| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2021/0001/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/02 |
| Огноо | 2020-12-24 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
ын яллагч Б.Батцэцэг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол ын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “ ” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг -р байр 2******* тоотод оршин суух, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, овогт /РД:СР820**************17/
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 13 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын баг гудамжны тоот хашаанд хохирогч Э.Отгонбаяраас түүний эзэмшлийн “Даюун” маркийн улсын дугааргүй, улаан өнгөтэй, хятад улсад үйлдвэрлэгдсэн мотоциклийг “дэлгүүрээс очиж архи авчхаад ирье” гэж хуурч эзэмших эрхийг өөртөө шилжүүлэн авч залилан, бусдад 1.807.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “... Отгонбаяр ахтай архи ууж байгаад танилцсан. Айлын гадаа архи ууж байгаад архи дуусахаар нь дүү нь аваад ирье гээд мотоциклыг нь унаад явсан. Тэгээд нэг мэдсэн би хөдөө тал дээр согтуу явж байсан. Тэгээд хөлдөж үхэх гээд нэг айлд буюу очсон. Тэгээд хоноод явахгүй юу гэхээр нь хоноод өглөө нь мотоциклоо зарсан. Тэгээд дүү нь 800,000-700,000 төгрөгөөр авъя гэхээр нь 700,000 төгрөгийг бэр эгчийн данс руу шилжүүлж аваад зарсан ...” гэв.
2.Хохирогч “...2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Сайнцагаан сумын баг 1- тоотод байх найз хөдөөгөөс ирчхээд байж байтал Батбаярын эхнэр дүү гэх залуутай нэг танихгүй залуу хамт ирсэн. Тухайн залуу нь өөрийгөө гэж хэлж байсан. Гэрт байсан хүмүүс унтацгаасан болохоор би гэрийн гадаа байж байтал тэр гэх залуу 1 шил архи авчраад архийг нь би хамт уусан. Архи дуусч байхад гэх залуу миний мотоциклоор дэлгүүр орж юм аваад ирье гээд 13 цагийн үед гарсан бөгөөд түүнээс хойш сураггүй алга болсон. Миний мотоцикль улсын дугааргүй, улаан өнгийн, Даюун маркийн, хүрэн нэхий ханцуйвчтай, суудлын бүрээсгүй, зүүн талын өвдгөвч доогуураа хугарсан, цахилгааны утас нь маслахаар нь би янзалж бүгдийг нь хар лентээр ороож байсан шинэ мотоцикль байсан. Би мотоциклоо 2019 оны 11 дүгээр сард аймгийн төвөөс 1.900.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Худалдаж авсан үнээрээ буюу 1.900.000 төгрөгөөр үнэлж байна. 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр манай найзынд ирэхдээ Хулд сумын ойролцоо машинаа орхичхоод ирлээ, эхнэр хүүхэд хотод байдаг гэж байсан. Миний мотоцикль 3000 гаран километр явсан, банкандаа тал бензинтэй байсан” гэх мэдүүлэг /хх12-13/
3. Хохирогч “...Би 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр үл таних хүнд залилуулсан өөрийн эзэмшлийн “Даюун” маркийн мотоциклоо хүлээн авлаа. Миний мотоциклийн ачмаг, өвдгөвч, яндан, гэрлийн хамгаалагч, гар тормозны пидаль, хааз хоонсны торос, хойд обуд, гинж барваан, милний гол, том жижиг данхраад дөрөө зэрэг эд зүйл эвдэрсэн байна. Иймд би дээрх эд зүйлийнхээ хохирлыг нэхэмжилж авмаар байна. Ачмагаа *******0.000 төгрөг, өвдгөвч 30.000 төгрөг, яндан 35.000 төгрөг, гэрлийн хамгаалагч 28,000 төгрөг, гар тормосны пидал *******000 төгрөг, хааз хонсны торос 5000 төгрөг, хойд обуд 90,000 төгрөг, гинж барваан 25.000 төгрөг, милний гол 2000 төгрөг, том жижиг данхраад 18,000 төгрөгөөр тус тус үнэлж нийт 300,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-15/
4. Иргэний нэхэмжлэгч “ Би 2019 оны 2 дугаар сарын үед Төв аймгийн Алтанбулаг суманд “Хустайн мандал” компанид солоом зарах ажил хийж байхад манай ажил дээр үл таних нэг хүн ирээд мотоцикль зарна гээд байхаар нь асууж сонирхоод үнэ ханшаа тохиролцож 700.000 төгрөгөөр худалдаж авсан. Би тухайн үед хулгайн мотоцикль гэдгийг мэдээгүй. Сүүлд Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, эмээлтэд ахындаа орхичхоод Өвөрхангай аймагт явж байхад миний хуучин ажиллаж байсан газраас миний утасны дугаарыг авлаа гээд над руу Дундговь аймаг дахь Цагдаагийн газраас холбогдсон. Надтай Дундговь аймгийн Цагдаагийн газрын ажилтан байна гээд таны худалдан авсан мотоциклийг хурааж авах хэрэгтэй байна гэхээр нь би энэ мотоциклийг 700,000 төгрөгөөр худалдаж авсан гэсэн чинь “хохирол мөнгийг чинь дараа нь барагдуулна, эхний ээлжид мотоциклоо яаралтай хураалгах хэрэгтэй” гэж ярьсан. Удалгүй манай ахынхаас миний худалдаж авсан мотоциклийг аваад явсан байсан. Би дээрх мотоциклийг 700,000 төгрөгөөр худалдаж авсан болохоор энэ мөнгийг нэхэмжилж байна. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх90-92/
5. Гэрч “2020 оны 2 дугаар сарын *******-10-нд шилжих шөнө найз машиныг унаад “Тэмүүлэл” дэлгүүрийн ойролцоо явж байтал зам дээр нэг залуу гар өргөхөөр нь зогстол би Өмнөговиос явж байна, Хулд сумын ойролцоо Ланд-105 машинаа унагачхаад явж байна, хот явах унаанд суулгаад өгөөч 5,000 төгрөг өгье гэхээр нь би авч яваад Өндөр ээж, Номуун зоог 2 дээр очтол унаа олдоогүй. Тэгээд цаг ч орой болсон байсан болохоор би унаа олдохгүй юм шиг байна, манайд очоод хоночих, би өглөө эрт холбоон дээрээс унаанд суулгаад өгье гэхэд банк нээхээр мөнгө авна гэж байсан. Тэгээд манайд хоночхоод өглөө нь босоод манай найз баруун лагер руу Эрдэнэдалай сумаас хамт ирсэн хүмүүс дээрээ очих гээд манай эхнэрээр машинаа унуулаад надтай хамт явахад тэр манайд хоносон залуу хамт яваад тухайн очсон айлд үлдсэн. Би тухайн залууг урьд өмнө нь харж байгаагүй, өөрийгөө гэж байсан, мөн хотод байдаг, Оюу толгойд том тэрэг барьдаг гэж хэлж байсан. Манайд эхнэр 4 хүүхэд манай найз бид хэд байсан. 1- гэсэн цэнхэр хаалгатай хашаа байсан. Айлыг нь бол танихгүй айл байсан” гэх мэдүүлэг /хх18-19/
*******. Гэрч “ 2020 оны 2 дугаар сарын дундуур манай хадам эгчийн хүү нь над руу утсаар яриад би хүнээс мөнгө авах ёстой юм, таны данс руу хийлгээд авъя гээд миний 5951*******511 тоот дансыг авсан. Тэгээд удалгүй миний дансанд дансыг нь сайн мэдэхгүй байна гэж данснаас 700,000 төгрөг орж ирсэн. Тэгээд өөрөө ирж авсан. Би ямар учиртай мөнгө шилжүүлж байгаа талаар асуугаагүй. Хүлээн авах ёстой мөнгө л гэж хэлж байсан. Надад ямар учиртайг мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх22-23/
7. Гэрч “ нь ******* онд ******* аймгийн ******* суманд төрсөн, эхээс дөрвүүлээ, айлын том хүүхэд. нь гаж зан байхгүй, цайлган өрөвч сэтгэлтэй, олон таван үг байхгүй төлөв даруу зантай” гэх мэдүүлэг /хх-95/
8. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Үнэлгээний комиссийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 134 тоот актад “ Даюун маркийн мотоциклийн ачмаг-40.000 төгрөг, хуучин өвдгөвч-20,000 төгрөг, хуучин яндан-20,000 төгрөг, хуучин гэрлийн хамгаалагч-20,000 төгрөг, тормозны хуучин пидаль-*******000 төгрөг, хааз, хонсны хуучин трос нэг нь 2500 төгрөг, хуучин обуд-*******0,000 төгрөг, хуучин гинж, барваан-25,000 төгрөг, хуучин милний гол-2000 төгрөг, том жижиг данхраад хуучин нийлээд-18,000 төгрөг, нийт-207.000 төгрөг” гэжээ /хх98-99/
9. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/
10. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх87-88/
11. Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-3*******/
12. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-37/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Э.Отгонбаяр нь 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 13 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын баг гудамжны тоот хашаанаас өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг бусдад унуулж явуулаад алдсан, шүүгдэгч ******* нь хохирогч эзэмшлийн улсын дугааргүй, Даюун маркийн мотоциклийг “дэлгүүр орж архи аваад ирье” гэж хэлээд унаж яван улмаар Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт аваачин бусдад зарж борлуулсан үйл явдал болсон болох нь нотлогдож байна.
Шүүгдэгч ******* нь “дэлгүүр орж архи аваад ирье” гэж хохирогч Э.Отгонбаяраас мотоциклийг нь авч улмаар бусдад зарж борлуулан ашиг олж байгаа энэхүү үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогчид дэлгүүр орж архи аваад ирье гэж итгүүлэн түүний эзэмшлийн мотоциклийг унах зөвшөөрлийг авч, улмаар өөр орон нутагт аваачин бусдад зарж борлуулж байгаа нь бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн үндсэн шинж юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 20.08.21-ний өдрийн 9*******7 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 21******* дугаар зүйлийн 21*******.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 10 хоногийн хорих ялаар, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.03.*******-ний өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар, Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.20-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-10*******/ шийтгэх тогтоолын хуулбарууд /хх108-125/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоол гарахаас өмнө 2 удаа залилах гэмт хэргийг үйлдэж, шүүхээс ял шийтгүүлж байсан нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч үүнийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьжиргааны эх үүсвэрээ болгосон гэж хүндрүүлэн үзэх боломжгүй юм. Тухайлбал залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьжиргааны эх үүсвэрээ болгосон гэдэгт уг гэмт хэргийг 3 буюу түүнээс дээш удаа үйлдэж, шүүхээр ял шийтгүүлсэн байхыг ойлгоно.
Шүүгдэгч ******* нь шүүхийн шатанд хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгч *******т “Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжээр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай” санал гарган шүүгдэгчид танилцуулсан бөгөөд шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд шүүгдэгч *******т прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон 700 нэгжээр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Э.Отгонбаярт мотоциклийг хүлээлгэн өгсөн бөгөөд шүүгдэгч нь уг тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 207.000 төгрөгийг хохирогчид төлсөн байх тул дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь хохирогч эзэмшлийн Даюун” маркийн улсын дугааргүй, улаан өнгөтэй, хятад улсад үйлдвэрлэгдсэн мотоциклийг залилан авч улмаар Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт 700.000 төгрөгөөр зарсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг мотоциклийг Т.Амарбаясгалангаас хураан авч хохирогч Э.Отгонбаярт олгожээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.Амарбаясгаланг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон, иргэний нэхэмжлэгч Т.Амарбаясгалан нь мотоциклийг 700,000 төгрөгөөр худалдан авсан, энэ мөнгөө нэхэмжилнэ гэсэн байх тул шүүгдэгч *******аас 700.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 3*******.1, 3*******.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 3*******.3 дугаар зүйлийн 1, 3*******.*******, 3*******.8, 3*******.10, 3*******.13 *******.1, *******.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт ыг бусдын итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг нь залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Э.Отгонбаярт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
*******. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 700.000 /долоон зуун мянган/ төгрөгийг гаргуулан Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг 1*******-р хороо 21-508а тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч овогт Тавхайн Амарбаясгаланд /ЙМ90041818/ олгосугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар бүхэлд нь иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ