| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 169/2023/0105/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/109 |
| Огноо | 2023-08-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | О.Э |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч О.Эрхэмбаяр
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын ******* өдөр хотод төрсөн, настай, , бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт хот дүүрэг 3 дугаар хороо Бага 1 дүгээр гудамж 3-4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, овогт , РД:УП97*******2420
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг плаза худалдааны төвд ******* оны 03 дугаар сарын 25-ны өдөр худалдааны төвийн ажилтан өмчлөлийн маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хохирогч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч овогт нь ******* оны 03 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ плаза” худалдааны төв дотор тус төвийн ажилтан өмчлөлийн төгрөгийн үнэ бүхий “” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Хохирогч “Би плаза дэлгүүрт өрөгчийн ажил хийдэг бөгөөд ******* оны 03 дугаар сарын 25-ны өдөр 12 цаг өнгөрч байх үед амтлагчны лангуун дээр бараа өрж байгаад өөрийн эзэмшлийн маркийн гар утсаа тухайн лангуун дээр тавьсан бөгөөд бараагаа өрж дуусаад утсаа авах гэтэл лангуун дээр орхисон миний гар утас алга болсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгөөд дэлгүүрийн хяналтын камераа шүүж үзтэл намайг бараа өрж байхад надаас юм асуугаад байсан танихгүй лангуун дээр байсан миний гар утсыг аваад гарч байгаа бичлэг үлдсэн байсан. Миний гар утас нь маркийн гар утас байсан бөгөөд гадуураа хүрээ нь цэнхэр, гол хэсэг хар өнгийн кейстэй, дэлгэцийн шилэн наалт дээд доод хэсгээрээ зурагдсан, доод буландаа шилэн наалт бага зэрэг хагарсан хөх цэнхэр өнгөтэй гар утас байсан. Би гар утсаа 2*******2 оны 07 дугаар сарын сүүлээр 500,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний гар утас шинээрээ байсан бөгөөд би гар утсаа 500,000 төгрөгөөр үнэлнэ. Кейсээ /гэр/ 10,000 төгрөгөөр үнэлж байна. Тухайн нь цагаан өнгийн зөөлөн үсэрхэг куртик өмссөн, махлаг, үсээ орой дээрээ ороосон хүн байсан. Өмнө нь манайхаар үйлчлүүлж байсан эсэхийг би сайн мэдэхгүй. Би гар утсаа олж авмаар байна” гэх мэдүүлэг, /хх-ийн 14-15-р хуудас/
Яллагдагч *******гийн “******* оны 03 дугаар сарын 25-ны өдөр хот руу явах гээд зар дээрээс унаа олж унаандаа суучихаад явж байсан чинь жолооч “” дэлгүүрийн үүдэнд очиж зогсохоор нь дэлгүүр орох гээд буусан юм. Дэлгүүр дотор ороод явж байхад дэлгүүрийн баруун талын лангуун дээр 1 гар утас байхаар нь ойр хавийг хартал хүн байхгүй лангууны цаана 1 хүн байсан. Тэгэхээр нь нилээн харж зогсож байгаад хүн ирж авахгүй байхаар нь тэр гар утсыг аваад гараад унаандаа суугаад хот руу явсан. Миний дэлгүүрээс авсан гэх утас хар хүрээтэй, цэнхэр гадаргуутай “” маркийн гар утас байсан, эзэнд нь хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 34-35-р хуудас/
******* оны 04 дүгээр сарын *******-ны өдөр яллагдагч *******гоос “” маркийн гар утас хураан авч тус өдөр хохирогч хүлээлгэн өгсөн, дээрх мөрдөн шалгах ажиллагааг прокурор хүчинтэйд тооцсон тогтоолууд, /хх-ийн 3-10-р хуудас/
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байх ба яллагдагчийн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаас зөрүүгүй байх тул шүүхээс түүний мэдүүлгийг үнэлж шийдвэрийн үндэслэл болгов.
Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр өмчлөгчид мэдэгдэхгүйгээр гар утсыг нь авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг агуулж байна.
Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хүсэж шилжүүлсэн нь хулгайлах гэмт хэргийн субьектив шинжтэй байна.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууц далд аргаар авсан буюу “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирлын талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч /гурван зуун арван мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-н ******* оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ТХҮ-923/6394 дугаартай үнэлгээгээр /хх-ийн 22-24 дүгээр хуудас/ тогтоогдсон байна.
Шүүгдэгч *******гийн хулгайлсан гар утсыг хураан авч хүлээлгэн өгсөн баримт хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “Хохирлоо нөхөн төлснийг” хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал /нөхөр болон бага насны 3 хүүхэдтэй амьдардаг/ зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулалгүйгээр түүнчлэн хорих ял оногдуулж нийгмээс тусгаарлалгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял сонгон оногдуулах нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн болно.
Харин шүүгдэгчийн хувьд учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамгийн бага хэмжээний зорчих эрхийг хязгаарлах ял буюу 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө орлого байхгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогтой г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогтой д 06 сарын /Зургаа/ хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д зорчих эрхийг хязгаарласан 06 сарын хугацаанд Нийслэлийн дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож сольдог болохыг мэдэгдсүгэй.
5. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураан авсан эд зүйл болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД