| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2013/0110/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/104 |
| Огноо | 2013-06-04 |
| Зүйл хэсэг | 145.2., 181.2.1, 181.2.5., 261.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2013/ШЦТ/104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0110/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Д.Номин-Эрдэнэ,
улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т заасан гэмт хэрэгт Х овогт ******* ,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан гэмт хэрэгт Х овогт******* ,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан гэмт хэрэгт Б овогт******* нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000128 дугаартай хэргийг 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч ******* нь 2012 оны 11 сарын 28-ны өдөр шүүгдэгч******* ,******* нартай бүлэглэн Дархан сумын 15 дугаар баг “Диди” баарын гадна
Шийтгэх тогтоол 2013\******* нар 181.2.5-104.doc
иргэн Ж.Б , Б.О нарыг үл ялих зүйлээр шалтаглан зодож догшин авирлан танхайрсан,
2012 оны 02 сарын 24-ний өдөр Дархан сумын.. дугаар баг .. тоотод оршин суух иргэн С.У ийн гэрээс Делл маркийн иж бүрэн компьютер, нэг үүргэвчтэй хүрэн өнгийн цүнх, 12000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлж 765.000 төгрөгний хохирол учруулсан,
2013 оны 03 сарын 07-ны өдөр сумын .. дугаар баг .. тоотод оршин суух иргэн С гийн гэрээс Hair марийн 32 инчийн өнгөт телевизорыг хулгайлж 300.000 төгрөгний хохирол учруулсан,
2013 оны 02 сарын 27-ны өдрөөс 03 сарын 08-ны хооронд Дархан сумын .. дүгээр баг.. дугаар хороолол .. тоотод оршин суух Гана улсын иргэн Н.А игийн гэрээс Никон 5000 маркийн гэрэл зургийн аппарат, Самсунг 980 маркийн хар бараан өнгийн корпустай гар утас, үүргэвч, бугуйн цаг 2 ширхэг зэргийг хулгайлж 850.000 төгрөгний хохирол учруулсан,
2013 оны 03 сарын дундуур Дархан сум .. дугаар баг .. .-.. тоотод оршин суух иргэн О.Б ийн гэрээс apple маркын 400.000 төгрөгний үнэ бүхий зөөврийн компьютерыг хулгайлсан,
2013 оны 01 сарын 24-ний өдөр бусдын батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ буюу 2013 оны 03 сарын 11-ний өдрөөс 04 сарын 25-ны өдөр хүртэл мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан,
шүүгдэгч******* нь 2012 оны 11 сарын 28-ны өдөр шүүгдэгч******* , ******* нартай бүлэглэн Дархан сумын 15 дугаар баг “Диди” баарын гадна иргэн Ж.Б , Б.О нарыг үл ялих зүйлээр шалтаглан зодож догшин авирлан танхайрсан, улмаар танхайрах явцдаа иргэн Ж.Б гийн Нокиа 2700 маркын 60.000 төгрөгний гар утсыг дээрэмдсэн,
шүүгдэгч******* нь 2012 оны 11 сарын 28-ны өдөр шүүгдэгч******* , ******* нартай бүлэглэн Дархан сумын 15 дугаар баг “Диди” баарын гадна иргэн Ж.Б , Б.О нарыг үл ялих зүйлээр шалтаглан зодож догшин авирлан танхайрсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “2012 оны 11 сарын 28-ны өдөр “Диди” баарнаас бид 3 гарсан. 2 залуу зөрөхдөө нэг нь намайг мөрлөөд өнгөрснөөс болоод муудалцсан. А , М 2 гараад ирэхээр нь би энэ намайг цохичлоо гээд дуудахад тэр залуу зугтаахаар нь Дархан-Өргөөгийн ойролцоо А тэй хамт барьж аваад унагаагаад гэдэс рүү нь цохисон. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг хэвээрээ, асуултанд хариулна” гэв.
Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт: ...“ 2012 оны 11 сарын 28-ны өдөр М Б 2-той “Диди” баарнаас гарахад Б нэг хүнтэй маргалдаад манийг чинь цохичхлоо гэхэд тэр хүн нь зугтаад гүйсэн. Дархан-Өргөөгийн тэнд барьж аваад Б бид 2 зодсон. Би гар утсыг нь дээрэмдэж аваагүй. Зугтаах гэхэд нь куртикнээс нь таттал тайлаад зугтчихсан. Бариад явж байтал нэг юм өвдөг цохих шиг болсон. Халаасыг нь үзтэл гар утас байсан. Би тэр утсыг ломбарданд тавьсан. Намайг тэр утсыг авсаныг тухайн үед энэ 2 мэдээгүй” гэв.
Шүүгдэгч******* ын шүүхийн хэлэлцүүлэгт: ...“ А г утсыг нь авсан гэдгийг маргааш нь мэдсэн. Миний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж хэлэх зүйлгүй. Асуусан асуултанд хариулна.” гэв.
Шүүгдэгч ******* нь 2012 оны 11 сарын 28-ны өдөр шүүгдэгч******* ,******* нартай бүлэглэн Дархан сумын 15 дугаар баг “Диди” баарын гадна иргэн Ж.Б , Б.О нарыг үл ялих зүйлээр шалтаглан зодож догшин авирлан танхайрсан,
2012 оны 02 сарын 24-ний өдөр Дархан сумын .. дугаар баг .. тоотод оршин суух иргэн С.У ийн гэрээс Делл маркийн иж бүрэн компьютер, нэг үүргэвчтэй хүрэн өнгийн цүнх, 12000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлж 765.000 төгрөгний хохирол учруулсан,
2013 оны 03 сарын 07-ны өдөр сумын .. дугаар баг .. тоотод оршин суух иргэн С гийн гэрээс Hair маркын 32 инчийн өнгөт телевизорыг хулгайлж 300.000 төгрөгний хохирол учруулсан,
2013 оны 02 сарын 27-ны өдрөөс 03 сарын 08-ны хооронд Дархан сумын ..дүгээр баг.. дугаар хороолол .. тоотод оршин суух Гана улсын иргэн Н.А игийн гэрээс Никон 5000 маркын гэрэл зургийн аппарат, Самсунг 980 маркын хар бараан өнгийн корпустай гар утас, үүргэвч, бугуйн цаг 2 ширхэг зэргийг хулгайлж 850.000 төгрөгний хохирол учруулсан,
2013 оны 03 сарын дундуур Дархан сум . дугаар баг ..тоотод оршин суух иргэн О.Б ийн гэрээс apple маркын 400.000 төгрөгний үнэ бүхий зөөврийн компьютерыг хулгайлсан,
2013 оны 01 сарын 24-ний өдөр бусдын батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ буюу 2013 оны 03 сарын 11-ний өдрөөс 04 сарын 25-ны өдөр хүртэл мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан,
шүүгдэгч******* нь 2012 оны 11 сарын 28-ны өдөр шүүгдэгч******* , ******* нартай бүлэглэн Дархан сумын 15 дугаар баг “Диди” баарын гадна иргэн Ж.Б , Б.О нарыг үл ялих зүйлээр шалтаглан зодож догшин авирлан танхайрсан, улмаар танхайрах явцдаа иргэн Ж.Б гийн Нокиа 2700 маркын 60.000 төгрөгний гар утсыг дээрэмдсэн,
шүүгдэгч******* нь 2012 оны 11 сарын 28-ны өдөр шүүгдэгч******* , ******* нартай бүлэглэн Дархан сумын 15 дугаар баг “Диди” баарын гадна иргэн Ж.Б , Б.О нарыг үл ялих зүйлээр шалтаглан зодож догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.О ын мөрдөн байцаалтанд өгсөн: ...“2012 оны 11 сарын 28-ны өдөр найз Б гийн хамт “Диди” бааранд орж 1шил пиво 1 шил ундаа уучихаад орой 23 цаг өнгөрч байхад Диди баарнаас гараад Б бид 2 такси авах гээд явж байсан чинь Диди баарны урд нэг шар царайтай залууг би мөргөчисөн тэгээд би тэр доороо зогсоод Б цаашаа такси барих гээд явсан нөгөө мөрөлсөн шар царайтай залуу чи зүгээр хажуугаар гарчихаач энэ тэр гэхээр нь би хөгшөөн би ягаачгүй ш дээ гар бариад салах гэсэн чинь цаанаасаа нэг залуугийн нэр хэлээд дуудсан чинь 3-4 банди нар нар ирээд намайг шууд цохиж унагаагаад нүүр амруу цохиод эхэлсэн. Тэгсэн миний гутал сугараад хөл нүцгэн цаашаа зугтаагаад Дархан өргөөгийн урд нэн шар банди нь намайг бариж аваад араас нь 2 залуу нүүр амруу өшиглөөд унагаагаад 3-лаа нийлж байгаад нүүр ам хөл гарлуу өшиглөөд байсан. Тэгсэн Б миний гутлыг аваал араас ирээл салгах гээд Дархан Өргөөгийн хамгаалагч байна гээд ирсэн чинь нөгөө залуу миний найз Б г зодоод эхэлсэн. Тэгээд л нөгөө 2 Б г зодож байхад нэг жижиг шар царайтай залуу нь намайг цааш дагуулж яваад гар утсаа өг гээд миний элэгрүү цохисон гарнаас бариад байсан тэгэхээр нь би миний утас тэнд уначихсан гээд худлаа хэлээд замруу дагуулж явж байгаад гарыг нь мулталж зугтаагаад машинд суугаад ахындаа очсон” гэх мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 55-61 дэхь тал/
Хохирогч Ж.Б гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...”Диди баарны урд О нэг залуугын хажуугаар гарахдаа мөргөсөн юм шиг байна лээ би нэг таксин дээр очоод явах уу гэхээр нь эргээд ирсэн чинь О ыг газар унагаачихсан дээрээс нь 3,4 банди дэвсээд зодож байсан. Тэгээд намайг яваад очсон чинь О зугтаасан чинь араас нь 3 банди хөөсөн тэгээд О ын гутал сугараад уначихсан байхаар нь гутлыг нь аваад араас нь гүйсэн О Дархан өргөөгийн яг үүдэнд баригдчихсан нөгөө 3 залуу О ыг унагаачихсан зодож байсан. Би очоод салгах гэж Дархан Өргөөгийн хамгаалагч байна яасан бэ юу болсон бэ яагаад байгаан гээд бор царайтай залууг цохичихсон юм тэгтэл нэг нь ирээд намайг зодсон нөгөөдөх нь цаана О ай зууралдаад байж байсан. Газар унагаагаад зодоод байхаар нь босоод зугтаах гэтэл куртикнээс татахаар нь куртикээ тайлаад зугтаасан. Араас нэг нь ирж барьж аваад намайг унагаагаад нөгөө 2 нь араас нь ирээд намайг бас унагаагаад зодсон. А миний халаасанд байсан нокиа 2700 маркын утсыг халаас ухаж байгаад авсан, бас намайг цохиод зодоод байсан” гэх мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 62-66 дахь тал/,
Шүүх эмнэлэгийн дүгнэлт №230 ”... Ж.Б гийн биед дух, хамар орчмын зулгаралт, дээд уруулын цус хуралт тогтоогдлоо. Энэ нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хамрагдах талбай бага, эрүүл мэндлийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно.” /хэргийн 126 тал/,
Шүүх эмнэлэгийн дүгнэлт №229 ”... Б.О ын биед 2 шүдний хугарал нүүрний зөөлөн эдийн зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хөдөлмөрийн ерөнхий чадварыг 10%-иар алдагдуулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” /хэргийн 129 дэхь тал/,
Хохирогч О.Б ий мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2013 оны 3 дугаар сарын дундуур байсан байх өглөө эрт эхнэр хүүхэдтэйгээ зах явчаад 13цагийн үед буцаад ирэхэд байшингийн амбаарны хаалганы цоожийг нь зүүж орхиод гэрээс нөтбүүк цүнхнийх нь хамт маус цэнэглэгч зэрэг зүйлсүүдийг авч явсан байсан. Өөр хулгайлагдсан эд зүйд байхгүй. Миний алдсан нөтбүүкийг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 67-68 дахь тал/.
Хохирогч Б.С гийн мөрдөн байцаалтад өгсөн: ...”2013.03.07ны өдөр ажил дээрээ байж байтал 16 цагийн үел манай эхнэр Лхамноржин надруу залгаад гэрт хулгай орчихсон юм шиг байна хаалга үүл онгорхой байна гэхээр нь яваад очтол манай байшингийн үүдний амбарын хаалгыг мулт татаад даруулгыг нь хөшөөд онгойлгочихсон байсан том өрөөнд байсан 32инийн Hair маркын өнгөт телевизор болон ягаан орны бүтээлэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Одоо телевизороо буцаагаад авсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 71 дэхь тал/,
Хохирогч Николос А игийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2013 оны 2 дугаар сарын сүүлээр 27-ны өдөр байх байшингаа эзэнгүй орхиод томлилтоор яваад эргээд 03 сарын 08-ны өдөр буцаж байрандаа очтол байшингийн машины гражын цонхыг хөшсөн бололтой онгойлгосон байсан. Орход 1 давхарын эд зүйл харахад хэвийн 2 давхарлуу гартал цоожлоод явсан өрөөний хаалганууд цоож нь эвдэрсэн хөшиж онгойлгосон байдалтай дотроос нь Никон 5000 маркийн гэрэл зургийн аппарат /аваагүй/, самсунг 980 маркын хар бараан өнгийн корпустай гар утас /аваагүй/ хөх саарал өнгийн үүргэвч цүнх дэлхийн зөн гэсэн бичигтэй бугуйн цаг 2 ширхэг /хүлээн авсан /, зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан” гэх мэдүүлэг/ хэргийн 73-74 дэхь тал/,
Хохирогч С.У ийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2013 оны 02 сарын 24-ны орой бид нар гэртээ байж байгаад 20 цагийн үед манай гэрийнхэн жилийнхээ заслыг хийлгэх гээд дүүгийнхрүү явсан. Тэгээд 3-4 цаг болоод 00 цаг өнгөрч байхад гэртээ иртэл гадна хашааны хаалга онгорхой байсан цаашаа гэртээ орох гэтэл манай гэрийн хаалга гэрийн хойно мод хагалдаг газар байсан сүхээр цоожийг хөшиж онгойлгосон бололтой сүх гэрийн үүдэнд байж байсан. Делл маркийн 19 инчийн суурин иж бүрэн компьютер 899.000 төгрөгөөр, хүүхдийн хичээлийн нэг үүргэвчтэй цүнх хүрэн 25.000 төгрөг, бурханы 12.000 төгрөгөөр тус тус үнэлж байна.” гэх мэдүүлэг / хэргийн 76-77 дахь тал/,
Гэрч Г.Оргилын мөрдөн байцаалтад өгсөн: ...”Намайг 2013 оны 03 сарын 07-ны өдөр Дархан сумын 13-р багийн 10-р байранд байрлах ломбардны газраа байж байхад нэг залуу орж ирээд Nicon маркын дижитал аппарат барьчихсан барьцаанд тавьж мөнгө авах гэсэн юм гээд явж байсан. Тэр залуугийн бичиг баримтыг үзэхэд .... гэсэн регистрын дугаартай ******* гэдэг хүн байсан, гэрийн хаяг Цайдмын 7-17 тоот гэж байсан.” гэх мэдүүлэг / хэргийн 16 дахь тал/,
Гэрч Д.Д. мөрдөн байцаалтад өгсөн: ...”2013 оны 3 дугаар сарын эхээр байсан байх намайг гэртээ байж байхад нэг залуу утсаар яриад миний ашиглаж байсан компьютер байна мөнгөний хэрэг болоод зарах гэсэн юмаа та авах уу гэж асуухаар нь аваад ир үзье гэсэн. 17-18 цагийн үед байх Делл маркын хар өнгөтэй, хавтгай дэлгэцтэй, процессор хоёр ирэхээр нь үзэж байгаад 150.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тэр өдрөөс хойш 2-3 хоногийн дараа нөгөө залуу бас дахиад цагаан өнгийн Apple маркын нөтбүүк барьж ирээд манай найзын нөтбүүк байгаа юм. Тэгэхээр нь түүнээс чи яагаад ойр ойрхон компьютерууд авчирч зараад байгаа юм хулгай юм биш биздээ гэж асуухад үгүй хулгай биш манай найзынх байгаа юм, мөнгө хэрэгтэй болчихоод гээд гуйсан юм. Би түүнээс нөтбүүкийг 110.000 төгрөгөөр худалдаж авсан. Делл компьютерыг нь 250.000 төгрөгөөр зарчихсан. Харин нөтбүүк нь одоо надад байгаа.” гэх мэдүүлэг /хэргийн 84 дэхь тал/,
Эд зүйлийн үнэлгээнүүд /хэргийн 112-116 дахь тал/,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 27-33 дахь тал/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 37-38 дахь тал/,
Шүүгдэгч ******* ыг мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан хугацаанд хийж гүйцэтгэсэн ажиллагаанууд /хэргийн 42-47 дахь тал/,
Гэрч Ц.Б мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2013 оны 04 сарын 05-ны орой намайг Улаанбаатарт байхад 20-21 цагийн орчим Б тай кино үйлдвэрийн гадаа уулзсан. Турбо бааранд орж шөнийн 01 цаг орчим хүртэл суусан. Б нилээн согтоод найз нь их хэцүү байна, намайг Дарханд цагдаа нар дарамтлаад байна. Найз нь одоо өөрийнхөөрөө ингэж яваад баригдвал тэр биз. Тэр цагт шоронд орно биз гэж хэлж байсан. тэгснээ андаа энэ удаагийн уулзэлт чи бид хоёрын сүүлчийн уулзалт байхаа гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 97-98 дахь тал/,
Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэг шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Иймд шүүгдэгч ******* ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн, мөн 2012 оны 11 сарын 28-ны өдөр шүүгдэгч******* ,******* нартай бүлэглэн иргэн Ж.Б , Б.О нарыг үл ялих зүйлээр шалтаглан зодож догшин авирлан танхайрсан, мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч******* г 2012 оны 11 сарын 28-ны өдөр шүүгдэгч******* , ******* нартай бүлэглэн иргэн Ж.Б , Б.О нарыг үл ялих зүйлээр шалтаглан зодож догшин авирлан танхайрсан, улмаар танхайрах явцдаа иргэн Ж.Б гийн гар утсыг дээрэмдсэн тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч******* нь 2012 оны 11 сарын 28-ны өдөр шүүгдэгч******* , ******* нартай бүлэглэн иргэн Ж.Б , Б.О нарыг үл ялих зүйлээр шалтаглан зодож догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.А ,******* нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй, шүүгдэгч ******* нь урьд 2012 оны 05 сарын 04-ний өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 92 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт 5 сар баривчлах ял шийтгэгдэж байсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тус тус тогтоогджээ.
Шүүгдэгч******* ,******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаа гэмшиж байгаа, цаашид засарч хүмүүжинэ гэж амлалт өгсөн зэрэг хэргийн болон хувийн байдлуудыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь ялгүй болох хугацаа дуусаагүй байхад давтан хулгайн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг бүрэн барагдуулаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял шийтгэж, уг ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Х овогт******* г бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэж, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан, танхайрах явцдаа бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,
Б овогт******* ыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэж, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Д.А ,******* нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг******* ,******* нарт мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.А ,******* нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг, ******* т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ё.РИНЗААН