Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/73

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

Улсын яллагч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын 9  дүгээр баг “******* ээж” зоогийн газрын арын хашаанд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт , /Регистрийн дугаар: /

 

Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ ******* аймгийн ******* сумын 9 дүгээр баг 10-11 тоот хашаанд 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 00 цаг 30 минутын орчимд иргэн маргалдаж түүний нүүрэнд гараараа цохиж эрүүл мэндэд нь духанд шарх, дух, баруун нүдний гадна булан, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж  заасан журмын дагуу хохирогч шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “Шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол төлбөрөө авсан, ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:  

       

Шүүгдэгч овогт нь ******* аймгийн ******* сумын 9 дүгээр баг 10-11 тоот хашаанд 2023 оны 04 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа цохих, барьцалдаж унагаах зэргээр зодож эрүүл мэндэд нь духанд шарх, дух, баруун нүдний гадна булан, баруун хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******од нүүрэн тус газартаа цохиулсан талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч “2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хамтран амьдрагч гэр буюу 8-34 тоотод байж байхад утас руу хүн залгаад “Ганц хатуу юм аваад хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд надаас “Яах уу” гэж асуухаар нь “Очвол очихгүй юу” гэтэл нөгөө хүндээ “Манай нэг үеэл ах, найзтайгаа гурвуулаа байгаа ш дээ” гэхэд “Хамаагүй ээ хүрээд ир” гээд хуурай ах , нарын хамтаар дэлгүүрээс 0.75 литрийн “” нэртэй архи аваад гэрт очсон. Тэдний гэрт ороход 2 эмэгтэй, 2 эрэгтэй нийт 4 хүн 2 литрийн пиво уугаад сууж байсан, уух юм нь дуусаж байсан. ах бид 2 хүмүүс байна гаръя гээд гэрээс гараад машиндаа сууж байтал 2 залуу нь гэрээс гараад явсан. гарч ирээд хүмүүс нь явчихлаа ороод гээд дуудахаар нь ах бид хоёр гэрт ороод авсан 0.75 литрийн архи хувааж уугаад байж байтал нэг залуу нь ороод ирсэн. Тэр архи ууж дуусаад тухайн танихгүй залуу ах 3 ахиад нэг архи дэлгүүрээс авч ирсэн. Тэрийгээ ууж дуусаад тэр залуу “Ахиад нэг юм уумаар байна” гээд ах “Аваад өгье” гээд архинд яваад авч ирсэн. Тэр архиа ууж байтал ширээн дээр байсан утас байхгүй байна гээд “Утас гаргаад өг” гэсэн “Би аваагүй” гээд хоорондоо маргалдсан. Тэр хоёр босоод зодолдох байхаар нь би дундуур ороод салгаад би түлхээд гэрээс гаргасан. Тэгээд намайг хүзүүнээс татаад хамтдаа арагшаа гэрийн үүдэнд тэй хамт давхралдаад ойчсон. Тэр үед айлаас танихгүй залуу гарч ирээд намайг ойчсон байхад дээрээс гараараа нүүр хэсэгт 1 удаа цохиод тэгэхээр нь би арашгаа унаад тэгээд тэр хоёртой өмнөөс нь зодолдсон. намайг барьж аваад дээрээс дараад байсан. Тэгээд бид нар өөрсдөө салсан. Хоромхон хугацаанд болсон зүйл байгаа юм. намайг сууж байхад нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгээд намайг гэрийн гадаа хэд хэд цохисон. Би ч өмнөөс нь цохисон. Миний биед духанд шарх, баруун нүдний гадна булан, баруун хацарт зулгаралт зэрэг гэмтлүүдийг учруулсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 8-р хуудас/

Гэрч М.ын “... , хоёр архи гаргаж ирээд тэрийг нь хоол идэх зуур гэрт байсан хүмүүс хувааж уусан. Хоол идчихээд дахиад 1 юм ууя гээд ахиад 1 архи авчирч тэрийг бөөнөөрөө ууж дуусчихаад дахиад 1 юм ууя гэхээр нь би яваад дэлгүүрээс “Хар Чингис” нэртэй 0.75 литрийн архи авчирч өгсөн. Тэгээд бөөнөөрөө дуулж байьал утас алга боллоо гээд тай муудаад байх шиг байсан. Тэгээд дундуур орж салгаад нь Сайхнааг түлхээд гэрээс гараад явсан. Тэгээд тэр хоёр гэрийн гадаа унах шиг болсон. Тэгээд араас нь танихгүй залуу гараад явсан. удалгүй гэрт орж ирэхдээ нүүр ам нь цус болчихсон орж ирэхээр нь яасан юм гэж асуутал энэ муу хоёр дээрээс цохиод гэж хэлсэн...” гэх мэдүүлэг  /хх-ийн 14-р хуудас/

Гэрч “... Дуудлагын дагуу тухайн монгол гэрт ороход 5 том хүн байсан. ... ийн нүүр хэсэг нь хавдчихсан хацар хөмсөгний орчимд цохиулсан байдалтай цус гарсан байсан. Тухайн гэрийн гадна үүд хэсэгт цус байсан. ын хамраас цус гарсан байдалтай байсан. , хоёроос юу болсон талаар асуухад бид хоёр хоорондоо муудсан юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 20-р хуудас/

Гэрч А. “... Тэр үед болон тай хамт явж байсан танихгүй эмэгтэй хоёр хоорондоо муудсан. Гэтэл тэр хоёрын дундуур ороод ыг араас нь татаж байгаад гэрийн үүдээр гаргаад унагаасан. Араас нь тай хамт явсан танихгүй эрэгтэй гэрээс араас нь гараад явсан. Тэгээд 10-аад минутын дараа , хоёр гэрт орж ирсэн. Танихгүй эрэгтэй гэрт орж ирээгүй. Тэгтэл ын нүүр хэсэг цус болчихсон, ийн нүүр хажуу тал нь халцарчихсан орж ирэхдээ цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 24-р хуудас/

******* нь хохирогч нүүрэн тус газарт нь гараараа цохисоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 71 дугаартай “ биед духанд шарх, дух, баруун нүдний гадна булан, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлтээр /хх-ийн 28-29-р хуудас/ нотлогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа цохиход түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан  байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “Хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг шууд санаатайгаар ир үзүүртэй зүйлээр хатгасан үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд *******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүхээс үзсэн болно.

Шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч “Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

    2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

            Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй учир түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

            Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.

            Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял  оногдуулахаар шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч ******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2 дугаар 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт од 01 /нэг сар/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од зорчих эрхийг хязгаарласан 01 сарын хугацаанд ******* аймгийн ******* сумын төвөөс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож сольдог болохыг анхааруулсугай.

            5. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол, саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ТӨРБОЛД