| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвгийн Баттулга |
| Хэргийн индекс | 171/2015/0303/Э/ |
| Дугаар | 2015/ШЦТ/0271 |
| Огноо | 2015-12-07 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0271
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0303/Э/
Дархан Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа,
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн *** овогт ***ын ***д холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** ажилладаг, ам бүл ***, эхнэр *** хүүхдийн хамт, *** аймгийн *** сумын ***-р баг, ***ын ***-*** тоотод оршин суух, урд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан санаа бүрэн хэрэг хариуцах чадвартай *** овогт ***н *** /РД: ***/
Үйлдсэн хэргийн талаар :
Шүүгдэгч *** овогт ***ын *** нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр архидан согтуурсан үедээ эхнэр ***ыг хардалтын улмаас зодож бие мах бодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
-Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд
-Шүүгдэгч ***ны хэрэг бүртгэлтэд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр би эхнэр ***ны хамт *** бага хүүхдээ аваад найз ***ийн гэрт очихоор явсан. Бид нар тэднийд 2-3 шил архи ууцгаасан тэгсэн би тасраад уначихсан байна лээ. Нэг сэрээд харсан чинь эхнэр *** байхгүй би хүүхдүүдтэйгээ хамт айлд унтаж байсан тэр үед үүр цайж байсан байх тэгээд би гэр рүү очтол эхнэр гэрт ганцаараа байж байхаар нь чи яагаад бид нарыг орхиод явж байгаа юм бэ? хэзээ гэрт ирсэн яагаад түрүүлээд ирсэн юм гээд уур хүрээд тоос сорогчны сунадаг хоолой аваад цохьсон. Нэг мэдсэн чинь *** болиочээ гээд хашгирч байсан. Би гэнэт ухаан ороод больсон. Тэгсэн эхнэр өөрийн төрсөн ах руугаа залгаад намайг зодлоо гэж хэлээд ах нь цагдаад хэлсэн юм шиг байна лээ цагдаа нар ирээд намайг авч яваад эхнэр эмнэлэг рүү явсан. Одоо эхнэр бид хоёр хүүхдүүдийнхээ хамтаар амьдарч байгаа ба энэ хэргийн талаар хоорондоо эвлэрсэн тул хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч ***ны мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр би нөхөр ***ны хамт хүүхдүүдээ дагуулаад найз ***ийн гэрт очсон. Бид нар гэр бүлийн найзууд байгаа юм. Бид нар тэнд архи ууцгаасан. Манай том охин хичээлээ тараад 18 цаг өнгөрч байхад ирэхээр нь дүү нартай нь үлдээчихээд ***ийн эхнэр *** бид 2 манай гэрт очиж ярьж сууж байгаад *** 22 цаг дөхүүлээд гэр рүүгээ явсан. Тэр үед *** ажлаасаа ирсэн. *** архи уугаад унтаад өгсөн байсан. Орой 20 цагийн үед тэдний гэрээс гараад манайд очоод юм ярьж сууж байгаад *** 22 цаг дөхүүлээд гэр рүүгээ явсан. Нөхрийг сэрээд хүүхдүүдээ аваад ирэх байх гэж бодоод гэртээ ирээд унтаад өгсөн. Гэтэл*** шөнийн 1 цагийн үед орж ирж хашгичаад хараагаад намайг бос гээд байсан. Согтуу байсан болохоор юу гээд байгаа нь ойлгогдохгүй орилж чарлаад байсан. Тэгснээ тоос сорогчны хоолойг салгаж аваад над дээр ирээд миний хөлний бүдүүн гуя руу цохиж эхэлсэн толгой руу цохих үед нь би гараараа хаасан. Болиочээ гээд ширээ тойроод зугтсан сүүлдээ бүр өвдөөд болохгүй болохоор нь болиочээ гээд хамаг тэнхээгээрээ орилсон чинь *** ухаан орсон бололтой больсон. Одоо бид хоёр эвлэрч хамтдаа амьдарч байгаа тул хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. /хэргийн 10-р хуудас/
“Шинжээчийн дүгнэлтэд: “...***ны биед тархи доргилт, баруун, зүүн гуя, өгзөгөнд цус хуралт зөөлөн эдийн няцарсан гэмтэл тогтоогдлоо. Дээр гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хэргийн 13-р хуудас/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 25-р хуудас/ ял шийтгэл эдлэж байгаагүй гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр архидан согтуурсан үедээ эхнэр ***ныг хардалтын улмаас зодож бие мах бодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлтэд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ны өгсөн мэдүүлэг /хэргийн 19-р хуудас/, хэрэг бүртгэлтэд хохирогч ***ны өгсөн мэдүүлэг /хэргийн 10-р хуудас/, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 13-р талд авагдсан зэргээр нотлогдож байх бөгөөд Дархан Уул аймгийн прокурорын газраас бичиж ирүүлсэн сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолын зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч ***ныг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр архидан согтуурсан үедээ эхнэр ***ныг хардалтын улмаас зодож бие мах бодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар согтуурсан байхдаа гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй байх талаар заасан боловч мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д хөнгөн гэмт хэргийг анх удаагаа үйлдэж хохирлоо бүрэн төлж хохирогчтой сайн дураараа эвлэрсэн гэж үзэж ашигтай байдлаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч *** овогт ***ын ***ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1,3-т зааснаар ***д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар ***ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар ***д өмнө авсан бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БАТТУЛГА.