| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 171/2014/0313/Э/ |
| Дугаар | 2015/ШЦТ/0280 |
| Огноо | 2015-12-15 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0280
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0313/Э/
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201509000830 дугаартай хэргийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, казах, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт, Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Дархан баг, *** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ***,
Шүүгдэгч *** нь Дархан-Уул аймаг, Шарын гол сумын, Дархан баг, Уурхайчдын 3 дугаар гудамж 13 тоотод 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэн ***, *** нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдаж улмаар *** нь *** гэгчийн толгойн тус газар нь цохиж биед нь хөнгөн зэргийг гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотллох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хөдөө байх ажлаасаа бууж ирсэн юм. 11 сарын 24-ний орой гэртээ зурагт үзэж байтал *** эгч миний утасруу залгаад нэг шил архи аваад хүрээд ирээч гэж дуудсан. Би дэлгүүрээс архи аваад *** эгчийнд очоод, юм ярингаа ууж байтал ***, *** нар ирсэн юм. Гэтэл *** ах намайг ээжтэйгээ унтаж үзсэн үү, үзээгүй бол үзээч гэхэд миний уур хүрээд *** ахыг цохиж байтал *** ах биднийг салгах гээд дундуур ороод ирсэн тэгээд *** ахыг зодсон юм. Би хохирогч *** ахтай уулзаж, эвлэрсэн эмчилгээ, сувилгааны зардалд 260,000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ***гийн өгсөн: “....2015 оны орой 23 цагийн үед би Тосгонд дүүгийнхээ байранд байж байх үед танидаг эгч *** над руу залгаад ганц шил архи аваад ирээч гэж хэлсэн тэгэхээр нь би Хайрхан багийн “Тэргэл” дэлгүүрээс 0.75 литрийн “БИВА” нэртэй архи аваад Дархан багийн Уурхайчдын 3-13 тоотод ***гийн эгчийнд очиход түүний нөхөр ***, нагац ах ***, ***, *** эгч бас нэг эмэгтэй энэ хэд архи уугаад сууж байсан тэгээд би нөгөө архиа ундаатай гаргаж ирээд ингээд бид хэд хувааж уусан. *** ах унтаад өгсөн. Гэтэл *** ах намайг ээжтэйгээ унтаж үзсэн үү, үзээгүй бол үзээч гэхэд миний уур хүрээд *** ахын нүүр тус газар луу нэг удаа цохисон тэгсэн ***, *** ахыг өмөөрч миний зүүн талын нүд рүү нэг удаа цохисон тэгэхээр нь би ***ийн нүүр тус газар луу зөрүүлээд цохисон унахаар нь толгойн тус газар нь өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хэргийн дугаар хуудас/,
-Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 23-ны орой 22 цагийн орчим Дархан багийн уурхайчдын 3-13 тоотод урьдны танил ***гийнд түүний эхнэр ***, *** гэх эмэгтэй, *** нарын хамт 75 литрийн нэг шил ерөөл архийг ууж байх үед гаднаас *** гэх залуу орж ирээд тэгээд нөгөө архиа бид хэд үргэлжлүүлэн уусан энэ үед ***, *** 2 маргалдаж зодолдсон, би тэр хоёрыг салгах гэтэл *** над руу дайрч чи хэн юм бэ, чамайг миний аавын найз байсныг санахгүй байна гэж хэлээд намайг заамдаж унагаагаад дээрээс толгой руу өшиглөсөн.” гэх мэдүүлэг / хэргийн дугаар хуудас/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2015 оны 11 дүгээр сарын 23-ны орой би хамаатны ах Батаагийнд очсон тэгээд шөнийн 00 цагийн орчим хажуу айлын ***гийнд орох үед ***ийн толгойн хагарчихсан цус гарч байсан тэгээд би юу болсон талаар асуухад *** надад хэлэхдээ ***ийг *** толгой руу нь цохисон гэж хэлсэн” гэх мэдүүлэг / хэргийн 12 дугаар хуудас/,
Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2015 оны 11 дүгээр сарын 23-ны орой 22 цагийн үед хажуу айлын Батаагийнд манай нөхөр Ганболд, ***, ***, *** бид хэд 2 шил архи уусан тэгээд би нөхрийнхөө хамт гэртээ орсон. Араас ***, *** 2 орж ирсэн ингээд бид 4 нэг шил архи хувааж уусан энэ үед манай нөхөр Ганболд согтоод унтаад өгсөн тэгсэн гаднаас *** нэг шил архитай орж ирсэн. Би тэр архинаас нь 2-3 удаа татсан тэгээд би нилээн согтоод ухаан санаа орж гараад хана налаад манараад түр зуур зүүрмэглэсэн хүүхдүүд уйлаад байх үед би сэрсэн тэр үедл ***ийн толгойноос цус гарсан байсан. *** нь *** рүү дайраад тэр хоёр маргалдаж байсан...” гэх мэдүүлэг / хэргийн 13 дугаар хуудас/,
-Шүүх эмнэлэгийн шинжээчийн 1401 тоот: “...***ийн биед тархи доргилт, хуйхны шарх, духны зулгаралт, 2 нүдний зовхины цус хуралт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. ***т учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт / хэргийн 25 дугаар хуудас/
Шүүгдэгч ***гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хэргийн 28 дугаар хуудас/ зэрэг болно.
-Шүүгдэгч *** нь Дархан-Уул аймаг, Шарын гол сумын, Дархан баг, Уурхайчдын 3 дугаар гудамж 13 тоотод 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэн ***, *** нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдаж улмаар *** нь *** гэгчийн толгойн тус газар нь цохиж биед нь хөнгөн зэргийг гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн мэдүүлэг, хэрэг бүртгэлтийн шатанд хохирогчийн өгсөн мэдүүлэг, хэрэг бүртгэлтийн шатанд гэрч *** /хх 12 ху/, гэрч *** /хх 13 ху/ нарын мэдүүлэг, шүүх эмнэлэгийн үзлэгийн 1401 тоот дүгнэлт /хх 25 ху/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
***д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *** нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан баримтаар /хх-28/ тогтоогдсон тул шүүгдэгчийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Хохирогч *** нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, эрүүл мэнд сайн болсон, хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн бөгөөд эвлэрсэн талаар хүсэлт саналаа шүүхэд бичгээр ирүүлсэн болно.
Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар шүүгдэгч ***д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 295, 296, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***д бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т заанаар ***г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч ***д холбогдох 201509000830 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***г бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА