| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | З.Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 171/2013/0107/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/105 |
| Огноо | 2013-06-18 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2013/ШЦТ/105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0107/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,
улсын яллагч Г.Яндаг,
хохирогч Д.О ,
шүүгдэгч Д.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Д.Л т холбогдох эрүүгийн 201309000259 дугаартай хэргийг 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны . дүгээр сарын .-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, ээж эгчийн хамт Дархан сумын .. дугаар баг, .. тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, регистрийн ... дугаартай, Х овогт Д.Л .
Д.Л нь 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 18 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан сумын . дугаар баг .. тоотод оршин суух төрсөн эгч Д.О тай маргалдан улмаар түүний эрх чөлөөнд халдан бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр найз нартайгаа 1 шил архи, 1 том савтай пиво уучихаад гэртээ 17 цаг болж байхад ирээд унтсан. Босож ирээд гоймон идэх гээд байж байхад эгч О орж ирээд чи муу архичин гээд элдвээр хэлээд хэрүүл хийж эхэлсэн. Би тэвчихээ болиод эгчийг цамцаар нь боогоод ухаан алдуулж унагасан. Босож ирэхгүй болохоор эмнэлэг дуудсан. Түргэн ирэхээс өмнө эгч сэрсэн. Тэгээд гарч орилоод байсан. Би ерөөсөө О эгчтэйгээ таардаггүй юм. Манай эгч чинь хэрүүл хийхээрээ л цагдаад өгчихдөг. Би өөрийнхөө гэм буруугаа ойлгож байгаа, архи уудаг нь миний буруу. Дахин ийм асуудал гаргахгүй” гэв.
Хохирогч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр гэртээ орж ирэхэд Л архи уучихсан согтуу хивс дрож дээр гараад суучихсан, ээжээр ус буцалгуулчихсан байсан. Тэгэхээр нь би хөл гараа угаагаач ээж ямар буудлын зөөгч юм уу гээд уурласан. Тэгсэн Л намайг янхан минь гичий минь гээд гоймон идэх гэж байсан сэрээгээрээ сэрээдэх гээд байсан. Тэгэхээр нь би өөдөөс нь гоймонг нь цацчихсан юм. Тэгсэн миний өөдөөс сүх аваад далайхад ээж болиулсан юм.
\\Z_TUNGALAGMAA\share doc\2013\shitgeh togtool\Л -99.1.docx
Тэгснээ чамайг алаад ялын дээд хэмжээ авчихъя гэсэн. Манай Б гээд ах бас архи уудаг юм. Б Л хоёроос айдаг болсон, би ээжид хэтэрхий өөгшүүлээд байна гэдгийг хэлдэг. Л удаа дараа миний эрх, эрх чөлөөнд халдсан. Манай гэрийн хажуу талд манай эгчийнх байдаг юм. Эгч рүүгээ залгах гэхээр гар утас булаагаад авчихна. Албадан эмчилгээнд ч явж байсан. Эмчилгээний хохирлоо нэхэмжилж байгаа“ гэв.
Гэрч Я.П мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэгтээ:
“2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 17 цагийн үед Л халамцуу ирээд бэлэн гоймон идэх гээд усаа буцалгаад өөрөө орон дээр хэвтэж байсан юм. 18 цагийн үед гаднаас О орж ирээд Л ыг чи муу заваан хөлөөрөө хивсэн дээр гишгээд сууж байхдаа яадаг юм бэ гээд Л ын толгойг хуруугаараа хатгаад идэж байсан бэлэн гоймонг нь аваад дээшээ тааз руу цацаад шидсэн юм. Тэгэхэд Л пийшингийн араас сүх аваад далайхад нь би очоод сүхийг нь авсан юм. Гэтэл О хэрүүл хийгээд очиж тэр хоёр барьцалдаж аваад ноцолдож байгаад газарт унасан. Л О ын өмсөж явсан цамцныхан захаас татсан байдалтай харагдсан ба О ын дуу нь гарахаа байгаад ухаан алдаад унасан. Би тэр үед хүү Галаа, Буяа хоёр луу утасдах гээд сандраад хаалганы цаага зогсож байсан бөгөөд Л хажууд нь уйлаад сууж байсан. Энэ үед О сэргээд надад энэ Л намайг хүчиндээд ална гэж хэллээ гэхээр нь би тйим юм хэлээгүй, би энд хаалганы хажууд зогсож байсан гэсэн. Тэгэхэд О босож ирээд гадаа орилж хашгираад байсан ба намайг сандал авч өгөөд суулгах гэхэд албаар газарт хэвтээд босохгүй байсан юм” гэжээ /хэргийн 14 дүгээр тал/.
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 398 дугаар дүгнэлтэнд: “Д.О ын биед тархи доргилт, нүүр болон хүзүү хоолойн дахь цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой эрүүл мэндийг түр хугацаагаар сархиулах, гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно” гэжээ.
Шүүгдэгч Д.Л ял шийтгэгдэж байгаагүй тухай ял шалгах хуудас /хэргийн 30 дугаар тал/, Дархан сумын 3 дугаар багийн засаг даргын “Д.Л нь тус багийн малчны 3-20 тоотод оршин суудаг нь үнэн болно “ гэсэн тодорхойлолт /хэргийн 30 дугаар тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 45 дугаар тал/,
Эдгэрэхтун эмийн сангийн 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн зарлагын баримт /хэргийн 7 дугаар тал/, хот хоорондын зорчих тасалбар /хэргийн 10 дугаар тал/, шүүх эмнэлэгийн зарлагын баримт /хэргийн 16 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Л нь 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 18 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан сумын 3 дугаар баг Малчин 3-20 тоотод оршин суух төрсөн эгч Д.О тай маргалдан улмаар түүний эрх чөлөөнд халдан бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Д.О , гэрч Я.П нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 398 дугаар дүгнэлт, шүүгдэгч Д.Л ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.
Шүүгдэгч Д.Л ын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Д.О нь өөрийн эрүүл мэнд болон замын зардал нийт 95,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэгт 82,250 /эм тарианы зардал 41750 төгрөг, замын зардал 37,500 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн зардал 3,000 төгрөг/ төгрөгийн хохирлын баримт авагдсан байх тул дээрх хохирлын 82,250 төгрөгийг шүүгдэгч Д.Л аас гаргуулж, хохирогч Д.О д олгох нь зүйтэй байна.
Мөн хохирогч Д.О нь эрүүл мэндэд учирсан хохирол төлбөртэй холбоотой баримтаа хуульд заасан аргаар бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Л нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан ял оногдуулав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт Д.Л нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Д.Л т 1 /нэг/ сар 15 /арван тав/ хоног баривчлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Д.Л нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Л аас 82,250 төгрөгийг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар баг дугаар гудамж тоотод оршин суух Д.О д /РД:Т /-т олгосугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.4-т зааснаар хохирогч Д.О нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг мэдэгдэж, энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч Д.Л т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг нь энэ өдрөөс тоолсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Л т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА