Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/129

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

Улсын  яллагч Х.Мөнхбаатар

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ид холбогдох эрүүгийн ******* тоот  хэргийг 2021 оны 12 сарын 01-ний өдөр хүлээн авч хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дундговь аймгийн сумын ******* баг Бөхтийн ******* тоотод эхнэр, хүүхдийн хамт  оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн /РД:ЗГ94**************17/

 

Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар / согтуурсан үедээ буюу 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр сумын багийн нутаг дэвсгэрт иргэн маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч ******* ...шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна...” гэв.

2. Шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн “Би 2021 оны 10 дугаар сарын 03-ны орой сумын төв дээр гэх айлд , нарын хамт 0,75 литрийн Хараа нэртэй архи уугаад сууж байтал нь надад хандаж “чи гадных, чи дээрэлхдэг, хоёулаа гараад үзчихье, гараад ир” гэх зэрэг үгээр өдөөд байсан юм. Тухайн үед нь гарч ороод байсан юм. Тэнд байсан хүмүүс ыг “чи зүгээр бай” гэж хэлж байсан. Би гэрээс гартал нь гэрийн урд байх мотоциклын хажууд зогсож байхаар нь “чи яах гээд байгаа юм” гэж хэлээд заамдаад автал нь намайг 2 удаа мөргөж, 2 удаа гараараа миний баруун нүд хэсэгт цохисон юм. Тухайн үед би газарт унахад нь миний дээр гараад суусан байсан юм. Би ын доороос 2 удаа нүүр хэсэгт нь цохисон. Тэгээд байж байтал гэрээс гарч ирээд бид хоёрыг салгасан юм. Би ыг 2 удаа нүүр хэсэгт нь баруун гараараа цохисон. Зодоон болсны дараа ын зүүн нүд хөхөрч хавдсан байсан. Мөн зүүн нүднийх доод хэсэгт халцарсан байсан. Тухайн үед бид хоёрын хажууд               , нар байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй, д сууж байхад намайг өдөөд байсан. Тэгэхээр нь би зүгээр заамдтал өөрөө эхлээд намайг зодсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/

3. Хохирогч М.ын “2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн орчимд д , , нарын хамтаар 0.75 литрийн хараа нэртэй архи хувааж уусан. Архи уугаад сууж байхдаа ид хандаж “...манай хүргэн хонь хяргаанд яагаад авч яваагүй юм бэ...” гэж маргалдсан. Тэгтэл надад хандаж “чи ийг барахгүй” гэж хэлээд гэрээс гараад явсан. Хэсэг хугацааны дараа , нар буцаад хүрээд ирсэн. Тэгээд тэр 2-ыг гэрт орж ирэхээр нь би зөрөөд гэрээс гарсан. Тэгтэл араас гараад ирсэн, би мотоциклоо асаагаад явах гэтэл явуулахгүй байсан. надад хандаж ...чи той уулзчих... гэж хэлсэн. Тэгтэл гэрээс гарч ирээд намайг заамдаад авахаар нь гарыг нь тавиулах гэтэл заамдсан гараа тавихгүй байсан. Тэгэхээр нь би ийг нүүрэн тус газар нь 2 удаа мөргөж, 1 удаа цохисон. Тэгтэл намайг хавираад унагасан. Тэгтэл намайг хэд хэдэн удаа нүүрэн тус газар цохисон. Тэгээд л би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Хааяа бойн дээр хамт ажилладаг юм. архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Намайг д очиход , нар архи хувааж уугаад сууж байсан. Тэгээд орж очоод сууж байтал намайг дэлгүүр яваад 1 шил архи, 1 том пиво аваад ирээч гээд виза карт өгөхөөр нь би архи пиво 2 авч ирсэн. Архи пиво хоёроо уугаад дуусаж байтал дахиад 1 шил архи 1 том пиво аваад ирээч гэхээр нь би дэлгүүр орж архи пиво 2 авч ирсэн. Тэр архи пиво хоёрыг бүгдээрээ хувааж уусан. Би тухайн өдөр ид зодуулсны улмаас миний зүүн нүдэнд цус хурсан. Мөн хамрын зургаа авхуулсан. Хамар мурийсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Би гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авмаар байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-рт/

4. Гэрч У.ын “2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр би          гэрт нарын хамт 0.75 литрийн хараа нэртэй архи уугаад сууж байтал гэх залуу ороод ирсэн. Тэгэхэд              мал хийгээд мах эвдээд сууж байсан юм. Тэгээд ууж байсан архиа дуусгаад би ыг 0.75 литрийн 1 шил архи, 2.5 литрийн 1 том пиво аваад ирээч гээд картаа өгөөд явуулсан. дэлгүүр ороод архи, пиво 2 авч ирж хувааж уулцсан юм. Тэр авчирсан архи пиво 2-ыг дуусгаад дахиад 0.75 литрийн хараа, 2.5 литрийн том пиво авчруулж уусан юм. Тэгээд сууж байтал гэх залуу ийг ...чи хүний нутагт явж байгаа байж аятайхан яваарай... гээд өдөөд байсан. , гэх залууд хандаж “чи манай хүргэнийг дээрэлхлээ” гээд өдөөд байсан. Тэгээд , нар гэрээс гараад явсан. Би хэсэг хугацааны дараа араас нь гараад очтол нэг нэгнийхээ цамцнаас заамдалцсан байдалтай зогсож байсан. Тэгтэл ийг нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж 2 удаа мөргөсөн. Тэгэхээр салгаад зогсож байтал дахиад барилцаад аваад , ийг газар унагаачихсан. Тэгэхээр нь би боль гээд ыг арагш нь таттал газар унасан. Тэгтэл босож ирээд ыг 1-2 удаа нүүрэн тус газар нь гараараа цохисон. Тэгээд би ийг дагуулаад гэр лүү орсон. гэрийн гадаа үлдсэн, удалгүй цагдаа ирсэн. Хэрэг гардаг өдөр эхнэр, , бид хэд архи уугаад сууж байтал гэх залуу гаднаас орж ирсэн. Өөр хүн байгаагүй. гэрт архи уугаад сууж байхад гэх залуу гэх залууг өдөөд байсан. Тухайн өдөр би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. , нар ч нэлээн согтсон байсан. гайгүй л байх шиг байсан. ийн биед ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх үүсээгүй байсан. Харин ын баруун нүд нь хөхөрч хавдсан харагдаж байсан. Өөр ямар гэмтэл учирсныг нь сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-рт/

5. Гэрч Г. “2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр , , манай эхнэр нар байсан. Би гэрт мал хийгээд мах эвдээд сууж байсан. , бид гурав 0.75 литрийн Хараа нэртэй архи уугаад байж байтал манай сумын гэх залуу гэрт орж ирсэн. Тэгээд архи ууж байгаад би нэлээн согтсон байсан. Тэгтэл гэх залууд хандаж “чи хүний нутагт аятайхан яваарай” гээд өдөөд байх шиг байсан би нэлээн согтсон байна лээ. Ямар харилцаатайг нь сайн мэдэхгүй байна. Бойн дээр хааяа цуг ажилладаг юм. Гэрт архи уугаад сууж байхад гэх залуу гэх залууг өдөөд байх шиг байсан. Яг юунаас болж зодолдсоныг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 12-1*******т/

6. Дундговь аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын *******-ны өдрийн 22тай “М.ын биед баруун ухархайн дээд ханын хугарал, баруун хацарт зулгаралт, баруун нүдний алимны салст, баруун зовхи, уруулын дотор салстад цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. М ын биед үүссэн баруун ухархайн дээд ханын хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэг, бусад баруун хацрын зулгаралт, баруун нүдний алимны салст, баруун зовхи, уруулын дотор салстад цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна” гэх дүгнэлт /хх-ийн 19-20/

 

7. Дундговь аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын *******-ны өдрийн 224 дугаартай “*******ийн биед уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх-ийн 27-*******/

 

8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

           Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

  Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар 2021 оны 10 дугаар  сарын 03-ны өдөр хохирогч М. нь Дундговь аймгийн сумын төвд  бусдад зодуулсан үйл явдал болсон, дээрхи үйл явдлын улмаас хохирогч М.ын эрүүл мэндэд “баруун ухархайн дээд ханын хугарал, баруун хацарт зулгаралт, баруун нүдний алимны салст, баруун зовхи, уруулын дотор салстад цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал”  гэмтэл учирсан, уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь нотлогдож байна.

Хохирогч М.ад учирсан “баруун ухархайн дээд ханын хугарал, баруун хацарт зулгаралт, баруун нүдний алимны салст, баруун зовхи, уруулын дотор салстад цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүгдэгч ******* зодож байдлаар учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ийн хохирогч М.ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн  хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүгдэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт  хэрэг гарахад хохирогч М.ын бусдыг өдөөн хатгасан, бусдын бие махбодод эхэлж халдсан зүй бус үйлдэл нөлөөлсөн ба энэ нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал хамаарч байна.  

Иймд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан шүүгдэгч *******ид Эрүүгийн  хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч М. нь 1.500.000 төгрөгийг нэхэмжилсэн /хх-ийн 55/ боловч энэ талаархи баримтаа ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцээгүй хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3,  4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ******* овгийн  ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогтой  ид 450 /дөрвөн зуун тавин/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/  төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.ын нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцээгүй хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Дундговь аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Г.МӨНХБАТ