Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2013/ШЦТ/107

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Хэргийн индекс: 171/2013/0116/Э/

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Д.Номин-Эрдэнэ,

улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Оюунжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт Б  овогт ******* д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000262 дугаартай хэргийг 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Б  овогт *******  /РД:../, 19.. оны . сарын .-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар  баг ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч *******  нь 2013 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Дархан сумын 10 дугаар баг 2а-5 тоот байрны гал тогооны өрөөг хөлслөн сууж байхдаа уг байрны жижиг өрөөг түрээслэн суудаг иргэн Б.Б гийн өрөөнөөс Дэлл маркын зөөврийн комьютерийг гар удирдлагын хамт хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч *******  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...” Хээтэй хорооллын 2А байранд байдаг байсан. Өглөө 00 ороход жижиг өрөө онгорхой байхаар нь ороод компьютерыг нь гар удирдлагын хамт авсан. Орных нь доод талын шургуулганд компьютер нь, мауз нь зурагтан дээр байсан. Намайг авахыг манай найз мэдээгүй. Өдөр нь авч гараад зарах гэтэл зарагдахгүй байхаар нь ээжийн ажил дээр үлдээсэн. Намайг хотод байхад ээж залгаад над дээр орхисон компьютер чинь юу юм бэ, цагдаа нар ирээд аваад явлаа гэсэн. Ахиж хулгай хийхгүй, миний буруу” гэв.

 

            Шүүгдэгч *******  нь 2013 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Дархан сумын 10 дугаар баг 2а-5 тоот байрны гал тогооны өрөөг хөлслөн сууж байхдаа уг байрны жижиг өрөөг түрээслэн суудаг иргэн Б.Б гийн өрөөнөөс Дэлл маркын зөөврийн комьютерийг гар удирдлагын хамт хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Б гийн мөрдөн байцаалтанд өсгөн: ...”Би нөхрийнхөө дүү Ганцэцэгтэй хамт 2-а байрны 05 тоотын нэг өрөөг Нямсүрэн гэдэг эмэгтэйгээс түрээсэлж

 

Shiitgeh togtool 2013/*******  145.2-107.doc

суудаг юм. 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Ганцэцэг, Ганшүр нарын хамт Зүүнхараа явсан. 2013 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө ирсэн чинь миний Дэлл маркийн нөтбүүк алга болсон байсан. 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр би нөтбүүкээ өрөөнд байх орныхоо дор шургуулганд хийгээд явсан. Мөн алсын удирдлага нь зурагтны хажууд тавьсан байсныг  авсан байсан. Улаан хүрэн өнгийн 14 инчийн дэлгэцтэй юм. Манай өрөө цоожтой байсан илүү түлхүүр нь Нямсүрэнд байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 23 дахь тал/,

Гэрч В.Н  мөрдөн байцаалтанд өгсөн: ...” 2013 оны 04 дүгээр сарын 19-нд Б , Г  нар Зүүнхараа яваад  2013 оны 04 дүгээр сарын 21-ний орой ирчихээд өрөөнд байсан зөөврийн компьютер алга болсон байна гэж хэлсэн . 2013 оны 04 дүгээр сарын 21-нд гэртээ байж байхад урьд нь манай өрөөг түрээсэлж байсан эмэгтэй ирээд надтай мууцалдаад манайд байсан эд зүйлээ аваад явсан. Мөн манай нэг өрөө түрээслээд 2 хонож байсан юм. Тэр үед Б , Ганцэцэг нарын өрөөнд байсан эд зүйлийг нь гаргаж өгсөн. Тэр өрөөний илүү түлхүүр нь надад байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 25 дахь тал/,

Гэрч Д.О  мөрдөн байцаалтанд өгсөн: ...”Манай хүү *******  нь одоогоос сарын өмнө байх, яг хэзээ гэдгийг нь санахгүй байна улаан хүрэн өнгийг Дэлл маркийн зөөврийн компьютер авч ирээд үүнийг зарах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд нөгөө компьютерээ үлдээгээд явсан” гэх мэдүүлэг /хэргийн 26 дахь тал/,

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хэргийн 5-6 дахь тал/,

  Хулгайлсан эд зүйлийн хохиролын үнэлгээ /хэргийн 7 дахь тал/,

Шүүгдэгч *******  мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

 

Иймд Б  овогт З. С ыг орон байранд нэвтрэн шунахайн сэдэлтээр шууд санаатай бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 52 дахь тал/-аар урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон байна.

 

Шүүгдэгч З. С  хулгайлсан эд зүйлийг мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Б д  биет байдлаар буцаан олгосон, хохирогчоос нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдэгдсэн, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр  тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Мөн хуульд заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулж, тогтоол хүчин төгөлдөр болмогц 2013 оны 05 сарын 27-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б  овогт З. С ыг орон байранд нэвтрэн бусдын  эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ******* д 50.000 /тавин мянган/ төгрөгний эд хөрөнгө хурааж 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ******* д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *******  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц 2013 оны 05 сарын 27-ны өдрийн 589 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ******* д оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан ******* д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ******* д мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                 

                          ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                Ё.РИНЗААН