Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0275

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2015/0276/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж, шүүгч Ж.Мөнхтуяа, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг, 
Иргэдийн төлөөлөгч **,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч ***, ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *** овогт *** ийн ***, ***  овогт *** ын *** нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***  дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***  оны ***  дугаар сарын *** -ний өдөр ***  хотод төрсөн, ***  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл ***, эхнэр ***  хүүхдийн хамт ***  хот ***  дүүрэг *** -р хороо *** -***  тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, 5  удаагийн ял шийтгэлтэй, 
*** СЭСДШ-ээс эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 241 дүгээр зүйлийн 241.1-д зааснаар 1 жил 6 сар хорих ял, 
***  онд ЭХ-ийн 123 дугаар зүйлийн 123.2-д зааснаар 25,000 төгрөгөөр торгох ял, *** -нд ЭХТА-ийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 5 сар хорих ял, 
*** -нд БГДШ-ээс ЭХТА-ийн 145 дугаар зүлийн 145.2-д зааснаар 6 сарын баривчлах ял,
 *** -нд ЭХТА-ийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 350 цаг албадан ажил хийх ялаар тус тус шийтгүүлсэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай ***  овгийн *** ийн ***  /РД: *** /

Монгол Улсын иргэн, ***  оны ***  дугаар сарын *** -ны өдөр ***  аймаг ***  суманд төрсөн, ***  настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, ам бүл ***, охин ач нарын хамт ***  хот ***  дүүрэг *** -р хороо *** ын ***  тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай ***  овгийн *** ын ***  /РД: *** / 

Хоёр. Үйлдсэн хэргийн талаар 
Яллагдагч ***, ***нар нь бүлэглэн архи соггууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын ***  дугаар багийн нутаг дэвсгэр цэргийн 30 айлын орон сууцны орчим 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн үед иргэн *** ийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж биед нь явсан түрүүвчтэй 230.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ. 
/яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/                                               
ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд: 
-Шүүгдэгч ***гийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “.... Би 2015 оны 6 дугаар сарын 28 ны өдөр Дархан захын эсрэг талын ягаан ***  -***  дугаар байрны хажууд ***  / *** ын/ ын хамтаар 2 шил архи хувааж ууж дуусгаад би шатаар дээш гарах гэтэл нэг залуу намайг түлхсэн тэгээд ***  /*** / яасан бэ гэхэд  *** ийг тэр залуу нүүрэнд нь мөргөөд зугатахаар нь би араас нь хөөгөөд явж байтал нөгөө залуу эргээд над руу дайрах гэхээр нь би гартаа барьж явсан нүүр гарын алчуураар шавхуурдсан бөгөөд тэр залуу зам хөндлөн гарч яваад байрнуудын урд талд унахаар нь би очиж барьж аваад барьцалдаж байгаад би хэтэвчийг нь аваад буцаж зам гарч зугатаасан бөгөөд хуучин эзэнгүй байшинд орж хэтэвчийг нээж үзэхэд мөнгө байсан яг хэдэн төгрөг байсныг мэдэхгүй би ямарч гэсэн *** ыг явж байхаар нь дуудаж 40,000 төгрөг өгч үлдсэнийг нь би өөрөө авсан юм. Би өмнө мөрдөн байцаалтад  өгсөн мэдүүлэгтээ ***  гэх залуутай хуучин зах дээр  таарч архи ууж байгаад захын эсрэг талд замын хажууд шээх гээд зогсож байтал нэг залуу намайг өшиглөсөн тэгээд би яаж байна гээд уурлаад барих гэтэл нөгөө залуу зугтаагаад араас нь ***  бид хоёр хөөсөн *** миний урд явж байгаад нөгөө залууг бариад газар унагаасан би араас нь очиж явтал *** зугтаагаарай гээд миний өмнөөс гүйгээд ирсэн тэгээд бид зам хөндлөн гараад эвдэрхий цагаан байшин дотор ороод надад *** 40.000 төгрөг өгсөн гэж мэдүүлж байсан нь худлаа юм. *** бол тэр залууд гар хүрээгүй хэрэг хийхэд оролцоогүй  гэх мэдүүлэг /хэргийн 46-52-р  тал / 

-Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Бүтэн нэрийг нь мэдэхгүй *** гэх залуутай би 2015 оны 06 сарын 28-ны өдөр захын эсрэг талд байдаг ***-*** байрны буланд 2 шил архи хувааж уусан *** тэр 2 архийг худалдаж авсан архи дуусах үед байрны хажуу талын шатан дээр нэг залуу том утсаар яриад сууж байсан тэгтэл *** тэр залуу дээр очоод хүзүүдэж аваад юм яриад байсан тэгтэл нөгөө залуу *** түлхсэн тэгэхээр нь би салгах гээд яваад очтол тэр залуу намайг босож ирээд нүүрэнд мөргөөд зугтсан тэгтэл *** тэр залуугийн араас хөөгөөд гүйсэн би араас нь хоцорч гүйгээд очиход *** тэр залуутай замын цаана гарчихсан цэргийн *** айлын орон сууцны хажууд тэр залуутай *** барилцаад авчихсан баруун гартаа цэнхэр өнгийн яак барьчихсан нөгөө залууг яакаараа саваад байсан намайг очоод салгахад нөгөө залууг *** гараараа нүүрэнд нь цохиод зүүн хөл тавьж татаж газар унагаасан тэр үед бид нарыг тойроод баахан хүүхэд болиочээ гээд зогсож байсан *** нөгөө залуугийн дээр нь гарчихсан ноцолдоод байхаар нь салгах зогсож байтал газар ноцолдож байгаад *** гэнэт босоод зугтаарай гээд босоод гүйсэн би араас нь гүйж байгаад брак байшингуудын дунд ороод явж байтал *** нэг эзэнгүй хоосон байшин дотор орчихсон намайг дуудсан тэр байшинд ороод би ***аас тэр залуугийн гар утсыг нь яасан бэ? гэж асуухад *** би утсыг нь хаячихсан тэгээд өөр юм аваагүй гэхээр нь би гарах гэж байтал нөгөө залуугийн түрийвчийг нь *** авчихсан гээд надад 40.000 төгрөг өгсөн 2 ширхэг 20 мянгатын дэвсгэрт өгөөд амаа татаж яваарай гэж надад хэлэхээр нь би за гээд *** бид 2 Төмөр замын *** байрны хуучин “***” нэртэй дэлгүүрээс 1 шил 0.75 граммын Ерөөл архи *** авч гарч ирээд *** байрны саравчин дотор нөгөө архийг уусан надад цаасан аягаар нэг хийж өгөхөөр нь би тэрийг нь уугаад дахин ууж чадаагүй бөөлжиж байтал *** бие засаад ирье гэж яваад эргэж ирээгүй тэрнээс хойш дахин таараагүй гэх …” мэдүүлэг /хэргийн 48-р тал /

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн үед гэртээ харих гээд Дархан сумын *** дугаар багийн нутаг цэргийн *** айлын орон сууцны урд эхнэртэйгээ утсаар яриад явж байтал гэнэт нэг хүн нүүрлүү цохиод би газар унасан архи их уусан байсан болохоор би сайн санахгүй байгаа юм нэг мэдэхэд миний гар утас болон түрийвч байхгүй байсан гэртээ иртэл манай гэрт хүн байхгүй байсан. Удалгүй ах гэрт ирээд юмыг чинь авсан хүмүүсийг олсон одоо цагдаа явья гэж хэлээд цагдаа дээр ирсэн...хамар мурийсан өвдөг шалбарсан, зүүн нүд хөхөрсөн байсан. ..” гэх мэдүүлэг /хэргийн 18-19 дүгээр тал / 

Гэрч ***ны мөрдөн байцаалтад өгсөн: “... Манай нөхөр *** ажил руугаа яваад ирэхгүй болохоор нь би гар утасруу нь хаана явж байна гээд 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн орчим ярихад манай нөхөр утасаа аваад л гэрлүүгээ явж байна гээд ярьж байгаад намайг хүмүүс дээрэмдэх гээд байх шиг байна гээд утас нь салчихсан. тэгэхээр нь би өмнөөс нь гараад гар утасруу нь залгаад явж байтал утасаа авахгүй байсан. Тэгтэл хэдэн хүүхдүүд манай нөхрийн гар утсыг барьчихсан гүйгээд явж байхаар би барьж аваад та нар яахаараа манай нөхрийн гар утсыг барьчихсан явж байдаг юм гэхэд энэ миний гар утас гээд нэг арай биерхүү хүүхэд нь өгөхгүй байсан тэр хүүхдүүд надаас зугтаагаад би арай гэж барьж аваад ахыгаа дуудаад ах ирээд тэр хүүхдийг цагдаа дээр авч ирсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 22-р тал /

Насанд хүрээгүй гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Дархан сум ***-р баг цэргийн ангийн *** айлын орон сууцны хажууд нэг ахыг хоёр эрэгтэй хүн зодож юмыг нь авсан байдалтай араас нь зодуулсан ах миний түрийвч гар утсыг өг гээд гүйгээд байсан. Тэгээд бид нарын хажуугаар тэд нар хөөцөлдөөд зөрөөд гарсан юм тэд нар өнгөрөөд явахад нь хартал газар нэг цэнхэр гадартай *** маркийн гар утас газар байхаар нь *** бид нар цааш 1-р сургуулийн урдуур би тэр гар утсыг нь барьчихсан явж байтал нэг хүүхэн таараад наад гар утас чинь манай нөхрийн гар утас байна гээд авах гэхээр нь *** хажуугаас наад гар утас чинь манай найзын гар утас мөн бид нар явах хэрэгтэй байна өвөөгийн бие муу байгаа гээд байсан. Тэгтэл 2 цагдаа нэг нь энгийн хувцастай цагдаа ирсэн энгийн хувцастай цагдаа нь чи миний дүүг яахаараа зоддог юм гээд намайг түлхээд толгойруу гараараа цохиод гэдэсрүү өшиглөөд гавлаад явсан    харвал танина зах дээр явж байдаг 2 хүн байсан. 40 орчим насны эрэгтэй 165-170 орчим өндөртэй, хүрэн бор царайтай хар богино үстэй, хар кепгэн малгайтай, хар цагаантай марайкин цамцтай, сахалгүй, хар даавуун өмдтэй, гуян дээрээ дээшээ онгойдог халаастай, содон шинж гэвэл үүдэн нэг шүд нь хугархай, нөгөө эрэгтэй нь 50 орчим насны саравчтай малгай өмссөн буурал орсон хар үстэй, малгайн хажуугаар үс нь зухуйж байсан, жинсэн яак, саарал подволк хөх цэнхэр жинсэн өмдтэй гутлыг нь анзаараагүй...” гэх мэдүүлэг /хэргийн 25-р тал / 

Насанд хүрээгүй гэрч ***ий мөрдөн байцаалтад өгсөн: “...Арбатын гудамжинд явж байтал 2 ах маргаад байгаа бололтой зогсож байтал нэг намхан залуу нь зам гараад яваад өгсөн тэгтэл нэг өндөр сахалтай ах нь манай найзын шүдийг хугалчихлаа гээд байсан. Тэгээд нөгөө намхан залуугийн араас нь нөгөө 2 өндөр ах очоод сахалтай ах нь яакаараа цохиод байсан. Би хэн цохиж байгааг сайн хараагүй. Эргээд хартал 2 өндөр ах бор өнгийн түрийвч барьчихсан 2-лаа хамт үзээд явж байсан. Нөгөө түрийвчээ алдсан гээд байгаа ах нь түрийвчийг минь өг гээд араас нь хөөж явж байгаад цэнхэр өнгийн *** маркийн гар утсыг газар унагаачихсан. Тэгтэл газраас *** авсан юм. Тэгээд бид нар гар утас олсон гээд 1 дүгээр сургуулийн урдуур явж байтал нэг эмэгтэй таараад манай нөхрийн гар утас байна гээд нөгөө гар утсыг авах гээд байхаар нь *** миний гар утас гээд байсан. тэр эмэгтэй согтуу байсан худлаа нэхээд байгаа юм байх гэж бодсон. Би тэр эгчээс арай цаана нь зогсож байсан юм. Миний хажууд ***, *** хоёр зогсож байсан. тэр эгч ***г барьчихсан зогсож байгаад нэг цагаан өнгийн жийп машинтай хүмүүс ирээд ***г аваад яваад өгсөн ....” гэх мэдүүлэг /хэргийн 26-27-р тал / 

Насанд хүрээгүй гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 19 цагийн үед найз ***, ***, *** нарын хамт ногоон зойр орох гээд явж байтал Дархан сумын *** дугаар баг цэргийн *** айлын орон сууцны урд уулзалдаад явж байтал хажууханд 2 залуу хоорондоо маргаад байсан. Нэг өндөр ах нь манай найзын шүдийг хугалдаг ямар овоо юм гээд барьж явсан яакаараа цохиод мөн гараараа нүүрлүү нь нэг удаа цохиод цохиулсан залуу нь цаашаа зугтаахад нь араас нь хөөж очоод гарыг нь очиж газар унагаагаад өмдний халааснаас нь түрийвч гар утас хоёрыг нь авч өөрийн халаасандаа хийгээд зам гараад зугтаасан араас нь тэр үед шүдээ цохиулсан гэх залуу дагаад яваад өгсөн тэгэхээр нь бид нар хүний юм өгөөч гээд орилоход гар утсыг өвсрүү шидсэн тэгэхээр нь тэр гар утсыг *** аваад бид нар хамт цаашаа *** дүгээр сургуулийн урд явж байтал нэг эгч таараад манай нөхрийн гар утас байна гээд авах гээд байхаар нь *** өгөхгүй байсан *** бас битгий өг наад хүүхэн чинь худлаа ярьж байна гэж байсан яагаад гэвэл тэр хүүхэн согтуу байсан юм . Тэгтэл нөгөө эгч нэг хүнтэй утсаар яриад манай нөхрийн гар утсыг 4 хүүхэд дээрэмдсэн байна гээд яриад байхаар нь би айгаад *** *** нарын хамт зугтаасан тэгтэл нэг цагаан машинтай ах ***г машиндаа суулгаад аваад явсан...” гэх мэдүүлэг / хэргийн 28-р тал /

Шинжээчийн *** дугаартай дүгнэлтэд: “...***ийн биед зовхи хавантай, өвдөг зулгарсан, хамрын таславч мурийлттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, ГЗТЖ- ын 2.4.1-д заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх  дүгнэлт /хэргийн 31-р тал /  болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа. 

Шүүгдэгч *** нь  Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар багийн нутаг дэвсгэр цэргийн *** айлын орон сууцны орчим 2015 оны 06 дугаар сарын 28-ны орой 20 цагийн үед иргэн ***ийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн хоорондоо ноцолдож байхдаа ***ийн хувцасны карманд нь байсан  түрүүвчтэй 230.000 төгрөгийг шүүгдэгч *** нь ганцаараа дээрэмдэн авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

Гэрч ***ны мөрдөн байцаалтад өгсөн: “... Манай нөхөр *** ажил руугаа яваад ирэхгүй болохоор нь би гар утасруу нь хаана явж байна гээд 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн орчим ярихад манай нөхөр утасаа аваад л гэрлүүгээ явж байна гээд ярьж байгаад намайг хүмүүс дээрэмдэх гээд байх шиг байна гээд утас нь салчихсан…” гэх мэдүүлэг /хэргийн 22 дахь тал/

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Нэг өндөр ах нь манай найзын шүдийг хугалдаг ямар овоо юм бэ гээд барьж явсан яакаараа цохиод мөн гараараа нүүрлүү нь нэг удаа цохиод цохиулсан залуу нь цаашаа зугтаахад нь араас нь хөөж очоод гарыг нь өчиж газар унагаагаад өмдний халааснаас нь түрийвч гар утас хоёрыг нь авч өөрийн халаасандаа хийгээд зам гараад зугтаасан...” гэх мэдүүлэг /хэргийн 25 дахь тал/
    
Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн үед гэртээ харих гээд Дархан сумын *** дугаар багийн нутаг цэргийн *** айлын орон сууцны урд эхнэртэйгээ утсаар яриад явж байтал гэнэт нэг хүн нүүрлүү цохиод би газар унасан архи их уусан байсан болохоор би сайн санахгүй байгаа юм нэг мэдэхэд миний гар утас болон түрийвч байхгүй байсан гэртээ иртэл манай гэрт хүн байхгүй байсан...” гэх мэдүүлэг / хэргийн 18-19 дэх тал/

-Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...*** тэр залуу дээр очоод хүзүүдэж аваад юм яриад байсан тэгтэл нөгөө залуу ***г түлхсэн тэгэхээр нь би салгах гээд яваад очтол тэр залуу намайг босож ирээд нүүрэнд мөргөөд зугтсан тэгтэл *** тэр залуугийн араас хөөгөөд гүйсэн би араас нь хоцорч гүйгээд очиход***тэр залуутай замын цаана гарчихсан цэргийн 30 айлын орон сууцны хажууд  барилцаад авчихсан баруун гартаа цэнхэр өнгийн яак барьчихсан нөгөө залууг яакаараа саваад байсан. 

“...*** бид 2 Төмөр замын *** байрны хуучин “***” нэртэй дэлгүүрээс 1 шил 0.75 граммын Ерөөл архи *** авч гарч ирээд *** байрны саравчин дотор нөгөө архийг уусан надад цаасан аягаар нэг хийж өгөхөөр нь би тэрийг нь уугаад дахин уух чадахгүй бөөлжиж байтал *** бие засаад ирье гэж яваад эргэж ирээгүй тэрнээс хойш дахин таараагүй гэх …” мэдүүлэг / хэргийн 48-р тал/

           -Шүүгдэгч ***гийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “.... Би 2015 оны 6 дугаар сарын 28 ны өдөр Дархан захын эсрэг талын ягаан *** -*** дугаар байрны хажууд *** / ***/ ын хамтаар 2 шил архи хувааж ууж дуусгаад би шатаар дээш гарах гэтэл нэг залуу намайг түлхсэн тэгээд *** /***/ яасан бэ гэхэд  ***ийг тэр залуу нүүрэнд нь мөргөөд зугатахаар нь би араас нь хөөгөөд явж байтал нөгөө залуу эргээд над руу дайрах гэхээр нь би гартаа барьж явсан нүүр гарын алчуураар шавхуурдсан бөгөөд тэр залуу зам хөндлөн гарч яваад байрнуудын урд талд унахаар нь би очиж барьж аваад барьцалдаж байгаад би хэтэвчийг нь аваад буцаж зам гарч зугатаасан. “...*** бол тэр залууд гар хүрээгүй хэрэг хийхэд оролцоогүй...” гэх мэдүүлэг /хэргийн 46-52 дахь тал/
 
        Шинжээчийн *** дугаартай дүгнэлтэд: “...***ийн биед зовхи хавантай, өвдөг зулгарсан, хамрын таславч мурийлттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, ГЗТЖ- ын 2.4.1-д заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх  дүгнэлт зэргээр шүүгдэгч *** нь бусдын  эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн ноцолдож байхдаа ***гийн карманд түрүүвчтэй байсан 230,000 төгрөгийг ганцаараа  дээрэмдэн авсан болох нь нотлогдон тогтоогдож байна. 

      Шүүгдэгч ***ыг ***тэй бүлэглэн иргэн ***гийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж карманд  нь байсан түрүүвчтэй 230,000 төгрөгийг дээрэмдэн авсан гэсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Дархан Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч уг гэмт хэргийг үйлдэхэд  *** хамтран оролцоогүй болох нь:

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Нэг өндөр ах нь манай найзын шүдийг хугалдаг ямар овоо юм гээд барьж явсан яакаараа цохиод мөн гараараа нүүрлүү нь нэг удаа цохиод цохиулсан залуу нь цаашаа зугтаахад нь араас нь хөөж очоод гарыг нь өчиж газар унагаагаад өмдний халааснаас нь түрийвч гар утас хоёрыг нь авч өөрийн халаасандаа хийгээд зам гараад зугтаасан...” гэх мэдүүлэг /хэргийн 28-р тал/

        -Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Бүтэн нэрийг нь мэдэхгүй *** гэх залуутай би 2015 оны 06 сарын 28-ны өдөр захын эсрэг талд байдаг 20-7 байрны буланд 2 шил архи хувааж уусан *** тэр 2 архийг худалдаж авсан архи дуусах үед байрны хажуу талын шатан дээр нэг залуу том утсаар яриад сууж байсан тэгтэл ***тэр залуу дээр очоод хүзүүдэж аваад юм яриад байсан тэгтэл нөгөө залуу ***г түлхсэн тэгэхээр нь би салгах гээд яваад очтол тэр залуу намайг босож ирээд нүүрэнд мөргөөд зугтсан тэгтэл *** тэр залуугийн араас хөөгөөд гүйсэн би араас нь хоцорч гүйгээд очиход***тэр залуутай замын цаана гарчихсан цэргийн 30 айлын орон сууцны хажууд тэр залуутай***барилцаад авчихсан баруун гартаа цэнхэр өнгийн яак барьчихсан нөгөө залууг яакаараа саваад байсан намайг очоод салгахад нөгөө залууг***гараараа нүүрэнд нь цохиод зүүн хөл тавьж татаж газар унагаасан тэр үед бид нарыг тойроод баахан хүүхэд болиочээ гээд зогсож байсан***нөгөө залуугийн дээр нь гарчихсан ноцолдоод байхаар нь салгах зогсож байтал газар ноцолдож байгаад***гэнэт босоод зугтаарай гээд босоод гүйсэн би араас нь гүйж байгаад брак байшингуудын дунд ороод явж байтал***нэг эзэнгүй хоосон байшин дотор орчихсон намайг дуудсан тэр байшинд ороод би Бямбаагаас тэр залуугийн гар утсыг нь яасан бэ? гэж асуухад***би утсыг нь хаячихсан тэгээд өөр юм аваагүй гэхээр нь би гарах гэж байтал нөгөө залуугийн түрийвчийг нь***авчихсан гээд надад 40.000 төгрөг өгсөн 2 ширхэг 20 мянгатын дэвсгэрт өгөөд амаа татаж яваарай гэж надад хэлэхээр нь би за гээд***бид 2 Төмөр замын 16 байрны хуучин “Ган зам” нэртэй дэлгүүрээс 1 шил 0.75 граммын Ерөөл архи***авч гарч ирээд 16 байрны саравчин дотор нөгөө архийг уусан надад цаасан аягаар нэг хийж өгөхөөр нь би тэрийг нь уугаад дахин ууж чадаагүй бөөлжиж байтал***бие засаад ирье гэж яваад эргэж ирээгүй тэрнээс хойш дахин таараагүй гэх мэдүүлэг   / хэргийн 48-р тал /зэргээс дүгнэлт хийж үзэхэд Ч.Чойжив уг хэргийг үйлдэхэд хамтран оролцоогүй болох нь тогтоогдож байх тул түүнд  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч ***гийн үйлдэлд Дархан Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар өөрчлөн зүйлчлэх үндэслэлтэй байна. 
       Шүүгдэгч ***гийн үйлдсэн хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан заалтад хамрагдаж байх тул оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

         Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 272 хоног, *** нь 2015 оны 10 дугаар сарын 20 ны өдрөөс  хойш 45 тоног тус тус  цагдан хоригдсон болохыг, мөн  шүүгдэгч нараас хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1. 283, 284 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295, 296, 297, 298  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар 208.1.2 дахь хэсэгт зааснаар Дархан Уул аймгийн Прокурорын газраас ***ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147. 2-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т зааснаар   ***гийн үйлдэлд Дархан Уул аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар зүйлчлэн ирүүлснийг мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.  

3.Шүүгдэгч ***г бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

4.Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 03 жил 06 сар хорих ял шийтгэсүгэй.  

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ***д  оногдуулсан 3 жил 06 сарын  хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас 272 хоног, *** 45 хоног тус тус урьдчилан цагдан хоригдсон болохыг дурдсугай. 

7.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар ***д оногдуулсан 03 жил 06 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосугай. . 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогчид нөхөн төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж тогтоол хүчин төгөлдөр болтол ***г бусдын батлан даалтанд байлгасугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан Уул Сэлэнгэ аймгийн  Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
 11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д  авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
             

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      П.БАТТУЛГА    

                              ШҮҮГЧИД                              Ж.МӨНХТУЯА
                                                                                          
Т.ЭНХЖАРГАЛ