| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 169/2023/0070/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/80 |
| Огноо | 2023-06-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.О |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч Ч.Отгонбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа гагнуур хийдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт аймгийн сумын 6 дугаар баг *******-2 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, овогтой , Регистрийн дугаар: ДЮ95*********************
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр аймгийн сумын 5-р баг Аривжихын 2-8 тоот хашаанд байдаг монгол гэрээс иргэн “Redmi note-8” маркийн гар утсыг хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “Шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол төлбөрөө авсан, ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байна.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч овогтой нь 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр аймгийн сумын 5 дугаар баг Аривжихын 2-8 тоот хашаанд байрлах иргэн монгол гэрт түүний зөвшөөрлөөр нэвтэрч улмаар хамт архидан согтуурч, хохирогч унтсаны дараа түүний өмчлөлийн “Редми Нөүт-8” /Redmi note-8/ маркийн гар утсыг хулгайлж, 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:
Эд зүйлээ алдсан талаараа мэдүүлсэн хохирогч “2023 оны 01 дүгээр сарын -ны өдөр манай байгууллага болох “” ХХК-н мөсний баяр сумаас зүүн тийш 8 орчим км газарт зохион байгуулагдсан юм. Уралдаан тэмцээнүүдэд манай баг тэргүүн байх эзэлсэн. Тэгээд орой 18-19 цагийн үед багийн 7 хүний хамт Нандин караокед ороод 2 цаг орчимд дуулж тэр хугацаандаа 2 шил 1 литрийн “Eden” архийг усаар даруулж уусан. Тэр үед гар утсаа эсгий түрийтэй гутлын түрийндээ хийсэн байсан. Хэсэг хугацааны дараа хүмүүс цувж явсаар байгаад 4-үүлээ үлдсэн. Баруун лагер ордог хүн нь такси бариад явсан. Би хамтаар такси бариад “Ялгуун” дэлгүүрээс 0.75 л “Хараа” архи 1 шилийг түмний колагийн хамт аваад манай гэр рүү явсан. Тэгээд гэрт оччихоод жаахан ууж байгаад би өглөө нь ажилтай байсан болохоор ороо засаад орондоо орсон, манай найзыг эхнэр нь ирж авсан. Тэгээд 29-ний өглөө 10 цагийн үед гэдэг ахыгаа ирээд гал түлээд өгөөч гэж дуудсан 20 минутын дараа ах орж ирсэн. Гал түлж өгөх хооронд үлдсэн архиа хувааж уусан. Бид 2 тэгээд 2 давхар улаан тоосгон дэлгүүрээс 0.75 л “Хараа” авсан тэгэхэд цаг 12-13 цаг болж байсан. Гэр рүүгээ орох гээд явж байхад гэрийн ойролцоо гэж дуудаад байдаг ах нэг хүнтэй явж байсан. ахыг таньдаг гэж хэлэхээр нь би ороод ир гэж дуудсан. Тэгээд бид 4 манай гэр рүү ороод 1 шил архиа задлаад жижиг аягаар 2 уугаад би ажилтай гадаа такси хүлээж байгаа гээд гараад явсан. Тэгээд бид 3 шил архиа хувааж ууж дуусгачихаад би бие засаад ороод ирсэн чинь гараад явчихсан байсан. Тэгээд би даргатайгаа утсаар ярьчихаад унтсан юм. Тэгээд би 17 цагийн үед сэрэхэд утас байхгүй байсан. Тэгсэн чинь гаднаас ороод ирэхээр нь “Миний утас хаана байна” гэж асуухад “Би мэдэхгүй байна аа, миний картыг аваад явчихсан байна” гэж ярьсан. Хамгийн сүүлд орны толгой тэр хавьд гудасныхаа завсар хийгээд унтсан. Би гэдэг хүнийг сайн танихгүй манай гэрийн хажуугаар байнга явдаг. Нөгөө залууг нь огт харж байгаагүй хуузтай ул тавиад хусуулсан 30 гаран насны, түрийтэй гуталтай, жинсэн өмдтэй хүн байсан. Миний гар утас мөнгөлөг саарал “Redmi note-8” маркийн ногоон өнгийн case-тэй шилэн наалт жаахан цуурсан өөр ямар нэгэн содон тэмдэг байхгүй. Жаргалант төвөөс 520.000 төгрөгөөр авч байсан. Хурдан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 8-9-р хуудас/
Гэрч О.ын “2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 89400069 дугаарын утсаар 09 цагийн үед залгаад “Ирээд гал түлээд өгөөч ахаа” гэсэн. Би 10 гаран минутын дараа гэр рүү нь яваад орсон халамцуу байсан ба тэгээд галыг нь түлж өгсөн чинь 0.75 литрийн “Хараа” тал шилийг өгсөн. ... гараад ахиад 0.75 литрийн шилтэй архи авч ирсэн ба тэр архинаас нь би 2 татаад гараад такси бариад гэр рүүгээ явсан. Намайг гэрээс нь гарахад гар утсаараа ярьж байсан... Шаравтар царайтай 170 см орчим өндөртэй нимгэн халимаг үстэй залуу харагдсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 11-12-р хуудас/
Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар “Би 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн өглөө 08 цагийн үед аймгийн сумын 6-р багт байх зүүн цагаан дэлгүүрийн үүдэнд онгойхыг нь хүлээгээд зогсож байсан юм. Тэгээд нэг дэлгүүр нь онгойхоор нь ороод 0.33 л “Хараа” архи аваад гартал хальт танидаг гэх залуу зогсож байхаар нь “Ганц юм уух уу” гэсэн чинь тэгье гээд тэгээд бид хоёр засмал зам дагаад хойшоо алхаж байтал гийн таньдаг Цоожоо гэх залуу бас нэг хүнтэй нилээн халамцуу таараад бид хэд Цоожоогийнх руу орсон юм. Тэгээд тэндээ 0.75 л хараа архи хувааж уучихаад би авсан 0.33 л “Хараа” архиа гаргаж ирээд бид хэд хувааж уугаад сууж байтал согтоод тасраад унахаар нь өргөөд орон дээр нь хэвтүүлсэн юм. Тэгээд бид 2 гэрээс нь гарах гэтэл унины завсраас нэг юм аваад “Халаасандаа хийчих” гэхээр нь би халаасандаа хийгээд гэрээс нь гараад хаалгыг нь хаагаад явсан. Тэр утсаа аваад гийнд очсон чинь симийг нь аваад өөрийнхөө симийг хийсэн. Тэгэхээр нь би гийн симийг нь аваад өөрт нь өгчихөөд гийхээс авсан утсаа аваад цагаан дэлгүүр явж байх замдаа гэдэг хүнтэй таараад зүүн цагаан дэлгүүр дээр очсон. Тэгсэн такси дуудаад такси нь удахгүй ирсэн би д утсаа өгсөн чинь тэр таксины хүнд “Зарчихаад ир” гээд утсаа өгөөд явуулсан. Тэгсэн таксины хүн цаг орчмын дараа эргэж ирээд нөгөө утсыг чинь 120.000 төгрөгөөр зарчихлаа гэж хэлсэн. Тэгээд таксины хүнд 20.000 төгрөг өгөөд би өөрөө 100.000 төгрөгийг нь авсан. Би тэр 100.000 төгрөгөөрөө ууж идээд л дууссан. Өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Би “Redmi note 8” шинэ утас авч өгөөд хохирлыг нь барагдуулсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 30-31-р хуудас/ өгсөн боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “... Би гар утсыг өөрөө авсан юм. Мөрдөн байцаалтын шатанд утсыг авсан гэж худал мэдүүлсэн, уг гар утсыг аваад би өөрөө бүх мөнгийг нь үрсэн, хохирлоо төлсөн” гэж мэдүүлж байна.
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн дээрх мэдүүлэг нь бусад нотлох баримтаар давхар нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр өмчлөгч болон эзэмшигчид мэдэгдэхгүйгээр гар утсыг нь авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг агуулж байна.
Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хүсэж шилжүүлсэн нь хулгайлах гэмт хэргийн субьектив шинжтэй байна.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууц далд аргаар авсан буюу “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Жич: Прокуророос *******д холбогдуулан яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд хохирогчийн нэрийг Г. гэж буруу бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан байсныг хохирогчийн биеийн байцаалтанд дурдагдсанаар “Г.” гэж зөвтгөсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Хохирлын талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь аймгийн сумын үнэлгээний комиссын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 09 дугаартай үнэлгээгээр /хх-ийн 18-19 дүгээр хуудас/ тогтоогдсон байна.
Шүүгдэгч ******* нь хулгайлсан гар утасны оронд шинэ гар утас хохирогчид авч өгсөн талаараа мэдүүлж байх ба хохирогч Г. нь “Хохирлын мөнгөө авсан, гомдол саналгүй” талаар хүсэлт бичиж өгч хэрэгт хавсаргуулсан /хх-ийн 21-р хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “Хохирлоо нөхөн төлснийг” хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулалгүй түүнчлэн зорчин явах эрхийг хөндөлгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн болно.
Харин шүүгдэгчийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө орлого байхгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогтой г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогтой д 300 /Гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, шийтгэх тогтоол биелүүлэхийг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч *******д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг анхааруулсугай.
6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД