| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2015/0281/Э/ |
| Дугаар | 2015/ШЦТ/0272 |
| Огноо | 2015-12-08 |
| Зүйл хэсэг | 150.2., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0272
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0281/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын туслах прокурор Б.Сүрмандах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам,
Хохирогчийн өмгөөлөгч П.Батжаргал,
Шүүгдэгч ***, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан гэмт хэрэгт ***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000438 дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, ***тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй
Шүүгдэгч ***нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Дархан импорт энд экспорт” ХХК-ны бөөний салбарын худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа давтан үйлдлээр байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцаж худалдан борлуулах эрхээ хэтрүүлэн 2015 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн найз ***ийн нэр дээр хуурамчаар зээлийн борлуулалтаар 6 тн будаа гаргаж 11760000 төгрөгийн, мөн 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр *** гэгч хүний нэр дээр зээлээр 1.5 тн будаа гарган зарж 2940000 төгрөгийн, мөн 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 3.5 тн будааг иргэн ***ын нэрээр хуурамч зээлээр гарган зарж 6860000 төгрөгийн буюу нийт 21560000 төгрөгийн /үлэмж хэмжээний/ хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч ***ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…Миний бие 2014 оны 4 дүгээр сард анх Дархан импорт энд экспорт ХХК-д ажилд орсон. 2015 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр найз ***ийн нэр дээр 6 тн будаа, 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр с эгчийн нэр дээр 1.5тн будаа, ***ын нэр дээр 3.5 тн будаа зээлээр гаргаж байгууллагад нийт 21560000 төгрөгний хохирол учруулсан нь үнэн. Эдгээр мөнгөнөөс 2900000 төгрөгийг 2015 оны 2 дугаар сард машинтай явж байгаад осол хийгээд түүнд зарцуулсан. Манай байгууллага будаагаа зээлээр гаргадаг. Зээлээр гаргасан баримтаа бид өөрсдөө бичдэг байсан учир хуурамч баримт бичиж өгсөн*** нар нь будааг бол авсан нь үнэн. Мөнгийг надад бэлнээр өгсөн. 9800000 төгрөгийг төлсөн байгаа, үлдэгдэл 11760000 төгрөгийг удахгүй цалингийн зээл аваад төлнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Хохирогч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Хүрэлчулуун нь 6 тн 11 сая 760000 төрөгний будаа гаргасан ба бүгдийг нь зээлээр гаргасан байсан. Тэр зээлээ 3 хуваагаад 3 өөр хүнд зээлээр гаргасан байсан. Тэгээд 25-ны өдөр болоод тэр зээлүүд нь мөнгө төлөгдөхгүй болохоор нь ***с асуухад “би энэ мөнгийг ***д гаргасан юм. с тэр мөнгийг хийчихнэ” гэсэн.
...Үүний дараа 1 дүгээр сарын 30-ны өдөр 3.5 тн будааг Шинэ захын ***өө гэх хүнд зээлээр гаргасан байсан ба мөнгөө төлөхгүй байсан болохоор нь худалдааны төлөөлөгч ***хоёрыг явуулж асуухад уулзчихаад надад юм хэлээгүй. Дараа нь тэр 2 хэлэхдээ “бид 2 уулзахад ***гэдэг нь би танайхаас ямар ч зээл аваагүй” гэсэн гэж хэлж байсан. Дараа нь 4 сард Хүрэлчулуунтай яриад уулзаад *** гэдэг дээр чинь хамт очьё гэхэд Хүрэлчулуун “тусдаа уулзая” гэснээ “би энийг найздаа гаргачихсан юм, тэр хүнээсээ мөнгөө авах гээд хөөцөлдөөд байна” гэж хэлсэн.
...Үүний дараа 2 дугаар сарын 25-ны өдөр *** нь олон улсын худалдааны төвийн М***гэж хүн 2940000 төгрөгний будаа ***эвээс зээлээр аваад мөнгө нь орж ирэхгүй дахиад зээл авах гэхээр нь ***ээс энэ хүн чинь зээлтэй байж дахиад авах гээд байна гэхэд өгчихнө гэсэн юмаа гэж байсан. Тэгээд би зээл өгчихөөд дараа нь *** нь өмнөх 2940000 төгрөгний зээлээ төлөхгүй байгаад байхаар нь менежер Нямсүрэнг явуулахад “танайхаас авсан мөнгөө бүгдийг нь 25-ны дотор төлчихсөн, юун мөнгө яриад байгаа юм бэ?” гэж байна гэсэн. Орой нь ***эс асуухад “би таньдаг хүндээ өгчихсөн юмаа” гэж байсан дараа нь “***эд өгчихсөн юм” гэж хэлсэн. Ингээд ***нь байгууллагын борлуулалтын мөнгөнөөс 21560000 төгрөг авч хувьдаа ашигласан байгаа юм.
…Манай байгууллагад одоо нийт 11760000 төгрөгний тооцоотой байгаа бөгөөд энэ төлөх ёстой тооцооноосоо *** хасч огт тооцоо хийгээгүй. Одоо манай байгууллага 11760000 төгрөг нэхэмжилж байна.
...Манай байгууллагад учруулсан хохиролоо бүрэн төлөөд барагдуулчих юм бол ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 30-31, 97 дахь тал/,
-Гэрч ***вийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Хүрэлчулууныг 2940000 төгрөг ашигласныг нь л мэднэ. Тэр үед Хүрэлчулуун над дээр ирээд “Майнбаяр ах будаа зээлээр авья гэж байна, мөнгөө 3 дугаар сарын 10 гэж өгнө гэж байна” гэхээр нь би нярав ***хоёрт хэлээд зөвшөөрөөд 1.5 тн будаа гаргаж ***т зээлээр хүргэж өгсөн. Тэгээд би 3 дугаар сарын 10-ны өдөр мөнгөө авах гээд очоод уулзахад ***яр ах “би зээлээр аваагүй, ***эд мөнгөө өгчихсөн” гэсэн. Миний ойлгосноор тэр үед нь тэр дор нь эсвэл удаагүй өгсөн юм шиг байсан. Тэгэхээр нь би *** руу яриад “***р ах мөнгөө өгсөн гэж байна шүү дээ, чи мөнгийг авсан юм уу?” гэхэд “мөнгийг нь би авчихсан, хүний машин эвдчихээд тэрэнд засварт хэрэглэсэн юм аа, хэд хоногоос хийчих юм чинь хэл ам гаргаад яах вэ?, нэг их удаагүй хийчихнэ” гэсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 32-33 дахь тал/,
-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Олон Улсын худалдааны төв дээр 7 дахь жилдээ гурилын наймаа эрхэлж байна. Хүрлээ гэж борлуулагчийг танина. Түүнтэй ямар нэгэн хувийн холбоо харилцаа байхгүй, ажил хэргийн шугамаар л харьцаж байсан. Бид нар хааяа зээлээр авах тохиолдол байдаг, голдуу бэлэн мөнгөөр нь захиалж авдаг. ***наас зээл аваад төлөөгүй байгаа тохиолдол байхгүй, ер нь Дархан-Их дэлгүүрт өр байхгүй.
...Энэ будааг би зээлээр аваагүй, мөнгийг нь төлөөд бэлнээр авсан. Гэтэл түүнээс хойш дараа сарын эхээр Дархан-Их дэлгүүрийн ажилтан гэх эмэгтэй над дээр ирээд “та будааны өртөй байна, мөнгөө төл” гэсэн.Тэгэхээр нь би өргүй, зээл аваагүй, мөнгөө төлчихсөн гэдгээ хэлсэн. Тэгэхээр нь би ***н руу утасдаад надаас мөнгө нэхээд байна, энэ эмэгтэйтэй өөрөө ярь гээд хооронд нь яриулсан.” гэх мэдүүлэг /хэргийн 34 дэх тал/,
-Гэрч ***мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би дээрх компаниас нэг ч удаа будаа худалдан авч байгаагүй, миний хувьд ямар нэгэн тооцоо байхгүй. Тэр өдөр над руу ***гэж хоёр найз маань залгаад зах дээр уулзсан. Уулзаад ***н нь “чиний нэр дээр 6 тн цагаан будаа гаргах хэрэгтэй байна. 14 хоногийн дараа мөнгийг нь өгчихнө” гэсэн. Тэгээд би зөвшөөрөөд тэр дороо зах дээрээс 2 портер хөлсөлж авч яваад бөөний борлуулалт хийдэг агуулах дээр нь очиход Ширнээ гэх залуу байсан. Тэгэхэд тэр 2 өмнө нь ярьчихсан юм шиг байна лээ, өөрсдөө оролгүй гадаа нь үлдээд би ганцаараа орж уулзсан. Ороод өөртэй нь уулзахад “Хүрлээ явуулсан уу?” гэж асуугаад надаар нэг падаан дээр гарын үсэг зуруулаад бөөний төвөөс нь ачуулаад гарсан.” гэх мэдүүлэг /хэргийн 35-36 дахь тал/
-Гэрч ***мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өнгөрсөн 11 дүгээр сард худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа борлуулалтын мөнгө авч яваад орой нь банк хаачихсан байхаар нь авч явж байгаад гээчихсэн юм. Би өөрөө согтуу, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, өөрөөсөө болж хаяж үрэгдүүлсэн болохоороо цагдаад мэдэгдээгүй юм. Тэгээд ар гэр, ажлынхандаа хэлээгүй төлчихнө гэж бодоод яваад байсан юм. Гэтэл явж байгаад намайг өөр ажилд томилоод би ажлаасаа халагдах болсон юм. Тэгээд миний нөгөө мөнгөний асуудал гараад өрөө төлөх хэрэгтэй болчихоор нь Хүрэлчулуунаас мөнгө зээлээд удахгүй буцаагаад өгчинө гэхэд ***ун зөвшөөрөөд надад орлогын мөнгөнөөс 7 сая төгрөг зээлж өгсөн. Гэхдээ Х***ун бэлэн мөнгө гаргаагүй, 2 портер будаа аваад Олон улсын худалдааны төвийн гадаа байдаг павилонд аваачиж зараад тэр мөнгөнөөсөө миний өмнөөс өр дарсан юм. Энэ асуудал нь 2015 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр болсон юм. Тэгээд би түүнээс хойш мөнгийг нь олж төлж чадахгүй явсаар байгаад ийм асуудал болсон юм. Би одоо мөнгийг нь төлөхөд бэлэн байна.” гэх мэдүүлэг /хэргийн 38 дахь тал/,
-Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... *** ы хийсэн гүйлгээний тухайд 2015 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр бараа гүйлгээ их гарсан учраас жолооч *** борлуулагч Ширэндэв нар явсан. Урд орой нь ***н 11760000 төгрөгний гүйлгээний падаан бичсэн байсан. Өглөө нь будааг нь падааны дагуу бичээд гаргасан. Тэгээд ачихдаа *** манайд өмнө нь ажиллаж байсан Батаанаа гэж дууддаг ***ийн хадам ээж нь Дархан захын 13 дугаар павилоныг ажиллуулдаг, олон улс дээр шинээр павилон аваад ажиллуулах гэж байгаа юм. 7 хоногийн хугацаатай зээлээр авна гэж хэлсэн. Тэгээд орой нь ирэхдээ зээлээр өгчихсөн гээд бүгдийг нь өгсөн гээд тайлангаа бичээд өгөхөөр нь би Байгальмаад хэлж байгаад 3 хувааж падаан бичиж тайландаа оруулсан юм. Үүний дараа 1 дүгээр сарын 31-ний өдөр бас 6860000 төгрөгний будаа ***ө гэдэг хүнд зээлээр олгосон байсан. Дараа нь зээлээ төлөхгүй удаад хугацаа нь хэтэрчихээр нь би явж хөөцөлдөөд явж байгаад ***ө гэж хүн нь хаана байдаг юм, яаж очих вэ гэж асуух гээд залгахад *** аваад Мөнгөнөө биш ээ, би өөр хүнд өгчихсөн юм, Би удахгүй хийчихнэ, удахгүй гэсэн. Дараа нь манайд ажиллаж байсан *** менежер 2940000 төгрөгний зээлтэй хүн байгаа гэж хэлэхээр нь ***а нь уг зээлтэй гэх Майнбаяр гэж хүнтэй нь уулзахад Хүрэлчулуунд мөнгөө өгчихсөн гэж хэлсэн байсан. Надад тийм хэмжээ тогтоож өгсөн заалт байхгүй, нэгтгэлийнх нь дагуу л гаргаж өгөх ёстой, Хүрэлчулуун төлөвлөгөө биелүүлэхгүй байсан бөгөөд том захиалга авчихаар нь оруулчихъя, төлөвлөгөөгөөө биелүүлэг гэж бодоод 3 хуваагаад оруулчихсан юм. Ингэж их хэмжээгээр зээлээр олгож болохгүй гээд захирал уурладаг юм. Би өөрийн буруугаа ойлгож байна.” гэх мэдүүлэг /хэргийн 39-40 дэх тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 54 дэх тал/,
-Бөөний салбарын борлуулалтын зээл олгох журам /хэргийн 59 дэх тал/,
-Хөдөлмөрийн гэрээ /хэргийн 60 дахь тал/,
-***ы депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 72-89 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Э***нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Дархан импорт энд экспорт” ХХК-ны бөөний салбарын худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа давтан үйлдлээр байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцаж худалдан борлуулах эрхээ хэтрүүлэн 2015 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн найз ***ийн нэр дээр хуурамчаар зээлийн борлуулалтаар 6 тн будаа гаргаж 11760000 төгрөгийн, 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр сэгч хүний нэр дээр зээлээр 1.5 тн будаа гаргаж 2940000 төгрөгийн, мөн 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 3.5 тн будааг иргэн ***ын нэрээр хуурамч зээлээр гарган зарж 6860000 төгрөгийн, нийт 21560000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн 9800000 төгрөгийг төлсөн байгаа, үлдэгдэл 11760000 төгрөгийг удахгүй цалингийн зээл аваад төлнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг, хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “сн нь байгууллагын борлуулалтын мөнгөнөөс 21560000 төгрөг авч хувьдаа ашигласан байгаа юм. Одоо нийт 11760000 төгрөгний тооцоотой байгаа” гэх мэдүүлэг /хэргийн 97 дахь тал/, гэрч Г.Ширэндэвийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ***г 2940000 төгрөг ашигласныг нь л мэднэ. ...Би ***н руу яриад “*** ах мөнгөө өгсөн гэж байна шүү дээ, чи мөнгийг авсан юм уу?” гэхэд “мөнгийг нь би авчихсан, хүний машин эвдчихээд тэрэнд засварт хэрэглэсэн юм аа, хэд хоногоос хийчих юм чинь хэл ам гаргаад яах вэ?, нэг их удаагүй хийчихнэ” гэсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 32-33 дахь тал/, гэрч срын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***аас зээл аваад төлөөгүй байгаа тохиолдол байхгүй, ер нь Дархан-Их дэлгүүрт өр байхгүй. ...Энэ будааг би зээлээр аваагүй, мөнгийг нь төлөөд бэлнээр авсан.” гэх мэдүүлэг /хэргийн 34 дэх тал/, гэрч -Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би дээрх компаниас нэг ч удаа будаа худалдан авч байгаагүй, миний хувьд ямар нэгэн тооцоо байхгүй. “ гэх мэдүүлэг /хэргийн 35-36 дахь тал/, гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хүрэлчулуун зөвшөөрөөд надад орлогын мөнгөнөөс 7 сая төгрөг зээлж өгсөн. ...би мөнгийг нь олж төлж чадахгүй явсаар байгаад ийм асуудал болсон юм. Би одоо мөнгийг нь төлөхөд бэлэн байна.” гэх мэдүүлэг /хэргийн 38 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч *** ыг байгууллагын итгэмжлэгдэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, давтан үйлдлээр үрэгдүүлсний улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Харин шүүгдэгч ***нь “Дархан импорт энд экпорт” ХХК-нд нийт 21560000 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан бөгөөд түүнээс 11760000 төгрөгийг гаргуулж, хохирогч “Дархан импорт энд экпорт” ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөрийн зарим хэсгийг сайн дураар төлж барагдуулсан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгч *** ы үйлдсэн гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т хамаарч байх тул ***д оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ***г давтан үйлдлээр байгууллагын итгэмжлэгдэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсний улмаас 21560000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-д зааснаар шүүгдэгч ***д тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 2 жил /хоёр жил/ хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч с***д оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.1-т зааснаар шүүгдэгч ***аас 11760000 /арван нэгэн сая долоон зуун жаран мянган/ төгрөг гаргуулж, хохирогч “Дархан импорт энд экспорт” ХХК-д олгосугай.
6.Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 10.10-д зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 2 жил хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ