Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/132

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

          Улсын яллагч Б.Саруул-Ирээдүй

          Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 212200000019******* тоот  хэргийг 2021 оны  12 дугаар сарын 17-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл *******, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Адаацаг сумын ******* дугаар баг, Зостын  бууц гэх газар нутаглах, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт   /РД:ЗА90**************10/

 

            Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Адаацаг сумын 1 дүгээр баг Бичлийн 33 тоотод 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэн  гар утаснаас болж маргалдан толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

          Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна гэв.

    -  ******* мөрдөн байцаалтын шатанд  яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “... гар утсыг дээрэмдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин биед хөнгөн гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Адаацаг сумын төвд Т, Ууганбаяр хоёртой таарсан юм. Тэр хоёр өмнө уусан бололтой халамцуу явж байсан. Тэгээд би дэлгүүрээс 0.7******* литрийн архи аваад бид гурав Ууганбаярын гэрт очиж тэр архийг хувааж уусан. Архи ууж байхдаа би Тгийн утсыг гуйж аваад хүнтэй утсаар ярьсан юм. Тэгээд эргүүлээд Тд өгсөн чинь утсаа газар тавьчихсан, их согтуу, хаана юу байгааг мэдэхгүй юм шиг байхаар нь аягүй бол утсаа хаячхаж магадгүй гэж бодсон. Тэгээд би Тгоор тоглоё гээд л утсыг нь авчихсан юм. Уг нь маргааш нь эргүүлж өгнө гэж бодож байсан боловч гэр рүүгээ явж байхдаа замдаа хаячихсан байна лээ. Би тэр утсыг нь оймсондоо хийчихсэн байсан...Би 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө Адаацаг сумын төвд гэртээ байхад Ууганбаяр, Т хоёр гэрт ирээд тэр хоёртой хамт дэлгүүрээс нэг шил архи аваад Ууганбаярын гэрт нь очиж уусан. Тэр үед Ууганбаярын эхнэр усанд яваад өгсөн, Ууганбаяр болохоор утсаар яриад гараад явчихсан. Тэгсэн Т “утас өг” гээд байхаар нь “найз нь өчигдөр авч явж байгаад хаячихсан байна лээ” гэсэн. Тэгсэн чинь утас гээд өөдөөс агсраад авиргүйтээд байхаар нь хамар хэсэг рүү нь цохисон. Тэгсэн хамраас цус гарахаар нь би гараад яваад өгсөн. Би тэр үед Тгийн хамар руу нэг удаа гараараа цохичхоод гараад яваад өгсөн. Өөр юм болоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 6*******-6*******/

- Хохирогч гийн “2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Адаацаг сумын 1-р баг Бичлийн 33 тоотод айлд унтаж байсан юм. Тэгээд сэрэхэд урьд өдөр нь хамт архи уусан байхаар нь “миний гар утас хаана байна, чи надаас миний гар утсыг хүнтэй утсаар яриад өгье гэж хэлээд авсан биз дээ” гэж хэлсэн юм. Тэгтэл “би чиний гар утсыг хаячихсан” гэж хэлсэн. Би аас гар утсаа нэхсэн юм. Тэгтэл намайг цохиод авах шиг болсон. Гэтэл миний хамраас цус гарч байсан. Гэрийн эзэн гаднаас орж ирээд манай эхнэр рүү залгасан юм шиг байгаа юм. Тэгээд байж байтал манай эхнэр ирсэн, араас нь удалгүй цагдаа ирсэн. Би тухайн үед Адаацаг сумын эрүүл мэндийн төв дээр очиж үзүүлээд цагдаад гомдол гаргасан юм. Адаацаг сумын *******-р багт оршин суух хаягтай Ихбаяр овогтой гэх хүн миний нүүрэн тус газарт цохисон юм. Би хэдэн удаа цохисныг сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд миний хамраас цус гарч байсан. гараараа цохисон байх, би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай согтуу байсан. Тэр гэр дотор бид хоёр л байсан, харин гэрийн гадна Ууганбаяр, нар байсан. аас гар утсаа нэхсэн болохоор л намайг зодсон гэж би үзэж байна. Бид хоёрт өөр маргалдах шалтгаан байхгүй. миний гар утсыг хаясан байна гэж надад хэлсэн. Хамар хавдаж, баруун нүд хөхөрсөн байдалтай мөн толгой жоохон зовуурьтай байсан. Би аас утсаа авмаар байна. Гар утасныхаа маркыг нь тодорхой сайн хэлж мэдэхгүй байна. 2020 онд манай ээж надад 260.000 төгрөгөөр авч өгч байсан юм. Би өөрийн барьж байсан гар утсаа 2*******0.000 төгрөгөөр үнэлж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй, миний ярьсан зүйл бүгд үнэн” гэх мэдүүлэг  /хх-ийн 12-13/

- Хохирогч  2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дахин өгсөн “Тухайн  үед ******* надаас утсаар ярина гээд миний утсыг авсан юм. Би тэр үедээ архи ууж байсан болохоор согтоод, харин миний утсыг намайг хаячихна гээд авсан гэж надад хэлсэн. Маргааш нь харин миний гар утсыг хаячихсан байна гэхээр нь би итгэхгүй маргалдсан юм. Би Улаанбаатарт байгаа ээжээсээ асуухад Samsung note******* маркийн цагаан өнгөтэй гар  утас байсан. Миний гар утсыг ******* надад өгөөгүй оронд нь ижил маркийн утас өгсөн. Одоо надад гар утсаа алдсан тал дээр асуудал байхгүй. Тухайн үед зүгээр утсаар ярья гэж хэлээд авсан, харин дараа нь би согтсон байсан. Маргааш нь уулзахад “би гар утсыг чинь авсан,  харин харих замдаа хаясан” гэж надад хэлсэн. Би гар утасныхаа хохирлыг авсан, одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг  /хх-ийн 16/

- Гэрч  “2021 оны 11-р сарын 08-ны өдөр гэх хүн Адаацаг сумын 1-р баг Бичлийн 33 тоотод ирсэн юм. гэрт Т, нар байсан.  Харин худаг руу усанд явсан байсан, би гэрийн гадаа гараад утсаар яриад гэрээс нэлээд зайтай хашааны гадаа зогсож байсан юм. Гэтэл худгаас усаа авч ирээд гэртээ ороод, эргээд гарч ирээд намайг дуудаад, манай гэрт Т зодуулсан байна гэсэн. Тэгээд би хамтаар гэрт ортол Тгийн хамраас нь цус гарсан байдалтай зогсож байсан. Тэр үед би гэрээс гараад хашааны гадна орчимд ыг дуудаад “чи яагаад Тг зодож байгаа юм бэ” гэж асуутал “бид 2 жоохон муудалцсан юм” гэж хэлсэн.  Харин тэр үед Тгийн эхнэр Сугирдорж руу залгаад эхнэрийг нь дуудсан юм шиг байсан. Тэгээд удалгүй цагдаа гэрт нь ирсэн. Т, нар хамт байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй. Т, нар 1 шил архи уугаад гэрт үлдсэн юм. Намайг гэрт орох үед Т зодуулсан байдалтай хамраас нь цус гарсан байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй миний ярьсан зүйл бүгд үнэн” гэх мэдүүлэг / хх-ийн 18/

- Гэрч 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дахин өгсөн “Би 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Адаацаг сумын  төвд Ттой хамт явж байгаад 1*******-16 цагийн үед тай уулзаад дэлгүүрээс 1 шил 0,7******* литрийн архи аваад бид 3 Адаацаг  сумын  1 дүгээр баг  Бичлийн 33 тоотод байх манай гэрт очсон. Тэндээ бид 3 авсан архиа уусан. Архи ууж байхад   Тгийн утсыг гуйж аваад ярьж байгаа харагдсан. Эргүүлж өгсөн үгүйг нь мэдэхгүй байна. Маргааш нь Т утас байхгүй байна гээд ярьж байсан. Тэнд *******, Б.Т бид 3 байсан.  Өөр хүн  байгаагүй. Бид 3 нэг шил 0,7******* литрийн архийг хувааж уусан. Харин  тай уулзахаас өмнө Т бид 2  0,******* литрийн шил архи хувааж уусан байсан” гэх мэдүүлэг  /хх-ийн 30/

- Гэрч  “2021 оны 11-р сарын 08-ны өдөр намайг Адаацаг сумын сургууль дээр ажил дээрээ байхад миний утас руу залгаад “ Т ахыг зодсон байна” гэж надад хэлсэн. Тэгээд би ажил дээрээсээ гэрт ирсэн. Тэгтэл манай нөхөр Т 2 гар нь цус болсон, өмсөж байсан хувцас нь цус болсон байдалтай зуухны ард сууж байсан. Би Тгоос юу болсон талаар асуухад “ намайг зодсон юм” гэж хэлсэн. Би очих үедээ сумын цагдаад дуудлага өгсөн байсан. Тэгээд юунаас болж зодох болсон талаар асуутал Т “би аас утсаа нэхсэн юм, тэгтэл намайг зодчихлоо” гэсэн. Би тэр үед аас юу болсон талаар дахин асуухад “наадах чинь намайг зүгээр байхад түлхэж аваад байсан юм, тэгэхээр нь би цохичихсон юм” гэж надад хэлсэн. Сумын цагдаа ирээд тэд нарыг аваад явсан. Тухайн үед ,Т нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Урьд өдөр нь ,Т нар хамт архи уусан юм гэсэн. Тэр үедээ Тгийн гар утсыг авсан гэсэн. Тэгээд Тг утсаа нэхсэн чинь “утсыг чинь хаясан байна лээ” гээд түүнээсээ болж маргалдсан юм гэсэн. Самсунгийн гар утас барьдаг байсан юм. Би нэрийг нь болон загварыг сайн мэдэхгүй. Манай хадам ээж Тд авч өгсөн гэж байсан. Би хэн төгрөгөөр авч өгсөн эсэхийг нь тодорхой сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг  /хх-20/

- Гэрч   2021 оны 12 дугаар сарын  08-ны өдөр дахин өгсөн “2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Т 21 цагийн үед гэрт орж ирсэн байх, нэлээн согтуу байсан.  Тгийн утас нь байхгүй болохоор нь яасан талаар асуухад “ утсаар ярина гээд аваад үлдсэн” гэж хэлсэн. Тэр өдөр , Ууганбаяр хоёртой хамт архи уусан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 32/

- Гэрч Ч. “2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэртээ байхад , Т нар манай гэрт ирэхдээ 1 шил архитай ирсэн  юм. Би тэр үед нь “та нар яв” гэсэн чинь “ганц юм уугаад гарлаа” гээд байсан юм.  Би 1******* цагийн орчимд , Т нарыг манай гэрт архиа уугаад сууж байхаар  нь гараад худаг руу усанд яваад гэртээ иртэл манай гэрт байсан , Т нар зодолдсон  байдалтай, Тгийн нүүр хэсэг нь цус гарсан байдалтай байсан.  Би гадаа гараад Ууганбаярыг дуудаад “манай гэрт энэ  2 чинь зодолдсон байна” гээд Ууганбаярын хамтаар дахин гэртээ орсон. Тэр үед би Тгийн эхнэр рүү нь гар утсаар залгаад “Т зодуулсан байна” гэж хэлсэн. Удалгүй Тгийн эхнэр нь ирээд цагдаад дуудлага  өгсөн юм.  Манай гэрт ,  Т нар орж ирэхдээ өмнө нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Тэгээд дээрээс нь нэг шил архи гаргаж ирсэн” гэх мэдүүлэг  /хх-ийн 27/

- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын  11-ний өдрийн  27******* тоот “ биед тархи доргилт, зовхинд цус хуралт,  хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн  үйлчлэлээр үүссэн  байх боломжтой байна. Тархи доргилт, зовхины цус хуралт нь тус тусдаа болон бүрдэл байдлаар  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Хамрын нурууны зөөлөн эдийн няцрал нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тухайн гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн *******1-*******2/

          -Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/

          -Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн **************-*******6/

          -Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Б.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын 1 дүгээр баг Бичлийн 33 тоотод  бусдад зодуулсан үйл явдал болсон, уг үйл явдлын улмаас хохирогч эрүүл мэндэд тархи доргилт, зовхинд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал  гэмтэл учирсан,  уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байгаа болох нь тогтоогдож байна.

 

          Хохирогч эрүүл мэндэд учирсан “тархи доргилт, зовхинд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал”  бүхий хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зодох байдлаар учруулсан болох нь хохирогч, гэрч  нарын мэдүүлгээр нотлогдож байна.

 

          Шүүгдэгч *******ы хохирогч Б.Тг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн  хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шийдвэрлэлээ.

 

           Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

          Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, өөрийн холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид **************0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу **************0.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай санал ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцож прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

          Иймд прокурорын саналыг харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар **************0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу **************0.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.33, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, *******, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1.Шүүгдэгч ******* овогтой  ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогтой  д **************0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу **************0.000 төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн *******.3 дугаар зүйлийн *******-т зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          *******. Эрүүгийн хуулийн *******.3 дугаар зүйлийн *******-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 1******* нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

          *******.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          7.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.МӨНХБАТ