Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 88

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй, 

Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,         

Иргэдийн төлөөлөгч О.Алтангоо,

Улсын яллагч Г.Золзаяа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Анхбаяр,

Гэрч Х.Хишигтуяа,    

     Шүүгдэгч О.Эрхэмбаяр, түүний өмгөөлөгч С.Эрдэнэцэцэг /ҮД:0-446/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Оюуны Эрхэмбаярт холбогдох 201626012666 дугаартай, 188/2017/0095/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.          

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

          Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Жи Ди” ХХК-д сахиул ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо “Жи Ди” ХХК-ний эзэмшлийн хашаанд амьдардаг, урьд 2006 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан Боржигон овогт Оюуны Эрхэмбаяр /РД:ХЙ81072812/

 

          Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

          Шүүгдэгч О.Эрхэмбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Жи Ди” ХХК-ийн хашаанд байрлах өөрийн гэртээ галын шилээвэр төмрийг зэвсгийн чанартай хэрэглэн, өөрийн төрсөн хүү 3 настай Э.Энхмөрөнг зодож бие махбодид нь “нүүр, цээж, хэвлий, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан,

          мөн согтуугаар 3 настай хүү Э.Энхмөрөнг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хоолойг нь боосон, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шилээвэр төмрөөр олон удаа цохиж зодон, бие махбодид нь олон тооны гэмтэл учруулан тарчлаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.Эрхэмбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2011 онд Хишигтуяа гэдэг бүсгүйтэй танилцаад гэр бүл болсон. Хишигтуяа Хүсэл-Эрдэнэ гэдэг хүүтэй байсан. Бид хоёр 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Энхмөрөн гэдэг хүүтэй болсон. Хишигтуяа одоо 3 сар гарантай жирэмсэн. 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэртээ хүү Энхмөрөнтэй хамт байж байсан чинь манай найз Ганбаатар, эхнэр Доогийтой ирээд “DVD”  тоглуулагчаа өгөөч гэж ирсэн. Би “DVD” тоглуулагчаа өгөхөд Ганбаатар хүний юм уучихаад яаж зүгээр байх вэ гээд надад 1 шил архи авч өгөөд Ганбаатар бид хоёр хувааж уусан. Ганбаатар бид хоёр мөнгө нийлүүлж байгаад дахиад 1 шил архи авч уусан. Би нилээн согтуу хоол идчихээд Доогий Ганбаатар хоёрыг нохойгоо хорьж байгаад гаргаж өгч байснаа санаж байгаа. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Унтаж байсан чинь манай эхнэр галаа түлсэнгүй, даварсан муу новш чамайг цагдаа дуудаж өгнө гээд байсан, удаагүй манай гэрт 2 цагдаа орж ирээд хувцасаа өмс явъя гээд намайг аваад эрүүлжүүлсэн. Би Энхмөрөнд гар хүрэх нь хүрдэг, хааяа хонго, бөгс дээр нь зоддог. 2016 оны 11 дүгээр сарын 18-ны орой зодсоноо санахгүй байна. Би архи уугаад согтсон байсан. Би Энхмөрөнг сахилгагүйтээд байхаар нь хааяа нэг хонго, бөгс дээр нь зоддог байсан. …2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүүгийнхээ биеийн байдлыг ямар байгааг нь мэдэх гээд гэмтлийн эмнэлэг дээр очоод дүү Болормаатай уулзаад хүү дээрээ орохоос санаа зовоод дүү Болормааг оруулаад ямар байдалтай байгааг нь хараад ир гэж хэлсэн. Болормаа манай хүү дээр ороод гараад ирэхээр нь хүүгийн талаар асуухад “та ямар муухай юм бэ, бие нь эрээн мяраан болгосон байна, хөөрхий зайлуул гүйгээд инээгээд байж байна” гэж хэлсэн. Би Болормаагаас мөнгө асуухад надад 10,000 төгрөг өгсөн, би хүү Энхмөрөн дээр орохоос санаа зовоод юм бодож алхсаар байгаад 7 буудал орсон чинь зүс таних Батмөнх, Баярхүү, Ууганбаярт нартай тааралдаад юм ярьж зогссон. Би тэд нарт согтуудаа хүүхдээ зодсон байна гэж хэлсэн чинь  тэд нар уурлаад намайг загнаад байсан. Би тэр гуравтай нийлээд 1 шил 0.75 литрийн Хараа архи гудамжинд зогсож байгаад уусан. Би 17 цаг өнгөрч байхад тэд нараас салаад дэлгүүрээс бичгийн цаас, 1 бал, цаасны хутганы ир, жижигхэн шилтэй архи авсан. Би тухайн үед их согтсон байсан, гадаа хүйтэн болохоор дэлгүүр дотор зогсож байгаад бодсон санаснаа бичгийн цаасан дээр бичээд гарсан. Би 7 буудлын далан дагаж алхаж яваад саад нь дээр очоод авсан архиа задалж уучихаад цаасны хутганы ирээр баруун талын хүзүүний судсыг зүсчихээд тамхи татаад сууж байсан чинь бага зэрэг цус гараад байсан тэгэхээр нь цаасны хутгаараа зүүн гарын бугуйны дотор талын судсыг зүссэн чинь нилээн цус гараад байсан. Би эхнэр Хишигтуяатай утсаар яриад “би хүүхдээ зодчихоод яаж гэртээ очихов дээ, амиа хорлох гээд 7 буудалд явж байна” гэж хэлсэн чинь манай эхнэр юу яриад байгаа юм гээд намайг загнаад байсан. Би утсаа салгачихаад сааднаасаа гараад далангаа дагаад алхаж явахдаа цаасны хутгаа хаясан. Би далангийн гүүрний доор очоод …30 орчим минут болоод байж байсан чинь  мөрдөн байцаагч Дагвадорж ирээд намайг аваад Гэмтлийн эмнэлэг орж миний шархыг оёулсан. 

…Би Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна, би согтуу байсан болохоор хүүхдээ зодсоноо санахгүй байна. …Би хамгийн сүүлд 17 цагийн орчимд гэгээ тасраагүй байхад Ганбаатар, Доогий хоёрыг нохойгоо хорьж байгаад гаргаж өгсөн. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна, нэг сэрсэн чинь манай эхнэр том хүү хоёр ирсэн намайг загнаад байсан. Тэр үед Энхмөрөн ээждээ намайг бай бай гэсэн гээд ховлоод байсан. Би юунаас болж цохиж зодсоноо мэдэхгүй байна, би өмнө нь хүүхдээ ерөсөө зодож байгаагүй.

…Энхмөрөн сахилгагүй маш их хөдөлгөөнтэй хүүхэд болохоор нь би буруу юм хийхэд нь боль гэж загнах үе байдаг. Хааяа бөгсөн дээр нь алгадаж байсан гэхдээ биед нь гэмтэл учиртал зодож цохиж байгаагүй. Би хоолойг нь уяагаар боогоогүй, тийм асуудал болж байгаагүй. Энхмөрөн их хөдөлгөөнтэй галын төмөр, хутга, заазуураар тоглоод орноос үсэрч буугаад өөрийгөө гэмтээчих гээд байдаг болохоор нь хааяа загнаж бөгсөн дээр нь алгаддаг. Энхмөрөн миний төрсөн хүүхэд би юу гэж хүүхдээ гэмтээнэ гэж бодох вэ. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80-81, 85-86, 123 х/,

 

Шүүгдэгч О.Эрхэмбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 12 цагийн үед найз Ганбаатар “манай гэрийн кабел тасарчихлаа, танайд дивиди байна уу” би очоод авъя гээд Ганбаатар найз эмэгтэй Доогийтой хамт гэрт ирсэн. Бид хоёр ойрд уулзалдаагүй гэж нэг шил архи хувааж уух хооронд Доогий хоол хийсэн. Доогий архи уугаагүй нэг пиво уусан. Бид хоёр нэг шил архиа ууж дуусгаад дахиад нэг шил архи авч уусан. Манай хүүхэд галын шилээвэр төмөр аваад зурагтаа хагалчих гээд байхаар нь би боль гээд бөгс рүү нэг алгадаж галын шилээвэр төмөрийг авсан. Ганбаатар, Доогий хоёр явахад нь би нохойгоо хорьж өгөөд гаргасан. Хүүхдээ шилээвэр төмрөөр зодсон гэдгээ санахгүй байна. Гадаа харанхуй гэрийн гэрэл унтраастай зурагтны гэрэл асаалттай унтаж байхад эхнэр ирээд гал түлсэнгүй гэж хэлж байх шиг байсан удалгүй цагдаа ирсэн. 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр архи уусан согтуу байхад эхнэр ирээд архи уулаа гээд уурлаад уурандаа цагдаа дуудсан. Тэр өдөр хүүхдийнхээ хоолойг боож, зодсон асуудал болоогүй манай хүүхэд их хөдөлгөөнтэй хүүхэд. …” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

             

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн асрамж халамж хариуцсан мэргэжилтэн хийдэг. Надад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцоход татгалзах зүйл байхгүй. Би 3 настай Э.Энхмөрөнгийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцоно. О.Эрхэмбаярын хүүхдээ зоддог талаар манай байгууллагад бүртгэгдэж байгаагүй юм байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн  31 х/, 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Анхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хэрэг болсны дараах асуудлыг мэдэж байна. Эрхэмбаяртай амиа хорлох үйлдэл хийгээд, цагдаагийн газарт байцаагдаж байх үед нь тааралдсан. Тухайн хорооны нийгмийн ажилтнуудаар үнэлгээ хийлгэж нөхцөл байдлыг судлуулсан. Анх удаа үйлдэгдсэн хэрэг байна, 108 дугаарын утсаар хүүхдээ зоддог гэсэн мэдээлэл урьд бүртгэгдэж байгаагүй юм байна, эцэг, хүүхдийн асуудалд анхаарал тавьж ажиллах талаар мөрдөн байцаагчтай ярьж тухайн хүүхдэд эмчилгээ хийгдэж байх явцад хорооны хамтарсан багийн зүгээс хяналт тавьж ажилласан. Манай байгууллага мөрдөн байцаалтын шатанд прокурорт хэрэг шилжээгүй хаагдсан байх гэж үзэж цаашид ямар нэгэн ажиллагаа хийгээгүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаад хүүхэд эмнэлгээс гарсан, биеийн байдал сайжирсан, шарх сорви байхгүй, хөхөрсөн шарх нь эдгэсэн байна гээд хорооны хамтарсан багт мэдээлэл өгч тухайн хэргийг хамтарсан багийн хяналтад үлдээгээд манай багийн зүгээс ажиллагааг зогсоож, хаасан байсан. Шүүхэд хэрэг шилжсэн гэдгийг мэдээгүй. Шүүхийн зарлан дуудах хуудсыг хүлээж аваад хэрэг шүүхэд шилжсэн гэж мэдсэн.  Хэрэг гарснаас хойш 1 сар 10 хоногийн дараа хүүхдийн биеийн байдал сайжирсан, хөхөрсөн шарх сорви бүрэн эдгэсэн байсан гэж хамтарсан баг, хорооны нийгмийн ажилтан мэдээлэл өгснөөр тухайн хэргийн талаарх дуудлагыг хаасан. Сүүлийн үеийн байдлаар хүүхдийн биеийн байдал ямар байгааг очиж үзээгүй. ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, 

 

 Гэрч Х.Хишигтуяагийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн: “…2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 07 цагт ажилдаа явсан, манай том хүү Хүсэл-Эрдэнэ 10 цаг өнгөрч байхад хичээлдээ явсан. Гэрт бага хүү Энхмөрөн нөхөр Эрхэмбаяр хоёр үлдсэн. Өдөр 13 цаг өнгөрч байхад Эрхэмбаяр над руу залгаад манай найз ирээд “DVD”  тоглуулагчаа 50000 төгрөгөөр зарчих гээд гуйгаад байна гэхээр нь за чи өөрөө мэд гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд тэр өдөр над руу согтуу байн байн залгаад би гацаардаад байна, ирэхгүй бол хүүхдийг чинь үлдээгээд явлаа шүү гээд байсан. 20 цаг 30 минутад ярихад Эрхэмбаяр согтуу хүү Энхмөрөн утсаар ээжээ ундаа аваад ирээрэй гээд зүгээр ярьж байсан. 21 цаг 30 минутын үед залгахад Энхмөрөн “ээжээ аав намайг зодсон” гэхээр нь аав нь зодсон юм уу гэсэн чинь “тиймээ ээжээ” гээд ихэр татаад уйлаад байсан. Тэрнээс хойш утсаа авахгүй байсан. Том хүү Хүсэл-Эрдэнэ бид хоёр 22 цаг 10 минутын орчимд гэрт ирсэн чинь хүү Энхмөрөн, нөхөр Эрхэмбаяр хоёр баруун талын матрас дээр хэвтэж байсан. Энхмөрөн намайг хараад уйлсан, би тэвэрсэн чинь нуруу, гар, хөл, цээж, нүүр нь хөхөрсөн, хамраас нь цус гарсан байсан. Би айгаад орилоод Эрхэмбаярыг сэрээгээд чи хүүхэд яачихсан юм бэ гэсэн чинь би яасан юм яагаа ч үгүй, хамраас нь цус гардгаараа гарсан байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Би Энхмөрөн хүүгээсээ миний хүүг юугаар зодсон юм гэсэн чинь галын дэгээ /шилээвэр/ төмөр лүү заагаад “бай бай” гэсэн гээд байсан. Энхмөрөнг 5 хоногийн өмнө Эрхэмбаяр согтуу байхдаа хоолойг нь уяагаар уясан байсан. Тухайн үед би Энхмөрөнгөөс асуухад аав боо боо гээд уяа руу заагаад байсан. Тэрнээс өөр зодож байгаагүй. Согтуудаа Энхмөрөнг зодсон байсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Энхмөрөнгийн хамраас нь цус гарсан байдалтай, баруун гарын булчингийн гадна хэсэг нь улаан эрээн болсон, юмаар ороолгож цохисон юм шиг олон тооны хөндлөн хэлбэртэй хүрэн эрээн болсон, хэвлий цээж хэсгээр нь мөн хөндлөн хэлбэртэй цус хурж хүрэн эрээн өнгөтэй болсон байсан, нүүр бие нь хавдаагүй байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-36 х/,

 

            Гэрч О.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би дүүгийнхээ хуримын бичлэгийг үзэх гээд “DVD”  тоглуулагч олдохгүй байхаар нь багийн найз Эрхэмбаярын гэрт очиж “DVD”  тоглуулагчийг нь авсан. Эрхэмбаярын гэрт танил Доогий гэдэг хүүхэнтэй хамт очсон. Эрхэмбаяр бид хоёр 1 шил 0.5 литрийн хараа архи хувааж уусан. Дахиад байгаа мөнгөө нийлүүлээд 1 шил 0.5 литрийн хараа архи авч уусан, Доогий 1 шил пиво уусан. Эрхэмбаярын эхнэр Хишигээ залгаад Эрхэмбаяр согтсон юм бол хүүхдэд хоол хийж өгч чадахгүй чи хоол хийгээд өгчих гэхээр нь би дагуулж ирсэн Доогий гэдэг хүүхнээр Эрхэмбаярын хүүхдэд будаатай шөл хийлгээд бөөнөөрөө хувааж идээд архи уугаад байж байсан чинь Эрхэмбаярын хүүхэд Энхмөрөн орон дээрээс үсрээд, галын шилээвэр төмөр бариад зурагт хагалчих гээд сахилгагүйтээд гүйгээд байсан. Эрхэмбаяр галын шилээвэр төмрийг нь аваад хоёр удаа мөр лүү нь алгадаад унт гээд матрас руу шидсэн. Энхмөрөн уйлаад байсан чинь Эрхэмбаяр утсаар тогло гээд утсаа өгөөд Энхмөрөн утсаар тоглож байгаад унтчих шиг болсон. Доогий бид хоёр 20 цаг өнгөрч байхад гэрээс нь явсан. …Эрхэмбаярын хүүхэд угаасаа сахилгагүй хүүхэд байсан. Галын шилээвэр төмрөөр зурагтаа цохиод байсан. Эрхэмбаяр галын шилээвэр төмрийг булааж аваад ар нуруу, мөр хэсэг рүү нь гараараа цохиод унт гэсэн. Би чи хүүхэд ямар чанга цохидог юм гэж хэлсэн. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 х/

 

            Насанд хүрээгүй гэрч Л.Хүсэл-Эрдэнэ-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Эрхэмбаяр миний хойд эцэг, Энхмөрөн миний төрсөн дүү. 2016 оны 11 дүгээр сарын 18-ны орой 22 цаг өнгөрч байхад ээж Хишигтуяагийн хамт гэртээ ирсэн чинь хойд эцэг Эрхэмбаяр нилээд согтуу баруун талын орон дээр унтаж байсан. Дүү Энхмөрөнгийн хамраас цус гарсан байдалтай уйлаад байж байсан. Тэгсэн ээж уйлаад цагдаад дуудлага өгсөн. Энхмөрөнгөөс ээж яасан миний хүү гээд асуусан чинь аав бай бай гэж хэлж байсан. Энхмөрөн галын дэгээ төмөр лүү заагаад бай бай гээд уйлаад байсан. Энхмөрөнгийн баруун гарын мөрний гадна хэсэг улайж хөхөрсөн, хамраас нь цус гарсан, зүүн хөлийн шилбэ нь хөхөрсөн байсан санагдаж байна. Хэвлий хэсэгт нь хөхөрсөн гэмтэл байсан. …Хойд эцэг Эрхэмбаяр Энхмөрөнг өмнө нь зодож цохиж байгаагүй. Хойд эцэг Эрхэмбаяр архи хааяа хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ их хэтрүүлж хэрэглээд ухаан алдатлаа уудаг. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 х/

 

            Гэрч Б.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Эрхэмбаяр миний төрсөн ах, Энхмөрөн миний авга дүү байгаа юм. 2016 оны 12 дугаар сарын 19-ний өглөө Гэмтлийн эмнэлгийн нэг цонхны  үйлчилгээний ажилтан над руу утсаар яриад ирээд дүүгээ хараадах гэж хэлсэн. Би яваад очиход Энхмөрөнгийн гэдэс, гар, хөл нь хөхөрчихсөн байсан. Удаагүй ах Эрхэмбаяр над руу залгаад бид хоёр уулзахад Эрхэмбаяр ах Энхмөрөнгийн биеийн байдал нь ямар байна гэж асуухаар нь Энхмөрөнгийн бие нь хөхөрсөн няцарсан байна, яах гэж хүүхдээ зодсон юм бэ гэж асуусан чинь согтуудаа зодсон юм шиг байна, би сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд надаас автобусны мөнгө гээд 10.000 төгрөг аваад салаад явсан. …Энхмөрөнгийн хөл гар нь хөхөрсөн байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 х/

 

            Гэрч Ч.Оюунаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би хэргийн талаар мэдэхгүй, бэр Хишигтуяагаас сонссон чинь согтуудаа хүүхдээ зодсон гэсэн. Энхмөрөн төрөөд 10 хоногоос 2 нас хүртэл надтай хамт өссөн. Одоо 3 настай болсон болохоор сайн хэлд ороогүй. Миний хүү Эрхэмбаяр 1981 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, багаасаа миний гар дээр өссөн, 3-7 нас хүртлээ комбинатад байдаг 24 цагийн цэцэрлэгт явдаг байсан. 1988 онд Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуульд элсэн ороод 5 дугаар анги хүртэл сураад сургуулиас гарсан. Тэгээд барилгын ажил хийж байгаад 2000 оны эхээр 4 жил Солонгос улсад ажиллаж байгаад ирсэн. Цэрэндулам гэдэг бүсгүйтэй гэр бүл болоод Ирмүүнзаяа гэдэг хүүтэй болж байсан. Солонгос явж ирээд эхнээрээсээ салсан, 3 жилийн өмнөөс Хишигтуяа гэдэг хүнтэй гэр бүл болоод Энхмөрөн гэдэг хүүтэй болсон. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 х/

 

            Гэрч Х.Хишигтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ажил дээрээ байж байсан чинь манай нөхөр Эрхэмбаяр над руу утсаар найз Ганбаа ирсэн бид хоёр ганц шил архи ууж байна, орой хэдэн цагт тарах юм бэ, тарах болж байна уу гээд байн байн утсаар залгаад байсан. Манай ажил дээр том хүү Хүсэл-Эрдэнэ ирээд бид хоёр гэрлүүгээ явцгаасан. 21 цаг 30 минутын орчим Хархорин зах дээр явж байсан чинь Эрхэмбаяр нилээн согтуу залгаад ирэх болж байна уу гэхээр нь би түгжрээтэй байна гэж хэлсэн тухайн үед цаана нь Энхмөрөн уйлж байгаа сонсогдсон. Хүсэл-Эрдэнэ бид хоёр 22 цаг өнгөрч байхад гэртээ орж ирэхэд Энхмөрөн Эрхэмбаяр хоёр гэрийн баруун талын орон дээр унтаж байсан. Энхмөрөнгийн хамраас цус гарсан байсан. Хамраас нь үе үе цус гардаг болохоор нь цус гарсан байна гэж бодоод тэвэрсэн чинь бие нь хөхөрсөн байсан. Би аав нь яасан зодсон юм уу гэсэн чинь Энхмөрөн аав бай бай гэсэн гэж хэлсэн. Би Эрхэмбаяраас яагаад хүүхэд зодсон юм бэ гэж асуусан чинь юу яриад байгаа юм хамраас нь цус гарсан л байна шүү дээ гэж хэлсэн. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Энхмөрөнгийн хөл, гар, цээж нь хөхөрч гэмтсэн байсан. …Аав бай бай гэж хэлээд байсан. Энхмөрөн сайн юм ярьж чаддаггүй. Би тухайн үед Энхмөрөнгийн бие дээрх гэмтэл нь төмрөөр цохисон юм шиг байхаар нь тэгж бодсон. Энхмөрөнгөөс төмрөөр цохисон юм уу гэсэн чинь Энхмөрөн бай бай гээд байсан. Эрхэмбаяр, Энхмөрөн хоёр өдөржингөө гэртээ хамт байдаг, өмнө нь цохиж зодож байсан удаагүй. Эрхэмбаяр хааяа л архи уудаг, нэг архи уухаараа согтотлоо уудаг. Согтсон үедээих хэрүүлч болоод шүдээ хавираад байдаг. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 х/

 

            Гэрч Д.Баттөмөр-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн саатуулах байранд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байхад Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянголын гудамжинд байрлах крантай хашаанд манай нөхөр хүүхдээ зодсон байна гэсэн дуудлага аваад дуудлаганд 22 цаг өнгөрч байхад очиход Оюуны Эрхэмбаяр нь согтууруулах ундаа хэрэглэсэн хүүхэд нь гэх Энхмөрөнгийн бие нь хөхөрч улайсан байхаар нь Эрхэмбаярыг саатуулаад эхнэр Хишигтуяаг өргөдлөө гаргаж өг гэж хэлээд жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр уг айлаас дуудлага ирээд би очиж шалгахад Эрхэмбаяр нь согтуу унтаж байсан ба хэрүүл маргаан болоогүй эхнэр нь дуудлагаа буцаая гээд буцааж байсан. Тэр үед Эрхэмбаярын хүү Энхмөрөнгийн хүзүү нь улайсан байсан. Хишигтуяа нь өөрөө ийм болгосон байх гээд буцааж байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44 х/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 1234 тоот дүгнэлт

1.О.Эрхэмбаяр нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.

2.О.Эрхэмбаяр нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн хийсэн үйлдлээ ухамсарлах чадвартай байсан байна.

3.О.Эрхэмбаяр нь хэрэг хариуцах чадвартай байна.

4.О.Эрхэмбаяр нь тухайн гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрол давчдсан гэх шинж үгүй байна.

5.О.Эрхэмбаярт албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Д.Дэжидмаа, Л.Баттулга, Я.Ганхүү /хх-ийн 51 х/

 

Шинжээчийн 15861 тоот дүгнэлт

1.Э.Энхмөрөнгийн биед нүүр, цээж, хэвлий, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа /хх-ийн 53 х/

 

Шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Энхмөрөнгийн биед нүүр, цээж, хэвлий, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  Галын шилээвэр төмрөөр цохих үед дээрх төрлийн хэлбэр хэмжээг хадгалсан гэмтэл үүсэх ба хавтаст хэрэгт авагдсан Энхмөрөнгийн зураг дээрх гэмтлийг харахад галын шилээвэр төмрөөр үүсгэгдсэн гэх боломж муутай байна. /төмрийн хэлбэр хэмжээг хадгалаагүй гэмтэл байна./ Хатуу мохоо зүйлд ир, үзүүр, ирмэггүй зүйлүүд орох ба гар, хөл, мод, чулуу орно. Энхмөрөнгийн биед учирсан гэмтэл гараар цохиход үүсэх боломжтой гэмтлүүд байна. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56 х/

 

О.Эрхэмбаярын гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12 х/

Э.Энхмөрөнгийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “…Энхмөрөнгийн баруун мөр, баруун гарын бугалганы хэсэгт, цээжний баруун хэсэгт, баруун тал, баруун өвдөгний гадна хэсэгт улаан хүрэн толбо 2.5-3 см урттай үүссэн байв. Зүүн гарын бугуйны дотор талд хоёр хэсэг газарт мөн 2см х 3см хэмжээтэй толбо үүссэн байлаа. …” /хх-ийн 13-15 х/

Мөрдөн байцаагч Б.Адарсүрэнгийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэл: “…Ахын дүүг хэн зодож цохиж ийм болгосон юм гэж зодуулсан үеийн зургыг нь үзүүлэхэд эээ ааа гээд орилоод ямар ч юм ярихгүй байв. Ахын дүүг аав нь зодсон юм уу гэж асуухад ямар ч хариулт өгөхгүй, юу хэлж байгаа нь мэдэгдэхгүй орилж чарлаад уйлаад байсныг тэмдэглэл болгон бичив. …” /хх-ийн 23 х/

Хохирогч Э.Энхмөрөнгийн насыг тоолсон тэмдэглэл /хх-ийн 24 х/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 25 х/

Э.Энхмөрөнгийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 58-63 х/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 87 х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88 х/

2006 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 135 дугаартай шийтгэх тогтоолийн хуулбар /хх-ийн 90-91 х/

Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний тайлан  /хх-ийн 95-98 х/ зэрэг баримтууд болно.  

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас О.Эрхэмбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1, 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай тохирохгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зөвтгөж шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

1. Шүүгдэгч О.Эрхэмбаярыг “О.Энхмөрөнгийн хоолойг 2016 оны 11 сарын 10-ны өдөр боосон”,

“2016 оны 11 сарын 18-ны өдөр галын шилээвэр төмрөөр олон удаа цохиж зодон бие махбодид нь олон тооны гэмтэл учруулан” тарчлаасан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж шүүх үзсэн.

О.Эрхэмбаярын “Энхмөрөнг 2016 оны 11 сарын 10-ны өдөр хоолойг нь боосон” гэх үйлдлийг бүрэн нотлож тогтоосон  баримтууд байхгүй. Тухайлбал:

Гэрч Д.Баттөмөр-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр уг айлаас дуудлага ирээд би очиж шалгахад Эрхэмбаяр нь согтуу унтаж байсан ба хэрүүл маргаан болоогүй эхнэр нь дуудлагаа буцаая гээд буцааж байсан. Тэр үед Эрхэмбаярын хүү Энхмөрөнгийн хүзүү нь улайсан байсан. Ээж Хишигтуяа нь өөрөө ийм болгосон байх гээд өргөдлөө буцааж байсан. …” /хх-ийн 44 х/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Хишигтуяа-н “ ... 5 хоногийн өмнө Эрхэмбаяр согтуу байхдаа хоолойг нь уяагаар уясан байсан. Тухайн үед Энхмөрөнгөөс асуухад “аав боо боо” гээд байсан ...” /хх-ийн 33-35/ гэсэн мэдүүлгүүдийг гол нотлох баримт болгон яллаж байгаа.

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд гэрч Д.Баттөмөрийн мэдүүлэгт “... хүзүү нь улайсан байсан ...” гэснээс өөр тайлбар байхгүй, уг улайлтыг хэн, хэзээ учруулсныг тогтоогоогүй, ул мөрийг нь гэрэл зургийн болон бусад арга хэлбэрээр бэхжүүлээгүй, шинжээч томилж дүгнэлт гаргуулаагүй, Х.Хишигтуяа нь Энхмөрөнгийн хоолойг уяагаар боосныг харж байсан гэрч биш бөгөөд 3 настай хүүхдийн “аав боо, боо” гэсэн үгэнд үндэслэж дээрх мэдүүлгийг өгсөн бөгөөд дээрх тайлбар мэдүүлгүүдийн эх сурвалж тодорхойгүй, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хөндлөнгийн нотлох баримт байхгүй, тухайн асуудлыг мөрдөн байцаалтанд буцааж шалгуулья гэхэд цаг хугацааны хувьд ач холбогдлоо алдсан, гэмт хэргийн шинжтэй байж болох үйлдлийн ул мөрийг бэхжүүлж авч чадаагүй, хохирогч 3 настай хэлд ороогүй хүүхэд зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байгаа.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь байнга зодох, тарчлаах шинжтэй үйлдлийг хийсэн байхыг шаарддаг.

“Байнга зодох” гэдэг нь гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлээр тухайн хохирогчийг хэвшмэл маягтай зодсон байхыг ойлгодог.

Энхмөрөнг зодсон сүүлийн үйлдлийг Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар давхар зүйлчилж ирүүлсэн.

 Дээрх нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд О.Эрхэмбаярын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын шинж болох хэн, хэзээ, ямар үйлдэл хийж, 3 настай хүүхдийн бие махбодид ямар хор уршиг учруулсан, байнга зодсон, тарчлаасан үйлдлийн аль нь болохыг тогтоож чадаагүй тул уг хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

 

          2. Шүүгдэгч О.Эрхэмбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 20-22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Жи Ди” ХХК-ийн хашаанд байрлах өөрийн гэртээ галын шилээвэр төмрийг зэвсгийн чанартай хэрэглэн, өөрийн төрсөн хүү 3 настай Э.Энхмөрөнг зодож бие махбодид нь “нүүр, цээж, хэвлий, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хөнгөрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзсэн.

Прокуророос О.Эрхэмбаярыг 3 настай хүү Энхмөрөнг зодохдоо галын шилээвэр төмрийг зэвсгийн чанартай хэрэглэсэн гэж яллаж байгаа боловч хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох:

Шинжээчийн 15861 тоот дүгнэлт:

1.Э.Энхмөрөнгийн биед нүүр, цээж, хэвлий, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа /хх-ийн 53 х/,

Шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн “...Энхмөрөнгийн биед нүүр, цээж, хэвлий, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  Галын шилээвэр төмрөөр цохих үед дээрх төрлийн хэлбэр хэмжээг хадгалсан гэмтэл үүсэх ба хавтаст хэрэгт авагдсан Энхмөрөнгийн зураг дээрх гэмтлийг харахад галын шилээвэр төмрөөр үүсгэгдсэн гэх боломж муутай байна. /төмрийн хэлбэр хэмжээг хадгалаагүй гэмтэл байна. /Хатуу мохоо зүйлд ир, үзүүр, ирмэггүй зүйлүүд орох ба гар, хөл, мод, чулуу орно. Энхмөрөнгийн биед учирсан гэмтэл гараар цохиход үүсэх боломжтой гэмтлүүд байна. …” /хх-ийн 55-56 х/ гэсэн тайлбар, гэмтлийн талаарх фото зургууд /хх-ийн 14-15 х/ дээрх ул мөр зэргээс үзэхэд галын шилээвэр төмрийг зэвсгийн чанартай хэрэглэсэн гэх байдлыг үгүйсгэж байгаа, улсын яллагчийн яллах талын гол нотлох баримт болгож байгаа гэрч Х.Хишигтуяагийн “... 3 настай хүүхэд ээждээ төмөр лүү заагаад бай бай ...” гэж хэлсэн гэх мэдүүлгийн эх сурвалжийг нягтлан шалгах боломжгүй. Учир нь хүүхэд 3 настай, хэлд ороогүй, ээж болох Х.Хишигтуяа нь хэрэг болсон гэх цаг хугацаанд хамт байгаагүй учраас дээрх эх сурвалж нь тодорхойгүй таамаглал бүхий мэдүүлэгт үндэслэж шүүгдэгчийг танхайрах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж буруутгах нь Эрүүгийн хуулиар тогтоосон шударга ёсны зарчимд нийцэхгүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар зүйлчилж хэргийг шийдвэрлэх нь хэргийн бодит байдалд нийцэж байна гэж шүүх үзсэн.

 

          Шүүгдэгч О.Эрхэмбаяр нь бага насны буюу 3 настай, юмны учир сайн ойлгохгүй, өөрийн биеэ хамгаалах чадваргүй хүүхдийг “дэгээ төмөр барьж сахилгагүйтлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь бусдыг илтэд үл хүндэтгэсэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчсөн гэх танхайн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив болон субьектив талын шинжүүд болох өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдэл гаргаж бага насны хүүхдэд хүч хэрэглэн хүүхдийн амар тайван аж төрөх ёс, нийгэмд тогтсон хүүхэд хүмүүжүүлэх ёс журмыг ноцтой зөрчсөн танхайн гэмт хэрэг гэж шүүх үзсэн болно.

 

          Шүүгдэгч О.Эрхэмбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Жи Ди” ХХК-ийн хашаанд байрлах гэртээ өөрийн төрсөн хүү 3 настай Э.Энхмөрөнг “галын шилээвэр төмөр барьж сахилгагүйтлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь “нүүр, цээж, хэвлий, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч О.Эрхэмбаярын: “… Бид хоёр 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Энхмөрөн гэдэг хүүтэй болсон. Хишигтуяа одоо 3 сар гарантай жирэмсэн. 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэртээ хүү Энхмөрөнтэй хамт байж байсан чинь манай найз Ганбаатар, эхнэр Доогийтой ирээд “DVD” тоглуулагчаа өгөөч гэж ирсэн. Би “DVD”  тоглуулагчаа өгөхөд Ганбаатар хүний юм уучихаад яаж зүгээр байх вэ гээд надад 1 шил архи авч өгөөд Ганбаатар бид хоёр хувааж уусан. Ганбаатар бид хоёр мөнгө нийлүүлж байгаад дахиад 1 шил архи авч уусан. Би нилээн согтуу хоол идчихээд Доогий, Ганбаатар хоёрыг нохойгоо хорьж байгаад гаргаж өгч байснаа санаж байгаа. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Унтаж байсан чинь манай эхнэр галаа түлсэнгүй, даварсан муу новш чамайг цагдаа дуудаж өгнө гээд байсан, удаагүй манай гэрт 2 цагдаа орж ирээд хувцасаа өмс явъя гээд намайг аваад эрүүлжүүлсэн. Би Энхмөрөнд гар хүрэх нь хүрдэг, хааяа хонго, бөгс дээр нь зоддог. 2016 оны 11 дүгээр сарын 18-ны орой зодсоноо санахгүй байна. Би архи уугаад согтсон байсан. Би Энхмөрөнг сахилгагүйтээд байхаар нь хааяа нэг хонго, бөгс дээр нь зоддог байсан. ... юу болсныг санахгүй байна, нэг сэрсэн чинь манай эхнэр том хүү хоёр ирсэн намайг загнаад байсан. Тэр үед Энхмөрөн ээждээ намайг бай бай гэсэн гээд ховлоод байсан. Би юунаас болж цохиж зодсоноо мэдэхгүй байна, би өмнө нь хүүхдээ ерөөсөө зодож байгаагүй.

…Энхмөрөн сахилгагүй маш их хөдөлгөөнтэй хүүхэд болохоор нь би буруу юм хийхэд нь боль гэж загнах үе байдаг. Хааяа бөгсөн дээр нь алгадаж байсан гэхдээ биед нь гэмтэл учиртал зодож цохиж байгаагүй. Би хоолойг нь уяагаар боогоогүй, тийм асуудал болж байгаагүй. Энхмөрөн их хөдөлгөөнтэй галын төмөр, хутга, заазуураар тоглоод орноос үсэрч буугаад өөрийгөө гэмтээчих гээд байдаг болохоор нь хааяа загнаж бөгсөн дээр нь алгаддаг. Энхмөрөн миний төрсөн хүүхэд би юу гэж хүүхдээ гэмтээнэ гэж бодох вэ. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80-81, 85-86, 123 х/,

 

 Гэрч Х.Хишигтуяагийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн: “… 20 цаг 30 минутад ярихад Эрхэмбаяр согтуу хүү Энхмөрөн утсаар ээжээ ундаа аваад ирээрэй гээд зүгээр ярьж байсан. 21 цаг 30 минутын үед залгахад Энхмөрөн “ээжээ аав намайг зодсон” гэхээр нь аав нь зодсон юм уу гэсэн чинь “тиймээ ээжээ” гээд ихэр татаад уйлаад байсан. Тэрнээс хойш утсаа авахгүй байсан. Том хүү Хүсэл-Эрдэнэ бид хоёр 22 цаг 10 минутын орчимд гэрт ирсэн чинь хүү Энхмөрөн, нөхөр Эрхэмбаяр хоёр баруун талын матрас дээр хэвтэж байсан. Энхмөрөн намайг хараад уйлсан, би тэвэрсэн чинь нуруу, гар, хөл, цээж, нүүр нь хөхөрсөн, хамраас нь цус гарсан байсан. Би айгаад орилоод Эрхэмбаярыг сэрээгээд чи хүүхэд яачихсан юм бэ гэсэн чинь би яасан юм яагаа ч үгүй, хамраас нь цус гардгаараа гарсан байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Би Энхмөрөн хүүгээсээ миний хүүг юугаар зодсон юм гэсэн чинь галын дэгээ /шилээвэр/ төмөр лүү заагаад “бай бай” гэсэн гээд байсан. ... Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Энхмөрөнгийн хамраас нь цус гарсан байдалтай, баруун гарын булчингийн гадна хэсэг нь улаан эрээн болсон, юмаар ороолгож цохисон юм шиг олон тооны хөндлөн хэлбэртэй хүрэн эрээн болсон, хэвлий цээж хэсгээр нь мөн хөндлөн хэлбэртэй цус хурж хүрэн эрээн өнгөтэй болсон байсан, нүүр бие нь хавдаагүй байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-36 х/,

 

            Гэрч О.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… би дагуулж ирсэн Доогий гэдэг хүүхнээр Эрхэмбаярын хүүхдэд будаатай шөл хийлгээд бөөнөөрөө хувааж идээд архи уугаад байж байсан чинь Эрхэмбаярын хүүхэд Энхмөрөн орон дээрээс үсрээд, галын шилээвэр төмөр бариад зурагт хагалчих гээд сахилгагүйтээд гүйгээд байсан. Эрхэмбаяр галын шилээвэр төмрийг нь аваад хоёр удаа мөр лүү нь алгадаад унт гээд матрас руу шидсэн. Энхмөрөн уйлаад байсан чинь Эрхэмбаяр утсаар тогло гээд утсаа өгөөд Энхмөрөн утсаар тоглож байгаад унтчих шиг болсон. Доогий бид хоёр 20 цаг өнгөрч байхад гэрээс нь явсан. …Эрхэмбаярын хүүхэд угаасаа сахилгагүй хүүхэд байсан. Галын шилээвэр төмрөөр зурагтаа цохиод байсан. Эрхэмбаяр галын шилээвэр төмрийг булааж аваад ар нуруу, мөр хэсэг рүү нь гараараа цохиод унт гэсэн. Би чи хүүхэд ямар чанга цохидог юм гэж хэлсэн. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 х/,

 

            Гэрч Х.Хишигтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ажил дээрээ байж байсан чинь манай нөхөр Эрхэмбаяр над руу утсаар найз Ганбаа ирсэн бид хоёр ганц шил архи ууж байна, орой хэдэн цагт тарах юм бэ, тарах болж байна уу гээд байн байн утсаар залгаад байсан. Манай ажил дээр том хүү Хүсэл-Эрдэнэ ирээд бид хоёр гэрлүүгээ явцгаасан. 21 цаг 30 минутын орчим Хархорин зах дээр явж байсан чинь Эрхэмбаяр нилээн согтуу залгаад ирэх болж байна уу гэхээр нь би түгжрээтэй байна гэж хэлсэн тухайн үед цаана нь Энхмөрөн уйлж байгаа сонсогдсон. Хүсэл-Эрдэнэ бид хоёр 22 цаг өнгөрч байхад гэртээ орж ирэхэд Энхмөрөн Эрхэмбаяр хоёр гэрийн баруун талын орон дээр унтаж байсан. Энхмөрөнгийн хамраас цус гарсан байсан. Хамраас нь үе үе цус гардаг болохоор нь цус гарсан байна гэж бодоод тэвэрсэн чинь бие нь хөхөрсөн байсан. Би аав нь яасан зодсон юм уу гэсэн чинь Энхмөрөн аав бай бай гэсэн гэж хэлсэн. Би Эрхэмбаяраас яагаад хүүхэд зодсон юм бэ гэж асуусан чинь юу яриад байгаа юм хамраас нь цус гарсан л байна шүү дээ гэж хэлсэн. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Энхмөрөнгийн хөл, гар, цээж нь хөхөрч гэмтсэн байсан. …Аав бай бай гэж хэлээд байсан. Энхмөрөн сайн юм ярьж чаддаггүй. Би тухайн үед Энхмөрөнгийн бие дээрх гэмтэл нь төмрөөр цохисон юм шиг байхаар нь тэгж бодсон. Энхмөрөнгөөс төмрөөр цохисон юм уу гэсэн чинь Энхмөрөн бай бай гээд байсан. Эрхэмбаяр, Энхмөрөн хоёр өдөржингөө гэртээ хамт байдаг, өмнө нь цохиж зодож байсан удаагүй. Эрхэмбаяр хааяа л архи уудаг, нэг архи уухаараа согтотлоо уудаг. Согтсон үедээих хэрүүлч болоод шүдээ хавираад байдаг. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 х/,

 

            Гэрч Д.Баттөмөр-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн саатуулах байранд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байхад Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянголын гудамжинд байрлах крантай хашаанд манай нөхөр хүүхдээ зодсон байна гэсэн дуудлага аваад дуудлаганд 22 цаг өнгөрч байхад очиход Оюуны Эрхэмбаяр нь согтууруулах ундаа хэрэглэсэн хүүхэд нь гэх Энхмөрөнгийн бие нь хөхөрч улайсан байхаар нь Эрхэмбаярыг саатуулаад эхнэр Хишигтуяаг өргөдлөө гаргаж өг гэж хэлээд жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр уг айлаас дуудлага ирээд би очиж шалггахад Эрхэмбаяр нь согтуу унтаж байсан ба хэрүүл маргаан болоогүй эхнэр нь дуудлагаа буцаая гээд буцааж байсан. Тэр үед Эрхэмбаярын хүү Энхмөрөнгийн хүзүү нь улайсан байсан. Хишигтуяа нь өөрөө ийм болгосон байх гээд буцааж байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44 х/

 

Шинжээчийн 15861 тоот дүгнэлт

1.Э.Энхмөрөнгийн биед нүүр, цээж, хэвлий, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа /хх-ийн 53 х/,

 

Шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Энхмөрөнгийн биед нүүр, цээж, хэвлий, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  Галын шилээвэр төмрөөр цохих үед дээрх төрлийн хэлбэр хэмжээг хадгалсан гэмтэл үүсэх ба хавтаст хэрэгт авагдсан Энхмөрөнгийн зураг дээрх гэмтлийг харахад галын шилээвэр төмрөөр үүсгэгдсэн гэх боломж муутай байна. /төмрийн хэлбэр хэмжээг хадгалаагүй гэмтэл байна./ Хатуу мохоо зүйлд ир, үзүүр, ирмэггүй зүйлүүд орох ба гар, хөл, мод, чулуу орно. Энхмөрөнгийн биед учирсан гэмтэл гараар цохиход үүсэх боломжтой гэмтлүүд байна. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56 х/ зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

            Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

            О.Эрхэмбаяр нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар 2006 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан байх бөгөөд дээрх гэмт хэрэгт ялтайд тооцох хугацаа дууссан байна.

 

            О.Эрхэмбаяр нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн хор аюулын шинжээр их биш, хохирогчид учруулсан гэм хор арилсан, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш хугацаанд хохирогч болох хүү Э.Энхмөрөнг асран хамгаалж хамт амьдарч байгаа, түүний хувийн байдлын талаар Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний тайлан /хх-ийн 95-98 х/-д гэр бүлийн хүчирхийлэлгүй гэж дүгнэсэн, эхнэр нь жирэмсэн, шүүгдэгч О.Эрхэмбаяр байгууллагын хашааны сахиул хийж өрхийн гол орлогыг бүрдүүлдэг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан хорих ялыг оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэн.

   

            Уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нийт 32 хоног цагдан хоригдсон болохыг тогтоолд дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн А4 хэмжээтэй цус мэт зүйлээр бохирлогдсон захидал 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, 56 см урттай галын шилээвэр төмөр 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тус тус шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1 дэх хэсгийн 248.1.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.О.Эрхэмбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас О.Эрхэмбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

            3.Боржигон овогт Оюуны Эрхэмбаярыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар О.Эрхэмбаярыг 03 /гурван/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар 52.5-д зааснаар шүүгдэгч О.Эрхэмбаярт оногдуулсан 03 /гурван/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.  

 

6.О.Эрхэмбаярт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, нийт 32 /гучин хоёр/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан О.Эрхэмбаярт оногдуулсан 03 /гурван/ жил 01 /нэг/ сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 02 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавьж ажиллахыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсгүүдэд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан А4 хэмжээтэй цус мэт зүйлээр бохирлогдсон захидал 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, 56 см урттай галын шилээвэр төмөр 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

           

9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан О.Эрхэмбаярт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ДАШДОНДОВ

 

 

                           

                                    ШҮҮГЧИД                           Г.АЛТАНЦЭЦЭГ

 

 

 

                                                                                 Г.ГАНБААТАР  

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1 дэх хэсгийн 248.1.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.О.Эрхэмбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас О.Эрхэмбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

            3.Боржигон овогт Оюуны Эрхэмбаярыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар О.Эрхэмбаярыг 03 /гурван/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар 52.5-д зааснаар шүүгдэгч О.Эрхэмбаярт оногдуулсан 03 /гурван/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.  

 

6.О.Эрхэмбаярт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, нийт 32 /гучин хоёр/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан О.Эрхэмбаярт оногдуулсан 03 /гурван/ жил 01 /нэг/ сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 02 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавьж ажиллахыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсгүүдэд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан А4 хэмжээтэй цус мэт зүйлээр бохирлогдсон захидал 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, 56 см урттай галын шилээвэр төмөр 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

           

9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан О.Эрхэмбаярт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ДАШДОНДОВ

 

 

                           

                                    ШҮҮГЧИД                           Г.АЛТАНЦЭЦЭГ

 

 

 

                                                                                 Г.ГАНБААТАР