Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0268

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс:171/2015/0293/Э
 
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа, 
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллагдагчаар татах тогтоол їйлдэж ирїїлсэн 201509000798 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат,  *** төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Автын инженер мэргэжилтэй, “*** ажилтай,  ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн  хамт *** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд  ял шийтгэл үгүй гэх ***

Шүүгдэгч ***нь 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Дархан-Уул аймгийн *** сумын 1 дүгээр баг, “Ундрам тэс” дэлгүүрийн ард хувийн таарамжгүй харьцаанаасаа үүдэн иргэн ***тэй маргалдаж улмаар ***ийн хэвлийн тус газар нь өшиглөж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн:” ...Би 2015 оны 10 дугаар сарын 29-ны орой *** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ***, төлөөлөгч *** нарын хамт *** сумын *** гэх газарт байдаг өөрийн компани үтрэм дээрээ байж байгаад сумын Засаг дарга ***руу утсаар ярихад ***хөдөөгөөр бидний ойролцоо явж байна гэхээр нь би хүрээд ир гэж дуудсан. Тэгээд 16 цагийн үед Баттөр, ***, *** гурав бид нар дээр ирсэн. Бид гурвуулаа манай үтрэм дээр нэг шил архи хувааж уучихаад сумын төвд очиж уулзахаар болоод ***, *** бид гурав машинтай, нөгөө гурав өөрсдийн ирсэн ***н машинтай явсан. Бид гурав  сумын төвд ирж *** рүү ярьж “Ундрам тэс” дэлгүүрийн урд байна гэхэд ***, *** хоёр ирсэн. Тэгээд бид нар манай машинд байсан нэг шил архийг хувааж уухаар тэр дэлгүүрийн арын гудамжинд ороод зогссон. Бид нар машинаас бууж тойрч зогсоод нөгөө архиа задлаж тойруулж байхдаа сумын Иргэдийн хуралд иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг ярилцаад зогсож байсан. Би миний баруун талд зогсож байсан ***тэй ярилцаж байсан. Тэгээд би ***, *** нарт та хоёр дээр иргэдээс их гомдол ирж байна, үүн дээрээ өөрсдөө дүгнэлт хийгээчээ гээд зөвлөх янзтай ярьж байсан. Мөн Засаг даргатайгаа сайн хамтарч ажиллаач ээ, Засаг даргыг чинь огцруулах талаар гадуур яригдаад байна, та нар ажлаа сайжруулаач ээ гэхэд *** надад бол тэр Засаг даргын ажил надад хамаагүй ээ, би бол төрийн албан хаагч, би бол өөрөө л ажлаа хийгээд явж байвал болоо гэхээр нь би ***ийн мөрөн дээр нь алгадаад миний хөгшөөн тэгж ярьж болохгүй шүү гээд бид хоёр маргалдахад нөгөө гурав бид хоёрыг болио гээд салгасан. Тэгээд маргалдаж байгаад ***, *** хоёр явлаа гэхээр нь би явж явж хол явахыг чинь харнаа гэсэн чинь *** над руу гарын салаавч гаргаад миний урдуур өнгөрөхөөр нь би гэдэс рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд *** хажуугаас орж ирээд ***ийг өргөөд машинд нь суулгаж *** машинаа бариад тэр хоёр явсан ” гэх мэдүүлэг\ хэргийн 19 дүгээр хуудас\,

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 10 дугаар сарын 29-ны өдөр би *** сумын Засаг дарга ***, ойн ангийн дарга *** нарын хамт *** сумын 2 дугаар багийн хөдөөгийн айлуудаар ажилтай явж байхад 16 цагийн үед Засаг даргыг *** гэх газарт Иргэдийн хурлын төлөөлөгч ***хүрээд ир гэж дуудсан. Тэгээд бид нар хамт *** руу очиход Иргэдийн төлөөлөгчдийн дарга ***, иргэдийн хурлын төлөөлөгч ***, ***нар байсан. Тэгээд бид нар тэнд удаагүй, бүгдээрээ хоёр машинтай *** сумын төв рүү орсон. 17 цагийн үед төвд ирээд Засаг даргыг гэрт нь булгаж өгчихөөд *** бид хоёр Дархан руу явах гэж байтал ***, *** руу залгаад бид хоёрыг хүрээд ир гээд дуудсан. Тэгээд бид нар төвийн “Ундрам тэс” дэлгүүрийн урд уулзахад бид хоёрыг дагаад яваарай гээд тэр дэлгүүрийн ард ногооны талбайн хажууд очиж зогссон. Тэнд нөгөө гурав нэг шил архи гаргаж бид нар хувааж уусан. ***, *** хоёр машин барьж явсан болохоор архи уугаагүй, бид нар машиныхаа хажууд тойрч зогсоод архиа тойруулж байсан. Тэр үед бид нар сумын иргэдийн хуралд иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг ярилцаж байсан. Тэгээд ***намайг чи Засаг даргыгаа дэмжиж ажиллаа, Засаг даргыг чинь хүмүүс ажлаас нь унагаах гээд байна гэхээр нь би тоглоод надад хамаагүй гээд хэлчихсэн чинь ***уурлаж миний хэвлий рүү гарынхаа ар талаар нь зөөлөн цохихоор нь хүүе чи яаж байнаа гэтэл дахиад гараа атгаж байгаад мөн хэвлий рүү хоёр удаа хүчтэй цохисон. Тэгэхэд хажуугаас нөгөө гурав орж ирээд ***ийг салгаад надаас холдуулсан. ***намайг чи муу их том болчихжээ гээд дайраад байсан. Хэсэг байж байгаад нөгөө гурав ***ийг хорихоо болиод зогсож байтал ***над руу ойртож ирээд миний нүүр рүү мангасдаж түлхэж унагаасан. Тэгээд нөгөө гурав ***ийг дахиад хорьсон, гэтэл нөгөө хэдийн араас зайлж гарч ирээд миний хэвлий рүү хүчтэй өшиглөсөн. Түүнээс болж миний амьсгаа давхцаж хүнд байдалд орж эвхрэлдэж унасан. Тэр үед *** намайг түшин босгоод машиныхаа урд оруулж суулгаад бид хоёр Дархан руу явсан ” гэх мэдүүлэг /хэргийн 9 дүгээр хуудас/,

Гэрч Ж.***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... Би 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр *** сумын Засаг дарга ***, байгаль орчны байцаагч *** нарын хамт 2 дугаар багийн хөдөөгийн айлуудаар уулзалт хийгээд ажилтай явж байхад Засаг даргыг “***”ХХК-ний захирал ***фермер дээрээ байна, хүрээд ир гэж дуудсан. Тэгээд бид гурав 16 цагийн үед *** гэх газарт байдаг ***ийн фермер дээр очход *** сумын иргэдийн хурлын дарга ***, ***, *** гурав байсан. Бид нар тэнд нэг шил архи хувааж уучихаад *** сумын төвд очиж уулзахаар болоод хоёр машинтайгаа хөдөлсөн. Төвд 17 цагийн үед ирээд ***ийг гэрт нь буулгаж өгчихөөд явж байхад ***над руу залгаад төв замын хажуу талын “Ундрам тэс” дэлгүүрийн урд байна хүрээд ир гэхээр нь *** бид хоёр очиход тэд нар нэг шил архи авчихсан байсан. Тэгээд бид тав тэр дэлгүүрийн ард гарч машинаасаа бууж тойрч зогсоод нөгөө архиа тойруулж сумын иргэдийн хурлын талаар яриа өрнүүлээд зогсож байхад ***, *** бид хоёрыг та хоёрын талаар иргэдийн хуралд янз бүрийн гомдол, санал ирээд байна, одоо Засаг даргыг огцруулах талаар яриа гараад байна, та хоёр Засаг даргыг дэмжиж ажилла гэхэд *** тоглоод Засаг дарга надад хамаагүй гээд хэлчихсэн чинь ***уурлаад ***ийг түлхэж унагаасан. Бид нар ***ийг салгаад холдуулаад байж байтал дахиад тэр хоёр маргалдаж ******ийн гэдэс рүү нь өшиглөсөн. Тэгээд би очиж ***ийг түшиж босгоод нөгөө хоёр ***ийг салгаад цаашаа яваад явсан тэр хооронд нь би ***ийг машиндаа суулгаад хөдөлж Дарханд авч ирж гэрт нь буулгаж өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн 10 дугаар хуудас/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн шинжээчийн “....***ийн биед хэвлийн гадна цус хуралтын зөөлөн эдийн няцралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ” гэх  2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1317 дугаартай дүгнэлт /хэргийн 13 дугаар хуудас/,
 Ял шийтгэлийг шалгах хуудас \ хэргийн 24 дүгээр хуудас\ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох  баримтууд болно. 
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх  бичгийн нотлох баримтуудаас  үзэхэд  шүүгдэгч ***нь согтуугаар 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Дархан-Уул аймгийн *** сумын 1 дүгээр баг, “***” дэлгүүрийн ард иргэн ***тэй хувийн таарамжгүй харьцаанаасаа үүдэн маргалдаж, улмаар ***ийн хэвлийн тус газар нь өшиглөж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч ***ийн  “...***уурлаж миний хэвлий рүү гарынхаа ар талаар нь зөөлөн цохихоор нь хүүе чи яаж байнаа гэтэл дахиад гараа атгаж байгаад мөн хэвлий рүү хоёр удаа хүчтэй цохисон... мөн миний хэвлий рүү хүчтэй өшиглөсөн.” гэх, гэрч Ж.***ийн “...*** тоглоод Засаг дарга надад хамаагүй гээд хэлчихсэн чинь ***уурлаад ***ийг түлхэж унагаасан. Бид нар ***ийг салгаад холдуулаад байж байтал дахиад тэр хоёр маргалдаж ******ийн гэдэс рүү нь өшиглөсөн.” гэх мэдүүлэгүүд болон, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн шинжээчийн “....***ийн биед хэвлийн гадна цус хуралтын зөөлөн эдийн няцралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд нотлогдож байна.

Шүүгдэгч ***урьд ял шийтгэл эдэлж байгаагүй нь түүний ял шийтгэлийг шалгах хуудас \ хэргийн 24 дүгээр хуудас\-аар харагдаж байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.  
 Шүүгдэгч ***ийг  бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй хэдий ч шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч өөрийн хүсэл зоригийн дагуу шүүгдэгчтэй эвлэрч, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухай хүсэлтээ шүүхэд бичгээр гаргаж, шүүгдэгчтэй  эвлэрсэн байх тул хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ***ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ***нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
                                                                                                                                                                                                                                            
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *** бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т заасныг баримтлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан үндэслэлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***өд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар ***ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар  шүүгдэгч ***нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***өд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***өд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ШҮҮГЧ                  Т.ЭНХЖАРГАЛ