирогч С.С ийн:…”2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр С над руу утсаар яриад надад хандан “түлш авах уу” гэж хэлэхэд нь би түүнд хандан “авъя” гэж хэлсэн юм. Тэгээд 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр С надад хандан “түлш ачуулаад өгье, мөнгөө нэг дэх өдрийн 11 цагаас өмнө банкаар шилжүүлээд орхи” гэж хэлсэн юм. Тэгээд би 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 11 цагаас өмнө С ийн өөрийнх нь “ХААН” банкны 5073005407 дугаарын данс руу 10.231.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Тэгээд би С т хандан “мөнгөө шилжүүлчихлээ, түлшээ хэзээ очиж ачих вэ” гэж хэлээд утсаар ярихад С надад хандан “Магнай трейд ХХК-ны улирлын тооллого эхэлсэн байна ганц нэг өдөр хүлээгээч гэж хэлсэн юм. Тэгээд би хэд хонож байгаад С тэй утсаар яриад түүнд хандан “чи миний түлш авахаар шилжүүлсэн 10.231.000 төгрөгийг яасан юм бэ” гэж хэлээд асуусан чинь С надад хандан “би мөнгийг чинь тэр доор нь аваад Б эгчийг рапс авна гэхээр нь өгчихсөн” гэж хэлэхээр нь маргааш нь би Б тай уулзаад түүнд хандан “чи миний мөнгөөр рапс авахаар авсан байна шүү дээ, би мөнгөө авъя” гэж хэлэхэд Б надад хандан “би чиний мөнгийг аваагүй хоёулаа С тэй уулзъя” гэж хэлэхэд нь би Б тай хамт С тэй уулзахад С надад хандан “энэ мөнгө Б эгчид ямар ч хамаагүй, би чиний мөнгөөр түлш ачуулсан байгаа. Би чиний мөнгийг өөрөө төлнө” гэж хэлэхэд нь би С т хандан “чи өчигдөр орой надтай утсаар ярихдаа нөгөө түлшний мөнгийг чинь Б эгчид рапс авна гэхээр нь өгчихсөн гэж хэлээ биз дээ” гэхэд С ерөөсөө юм дуугарахгүй байсан юм. Би одоо 4.031.000 төгрөгийг нэхэмжилж байна. Б энэ мөнгөнд ямар ч хамаагүй. Анх С надаас дээрх мөнгийг авсан юм. Би Б г огтхон ч танихгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 44-45 дахь тал/,
Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар хохирогч С.С т 2011 оны 02 сарын 23-ны өдөр, 03 сарын 20-ны өдрүүдийн хууль сануулж авсан байцаалтад мэдүүлэхдээ: ...******* Ц.С гэх хүмүүсээс хэд хэдэн удаа түлш ачисан юм. ******* гэдэг хүүхэн “Дархан-Гүүт” ХХК-ны захирал******* нь нярав, 4 дүгээр сургуулийн биеийн тамирын багш нь танилцуулж байсан.******* түлш ачуулахгүй болохоор нь ******* тай утсаар яриад өөрөө уулзахад******* хүнд хутгалуулаад хүнд байгаа. Би С тэй ярьж байгаад тохирох юм бол би таны мөнгийг чинь төлөөд өгье. Би бол бололцоотой, та мэдэж байгаа биз дээ гэж хэлсэн. Б сүүлдээ алга болсон. Би Б д бэлэн мөнгөө өгч түлш ачиж байсан нь үнэн” гэх мэдүүлгүүд /хэргийн 43-45 дахь тал/,
гэрч О.Баяртын мөрдөн байцаалтад өгсөн:…”Би гэрээ хийгээгүй, уг гэрээн дээр байгаа гарын үсэг миний гарын үсэг биш байна. Харин тамга тэмдэг нь манай байгууллагын тамга тэмдэг мөн байна” гэх мэдүүлэг /хэргийн 58-59 дахь тал/,
гэрч Ч.Б гийн мөрдөн байцаалтад өгсөн:…”Ц.С гэрээгээр түлш аваад мөнгийг нь өгөхгүй явсаар байгаад 17.000.000 төгрөг болгосон юм. Тэгээд С т түлш өгөхийг зогсоосон юм. Манайхаас бол гэрээгээр түлш удаан хугацаагаар аваагүй. Манайхтай гэрээ байгуулсан бөгөөд түлшний мөнгөө гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй учир гэрээг зогсоосон юм. С ганцаараа л ирж байснаас өөр хүн ирж байгаагүй” гэх мэдүүлэг /хэргийн 67 дахь тал/,
хохирогч Н.Х , гэрч Ц.Гэрэлт-Од нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хэргийн 70-71 дахь тал/,
“Дархан Гүүт” ХХК-ныг татан буулгасан Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1079 дугаартай шийдвэр /хэргийн 166-167 дахь тал/,
Эдийн засгийн шинжээчийн:
1. “Магнай трейд” ХХК-ны санхүүгийн баримтаас харахад анхан шатны баримт бүрэн хөтлөгдөөгүйгээс дээрх иргэдээс хээнээс нь, хэдэн төгрөгийг авсан болохыг тодорхойлох боломжгүй болгосон нь магадалгаагаар нотлогдож байна.
2. “Магнай трейд” ХХК нь хийсэн ачилт бүрдээ тооцоо хийдэггүйгээс дараагийн ачилт хийхдээ өмнөх өрийг барагдуулж аваагүй нь баримтаас нотлогдож байна” гэсэн дүгнэлт /хэргийн 466-469 дахь тал/,
2013 оны 04 сарын 12-ны өдрийн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 072 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 103 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл:…”Би 2010 оны намар, яг хэзээ гэдгийг нь санахгүй байна С Б д 10,000,000 төгрөг тоолж өгч байсан бөгөөд энэ мөнгийг хэн нэгэн хүнд өгөөрэй гээд байх шиг байсан. Би С ийг Б д мөнгө өгч байхыг харсан бөгөөд хажууд нь байсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 442 дахь тал/,
шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар дахин байцаахад өгсөн:..”2012 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Дархан сумын 7 дугаар баг “Шинэ орчин” төвийн ойролцоо 15 цагийн орчимд Ц тэй таарсан юм. Тэгэхэд Ц надад хандан “уучлаарай би таныг шүүх хуралдаан дээр худал мэдүүлэг өгөөд гүтгэчихлээ, С надаас тэгж хэлээд өгөөч гээд гуйгаад байхаар нь би худал мэдүүлэг өгчихлөө” гэж хэлсэн. Тухайн үед Ц бид хоёроос өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хэргийн 553 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлүүд нь тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Хохирогч Б.Э , Н.Х , Д.Д нар хямд үнээр шатахуун авч худалдан борлуулж ашиг олох зорилгоор өөрсдөө хүсэж******* , ******* нарт мөнгөө өгч байсан нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй, мөн учруулсан гэх хохиролуудыг барагдуулж, хоорондоо эвлэрсэн байх тул холбогдох үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож, хохирогч С.С ийг залилан мэхлэсэн үйлдэлд нь шүүгдэгч******* , ******* нарыг гэм буруутайд тооцож, тус тус ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Мөн шүүгдэгч Г овогт Ц гийн С , А овогт ******* нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Гэмт хэргийн улмаас шүүгдэгч******* , ******* нараас хохирогч С.С т 4.031.000 төгрөгийг, хохирогч “Магнай трейд” ХХК-ны Дархан-Уул аймаг дахь салбарт 15,395.000 төгрөгийг тус тус хувь тэнцүүлэн гаргуулах, мөн шүүгдэгч******* , ******* нарын бүлэглэн “Магнай трейд” ХХК-ны зээлийн гэрээний барьцаанд тавьсан орон сууцны гэрчилгээг “Магнай трейд” ХХК-ны Дархан-Уул аймаг дахь салбараас гаргуулж өмчлөгч этгээд буюу хохирогч Б.Н т тус тус олгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч******* , ******* ,******* нар урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдсон байна. /хэргийн 107, 114, 557 дахь тал/,
Шүүгдэгч Ц.С , ******* ,******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, шүүгдэгч******* нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 291, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1-т зааснаар шүүгдэгч******* , ******* нарын Н.Э , Н.Х , Д.Д нарыг залилан мэхлэсэн гэх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дүгээр зүйлийн 148.4-т заасан гэмт хэрэгт Г овогт Ц гийн С т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дүгээр зүйлийн 148.2 болгон өөрчилсүгэй.
3. Г овогт Ц гийн С , А овогт ******* нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б овогт******* г шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар Ц гийн С ийн хувьд ноогдох эд хөрөнгөөс 300.000 /гурван зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгө хурааж 6 /зургаа/ сар баривчлах ял,
******* гийн эд хөрөнгөөс 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгө хурааж 4 /дөрвөн/ сар баривчлах ял,
Мөн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар Д.Ц д 1 /нэг/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар******* д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.С , ******* нараас 4.031.000 /дөрвөн сая гучин нэгэн мянган/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын С.. баг, .. тоотод оршин суух Иеншүүбүү овогт С.С /РД:../-т, хохирогч “Магнай трейд” ХХК-ны Дархан-Уул аймаг дахь салбар /Г.Б РД:.../-т 15.395.000 /арван таван сая гурван зуун ерэн таван мянган/ төгрөгийг мөн хувь тэнцүүлэн гаргуулж тус тус олгосугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар мөрдөн байцаагчийн 2011 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 131 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн******* ийн эзэмшлийн “Пентюм-4 Делл” маркийн иж бүрэн компьютер, “Минск” маркийн хөргөгч, “Сони” маркийн 21 инчийн өнгөт зурагт, мөлхөө стенк, ******* гийн эзэмшлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр баг .. тоотод байрлах 77 метр квадрат талбай бүхий Ү-... улсын бүртгэлийн гэрчилгээтэй өвлийн орон сууц, 440,5 метр квадрат талбай бүхий Г-.. улсын бүртгэлийн гэрчилгээтэй хашааны газар зэргийг шүүгдэгч Ц.С , ******* нарын учруулсан хохиролд тооцуулахаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус шилжүүлсүгэй.
10. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар “Магнай трейд” ХХК-ны Дархан-Уул аймаг дахь салбараас Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 5 дугаар хороолол 380 дугаар байрны . тоотод байрлах 30.4 метр квадрат талбай бүхий орон сууцны V-. улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг гаргуулж өмчлөгч этгээд буюу хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг ..дугаар хороолол .. дугаар байрны .. тоотод оршин суух Б овогт Б.Н т олгосугай.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг журамлан цагдан хоригдсон нэг хоногийг баривчлах ялын нэг хоногтой тэнцүүлж шүүгдэгч Ц.С ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 189 /нэг зуун наян ес/ хоногийг, шүүгдэгч ******* гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 134 /нэг зуун гучин дөрөв/ хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулж, тус тус ял эдэлсэнд тооцсугай.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Д.Ц д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Д.Ц д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Д.Ц д мэдэгдсүгэй.
14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол******* , Ц.С , ******* нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
15. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
16. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,******* , Ц.С , ******* нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ё.РИНЗААН
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
З.ТУНГАЛАГМАА