Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 64

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч Л.Цэндсүрэн,

            хохирогч Ж.Наранжаргал,

шүүгдэгч Ц.Одсүрэн, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг /ҮД:1-118/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Цэрэндоржийн Одсүрэнд холбогдох эрүүгийн 201626031416 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, 6 дугаар байрны 6-6 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Бэсүд овогт Цэрэндоржийн Одсүрэн /РД:ШЖ76112270/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Одсүрэн нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 1-1-12 тоотод буюу Зайсангийн хятад барилгын харуулын байранд иргэн Ж.Наранжаргалтай хувийн таарамжгүй харьцаа буюу “хятадын хаяа сахьсан” гэсний улмаас хоорондоо маргалдаж, Ж.Наранжаргалын зүүн шанаан тус газар нь гараараа 2 удаа цохиж, бөөрөн тус газар нь өшиглөж зодсоны улмаас биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Мөн давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 1-1-12 тоотод буюу Зайсангийн хятад барилгын харуулын байранд иргэн Ж.Наранжаргалыг “цагдаад өргөдөл өглөө” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний дагз, баруун зулайн ар хэсэгт цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ц.Одсүрэн нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 1-1-12 тоотод буюу харуулын байранд иргэн Ж.Наранжаргалтай “Чүлтэм гэдэг хүнийг зодож Цагдаагийн байгууллагад шалгагдаж байхад нь гэрчийн мэдүүлэг өглөө, хятадын хаяа сахьсан” хэмээн маргалдаж хохирогчийн зүүн шанаан тус газар нь гараараа 2 удаа цохиж, бөөрөн тус газар нь өшиглөн зодсон, мөн дээрх хэрэгтээ шалгагдаж байхдаа 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 1-1-12 тоотод буюу харуулын байранд иргэн Ж.Наранжаргалыг “цагдаад өргөдөл өглөө” хэмээн түүний дагз, баруун зулайн ар хэсэгт цохиж түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Ц.Одсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “2016 оны 10 дугаар сарын 03-ны орой 21:00 цагийн орчим би хотын төвөөс гэр лүүгээ харьж явсан. Гэтэл Өмөрмонгол барилгын цонхоор Нямаа гэдэг хүн дуудсан. Тэгээд намайг ороход Наранжаргал, Нямаа, Хөхөө гурав 0.75 граммын Монгол стандарт архи ууж байсан. Тэгээд намайг ортол над руу агсаран дайрч хулгайч чи яв гэсэн. Тэгээд би гараад үүд рүү явахад намайг баруун гараараа миний зүүн шанаа руу цохьсон. Тухайн үед миний уур хүрсэн боловч Нямаа салгаж авсан. Тэгээд шүүгдэгч бид хоёр салаад би гэртээ харьж унтсан. Тэгээд маргааш өглөө охин нь ирээд манай аавыг зодсон байна гэсэн. Би зодоогүй гэсэн. 2016 оны 10 дугаар сарын 18-ны өглөө 09:00 цагийн орчимд төрсөн эгч Нэргүйтэй хамт машиныг нь барьж Дэнжийн мянгын хүнсний зах руу явж Баянзүрхийн хүнсний зах дээр сүү, цагаан идээний лангууг нь янзлаад орой 21:00 цагийн орчимд гэртээ ирсэн. Түүнээс хойш гэрээсээ огт гараагүй. Манай ээж гэрийнхэн мэдэж байгаа. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 07:00 цагийн орчим гэртээ унтаж байхад цагдаа нар ирж намайг авч явсан. Би явахдаа шүүгдэгчтэй замаараа уулзаж нүүрэлдэж асууя гэхэд шүүгдэгч орон дээрээ согтуу байдалтай, өмд нь цус болсон байсан. Тэгээд Хан-Уул дүүргийн цагдаа дээр хэрэг бүртгэгч Ариунзаяа дээр очсон. Тэгээд биеийн зургаа авахуулсан. Тэгээд шүүгдэгчийн охиныг аавыгаа аваад ир гэж дуудсан. Гэтэл ирээгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч Ж.Наранжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “2016 оны 10 дугаар сарын 03-ны орой шүүгдэгч надтай маргалдаад байсан учраас Хөхөө шүүгдэгчийг гэр лүү нь аваад явсан. Нямаа бид хоёр үлдсэн. Шүүгдэгчийг дуудаж оруулж ирээгүй. Шүүгдэгч бид хоёр худаг дээр маргаад эхэлсэн байсан. Тэгээд намайг Хөхөө, Нямаа хоёрыг явсны дараа шүүгдэгч намайг ганцаараа байхад орж ирж зодчихоод явсан. Тэгээд дараа нь Нямааг ирэхэд Одсүрэн намайг ийм болгочихлоо гэж хэлсэн. Тэгээд Нямаатай 0.33 граммын архи хувааж уугаад салсан. Тэгээд маргааш нь охин руугаа ярьсан. Өглөө Баатарсүрэнтэй тааралдсан тэгэхэд Одсүрэн тэнсэнтэй байгаа гэж хэлж байсан. Тэгээд Одсүрэн 0.75 граммын архи авчираад та бүдрээд унасан гээд хэлчих гээд байсан. Би өмнө нь Чүлтэм гуайг цохиж унагахад нь Чүлтэм гуайн амийг аварч Одсүрэнг хэрэгт оруулаагүй. Чүлтэм гуайг үхтэл нь зодсон. Ухаан алдаад уначихсан байсан. Ар дагзнаас нь цус гарч байсан. Би Чүлтэм гуайн хамарны доод хэсэгт нь 20 гаруй удаа дарж байж амь оруулсан. 2016 оны 10 дугаар сарын 18-ны үйлдэл нь орой би эрүүл унтаж байсан. Гэтэл гэнэт хүн ороод ирэх шиг болсон. Тэгээд би гэрлээ асаах гэтэл цохьсон. Тэгээд хартал Одсүрэн байсан. Одсүрэнгийн ард нь бас нэг хүн байсан. Тэр хүнийг нь  сайн харж чадаагүй. Тэгээд би ухаан алдсан байсан. Үүрээр сэрсэн. Тэгээд охин өглөө 06:00 цаг өнгөрч байхад ирсэн. Шүүгдэгч нь дандаа ална гэж хэлдэг. Асуудал шийдэхийн тулд дандаа гараа явуулдаг. Би ээжид нь хэлж байсан. Над дээр манай зээ байсан. Манай зээгийн хоолыг хулгай хийгээд идчихсэн. Шүүгдэгчийн ингээд байна гэхэд гэрийнхэн нь хүлээн зөвшөөрдөггүй. Би Чүлтэм гуайн амийг аварч шүүгдэгчийг өмнө нь шоронд оруулаагүй. Шүүгдэгч Одсүрэн нь настай хүнийг зодоод сурчихсан хүн” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

             3. Хохирогч Ж.Наранжаргалын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр би өөрийн ажлын байр болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 1-1-12 тоотод харуулын үүргээ гүйцэтгээд ганцаараа байж байсан чинь Одсүрэн халамцуу байдалтай манай компанийн хашаа руу орж ирэхээр нь би яв гэж хэлсэн чинь миний өөдөөс хятадын хаяа сахиж байгаа, би даваан дээр байна гэх мэтээр хэл ам хийж эхэлсэн. Тэгэхээр нь би Одсүрэнг хашаанаас гар гээд гараараа мөр рүү нь түлхсэн чинь Одсүрэн баруун гараараа миний зүүн шанаа руу хоёр удаа цохиж, зүүн бөөр лүү нэг удаа өшиглөхөөр нь би түүнийг цохих гэж байгаад гараараа хий цохиод газар унасан. Тэгээд би газраас босоод бид хоёр зодолдохоо болиод Одсүрэн хашаанаас гараад явсан. Одсүрэнг явсны дараа буюу 20 орчим минутын дараа Нямаа манай харуулын байранд ирэхээр нь би Одсүрэнд зодуулсан талаараа хэлсэн. Одсүрэн өмнө нь Чүлтэм гэдэг хүнийг зодож Цагдаагийн байгууллагад шалгагдахаар нь би гэрчийн мэдүүлэг өгч байсан юм. Тэрнээс болоод Одсүрэн надад юм санаад байдаг юм шиг байна лээ. Тухайн үед хэрэгт гэрч боллоо гэж Одсүрэн надтай маргалдаж, өөрөө бүдрээд унасан хүнийг яах гэж худлаа мэдүүлэг өгч байгаа юм гэж байсан. Маргааш өглөө нь би Одсүрэнтэй уулзаад “чи намайг цохьсон, энийгээ яах гэж байна” гэж нүдээ заагаад хэлтэл “чи өөрөө бүдэрч унаа биз” гэсэн. Тэгээд би охинтойгоо цагдаа дээр ирж өргөдөл өгсөн юм. Тэрнээс хойш Одсүрэнтэй тааралдахаар өргөдлөө авчих гээд байсан. 2016 оны 10 дугаар сарын 18-ны оройн 23 цагийн орчим би өөрийн ажлын байрандаа орон дээрээ ганцаараа унтаж байсан чинь гаднаас Одсүрэн орж ирээд “чи цагдаад өргөдөл өглөө” гэхээр нь би харуулын байрныхаа гэрлийг асаах гээд орноосоо босоод тонгойсон чинь Одсүрэн миний толгой руу цохьсон. Дагзан дээр тасхийгээд явсан. Тэгээд гэнэт сэрсэн чинь гадаа үүр цайгаад миний толгой өвдөөд, ор нил цус болсон байсан. Намайг сэрэхэд Одсүрэн байхгүй би ганцаараа байсан. Өглөөний 06 цаг өнгөрч байхад би өөрийн охин Доржмаа руу яриад миний толгой хагарсан, Одсүрэнд зодуулчихлаа гэдгээ хэлсэн. Одсүрэн манай харуулын байранд нэг хүнтэй хамт орж ирсэн. Тэр хүнийг би сайн харж чадаагүй. Манай харуулын байр нь гудамтайгаа залгаа байдаг, гудамжны гэрэлтүүлгийн гэрэл нь манай цонхоор тусаж байдаг, тэр гэрэлд би Одсүрэнг хараад таньсан. Одсүрэнг архи уусан байсан эсэхийг би мэдэхгүй байна. Ямар ч байсан нэг хүнтэй орж ирсэн. Яагаад гэвэл би Одсүрэнгийн хойно байсан дээр нь би дөнгөж орноосоо босоод гэрэл асаах гээд доошоо болтол Одсүрэн намайг цохьсон. Одсүрэн харуулын байранд орж ирээд “хятадын хаяа манасан новш, цагдаад өргөдөл өгсөн” гэх мэтээр хэлж миний өөдөөс салаавч өгч байсан. Би өөдөөс нь чи харуулын байрнаас гар гэж хэлсэн боловч гараагүй. Эхний удаа Одсүрэнд зодуулаад зүүн нүдний дор ярагдсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлээд шүүх эмнэлэгт үзүүлсэн. Тэр үед нь томограф зураг авахуул гэхэд нь авахуулаагүй юм. Дараагийн удаа толгойн ар дагз хэсэгт язарсан байсан. Шүүх эмнэлэгт очиж үзүүлэхэд томограф зураг авахуул гэхэд нь авахуулаад, дахин шүүх эмнэлэгт үзүүлэхэд миний зүүн нүдний доод хэсэгт яс цөмөрсөн байна гэсэн. Тэр гэмтлийг Одсүрэнд өмнө нь зодуулахдаа учруулсан. Хамрын хугарал гэсэн бүр хуучны гэмтэл гарсан. Энэ нь залуудаа олсон гэмтэл юм. Зүүн нүдний дор яс цөмөрсөн гэмтэл, дагз хэсгийн гэмтлийг Одсүрэн намайг зодож учруулсан. Одсүрэнд гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17, 30-32, 50/

             4. Гэрч Н.Доржмаагийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 10 дугаар сарын эхэнд аав Наранжаргал дээр очиход нүүр нь битүү хавдсан байсан. Аав надад Одсүрэн намайг цохьсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би Одсүрэн дээр очоод “миний аавыг зодсон байна, яасан сонин хүн бэ, настай хүнийг зодлоо” гэсэн чинь “зодоогүй” гээд байсан. Тэгээд дахин 2016 оны 10 дугаар сарын 18-ны өглөө аав над руу утсаар залгаж “аав нь үхээд босоод ирлээ” гэсэн. Тэгээд би цагдаа дуудаад дахин ажил дээр нь очиход аав “Одсүрэн орж ирээд өргөдөл авахгүй байна” гэж хэлээд цохьсон” гэж хэлсэн. Тэгээд би Одсүрэнгийнд эргүүлийн хоёр цагдаатай очиж “миний аавыг зодлоо” гэхэд Одсүрэн “би Налайхаас ирсэн. Би байгаагүй” гэсэн. Түүний дараа би цагдаад дахин өргөдөл өгчихөөд Гэмтлийн эмнэлэг рүү явчихаад буцаад цагдаа дээр ирэхэд Одсүрэн “би 22 цаг гэхэд унтсан” гэж хэлсэн байсан. Ярьсан яриа нь зөрөөд байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51/

             5. Гэрч Ц.Нямдоржийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Оройн бүрэнхий болж байхад Наранжаргалын байрладаг байранд очиход Одсүрэн, Хөхөө, Наранжаргал нар байсан. Тэгээд бид дөрөв 1 шил архи хувааж уусан. Тэгээд тарцгаасан. Би Наранжаргалтай үлдээд 0,33 литрийн 1 шил архи хувааж уусан. Хоёулаа архиа дуусгаад би гараад явсан. Тэр үед Наранжаргал ганцаараа үлдсэн. Маргааш нь Наранжаргалтай таарахад нүүрний хэсэг нь хавдсан байсан. Юу болсон талаар асуухад “Одсүрэн намайг зодсон” гэж хэлсэн. Юунаас болж маргалдсан бэ гэхэд “Би Одсүрэнд хүүхдийн хоол хулгай хийж иддэг” гэж хэлээд маргалдаад намайг зодсон гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56/

             6. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№13801/-ын дүгнэлт:

                        -Наранжаргалын биед зүүн хацрын шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

                        -Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. /хх-ийн 10/

            7. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№14457/-ын дүгнэлт:

                        -Ж.Наранжаргалын биед зүүн нүдний ухайрхайн дотор хананд дотогш гүн цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, дагз, баруун зулайн ар доод хэсэгт зөөлөн эдийн няцрал цус хуралт, дагз зүүн хацарт шарх гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.

                        -Дагз зулайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шарх нь тухайн хэрэг болсон гэх 2016.10.18-ны үүссэн шинэ, зүүн нүдний ухархайн дотор ханын гүн цөмөрсөн хугарал, хамрын хугарал, зүүн хацрын шарх нь хуучин гэмтлүүд байна /хх-ийн 26-28/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ц.Одсүрэн нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хх-ийн 41/-аар тогтоогдож байна.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№13801, №14457/-уудын дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Шүүгдэгч Ц.Одсүрэн нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн үед...Наранжаргал намайг зүүн шанаа руу цохиод авсан...би гэр рүүгээ явсан...Тэрнээс хойш Наранжаргалтай уулзаж, тааралдаагүй байсан. 2016 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 07 цаг өнгөрч байхад машинт эргүүл орж ирээд хүн зодсон байна гээд аваад явсан...Наранжаргал “наад хүн чинь намайг зодсон” гэж хэлсэн...лангууны бараа татаж, Дэнжийн мянгаас Баянзүрхийн хүнсний зах руу явсан...Тэгээд орой 21 цагийн үед гэртээ ирсэн. Гэрээс гаралгүй ээжтэйгээ хамт гэртээ байсан...Би Наранжаргалтай нэг их харьцаж байгаагүй...2016 оны 10 дугаар сарын 03-ны орой 21:00 цагийн орчим би хотын төвөөс гэр лүүгээ харьж явсан...шүүгдэгч бид хоёр салаад би гэртээ харьж унтсан. Тэгээд маргааш өглөө охин нь ирээд манай аавыг зодсон байна гэсэн. Би зодоогүй гэсэн. 2016 оны 10 дугаар сарын 18-ны өглөө 09:00 цагийн орчимд төрсөн эгч Нэргүйтэй хамт...идээний лангууг нь янзлаад орой 21:00 цагийн орчимд гэртээ ирсэн. Түүнээс хойш гэрээсээ огт гараагүй. Манай ээж гэрийнхэн мэдэж байгаа...” /хх-ийн 61, шүүх хуралдааны тэмдэглэл/ гэж маргаж байгаа нь:

хохирогч Ж.Наранжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр би өөрийн ажлын байр болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 1-1-12 тоотод харуулын үүргээ гүйцэтгээд ганцаараа байж байсан чинь Одсүрэн халамцуу байдалтай манай компанийн хашаа руу орж...миний өөдөөс хятадын хаяа сахиж байгаа,...Одсүрэн баруун гараараа миний зүүн шанаа руу хоёр удаа цохиж, зүүн бөөр лүү нэг удаа өшиглөхөөр нь би түүнийг цохих гэж байгаад гараараа хий цохиод газар унасан...Одсүрэн өмнө нь Чүлтэм гэдэг хүнийг зодож Цагдаагийн байгууллагад шалгагдахаар нь би гэрчийн мэдүүлэг өгч байсан юм. Тэрнээс болоод Одсүрэн надад юм санаад байдаг юм шиг байна лээ...2016 оны 10 дугаар сарын 18-ны оройн 23 цагийн орчим би өөрийн ажлын байрандаа орон дээрээ ганцаараа унтаж байсан чинь гаднаас Одсүрэн орж ирээд “чи цагдаад өргөдөл өглөө” гэхээр нь би харуулын байрныхаа гэрлийг асаах гээд орноосоо босоод тонгойсон чинь Одсүрэн миний толгой руу цохьсон. Дагзан дээр тасхийгээд явсан. Тэгээд гэнэт сэрсэн чинь гадаа үүр цайгаад миний толгой өвдөөд, ор нил цус болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17, 30-32, 50/,

            гэрч Н.Доржмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 10 дугаар сарын эхэнд аав Наранжаргал дээр очиход нүүр нь битүү хавдсан байсан. Аав надад Одсүрэн намайг цохьсон гэж хэлсэн...Тэгээд дахин 2016 оны 10 дугаар сарын 18-ны өглөө аав над руу утсаар залгаж “аав нь үхээд босоод ирлээ” гэсэн. Тэгээд би цагдаа дуудаад дахин ажил дээр нь очиход аав “Одсүрэн орж ирээд өргөдөл авахгүй байна” гэж хэлээд цохьсон” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51/,

            гэрч Ц.Нямдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Маргааш нь Наранжаргалтай таарахад нүүрний хэсэг нь хавдсан байсан. Юу болсон талаар асуухад “Одсүрэн намайг зодсон” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56/,

            шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№13801/-ын ”...Наранжаргалын биед зүүн хацрын шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /хх-ийн 10/,

            шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№14457/-ын “..Ж.Наранжаргалын биед зүүн нүдний ухайрхайн дотор хананд дотогш гүн цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, дагз, баруун зулайн ар доод хэсэгт зөөлөн эдийн няцрал цус хуралт, дагз зүүн хацарт шарх гэмтэл тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /хх-ийн 26-28/ зэргээр хангалттай няцаагдаж байна гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Одсүрэн нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 1-1-12 тоотод буюу харуулын байранд иргэн Ж.Наранжаргалтай “Чүлтэм гэдэг хүнийг зодож Цагдаагийн байгууллагад шалгагдаж байхад нь гэрчийн мэдүүлэг өглөө, хятадын хаяа сахьсан” хэмээн маргалдаж хохирогчийн зүүн шанаан тус газар нь гараараа 2 удаа цохиж, бөөрөн тус газар нь өшиглөн зодсон, мөн дээрх хэрэгтээ шалгагдаж байхдаа 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 1-1-12 тоотод буюу харуулын байранд иргэн Ж.Наранжаргалыг “цагдаад өргөдөл өглөө” хэмээн түүний дагз, баруун зулайн ар хэсэгт цохиж түүний биед “...зүүн хацрын шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нурууны цус хуралт, ...зүүн нүдний ухайрхайн дотор хананд дотогш гүн цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, дагз, баруун зулайн ар доод хэсэгт зөөлөн эдийн няцрал цус хуралт, дагз зүүн хацарт шарх...” бүхий гэмтэл учруулсныг өс хонзон, хувийн таарамжгүй харьцааны улмаас бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч нарт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан /42 дугаар зүйлийн 42.6, 45 дугаар зүйлийн 45.6/ “мэдүүлэг өгөхөөс санаатайгаар татгалзсан, зайлсхийсэн, эсхүл худал мэдүүлэг өгсөн, санаатайгаар худал мэдүүлэг өгсөн бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэсэн үүргийг танилцуулан мэдүүлэг авсан, шүүгдэгчийн хувьд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт зааснаар өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байхаар хуульчилсан байх тул мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч, хохирогч нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болохыг тайлбарлая.

Иймд шүүгдэгч Ц.Одсүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

            Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа, түүний хувийн байдал /удаа дараа буюу 15 удаа архидан согтуурч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан, хамтран амьдрагчаа зодон эрүүлжүүлэгдэж байсан/, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Ц.Одсүрэнд 5 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулах нь зохимжтой гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Одсүрэнгийн эдлэх 5 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Одсүрэнд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3,  294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Бэсүд овогт Цэрэндоржийн Одсүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Бэсүд овогт Цэрэндоржийн Одсүрэнг 5 /тав/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Ц.Одсүрэнд оногдуулсан 5 /тав/ сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Ц.Одсүрэнд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.Одсүрэнд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Одсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                             Б.БАТБОЛОР