Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/59

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

       Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

       Нарийн бичгийн дарга: Б.Цэрэнбат

       Прокурор М.Мөнхсүрэн

       Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

       Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******эд холбогдох эрүүгийн  ******* дугаартай хэргийг 2022 оны 0******* дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

          

       Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******, ******* хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын баг, тоотод оршин суух  урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, овогт /РД:ЗЮ8*********************10/ гэв.

 

          Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ бүлэглэн Дундговь аймгийн  Гурвансайхан сумын 1 дүгээр багийн нутаг “Хойд агуй” гэх газар байрлах иргэн өвөлжөөн дэх амбаарт буюу тусгайлан хамгаалсан байр саванд 2019 оны  оны ны өдрийн хооронд хууль бусаар нэвтэрч галт зэвсэг, ааруул зэрэг эв зүйлийг хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

          Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...Их газрын чулуунд явж байгаад талийгаач намайг унтаж байхад бууц руу явъя, дугуйн нөхөөс олдож магадгүй гэж дуудсан. Тэгээд харуй бүрий болж байхад бууцанд очоод амбаарын хаалгыг нээ гэхээр нь би нээж өгчхөөд гадаа сууж байтал энд ааруул байна савлаад өгчих гэж хэлсэн. Тэгээд савлаад өгтөл энд буу байна гэхээр нь хэрэггүй гэж хэлтэл талийгаач бууг авсан...” гэв.

          -  Хохирогч “Би 2019  оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хойд агуй гэх газар байх өөрийн өвөлжөөн дээр хөр сийлэх ажилтай очсон чинь өвөлжөөн дээрх жижиг модон байшингийн хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь би үзсэн чинь байшингийн хаалганы цоожыг хөшиж онгойлгочихсон байсан. Байшин дотор луу шагайж харсан чинь модон тавиур  дээр байсан *******0 кг орчим  ааруул алга болсон байхаар нь эхнэрээ дуудаж байшинд байсан эд зүйлээ бүртгэж үзсэн юм. Тэгсэн чинь энэ жил 2019 оны 7 сард хүнээс худалдаж авсан ОХУ-д үйлдвэрлэсэн Вепрь-762 маркийн хагас автомат буу байхгүй байсан. Буу алдагдах үед бууны магазин байхгүй байсан юм. Бусад иж бүрдэл бүрэн байсан. Бууны магазин одоо манай хэсгийн төлөөлөгч Өнөрболдод байгаа. Буу алдсаны дараа өгсөн юм. Бууг таниулах үед бууны замаг байсан. Би буугаа дуран болон магазингүйгээр 1.600.000 төгрөгөөр дуранг нь *******00.000 төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28, 207/

          -  Гэрч “2019 оны намар, сар өдрөө сайн санахгүй байна. Би Өмнөговь аймгаас Улаанбаатар хот руу тээврийн жолооч ажилтай явж байхдаа Дундговь аймагт байх манай баз хүргэн ирсэн. Тэгээд төрсөн дүү болох Бөбө гэх залуутай таарсан. Урьд нь би тэр залуутай танилцаж байсан юм. Тэгэхэд Бөбө надад галт зэвсэг байгаа, зарна гэж хэлсэн. Тэгээд би үзье гэж хэлсэн чинь Бөбө намайг аймгаас гараад зогсож бай, би буугаа аваад ирье гэж хэлээд явсан. Удалгүй буугаа аваад мотоциклтой ганцаараа ирсэн. Тэгээд үзэж сонирхон, наймаа тохирч би тухайн галт зэвсгийг Бөбөгөөс 900.000 төгрөг бэлэн тоолон өгч галт зэвсгийг авсан. Тэгээд би Улаанбаатар хот руу гэр лүүгээ явсан. Би Бөбөгөөс Вепрь-762 нэртэй галт зэвсгийг худалдаж авсан.  Надад буу зарсан 2021.11.11-ний өдөр дансанд 900.000 төгрөг шилжүүлсэн. Надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн *******9-рт/

          - Гэрч “2019 оны 09 дүгээр сарын дундуур аймгийн төвөөс Эрдэнэбаатар, бид гурав хоёр мотоциклтой, би ганцаараа мотоциклио унаж явсан. Эрдэнэбаатарын мотоциклтой   хамт сундалж явсан. Тэгээд бид гурав Их газрын чулууны ууланд байх задгай театрт очих хараа нэртэй 0.75 граммын архи уусан. Тэгээд би ганцаараа Гурвансайхан сум орж нөхөөс, архи авахаар явсан. Тэгээд би нөхөөс, архи, ундаа авч ирээд архи уусан. Тэгээд байж байтал Эрдэнэбаатар, хоёр буу ааруул авсан талаараа ярьсан. Тэгээд манай дүү ******* ганцаараа аймаг руу явсан. Би Эрдэнэбаатартай хамт хөдөө унтаж амраад өглөө аймгийн иөв рүү явж манайд ирээд бууг нь би авч үлдсэн. ******* ааруул авч явж зарсан. Тухайн үед хулгай хийж авсан галт зэвсгийг 2019 оны 10 сарын дундуур Улаанбаатар хотын харьяат Гомбодорж гэх манай төрсөн ахын баз хүргэн манай аймагт ирэхэд нь уулзаж байгаад зарсан. Би Сайнцагаан сумаас зүүн хойш өөрийн мотоциклиор ганцаараа авч очиж 900.000 төгрөгөөр зарсан. Тэгээд би *******00.000 төгрөгөөр нь мотоцикл худалдаж авч өгсөн. Харин өөрийн төрсөн дүү *******эд 200.000 төгрөг өгч би өөрөө үлдсэн мөнгө болох *******00.000 төгрөгийг хэрэглэсэн. Би тэр бууны дуран харааг 150.000 төгрөгөөр зүс таних хүнд зарсан. Одоо төв аймагт нүүж яваа сурагтай байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн *******1/

          - Гэрч “2019 оны дундуур гэртээ байж байтал Гантөгс манайд ирээд зүүн урагшаа хөдөө явж ирье гэсэн. Тэгээд маргааш өдөр нь хоёр мотоциклтой, би тэй сундлаад Их газрын чулууны ууланд задгай театрт очиж 2 шил 0.75 граммын архи уусан. Гурвансайхан сум руу ганцаараа явсан. Тэгээд Чулууны уулнаас хойш 5 км орчимд явж байтал дугуй хагарахад тэндээс хойш айлын өвөлжөө байсан. бид хоёр алхаад очтол хорооны баруун талд төмөр амбаар байсан. Тэгээд төмрөөр хөшөөд хаалганы цоожийг эвдсэн. Ааруул дэлгээтэй байсан ба 25 кг-ын шуудайнд хийхэд бараг дүүрсэн. Тэгтэл амбаарт хураалттай гэрийн туурга, бүрээсний цаана буу байхаар нь би авч “энэ юу гэдэг буу вэ” гэж ээс асуухад 800 гэдэг буу байна гэж хэлсэн. Тэгээд би тэр бууг аваад үзэж сонирхтол дээрээ дуран хараатай харагдсан. Тэгээд ааруулаа үүрээд би бууг оосроор нь үүрээд мотоцикл руугаа явж очоод байж байтал Гантөгс ирсэн....аймагт ирээд ааруулаа аваад зарахаар явсан. маргааш нь надад ааруулын мөнгө гэж *******0.000 төгрөг өгөхөөр нь би архи авч уусан. Тэгээд би буугаа зарвал надад мотоцикл олж өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд 10 сарын дундуур Гантөгс надад бууны мөнгө мотоцикл шүү гэж Хурд нэртэй цэнхэр өнгийн мотоцикл өгсөн. Нэг хүний 200.000 болж байгаа гээд хуучин мотоцикл өгсөн/ гэх мэдүүлэг /хх-ийн **************-рт/

          -  Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн эд зүйлд шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 212-21*******/

          -   Галт зэвсэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-19/

          -   Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 2*******-25/

          -  Яллагдагч холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон прокурорын 2021 оны 12 дугаар сарын 20-ны 1******* дугаартай тогтоол /160-161/

          - Яллагдагч холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон прокурорын 2022 оны ******* дугаар сарын 1*******-ний  02 дугаартай тогтоол /хх-ийн 221-222/

          - Яллагдагчийн хувийн байдалтай холбоотой баримтууд  болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн галт зэвсэг зэргийг шинжлэн судлав.

 

          Үйл баримтын талаар:

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар Дундговь аймгийн  Гурвансайхан сумын 1 дүгээр багийн нутаг “Хойд агуй” гэх газар байрлах иргэн өвөлжөөн дэх амбаараас 2019 оны 09 дүгээр сарын 21-26-ны өдрийн хооронд *******0 кг орчим ааруул, Вепрь-7.62 маркийн дурантай, магазингүй галт зэвсэг алдагдсан үйл явдал болсон болох нь нотлогдож байна.

          Хохирогч өвөлжөөн дэх амбаараас алдагдсан *******0 кг орчим ааруул, Вепрь-7.62 маркийн галт зэвсгийг шүүгдэгч ******* нь бүлэглэн авсан болох нь хэрэгт авагдсан гэрч , , нарын мэдүүлэг, галт зэвсэгт үзлэг хийсэн тэмдэглэл  зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

          Хэргийн зүйлчлэл, хууль зүйн дүгнэлтийн талаар:

          Шүүгдэгч ******* нь бүлэглэн Дундговь аймгийн  Гурвансайхан сумын 1 дүгээр багийн нутаг “Хойд агуй” гэх газар байрлах иргэн өвөлжөөн дэх амбаарын цоожийг эвдлэн орж, *******0 кг орчим ааруул, Вепрь-7.62 маркийн галт зэвсгийг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүй, нууц далд аргаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

             Энэ гэмт хэргийн шүүгдэгч *******тэй бүлэглэн үйлдсэн гэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 0******* дугаар сарын 0*******-ны өдөр нас барсан болох нь хэргийн 217-рт авагдсан нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг прокурорын 2022 оны ******* дугаар сарын 1*******-ний  02 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

          Иймд шүүгдэгч *******ийн бусадтай бүлэглэн тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. 

 

          Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:

          Шүүгдэгч ******* нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

          Шүүгдэгч ******* нь ам бүл-*******,  *******-10 насны ******* хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эцэг болох нь   Сайнцагаан сумын багийн засаг даргын 2021.12.15-ны өдрийн 175 дугаартай тодорхойлолт /хх-ийн 9*******/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 178-180/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

          Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо нөхөн төлсөн байдал, хувийн байдал зэргийн харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.*******-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч нь шүүхээс гэм буруутайд тооцсон тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 21-26-ны өдрийн хооронд үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд энэ нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2 дахь хэсэгт заасан хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байна.

          Мөн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих заалтад шүүгдэгчийн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-т заасан гэмт хэрэг хамаарч байх тул шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, шүүгдэгчийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвөөс гадагш гарахгүй байх хязгаарлалт тогтоож шийдвэрлэлээ.

 

          Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:                                                         Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн  улмаас хохирогчид нийт 2.500.000 төгрөгийн хохирол учирсан, үүнээс ааруулын үнэ 500.000 төгрөг, бууны дурангийн үнэ *******00.000 төгрөг буюу нийт 900.000 төгрөг хохирогчид нөхөн төлсөн, 1.600.000 төгрөгийн үнэлгээ бүхий Вепрь-7.62 маркийн галт зэвсгийг хураан ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйг, мөн энэ хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Вепрь-7.62 маркийн галт зэвсэг нь гэрчилгээгүй, бүртгэлгүй боловч хохирогч  эзэмшлийнх болох нь тогтоогдож байх тул хохирогчид буцаан олгохоор шийдвэрлэлээ. Харин хохирогч Ц.Дашжигмэд нь өөрийн эзэмшлийн галт зэвсгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу эзэмшиж, ашиглах шаардлагатайг анхаарах нь зүйтэй.

         

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  *******6.1, *******6.2 дугаар зүйлийн  1, 2, *******, *******, *******6.6, *******6.8, *******6.10, *******6.1*******, *******.1, *******.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч овгийн ийг бусадтай бүлэглэн тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн  хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.*******-т заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч овгийн эд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

          *******. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

          *******. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн  5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд 1 жилийн хугацаагаар хорих Дундговь аймгийн  Сайнцагаан сумын төвөөс гадагш гарахгүй байх хязгаарлалт тогтоосугай.

          5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид 900.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8-д зааснаар хэрэгт хураагдаж ирсэн Вепрь-7.62 маркийн хагас автомат галт зэвсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ц.Дашжигмэдэд буцаан олгож, баримтыг эрүүгийн ******* дугаартай хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Нямаад даалгасугай.

          7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

          8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 1******* хоногийн дотор Дундговь аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХБАТ