| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэнбаярын Энхжаргал |
| Хэргийн индекс | 171/2015/0275/Э |
| Дугаар | 2015/ШЦТ/0263 |
| Огноо | 2015-11-20 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0263
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0275/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын туслах прокурор Б.Сүрмандах,
Хохирогч ***,
Хохирогчийн өмгөөлөгч З.Энхтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба,
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000603 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй ***. /РД: ***/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ***нь 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ ***улсын дугаартай Соната-5 маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.7.а-д заасан “.. согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахаааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн, мөн дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2-д заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан “ жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэх, мөн дүрмийн 9-р бүлгийн 9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчиж Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 9 дүгээр хэсгийн Мангиртын цагаан хаалга гэх газарт тус замын эсрэг урсгалаас ирж байсан жолооч ***ийн жолоодон явсан *** дугаарын автомашиныг мөргөснөөс уг машинд зорчин явсан ***, *** нарын биед хөнгөн гэмтэл тус тус учруулж, иргэн ***т 10,656,100 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.Үүнд:
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”... 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ***улсын дугаартай Соната-5 маркийн машинаа жолоодож, Цагаан хаалга өнгөрөөд замын тойрог дээр 60-70 км цагийн хурдтай явж байгаад хохирогчийн машиныг мөргөсөн, эргэлтэн дээр хурдтай эргэсэн. Би машиныг нь анзаараагүй, хартал машин нь уначихсан байсан би сандарсан байсан учир юу болсныг сайн мэдэхгүй байна” гэв.
Хохирогч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”... 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед манай найз ***түүний эхнэр охин гээд дөрвүүлээ ***эмнэлэгт үзүүлэхээр Улаанбаатар хот руу гарсан. Цагаан хаалганы хажуу тойрог дээр явж байтал урдаас хурдтай машин гарч ирэхээр нь сандраад үрүүлээ хажуу тийшээ болгосон боловч гэнэт л замаас гараад хажуу тийшээ унаад бүгд шоконд орсон байсан. Гэтэл хажуу ачааны машины залуу машинаасаа бууж ирээд бид нарыг гаргаж татаж ирээд байтал ***ирээд та нар гайгүй юу гэж асуусан, тухайн үед ***архи үнэртэж байсан. Би ***машиныг минь янзлаад өг гэж хэлэхэд боломжгүй байсан учир шүүх хурлын өмнө 3 100 000 төгрөг өгсөн. Би машинаа худалдаж аваад 1 жил 6 сар унасан. Үнэлгээний байгууллагаас 27 000 000 төгрөг гэж үнэлсэн. 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр машинаа авто засварын газраас гаргаж авсан. “Вендо” үнэлгээний байгууллага машины засварыг нийт 11 471 000 төгрөг гэж үнэлсэн боловч би аль болох хэмнээд 8 701 000 төгрөгөөр засуулсан. ***нь 3 хүүхэдтэй ажилгүй байгаа байдлыг харгалзан үзэж үлдсэн мөнгийг 2 сарын дараа авахаар тохиролцож гэрээ хэлцэл хийсэн” гэв.
201509000603 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Шүүгдэгч ***мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр манай ах *** хүүхдийн үсний найр болоод би тэнд архи уучихсан юм, мөн айраг их уусан. Тэгээд найр дуусаад Баатар ахынхаас нилээн халамцуу гараад өөрийнхөө Соната-5 маркийн машиныг согтуу барьсан явсан юм. Тухайн үед манай эхнэр хамт явж байсан. Тэгээд явж байгаад Мангиртын замын эргэлт дээр их хурдтай /60-70 км цаг/ явж байсан санагдаж байна, эргэлт дээр эргэж амжихгүй айлын хашаа мөргөсөн юм, тэгээд би бууж ирээд хашааны эзэнтэй ирж уулзаад хашааг чинь маргааш ирээд янзлаад өгье миний буруу гээд тухайн хүнтэй тохиролцож би машиндаа сууж цаашаа явсан юм. Тэгээд цаашаа явж байхад Мангиртын дараагийн эргэлт дээр миний машины зөв талын урд дугуй хагарч миний машин эсрэг урсгал руу орж эсрэг урсгалд явж байсан Прадо маркийн машины хажуугаас нь мөргөсөн. Тэгээд би тормозоо гишгээд нилээн зайтай очиж зогссон юм, тэгээд бууж ирээд тухайн мөргөсөн Прадо машин дээр очиход тухайн хүмүүс люкээр гарч байсан, тэгэхээр нь би тухайн үед согтуу байсан болохоор нэх ойртож чадаагүй юм, эмнэлэг дуудах уу гэхэд тухайн хүмүүс дуугарахгүй байхаар нь би дуудах гэж байтал цагдаа нар ирсэн. Эхнэр бид хоёрт ямар нэгэн гэмтэл учраагүй” гэх мэдүүлэг /хэргийн 69 дүгээр хуудас/,
Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр би өөрийн эзэмшлийн *** дугаартай прадо маркийн машинтайгаа найз ***Улаанбаатар хот руу авч явж байсан юм. Миний машинд ***, ***, ***гурав явж байсан. Тэгээд би Мангиртын уулзвар дээр явж байхад хар өнгийн жижиг тэрэг их хурдтай уулзвараас ирж байсан, би хурдаа сааруулаад замын хажуу руу гараад эргэж байтал тэр жижиг тэрэг ирж миний машины арын дугуй хэсэг рүү мөргөж, бид нар машинтайгаа хазайж машиныхаа хажуу хэсгээр унасан. Тэгээд бид машин дотроо гацсан байхад нэг залуу ирж бид нарыг машины люкээр гаргатал бид нарыг мөргөсөн машин ирж юу болсон бэ, зүгээр үү та нар гэж байтал эмнэлэг мөн цагдаа ирсэн. Би тухайн үед 40-50 км цагийн хурдтай явсан, тэр жижиг тэргийг хараад их хурдтай явж байхаар нь хурдаа сааруулсан. Миний гар хөхөрч дагз хэсэг хавдсан, ***ын гэдэс хэсэг хөхөрсөн байсан, бусад нь зүгээр байсан. Миний машин 11 000 000 сая төгрөгийн хохирол учирсан, энэ зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хэргийн 27-28 дугаар хуудас/,
Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....***машинтай Мангиртын эргэлт дээр ирэхэд хар өнгийн Соната -5 маркийн машин их хурдтай ирж байсан, тэгэхээр нь *** машинаа замаасаа гаргаж байтал тухайн Соната-5 машин цагаан зурвас даваад ирж бидний машины хойд дугуй тал руу хүчтэй мөргөсөн. Тэгээд машин хазайж баруун талаараа унасан. Би гомдолтой байна, миний бие одоо хүртэл өвдөж байгаа” гэх мэдүүлэг /хэргийн 27-28 дугаар хуудас/,
Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тэгээд *** ирээд би манай нөхөр ***, охин ***хамт ***гийн машинд суугаад явж байтал Мангиртын эргэлтэн дээр хар өнгийн жижиг тэрэг их хурдтай ирсэн, харж байтал шууд ирээд машины миний сууж байсан тал руу мөргөсөн. Бид нар орилоод нэг мэдэхэд хажуугаараа унасан, хаалга онгорхой байсан, миний толгой хавдсан байсан, тэгэхдээ тархины гэмтэл байхгүй. Хохирлоо барагдуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хэргийн 30-31 дүгээр хуудас/,
Гэрч ***мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Мангиртын эргэлт дээр хар өнгийн жижиг тэрэг бид нарыг чиглээд ирж байсан. Тэгэхээр нь энэ машин мөргөчихвий дээ гэтэл бид нарыг эргээд мөргөсөн, машин хазайж байгаад хажуу тал руугаа унасан, аав, ээжийг гайгүй юу гэтэл гайгүй гэсэн, люк онгойлгох гэтэл онгойхгүй байсан, гэтэл гаднаас нэг залуу люк онгойлгоод бид нарыг гаргасан, тухайн машин их хурдтай байсан, бид нарыг явж байхад хамар дээр нь байсан шороо нь цацраад мөн дайвалзаад ирж байсан, надад гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг /хэргийн 32-33 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 4-13 дугаар хуудас\,
Согтуурал шалгасан “***Мангиртын цагаан хаалганы хажууд 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 17 цаг 45 минутанд согтуурлыг Драйгер багажаар шалгахад 1.98 хувийн тоон үзүүлэлт илэрсэн” гэх тэмдэглэл /хэргийн 14-15 дугаар хуудас/,
Хохирогч ***ийн биед учирсан гэмтлийн зэрэг тогтоолгосон 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1011 тоот шинжээчийн “
1. ***ийн биед дагзанд хаван, бугалгалганд цус хуралтын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт / хэргийн 39 дүгээр хуудас/,
Хохирогч ***ын биед учирсан гэмтлийн зэрэг тогтоолгосон 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1013 тоот шинжээчийн
1. ***ын биед хэвлийд цус хуралтын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хэргийн 47 дугаар хуудас/,
2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ***дугаартай Соната-5 маркийн автомашины техникийн бүрэн бүтэн байдлыг тогтоосон шинжээчийн
1. Соната-5 маркийн ***дугаарын тээврийн хэрэгсэл нь автотээврийн үндэсний төвийн Дархан салбарт техникийн оношлогоонд 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хамрагдсан байдал, автомашин дээр хийсэн үзлэгээр осол үйлдэгдэхээс өмнө Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих, ерөнхий шаардлага MNS 4598:2011 Улсын стандартын 5.5 дахь заалтын шаардлагыг хангаагүй тээврийн хэрэгслээр зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон байна. Зураг №03-05-06
2. Автомашины хойд тэнхлэгүүдийн дугуйнуудын хээ элэгдэж хязгаарлах тэмдэгт хүрсэн, хойд тэнхлэгний дугуйнуудын хээг зөрүүүлж тавьсан, үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмж тавигдаагүй байна. Зураг №02-03
3. Нэмэгдэл тоног төхөөрөмж тавигдаагүй тул замын хөдөлгөөнд саад учруулах зүйлгүй, техинкийн хувьд хойд тэнхлэгний дугуйн хээнүүд элэгдэж хязгаарлах тэмдэгт хүрсэн, хойд тэнхлэгний дугуйнуудын хээг зөрүүлж тавьсан, ажлын тормосны урд ялтас/наклад/ элэгдэлтэй байсан зэрэг нь осол гарахад нөлөөлсөн байна. Зураг №03-05-06
4. Соната-5 маркийн ***дугаарын автомашины бүхээгний урд талын салхины шил, гупер, зүүн гар талын гэрэл дохио хагарсан, хөдөлгүүрийн хаалт /копут, зүүн гар талын крило/ тахийж ханзарсан, зүүн гар талын дугуйнууд хагарсан зэрэг нь ослын дараах эвдрэл байна. Тухайн автомашины зүүн гар талын урд обудь, дугуй ослын өмнө хэвийн байсан, осол гарахад дугуйн обудь хагарч дугуйны гадна талын ирмэг, хүрээ зүсэгдсэн байна. Зураг №01-02
5. Осол үйлдэгдэх үед дээрхи автомашины ажлын тормос бүрэн бус ажиллагаатай байсан
6. Автомашины ажлын тормосны урд ялтас/наклад/ ашиглалтын хугацаанд элэгдэлтэй байсан нь хөдөлгөөний хурдыг удаашруулах боломжгүй, хойд урд тэнхлэгийн дугуйнуудын хээ элэгдэж хязгаарлах тэмдэгт хүрсэн, хээнүүдийг зөрүүлж тавьсан байсан нь осол гарахад техникийн хувьд нөлөөлсөн байна.
7. Осол үйлдэгдсэн шалтгаан нь техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтаас шалтгаалсан байна.
8. Соната-5 маркийн ***дугаарын автомашины хурдыг тогтоох боломжгүй байна.
9. Автотээврийн хэрэгслийн техникийн байдал нь осол гарахаас өмнө стандартын шаардлага хангаагүй, техникийн хувьд ажлын тормосны ялтас / наклад/ болон дугуйн хээ элэгдсэн гэмтэлтэй тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн хөдөлгөөнд оролцсон нь осол гарахад нөлөөлсөн байна” гэх дүгнэлт / хэргийн 60-65 дугаар хуудас/,
Хохирогч ***ийн эзэмшлийн ***прадо маркийн автомашинд учирсан эвдрэлийн үнэлгээ тооцсон баримт /хэргийн 84-89 дүгээр хуудас/,
2015 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн
1. ***улсын дугаартай автомашиныг жолоодож явсан ***нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.-д заасан Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахаааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн, мөн дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2-д заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан “ жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэх, мөн дүрмийн 9-р бүлгийн 9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна.
2. ***улсын дугаартай Прадо маркийн автомашиныг жолоодож явсан жолооч *** нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалтыг зөрчөөгүй байна” гэх дүгнэлт /хэргийн 56 дугаар хуудас/,
Шинжээч *** “ Зугтаасан гэж үзэхгүй, учир нь хохирогч тухайн хүнтэй харилцан тохиролцож явсан болохоор зугтсан гэж үзэхгүй. Тухайн үед хохирогч эсвэл жолооч ***нь Цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн осол болсон газарт үзлэг хийсэн бол тогтоох боломжтой байсан” гэх мэдүүлэг / хэргийн 59 дүгээр хуудас/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа / хэргийн 82 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас \хэргийн 81 дүгээр хуудас\,
Автомашины үнэлгээ / хэргийн 87-91 дүгээр хуудас/,
2015 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл \хэргийн 92 дүгээр хуудас\,
2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн үнэлгээ /хэргийн 93-94 дүгээр хуудас/,
2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн үнэлгээ/ хэргийн 99-100 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг түр хураан авсан тэмдэглэл / хэргийн 104 дүгээр хуудас/,
***, ***, *** нарын хохирлын баримтууд /хэргийн 113, 129-130, 139-157 дугаар хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд болно.
Шүүгдэгч ***нь 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Соната-5 маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа эсрэг урсгалаас ирж явсан ***дугаартай прадо маркийн автомашиныг мөргөснөөс иргэн ***, *** нарын биед хөнгөн гэмтэл, осолд орсон ***ийн эзэмшлийн ***прадо маркийн автомашинд 11 471 800 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч ***ийн “...Мангиртын уулзвар дээр явж байхад хар өнгийн жижиг тэрэг их хурдтай уулзвараас ирж байсан, би хурдаа сааруулаад замын хажуу руу гараад эргэтэл жижиг тэрэг ирж миний машины арын дугуй хэсэг рүү мөргөж, машинтайгаа хазайж машиныхаа хажуу хэсгээр унасан. ...Тухайн үед ***архи үнэртэж байсан...” гэх, хохирогч ***ын ” ...***улсын дугаартай машинтай Мангиртын эргэлт дээр ирэхэд хар өнгийн *** маркийн машин их хурдтай ирж цагаан зурвас даваад машины хойд дугуй тал руу хүчтэй мөргөсөн” гэх, гэрч ***ийн “Мангиртын эргэлтэн дээр хар өнгийн жижиг тэрэг их хурдтай ирээд машин мөргөсөн...” гэх, гэрч ***“... Мангиртын эргэлт дээр хар өнгийн жижиг тэрэг чиглээд их хурдтай ирж байсан, бид нарыг явж байхад хамар дээр нь байсан шороо нь цацраад мөн дайвалзаад ирж байсан...” гэх мэдүүлэгүүд болон “*** согтуурлыг Драйгер багажаар шалгахад 1.98 хувийн тоон үзүүлэлт илэрсэн” гэх согтуурал шалгасан тэмдэглэл, хохирогч ***, *** нарын бие махбодид тус тус хөнгөн гэмтэл тогтоогдсон талаархи Хүний биед учирсан гэмтлийн зэргийг тогтоох, шинжилгээ хийлгэх тухай 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1011 тоот, 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1013 тоот , 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ***улсын дугаартай автомашиныг жолоодож явсан ***нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахаааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2-д заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан “ жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 9-р бүлгийн 9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөн гэх шинжээч нарын дүгнэлтүүд, хохирогч ***ийн эзэмшлийн ***прадо маркийн автомашинд ослын улмаас гарсан нийт хохирлын хэмжээ 11 471 800 төгрөг “ гэх 2015 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн б145/015 дугаартай Автомашины эвдрэл, хохирлын үнэлгээ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч ***тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчсөн гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Харин шүүгдэгч ***нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөлд хамаарах бөгөөд түүний хувийн байдлыг харгалзан түүнд хорихоос өөр төрлийн баривчлах ялыг хуульд заасан хэмжээнд оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч ***нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ***жолооны эрхийн ABCD ангиллын *** дугаартай үнэмлэхийг Замын цагдаагийн газарт шилжүүлж, ***эзэмшлийн TLC маркийн 32 инчийн 400 000 төгрөгний үнэ бүхий зурагт, SERENE маркийн 550 000 төгрөгний үнэ бүхий хөргөгчийг битүүмжилсэн 2015 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн ажиллагааны явцад хохирогч ***ээс ” гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3 100 000 төгрөг авсан, “Вендо” үнэлгээний байгууллага машины засварыг нийт 11 471 000 төгрөг гэж үнэлснийг аль болохоор хэмнэж 8 701 000 төгрөг болгон засуулсан. ***нь 3 хүүхэдтэй ажилгүй байгаа байдлыг харгалзан үзэж үлдэх хэсэг 5 601 000 төгрөгийг 2 сарын дараа авахаар тохиролцож гэрээ хэлцэл хийсэн” гэж мэдүүлэг өгсөн ба хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг багасгаж нэхэмжлэх эрхтэй.
Хохирогч ***ээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үлдэх хэсэг 5 601 000 төгрөгнөөс түүний хэрэглэсэн хоол хүнсний үнэ 29 400, нотлох баримтын шаардлага хангаагүй “Шунхлай” шатахуун түгээх станцын тасалбараар олгосон 80 000 төгрөг, нийт 109 400 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй байна.
Мөн гэмт хэргийн улмаас эмчилгээний зардалд хохирогч *** 645 000 төгрөг, түүний эхнэр *** 140 000 төгрөг, нийт 785 000 төгрөг зарцуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн ажиллагааны явцад шүүгдэгч ***нь ***ад 130 000 төгрөгийг төлжээ.
Иймд шүүгдэгч ***гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын үлдэх хэсэг нийт 6 146 600 /зургаан сая нэг зуун дөчин зургаан мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч ***т 5 491 600 /таван сая дөрвөн зуун ерэн нэгэн мянга зургаан зуу/ төгрөгийг, хохирогч ***/ түүний эхнэр/-т 655 000 /зургаан зуун тавин таван мянга/ төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Ганхуяг, *** нарын “ 5 601 000 төгрөгийг 2 сарын дараа өгч авалцах тухай” хэлцлийг үндэслэн гэмт хэргийн улмаас ***т учирсан хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэх боломжгүй, хохирогч ***ад шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч эмнэлэгт хэвтэж байгаа шалтгаанаар хүрэлцэн ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******, ***, *** нарын биед хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан гэж яллах дүгнэлтэндээ бичсэн байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд ***биед хөнгөн гэмтэл учирсан нь нотлогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар *** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил хасч, 4 /дөрөв/ сар баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч ***оногдуулсан 4 /дөрвөн/ сар баривчлах ялыг тусгай дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймгийн Замын Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4-т зааснаар шүүгдэгч ***нийт 6 146 600 /зургаан сая нэг зуун дөчин зургаан мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж, хохирогч *** тоотод оршин суух хохирогч *** \РД:***\-д 5 491 600 төгрөг \ /Таван сая дөрвөн зуун ерэн нэгэн мянга зургаан зуу\ төгрөгийг, хохирогч *** тоотод оршин суух *** /РД:***/-д 655 000 /зургаан зуун тавин таван мянга/ төгрөг тус тус олгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар шүүгдэгч ***нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ***эзэмшлийн TLC маркийн 32 инчийн 400 000 төгрөгний үнэ бүхий зурагт, SERENE маркийн 550 000 төгрөгний үнэ бүхий хөргөгч зэргийг битүүмжилсэн 2015 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ