| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвгийн Баттулга |
| Хэргийн индекс | 171/2015/0250/Э/ |
| Дугаар | 2015/ШЦТ/0261 |
| Огноо | 2015-11-20 |
| Зүйл хэсэг | 150.2., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0261
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0250/Э/
Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам,
Иргэний нэхэмжлэгч ***,
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.-2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овгийн ***ийн ***д холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 8 дугаар сарын 25-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймагт төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, нөхөр, хүүхдийн хамт *** аймгийн *** сум *** * дүгээр баг **-** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай Боржигон овгийн ***гийн *** РД: ***
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч ***нь “Дархан Уул аймгийн *** сум дахь *** ХХК-ний *** салбарын эрхлэгчээр 2011-2014 оны хооронд ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээнд заасан эрх мэдлээ урвуулан ашиглаж 2014 онд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөөсөө 9,861,400 төгрөгийг үрэгдүүлэн завшсан гэмт хэргийг үйлдсэнд холдогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд:
-Шүүгдэгч *** мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…Би 2011 онд Дархан Уул аймаг дахь *** ХХК-ийн *** ШТС-д түгээгчээр ажилд орсон юм. Ингээд 2012 оны 8 дугаар сарын 07 ны өдрөөс уг салбартаа эрхлэгч түгээгчээр ажиллаж эхэлсэн юм. Эхний жилүүдэд ямар нэгэн дутагдал гаргаж байгаагүй бөгөөд 2014 оны 6 дугаар сараас эхлэн манай байгууллагын зарим ажилтан болох хүний нөөцийн мэргэжилтэн *** аюулгүй ажиллагааны инженир *** түгээгч *** дарга *** , сав тоног төхөөрөмжийн инженир *** шатахууны нярав *** нар надаас шатахуун болон бэлэн мөнгө зээлээр авч байсан юм. Тэгээд зээл авсан хүмүүс сардаа мөнгөө төлөхгүй болохоор нь хувь хүмүүсээс мөнгө зээлж аваад сар бүр төлж тайлан мэдээ гаргасны дараа шатахуун зарсан мөнгөнөөсөө зээлсэн мөнгөө буцаан авч өгч байсан юм. Энэ хугацаанд надаас мөнгө дутагдаад эхэлсэн бөгөөд энэ үед нь би өөрөө зээл аваад төлж байсан боловч сүүлдээ мөнгө төгрөг маань нэг л болж өгөхгүй зээл маш их болж эхэлсэн учраас 2014 оны 10 дугаар сарынхаа тайлан дээр зээлээ ил болгож тайлагнасан юм. Тэгээд би 2014 оны 11 дүгээр сард ***оо иргэдэд зээл өгөөд өрөө улам их болгочихсон юм. Би зээлээ ил гаргасан болохоор байгууллага дотроо зохицоод төлчихнө гэж бодож байсан юм. Надаас зээл авсан хувь хүмүүс болон байгууллага авсан зээлээ төлөхгүй байсан юм. Харин зээлийг ил болгосны дараа хүмүүс авсан зээлээ төлж эхэлсэн ба хамгийн сүүлд манай түгээгч надад зээлээ 2015 оны 1 дүгээр сард төлсөн юм. Ингээд би авсан мөнгийг байгууллагын дансанд тушаасан юм. Зарим иргэдээс авсан зээлэнд хүнсний ногоо аваад эргүүлээд зарахдаа авсан ханшиндаа хүрэхгүй алдагдалд орж зээлээ төлж чадахгүй дутагдал гаргасан нь үнэн. Зарим үед манай байгууллагаас удирдах хүмүүс ирэхээр нь хоол цайнд оруулах, Шатахуун түгээх станцын байрыг засварлах зэрэгт 800.000 төгрөгийг зарцуулсан бөгөөд энэ мөнгийг түгээгчтэй хувааж төлөх байсан боловч тэр төлөхгүй гэсэн гэсэн мэдүүлэг / хэргийн 104-р талд байгаа. Ийм хэрэгт холбогдсондоо гэмшиж байна. Үлдсэн хохирлыг төлж байгууллагыг хохиролгүй болгох нь үнэн. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Иргэний нэхэмжлэгч ***гийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…Манай байгууллагын харъяа *** ШТС-ийн эрхлэгч түгээгчээр ажиллаж байсан ***эхний нэг жилд түгээгчээр сүүлийн 2 жилд эрхлэгч түгээчээр ажилласан юм. Манай байгууллага сар бүр салбартай тооцоо нийлдэг байсан юм. Гэтэл ***нь 2014 оны 10 дугаар сарын тайлан тооцоогоор 13,188,228 төгрөгийн дутагдал гаргасан Ингээд энэ талаараа тайлан дээр тусгасан ба орон нутгийн өмчит ААТҮГазарт 13,387,600 төгрөг хүн эмнэлэгт 690960 төгрөг сумын ИТХ-д 200360 төгрөг ЗДТГ-т 1191630 төгрөг *** ХХК-д 5464488 төгрөг *** ХХК-д 4160181 төгрөгийн бараа зээлээр олгосон . Энэ зээлээр авсан бүтээгдэхүүний үнийг дээрх байгууллагууд 7 хоногийн хугацаанд төлнө гэсэн тайлбар ирүүлсэн байсан юм. Ингээд 2014 оны 11 дүгээр сарын тайлан тооцоо гарахад ***нь 16,450,820 төгрөгийн дутагдал гаргасан энэ нь өмнөх сарын тайлантай нийлж өссөн дүнгээр гарсан байгаа юм. Дутуу гаргасан тайлан дээрээ ***өмнөх болон одоо гарсан өрийг энэ сард төлж дуусгана. Орлогоо бодоод найдвартай хэдэн хүнд зээлээр шатахуун өгчихсөн чинь гадаа хүйтрэхгүй ногоо зарагдахгүй тооллогоос өмнө амжсангүй жилийн эцсийн тооллогоос өмнө төлбөрийг төлж дуусгана гэж тайлбар ирүүлсэн байсан юм. ***ыг ажиллуулж байгаад дутагдал төлбөрөө барагдуулаагүй тул ажлаас нь түр түдгэлзүүлсэн ба энэ хооронд дахин дутагдал гаргаагүй байсан.Ингээд ***нь 2015 оны 3 дугаар сарын байдлаар 19,777,740 төгрөгийн төлөлт хийгээд одоо 9,861,308 төгрөгийн дутагдалтай үлдсэн бөгөөд энэ мөнгөө төлөхгүй удсан учраас Цагдаагийн байгууллагат хандах болсон . Энэ хохирлоос нөхөн төлөгдсөн хохирол байхгүй одоо 9,861,400 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,/хэргийн 34-35, 37 дугаар тал/
-Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “…***нь 2014 оны 10 дугаар сарын тайлангаар 13,188,220 төгрөгний дутагдал гаргасан байсан .Ингээд тухайн үед түүнээс яагаад дутагдал гаргасан талаар асуухад *** сумынхаа хэд хэдэн аж ахуйн нэгж албан газруудад зээлээр бензин түлш өгсөн гэж хэлсэн. Тэгээд бид нар тайланг аваад өнгөрсөн юм . Гэтэл 11 дүгээр сарын тайлангаар анхны дутагдал маань бүр нэмэгдээд 29,639,048 төгрөг болоод нэмэгдээд ороод ирсэн. Ингээд манай байгууллагаас хүний нөөцийн дарга болон салбарын дарга газар дээр нь очиж танилцахад *** нь иргэдэд зээлээр шатахуун олгосон байсан ба 12 дугаар сард 9,835,740 төгрөгийн төлбөрийг төлж 2014 оны 12 дугаар сар жилийн эцсээр 19,803,308 төгрөгийн дутагдалтай гарсан 2015 оны 1 дүгээр сард 8,499,515 төгрөгийг төлж одоо манай байгууллагат 9,861,309 төгрөгийн өртэй байгаа түүнийг ажлаас нь чөлөөлж Цагдаагийн байгууллагад хандсан юм .” гэх мэдүүлэг /хэргийн 47 дахь тал/,
-Гэрч ***ны мөрдөн байцаалтад өгсөн: “…Манай байгууллагын *** салбарын эрхлэгчээр ажиллаж байсан ***нь байгууллагын бараа материал мөнгийг дур мэдэн өөрөө иргэдэд зээлээр өгөх дутагдал гаргах зэрэг асуудал эртнээс гаргасан юм. Тэгээд би өөртөө нь уулзаж чи ингэж болохгүй ингэж явсаар нэг өдөр өрөнд орно шүү гэж удаа дараалан хэлж ярьж байсан юм. *** иргэдэд зээл өгч сарын эцсийн тайлангаар ямар нэгэн байдлаар мөнгө олж өгөөд санхүүд ямар нэгэн өр төлбөргүй явж харагдаад байсан юм. Ингээд өөртөө нь уулзахад дүүгээс мөнгө зээлж аваад төлсөн гэж байсан юм. Би сар бүрийн эцсээр хөдөө орон нутгуудаар тооллого хийх ажлаар явахдаа ***оор байнга орж хяналт тавьж байсан Иргэдэд зээл өгсөн талаараа ярьж зөндөө олон хүний нэр бичсэн үзүүлж ногоо хураалтаар зээлээ төлнө гэх бөгөөд өөрийн нь төлөх ёстой мөнгөнөөс их байсан тул тэр зээл авсан хүмүүстэй чинь уулзалдая гээд арга хэмжээгээ авч эхэлсэн бөгөөд нөгөө зээл авсан хүмүүстэй нь уулзаж өөрсдийн нь гараар баталгаа бичүүлж авсан баримтын хамтаар Цагдаагийн байгууллагат өгсөн байгаа ***ыг үлдсэн дутагдал 9,861,400 төгрөг төлөхийг 2 сар гаран хүлээгээд төлбөр төлөхгүй болохоор нь Цагдаагийн байгууллагат өгсөн гэх мэдүүлэг /хэргийн 44-45, 139 дэх тал/,
-Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “…Би 2014 оны 9 дүгээр сард дүү ***ын оронд шатахуун түгээх станцад 5 хоног гарч өгсөн юм. Тэгээд би хамгийн сүүлчийн хоног дээрээ 01 цаг өнгөрч байхад гадна машин ирж зогсоод бензин авах гэсэн юм гэхэд нойрмог байж байгаад дизель түлш андуурч шахаад дүү ***д учир байдлаа хэлэхэд хүрч ирээд тухайн өдөр шатахуун түгээх станцад орсон орлого 920,000 төгрөгийг жолоочтой нь ярьж тохирч өгөөд салсан юм” гэх мэдүүлэг /хэргийн 142 дахь тал/,
Шалгагдсан баримтын түвшинд авч үзэхэд ***ын хариуцсан хөрөнгөөс 29639,1 мянган төгрөгийн дутагдал гарч 2015 оны 1 дүгээр сарын 31 ний байдлаар 9,861,400 төгрөгийн өр төлөгдөөгүй байна гэжээ
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 107 дахь тал/ ял шийтгэлгүй гэсэн хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч *** нь *** ШТС-ын ажилтнаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж 2015 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл шатахуун түгээгч эрхлэгчээр ажиллахдаа байхдаа хөдөлмөрийн нөхцлийг хүлээн зөвшөөрч, итгэмжлэгдэн хариуцуулсан шатах тослох материалыг зарж борлуулж байх хугацаандаа 9,861.400 төгрөгийг завшиж үрэгдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***иргэний нэхэмжлэгч *** нарын өгсөн мэдүүлэг. мөрдөн байцаалтад гэрч *** *** *** нарын өгсөн мэдүүлэг /хэргийн 44-45, 47, 132,139- дүгээр тал/ Эдийн засгийн шинжээчийн дүгнэлтэд шалгагдсан баримтын түвшинд авч үзэхэд ***ын хариуцсан хөрөнгөөс 29639,1 мянган төгрөгийн дутагдал гарч 2015 оны 1 дүгээр сарын 31 ны байдлаар 9,861,400 төгрөгийн өр төлөгдөөгүй байна гэснээр болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул ***ыг хөдөлмөрийн гэрээнд заасан эрх мэдлээ урвуулан ашиглаж 2014 онд НИК ХХК-ийн *** Шатахуун түгээх станцад 9,861,400 төгрөгийн хохирол учруулж үрэгдүүлэн завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
. Дархан Уул аймгийн Прокурорын газраас бичиж ирүүлсэн яллах дүгнэлтийн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч ***д холбогдох Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан заалтад хамрагдаж байх тул оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ***ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 107 дахь талд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч ***ын өмгөөлөгч Ц.Гэнэндулам 920,000 төгрөгийн хохирол нь шүүгдэгч ***тай холбогдолгүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн 150 дүгээр зүйлийн 150.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч ***нь ах ***гоо компанийн ямар нэгэн зөвшөөрөл тушаалгүйгээр өөрөө дур мэдэн ажиллуулсан буруутай байх тул 920,000 төгрөгийн хохирлыг хасч тооцон зүйлчлэлийг өөрчилж хөнгөрүүлэх үндэслэлгүй байна гэж үзлээ..
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч *** овгийн ***ийн ***ыг байгууллагын итгэмжлэгдэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсний улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар ***ыг 3 \ гурван жилийн\ хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ***ийн . ***д оногдуулсан 3 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ***д Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д зааснаар ***д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т заасныг баримтлан шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас 8,941,400 төгрөгийг гаргуулж *** ХХК-ний Дархан салбарт олгосугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан Уул Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БАТТУЛГА