| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 169/2023/0107/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/107 |
| Огноо | 2023-08-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Э |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг оны 07 дугаар сарын -ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын ******* өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, мөнгөний ордод машинист ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг Чингийн 3-4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, овогт , Регистрийн дугаар: ЗГ94*******11
Шүүгдэгч ******* нь оны дугаар сарын ******* өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын 5 дугаар нутаг дэвсгэр Чингийн 2-2 тоот хашаанд байрлах монгол гэрт зүс таних урьдын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч овогт нь оны дугаар сарын ******* өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын 5 дугаар нутаг дэвсгэр Чингийн 2-2 тоот хашаанд байрлах иргэн гэрт түүнтэй урьдын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр, толгой тус газарт нь гараараа цохиж улмаар эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Гэрч Н.гийн “Би ******* сумын төв дээр байх гэрт унтаж байсан юм. Тухайн үед гэрт нь би түүний 4 настай хүүгийн хамтаар байсан. Тэгтэл 17 цаг өнгөрч байх үед гэрт нь , , нар орж ирсэн юм. Тэд нар орж ирснээ намайг гэрийн баруун орон дээр хэвтэх байхад гэх хүн нь миний биеийн цээжин тус газарт өшиглөсөн тэгтэл гэх хүн нь ирээд намайг нүүрэн тус газарт гараа зангидаж байгаад хэд хэдэн удаа цохиж авсан мөн миний баруун хөлийг базаж байгаад мушгисан юм. Тэгтэл цаанаас та нар одоо боль наад хүн чинь өвчтэй байгаа өвчтэй хүнийг битгий цохиод бай та нар гэрт орж ирээд хүүхэд айлгаад байна гарч учраа олъё гэж хэлсэн. Тэгтэл машиных юм уу мотоциклынх юм уу би тэрийг нь мэдээгүй ямар нэгэн түлхүүр атгасан байсан тэр гараараа зүүн нүдний дээд хэсэгт нь 1 удаа цохиж авсан. Тэгтэл та нар одоо болиоч дээ хүүхэд айлгаад байна гээд байж байтал ийн ээж нь гэрт нь орж ирээд та нар хүн зодоод яах гээд байгаа юм гээд гэрээс гаргах гэж байтал цагдаа орж ирсэн юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 10-11-р хуудас/
Гэрч “Би тухайн өдөр гэрээсээ гараад гадуур хүнсээ цуглуулаад сумын төв дээр явж байсан юм. Тэгтэл орой 17 цаг өнгөрч байхад над руу ийн эхнэр нь залгаад танай гэрт бөөн зодоон болоод байна би дийлэхгүй байна цагдаа байвал дуудаач гэсэн. Тэгээд би тэр үед сумын хэсгийн төлөөлөгч рүү залгаад манай гэрт зодоон болоод байна гэж дуудлага өгсөн юм. Намайг эргээд гэртээ хүнсээ цуглуулаад очтол цагдаа ирчихсэн манай гэрт байсан хүмүүсийг аваад гарч байсан юм. Тэгтэл манай нөхөр болох зүүн нүдний дээд хэсэгт том хавдсан байдалтай болсон байсан тэгээд цагдаад өргөдөл гаргасан юм. Өөр болсон зүйлийн талаар би хараагүй болохоор надад мэдэж байгаа зүйл байхгүй. Манай нөхөр хүүтэйгээ мөн нар байсан юм. Өөр ямар нэгэн хүн байгаагүй манай хүү 4 настай. Зүүн нүдний дээд хэсэг хөмсөг орчимдоо цохиулсан байдалтай хавдсан байсан өөр ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Манай нөхөр хэлэхдээ намайг машины түлхүүр барьсан гараараа цохисон гэж хэлсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн *******-13-р хуудас/
Гэрч Э.ын “Би , бид нар өглөө 10 цагийн суманд уулзаад сумын зүүн хойд талд байх балгас дээр очиж архи пиво ууцгаасан юм. Тэгээд 17 цагийн орчимд бид нар гэрт очсон. Тухайн үед тэдний гэрт цамц малгайгаа орхисон гээд гэрт нь бид 3 орсон юм. Урьд өдөр нь бид нар муудалцаж бас маргалдаж хоорондоо зодолдсон байсан. Б. гэрт ороод би гэх хүний хэвтэж байсан баруун талын орны орчимд очоод гэх хүнийг цээжин тус газарт нь нэг удаа гараараа цохисон юм. Тэр үед гийн хөлийг нь хөшөөд байж байсан харин тэй маргалдаж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-р хуудас/
Гэрч У.ын “... Тэгтэл тэй муудалцаж байсан би тэй юм ярьж байгаад эргээд хартал зүүн нүдний дээд хэсэг хавдсан байдалтай болсон байсан юм. ... О.г харахад нүд нь хавдсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20-р хуудас/
Шүүгдэгч *******ийн дээрх үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь ******* аймгийн Шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн оны дугаар сарын -ны өдрийн 110 дугаартай “ биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлтээр /хх-ийн 23-24-р хуудас/ нотлогдсон байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч, хохирогч нарын мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгч нь хохирогчийн биед халдан цохих үед түүнд гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч ******* нь хохирогч нүүр, толгой тус газарт нь гараараа цохисны улмаас түүний зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан ба санаатай учруулсан үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.
Шүүгдэгч ******* нь хохирогчийг зодсон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “Хүний халдашгүй дархан байх эрх” буюу “Хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг шууд санаатай халдсан үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.
Хохирлын талаар:
Хохирогч О. нь хавтаст хэрэгт хохирлын талаархи баримт гаргаж өгөөгүй ба цаашид хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгч *******ид торгуулийн ял оногдуулахаар дүгнэлт гаргаж байгааг шүүх хүлээн авах боломжтой гэж дүгнэсэн.
Учир нь шүүгдэгч *******ийн хувьд үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг этгээд тул түүний хөдөлмөрлөх болон зорчин явах эрхийг хөндөлгүйгээр торгох ял оногдуулах боломжтой байна.
Харин шүүгдэгчийн хувьд урьд өмнө нь эрүүгийн хэрэгт ял шийтгүүлж байсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан 800 нэгжээр буюу 800.000 /Найман зуун мянга/ төгрөгөөр торгох нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө орлого байхгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч О. нь өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД