| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2013/0113/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/106 |
| Огноо | 2013-06-20 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2013/ШЦТ/106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0113/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж, шүүгч Я.Туул, З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэй
иргэдийн төлөөлөгч С.Банди, Ц.Цэндсүрэн, Д.Ганболд,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Д.Номин-Эрдэнэ,
улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Л.Цуурай,
хохирогч А.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрїїгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зїйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт И овогт ******* холбогдуулан яллах дїгнэлт їйлдэж ирїїлсэн эрїїгийн 201309000278 дугаартай хэргийг 2013 оны 6 дугаар сарын 10-ны єдєр хїлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, И овогт ******* , /РД:Т.../, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хас банкны Дархан салбарт харуул хамгаалалтын ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын.. дүгээр баг .. тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч ******* нь 2013 оны 05 дугаар сарын 15-ны єдрийн 11 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дїгээр баг ... тоотод оршин суух гэртээ эхнэр А.М тай гэр бїлийн маргаанаас їїдэлтэй таарамжгїй харьцааны улмаас маргалдаж тїїний гэдэс хэвлий орчимд хєлєєрєє дэвсэж биед нь амь насанд аюултай хїнд зэргийн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан аймгийн прокурорын газраас 86 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.
Хохирогч А.М шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлэхдээ: ...” Хотоос манай ангийн охин ирээд цуг архи уугаад согтчихоор нь найзындаа ороод хоноод өглөө ирсэн. Гэрт орж ирээд нөхөртэйгээ муудалцсан. Намайг алгадаж унагаагаад дээрээс дэвссэн. Би босч чадахгүй мөлхөөд гал тогооны өрөөнд орж ор засаад хэвтсэн. Түргэн дуудахаар ирдэггүй. Өрхийн эмчдээ хандчихаад дараа нь ир гэдэг. Тэр чигтээ гүрийж гал тогооны өрөөндөө ганцаараа хоносон. Өглөө дүүтэйгээ эмнэлэг орсон. Мөөгийг
Шийтгэх тогтоол\2013\******* 96.1-106.doc
явъя ч гэж гуйгаагүй. Таксины мөнгө ч байхгүй байсан. Нэг дэх өдөр эмнэлэгт очоод рентгэнд харуулаад шууд хагалгаанд орсон. Урьд нь ганц 2 удаа гадуур явж хонож байсан. Ийм хэрэг гарахад миний буруу байсан болохоор нөхөртөө ямар гомдолтой гэлтэй нь биш дээ. М бол хүүхдээ сайн хардаг, цэцэрлэг сургуулиас нь дандаа авдаг, муу хань биш. Би өөрийн бурууг зөвшөөрч.” гэв.
Шүүгдэгч ******* нь 2013 оны 05 дугаар сарын 15-ны єдрийн 11 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дїгээр баг .. тоотод оршин суух гэртээ эхнэр А.М тай гэр бїлийн маргаанаас їїдэлтэй таарамжгїй харьцааны улмаас маргалдаж тїїний гэдэс хэвлий орчимд хєлєєрєє дэвсэж биед нь амь насанд аюултай хїнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч А.М гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2013 оны 05 дугаар сарын 04 ны өдөр гэрээсээ гарч Олуулаа нэртэй гоо сайханы салон руу ажилдаа явсан. Ажил дээрээ удаагүй байж байтал найз Мэндээтэйгээ уулзаж гадуур явсан юм. Тэр бид 2 ойрд уулзаагүй гээд пиво ууж тэр өдөр баар хаатал гадуур явсан юм. Тэгээд би согтуу байсан болохоор нөхөр М аас айгаад найз М гийнд очиж хоноод 2013 оны 05 дугаар сарын 06 ны өдөр өглөө 11цагийн орчимд гэртээ очиход нөхөр М , дүү охин Золбоо, 2 хүүхэд байсан бөгөөд гэрт ороход нөхөр М том өрөөнд орон дээр зурагт үзээд хэвтэж байсан юм. Намайг ороход М чи хаагуур архидаад хаана хоночихоод ирж байгаа юм бэ гэхэд би хаана хонодог юм бэ найзындаа хоночихоод ирлээ гэсэн чинь хэнийг доромжоод байгаа юм бэ гээд нүүр рүү алгадахад би газар унасан чинь миний гэдсэн дээр 2 удаа өшиглөсөн чинь аймаар өвдөөд би юм ярьж болохгүй гал тогооны өрөө рүү мөлхөж ороод Золбоогоор гал тогооны өрөөнд ор засуулаад хэвтчихсэн юм. Би газар унахдаа дээшээ хараад унасан болохоор М миний дээрээс хөлөөрөө дэвссэн юм. Тухайн үед М хөл нүцгэн гуталгүй байсан. Би босолгүй тэр чигээрээ гал тогоонд хэвтэж хоноход шөнөжин миний гэдсээр өвдөөд байхаар нь 2013 оны 05 дугаар сарын 06 ны өдөр өглөө босоод эмнэлэг рүү явъя гэж шийдээд эмнэлэг дээр ирсэн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 9-10 дахь тал/,
Насанд хүрээгүй гэрч Г. Золбоогийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2013 оны 05 дугаар сарын 04 ны өдөр эгч М 12 цагийн орчимд ажилдаа явлаа гээд явсан юм. Тэр өдрөө М эгч гэртээ ирж хоноогүй юм. Ингээд маргааш өглөө нь буюу 2013 оны 05дугаар сарын 05 ны өглөө босчихоод зурагт үзээд байж байсан чинь М ах орноосоо босоогүй байсан чинь М эгч гаднаас орж ирэхэд М ах сэрээд хаана хоночихоод ирж байгаан юм бэ гэж асуухад эгч дуугараагүй ба өөдөөс нь дэр шидсэн чинь мөн л дугарахгүй байгаад байсан чинь М ах орноосоо босож ирээд гараараа нүүрийг нь алгадаад үснээс зулгааж доош нь тонгойлгож шалан дээр толгойгоор нь цохиод мөн шүүрний ишээр шавхуурдаад зодсон юм. Тэр үед би айгаад гал тогооны өрөөнд орчихсон байсан ба М ах М эгчийг том өрөөнд зодож байсан юм. Тэр үед 2 дүү орноосоо босож ирээд уйлаад гал тогооны өрөө рүү над дээр хүрээд ирэхээр нь бид 3 айгаад уйлаад байж байсан юм. Би гал тогооны өрөөнөөс гараад том өрөө рүү орсон чинь М эгч том өрөөний үүдний хавьцаа газар хэвтэж байсан ба намайг хараад аниа нь амьсгалж чадахгүй байна , үхлээ гэж хэлсэн чинь М ах юундаа жүжиглээд байгаан бэ жүжигчин гичий минь босооч гээд байсан. М эгч мөлхөөд гал тогооны өрөөнд хэвтхээр нь би том өрөөнд гэрээ цэвэрлэж байтал М ах байн байн гал тогоонд ороод гэдсэн дээр нь хөлөөрөө гишгээд сүртэй юм бэ, яасан бэ гэж асуусан чинь М эгч өөдөөс нь өвдөөд байна шүү дээ гээд аймаар чарлаж уйлаад байсан. Тэгээд надаас эгч өвчин намдаах лаа байна уу гээд лааг нь хийж өгсөн. Эгч шөнөжингөө унтаж чадаагүй ёолсоор байгаад өглөө болгосон ба маргааш нь эмнэлэг дээр очсон юм.” гэх мэдүүлэг /хэргийн 13 дахь тал/,
Хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5-7 дахь тал/,
Шүүх эмнэлэгийн үзлэгийн 426 тоот дүгнэлт
“1. А. М гийн биед хэвлийн битүү гэмтэл, бүдүүн гэдэс ба чацархайн урагдал, элэгний язрал, дотуур хурц цус алдалт, хурц цус алдалтын дараах хурц цус багадал, хагалгааны дараах байдал тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, учрах үедээ амь насанд аюултай, гэмлийн зэрэг тогтоох зааврыг 3.1.12-д зааснаар хүнд гэмтэл болно.” /хэргийн 23 дахь тал/
Хохирогч А. М гийн өвчний түүхийн хуулбар / хэргийн 26-36 дахь тал/
Шүүгдэгч ******* ын мөрдөн байцаалтанд хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Иймд ******* ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас-аар тогтоогдсон байна. /хэргийн 50 дахь тал/.
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг бүрэн барагдуулсан, хохирогч А.М нь “... хохирол гомдол, нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул энэ тогтоолоор шүүгдэгч ******* аас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохиролоо сайн дураараа бүрэн төлж барагдуулсан зэрэг хувийн болон хэргийн бусад хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. И овогт ******* ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар ******* 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар 10 /арав/ хоног хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ******* ад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ******* ад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ё.РИНЗААН
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
З.ТУНГАЛАГМАА