Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2016/ШЦТ/92

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2016/0277/Э/ 

Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч П.Баттулга нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Л.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Хохирогчийн өмгөөлөгч П.Батжаргал, 
Хохирогч Б.****** ,
Иргэний хариуцагч П.****** ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа,
Шүүгдэгч Б.******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******  овогт ****** гийн ****** д холбогдох 201509000552 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.    Монгол улсын иргэн, ******  овогт ****** гийн ****** , /регистрийн дугаар: ***/, Ховд аймгийн ********* төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, *******тоотод оршин суух, дээд боловсролтой, ********* мэргэжилтэй, ам бүл ******, **********ийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх, /харилцах утас: *******/, 

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч *******  нь 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2015 он 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд “******” ХХК-ийн борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа борлуулалтын орлого болох нийт 25,883,850 төгрөгийг хувьдаа завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд: 
Шүүгдэгч Б.****** гийн сэжигтнээр болон яллагдагчаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 6 дугаар сард 42 харилцагчид борлуулалт хийгээд мөнгийг бэлнээр авсан боловч компанид тухайн харилцагч нараа тооцооны үлдэгдэлтэй, зээлээр бараа авсан гэж хэлж байсан. ****** , ****** , Хаан банк, ****** , ****** , ******  гэж /хувь хүн/, ******  гэх харилцагч нарт бараа зарсан гэж худлаа баримт бичиж, барааг хувьдаа завшсан. Ингээд 49 харилцагчаас нийт 18,767,850 төгрөгийг, 2015 оны 7 дугаар сарын 9-10-нд Архангай уруу явж зарсан барааны 11,701,200 төгрөгийг хувьдаа тус тус завшсан. Би завшсан мөнгөөрөө байрны зээл, ******  гэх хүнд 3 сая төгрөгийн зээлтэй байсан тэрний хүүнд 300,000 төгрөг өгсөн. Өөр тоймтой зүйл байхгүй, бага багаар нь цувуулж авдаг байсан болохоор тухайн үедээ хоол унд, унаа тэрэгний бензин тос гээд идэж уугаад дуусдаг байсан. Миний худалдаж авсан машин нь “****** ” ББСБ дээр барьцаанд байгаа юм, би энэ барьцааг төлөөд машиныг авахаар хүнтэй нь тохирсон учир банк бус санхүүгийн байгууллагад 9,400,000 төгрөг төлсөн, бусад мөнгийг хөдөө амралтаар явж байсан учраас хоол унд, бензин тосонд зарцуулаад дуусгасан. Мөнгөний хэрэг гараад олдохгүй болохоор нь борлуулалтын мөнгөнөөс бага багаар нь авсаар байгаад сүүлдээ ийм хэрэгт орчихлоо. Сүүлийн барааг би борлуулдаг үнээс хямдаар бодож зараад нийт 7,400,000 орчим төгрөг болсон. 11,701,200 төгрөг бол компаний борлуултын үнэ юм. Гэхдээ 11,701,200 төгрөгөөс төлбөрөө төлнө. Компаниас шалгалт хийнэ гэсэн болохоор нь борлуулалтын мөнгийг хувьдаа завшсан гэдгээ мэдэгдэхгүйн тулд хуурамчаар дэлгүүр болон хүний нэр зохиож тооцооны үлдэгдэлтэй гэсэн баримт хийж, уг баримт дээр би худлаа нэр, гарын үсэг зурчихсан юм. Би урьд нь борлуулалт хийж байсан газруудыг тооцооны үлдэгдэлтэй гэж хуурамчаар баримт үйлдэж, өөрөө гарын үсэг зурчихсан юм. Би компанийг ямар ч байсан хохиролгүй болгох болно.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 89, 91 дэх талууд/, дахин байцаасан “... “****** ” ХХК-ийн хөдөө орон нутаг дахь хэсгийг хариуцсан албаны дарга, менежерүүд Улаанбаатар хотоос ирээд Билэгмаа нягтлан бараа материалын үлдэгдлийн тооцоог хараад чи мөнгө завшсан байна гэхээр нь би мөнгө завшихын хувьд завшсан гэхдээ энэ их хэмжээгээр завшаагүй гэхэд чи тэгвэл манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө гэсэн баталгааг гаргаж өг гэж хэлсэн. Тэгээд би 7 дугаар сарын байдлаар “****** ” ХХК-д зээлийн үлдэгдэлтэй байгууллагуудын нэрсийг жагсаан бичсэн жагсаалтыг харж байгаад өөрөө тэр байгууллагуудын нэрийг гараараа бичээд 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хохирлыг барагдуулж дуусгана гэсэн баталгааг “****** ” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын эрхлэгч Б.****** д өгсөн. Тухайн үед намайг зээлийн үлдэгдэлтэй байгууллагын нэрсийн жагсаалтыг бичиж байхад зарим нэг байгууллга мөнгөө төлөөгүй байсан, зарим нэг нь мөнгөө төлсөн боловч би мөнгийг нь аваад үрчихсэн байгууллагууд байсан. Миний мэдэж байгаагаар ****** , ******  трейд, ****** , ******  нар зээлийн үлдэгдэлтэй байсан. 
Намайг Билэгмаатай тооцооны үлдэгдэл нийлэхэд “****** ” ХХК-д МSB ******  583,200 төгрөг, ****** пин 116,640 төгрөг, Топ ******  154,440 төгрөг, ******  895,920 төгрөг, ******  1,085,400 төгрөг, ******  1,295,560 төгрөг, Боргио 233,280 төгрөг, ******  849,960 төгрөг эдгээр харилцагч нар нийт 2,883,120 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, одоо хүртэл “****** ” ХХК-д зээлийн үлдэгдлээ төлөөгүй байгаа. Энэ баримтуудаас харахад би топ ******  гэх хүнтэй огт харилцдаггүй байсан. ****** тэй нийт 145,800 төгрөгийн тооцоотой гэж баримт дээр харагдаж байсан боловч уг баримт дээр хүлээлгэн өгсөн, хүлээн авсан хоосон баримт байсан. Тийм учраас энэ мөнгөн дүн болон “****** ” ХХК-ий надаас нэхэмжилж байгаа 30,360,960 төгрөгөөс зээлийн үлдэгдэлтэй болон “****** ” ХХК-д тушаасан 6,181,230 төгрөгийг би хүлээн зөвшөөрөхгүй. Би ажил төрөл хийхгүй байгаа учраас одоогоор “****** ” ХХК-д учруулсан хохирлыг төлөөгүй байгаа.“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 184-185 дахь тал/, ... тухайн дүгнэлт гаргах үед авлагатай хүмүүсээ хэлээгүй байсан учир шинжээчийн дүгнэлтээр гарсан хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй. Авлагатай хүмүүсийн авлагыг хасуулж дүгнэлт гаргуулах хүсэлттэй байна. ******  баарны эзэн ****** аас
пиво зарсан 849,960 төгрөг, ******  гэх хувь хүнд 2015 оны 6 дугаар сард пиво зарсан 1,085,400 төгрөг, Мөнх****** д 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр пиво зарсан 58,320 төгрөг, Төрбаярт 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр пиво зарсан 116,640 төгрөг, Адъяад 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 2,505,600 төгрөгийн пиво тус тус зарсан байгаа. Энэ тооцоонуудыг өөрийнхөө төлбөр тооцооноос хасуулмаар байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 316 дахь тал/, ... Шинжээчийн дүгнэлтээр 24,942,930 төгрөг дээр хохирогчид төлөх ёстой 940,920 нийт 25,883,850 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлж барагдуулах болно.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 317 дахь тал/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Агуулахаас шингэн хүнсээ аваад 1-2 өдөр борлуулалт хийгээд ирэхэд барааны үлдэгдэл нь салбарын тооцооны үлдэгдлээс бага гарч ирдэг байсан. Тухайн үед цоож байхгүй байдаг байсан, өөрсдөө энэ талаар мэдэж байгаа. Би зарим байгууллагад зээл өгөөд явдаг байсан. Иймэрхүү байдалтай явсаар байгаад ийм их хэмжээний өрөнд орсон. Шинжээчдийн дүгнэлтээр бол 25,883,850 төгрөг байгаа гэсэн. Мөн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2 баримтыг зөвшөөрч байгаа. Тэр баримт нь хавтаст хэрэгт байгаа. Энэ мөнгөнөөс би биет байдлаар 5,000,000 төгрөг авсан, би хүнээс машин зээлээр авсан байсан юм. Тэр машин банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд байсан тэгээд сарын хүү нь гээд 700,000 төгрөг өгсөн, орон сууцны зээл дутаад байхаар нь сард 400,000-500,000 төгрөг төлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, төлбөрөө төлж барагдуулна.” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.****** гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Б.******  нь 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс манай компанид шингэн хүнсний борлуулагч хийж байгаад 2015 оны 6 дугаар сарын сүүлээр тооцоо нийлэхэд 49 харилцагч дээр зээл үүсгэсэн байсан. Үүний дагуу шалгахад харилцагч нарын төлсөн мөнгийг хувьдаа завшиж, тооцооны үлдэгдлийн баталгааг ашиглан харилцагч нарыг тооцооны үлдэгдэлтэй гэж гарын үсэг, утасны дугаарыг хуурамчаар үйлдэж ирсэн нь 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн шалгалтаар тогтоогдсон. 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 1 сая төгрөгийн тооцоо гарлаа гэхэд ******  надад дутагдал гарах ёсгүй гэж байсан боловч 7 дугаар сарын 20-ны өдрийн орчим хийсэн шалгалтаар нийт 30,469,050 төгрөгийн тооцоо гарсан юм. Ингээд компани шалгалт хийхэд актаар нийт 30,469,050 төгрөгийн шингэн бүтээгдэхүүн борлуулсан мөнгийг авч ашигласан болохыг ******  нь өөрөө хүлээн зөвшөөрч өөрийн гараар тооцоо нийлсэн бичвэр хийж өгсөн. Б.****** д хүлээлгэж өгсөн барааны хар данс болон харилцагч нарт борлуулалт хийсэн баримт хүртэл байгаа. Компаний хохирлыг барагдуулах хүсэлттэй байна. Б.****** гийн компанид төлөх ёстой 30,469,050 төгрөгөөс хоолны мөнгө 15,237 төгрөгийг хасаад үлдэгдэл 30,453,813 төгрөгийг Б.****** гээс компани нэхэмжлэхээр болсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дахь тал/, “... Б.******  нь бараа материалын зарлагын баримтад тусгагдсанаар анх 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл манай байгууллагаас нийт 30,377,813 төгрөг завшсан байгаа. 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 17,739,173 төгрөг, харин 7 дугаар сарын 03-ны өдрөөс 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нийт 12,638,640 төгрөгийг манай байгууллагаас завшсан. Энэ нь манай байгууллагын зарлагын баримтуудаар нотлогдож байна. Б.******  нь 7 дугаар сарын 02-ны өдрөөс хойш манай байгууллагаас бэлэн авсан бараа нь мөнгөн дүнгээр нийт 11,701,200 төгрөгийн бараа материал байна. Мөн 937,440 төгрөг нь ****** , ****** , ****** , ******  гэсэн 4 харилцагчийнх байгаа. Үүнийг Б.******  нь өөрөө зарлагын баримт бичиж, дээрх дөрвөн харилцагчаас бэлэн мөнгийг нь авч ашиглачхаад манай байгууллагад бүртгүүлэхдээ зээл гэж бүртгүүлсэн байсан. Би өмнөх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1,858,800 төгрөг гэсэн зарлагын баримтыг 18,580,000 төгрөг гэж андуурч хэлсэн байсан. Энэ нь миний хариуцлагагүй байдлаас боллоо, одоо зарлагын баримтаар нотлогдож байгаа. Б.******  одоогийн байдлаар нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 172 дахь тал/, “...Анх 2015 оны 7
дугаар сарын 09-ний өдөр манай төв байгууллагаас нягтлан Билэгмаа, Туул хоёр ирээд санхүүгийн гэнэтийн тооллого хийж Хонгорт байдаг ****** , ******  гэсэн хоёр дэлгүүрийг шалгахад ******  дэлгүүр нь огт байдаггүй, харин ******  гэсэн дэлгүүр нь архи зардаггүй, манайхаас бараа материал авдаггүй гэж хэлэхээр нь би ******  уруу залгаад чиний Хонгорт борлуулалт хийдэг ****** , ******  гэсэн хоёр дэлгүүр нь огт байдаггүй юм байна гэсэн чинь ******  надад “за, ******  эгч ээ би Архангай аймгаас буцаж явна, очоод яръя” гэж хэлэхээр нь би ****** д чи Архангай уруу авч явсан бараагаа борлуулсан уу гэхэд тийм ээ би борлуулсан гэж хэлсэн. Тэгээд би, тэгвэл мөнгөө тушаахад бэлэн үү гэж асуухад ******  “бэлэн” гэж хэлсэн. Тэгээд би 2015 оны 7 дугаар сарын 15-ны үеэр ******  уруу залгаад хаана байгаа талаар асуухад цагдаа дээр байна гэж хэлж байсан. Би ****** тэй цагдаа дээр очиж Архангай аймагт хийсэн борлуулалтын мөнгө болон Хонгорт борлуулалт хийдэг хоёр дэлгүүрийн талаар асуухад ******  Архангайд хийсэн борлуулалтын мөнгийг идчихсэн гэж хэлсэн.
 
Тэгэхээр нь би хоёулаа бусад борлуулалт хийдэг харилцагч байгууллагуудаараа явж тулгалт хийе гэсэн чинь ******  надад “хоёулаа явах шаардлагагүй, би борлуулалтын мөнгийг бүгдийг нь аваад идчихсэн” гэж хэлсэн. Манайх зээлийн үлдэгдлийн баталгаан дээр тулгуурлан хохирлоо тооцсон байгаа. Би харилцагч байгууллагатай зээлийн үлдэгдлийн тооцоог тулж тооцооны акт буюу тооцооны үлдэгдлийн баталгааг бичдэг. Шаардлагатайгаас бусад тохиолдолд түгээгч нар зээлийн үлдэгдлийн тооцоо нийлж баталгаан дээр гарын үсэг зуруулдаг. МСМ ******  58,320 төгрөг, ****** пин 116,640 төгрөг, Топ ******  154,440 төгрөг, ******  89,520 төгрөг, ******  1,085,400 төгрөг, Боргио 233,280 төгрөг, ******  849,960 төгрөг, ******  1,295,560 төгрөг зэрэг харилцагчдын үлдэгдэл хохирлын тооцоонд орсон байгаа. Учир нь тухайн үед ******  зээлийн үлдэгдлээ бүгдийг нь өөрөө авсан гэдгийг хүлээн зөвшөөрч байсан. Миний мэдэхийн ******  баар үлдэгдэлтэй байхаар нь би ****** д “чи наад үлдэгдлээ өөрөө авч өг, харин энэ үлдэгдлийг чиний нэр дээр хохиролд тооцож оруулна” гэж хэлэхэд ******  өөрөө зөвшөөрсөн. Манай байгуулллагад учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрч үлдэгдэлтэй байгууллагаа жагсаан бичиж байгаад 7 хоногийн дотор хохирлоо төлж барагдуулна гэсэн амлалт бичиж өгсөн“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 174 дэх тал/, ...Баримтаар нотлогдохгүй байгаа гэх төлбөрийг миний бие хүлээн авсан гэдэг нь үнэн. Бэлнээр төлөгдсөн тохиолдолд баримт бичигдэхгүй байсан үе байгаа, энэ нь бэлэн баримт дууссан эсхүл мартсан тохиолдлууд байна. Шинжээчийн дүгнэлтийг санхүүгийн баримтууд дээр үндэслэн гаргасан байсан. Шинжээчийн дүгнэлтээр гарсан 24,942,930 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Б.******  борлуулалт хийсэн боловч түүнийн гарын үсэгтэй биш миний гарын үсэгтэй борлуулалт болох 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Топ ******  87,480 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Топ ******  58,320 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 10-ны Магнолия 626,400 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ******  168,720 төгрөг буюу нийт 940,920 төгрөгийг шинжээчийн дүгнэлтэд тусгаагүй байсан учраас шинжээчийн дүгнэлтээр гарсан 24,942,930 төгрөг дээр нэмж нэхэмжилнэ. “ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 281 дэх тал/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...****** ын 1,085,400 төгрөг төлөгдсөн, ******  гэж хүнтэй холбоотой 58,320 төгрөг 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тушаагдсан, 116,640 төгрөг ****** гэж хүнтэй холбоотой мөнгө байсан, тэр нь 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр орж ирсэн. Өмнөх шүүх хурлын өмнө тушаагаад баримтаа авч ирж өгсөн байдаг. Одоо үлдэгдэл мөнгө болох 25,883,850 төгрөг нь Б.****** тэй холбоотой мөнгө болж байгаа юм. 849,960 төгрөг нь “****** ” баартай холбоотой мөнгө юм. Өөр тооцоо байхгүй. 940,920 төгрөгийн тооцоо гэдэг нь ****** , ******  хоёрт би өөрөө падааныг нь бичиж өгсөн байгаа юм. ******  дээр Б.******  пиво аваачиж өгчхөөд надаар падаанаа бичүүлээд авч явсан. ******  дээр би өөрөө падааныг нь бичиж өгөөд гаргасан, Б.****** гээс 25,883,850 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

Гэрч *******ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…манайх тухайн үед пиво авсан мөнгөө бэлнээр төлдөг байсан. Одоо төлбөр тооцоо байхгүй. Манай ажилтны болон миний гарын үсэг биш байна“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дахь тал/, 

Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…387,960 төгрөгийн шингэн бүтээгдэхүүн “****** ” ХХК-аас авсан. 1 сая төгрөгөөс дооших төлбөрийг бэлнээр төлдөг. “****** ” ХХК-д өр зээл байхгүй. Миний болон манай ажилтны гарын үсэг биш.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дахь тал/, 

Гэрч ********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…“****** ” ХХК нь 10 хувийн хөнгөлөлттэй пиво өгдөг гэхээр нь 3 удаа нэг кроп пиво авч байсан. Тооцоогоо бэлнээр тэр дор нь борлуулагч гэх бор залууд өгсөн. Одоо манайх “****** ” ХХК-д ямар ч тооцооны өр байхгүй. Тооцооны үлдэгдлийн баталгаан дээрх гарын үсэг минийх биш, манайд Амараа гэж хүн ажиллаж байгаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64 дэх тал/, 

Гэрч *******ийн / мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Манайх “****** ” ХХК-аас 117,840 төгрөгийн бараа авсан. Тооцооны үлдэгдлийн баталгаан дээрх гарын үсэг минийх биш бараа авсан өдрөө тооцоогоо бэлнээр хийдэг. Одоо тус компанид тооцоо байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65 дахь тал/, 

Гэрч *********ийн /******  дэлгүүрийг хариуцсан худалдагч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 6 дугаар сард 1,145,800 төгрөгийн барааг төлбөрийг нь бэлнээр борлуулагч гэх бор залууд өгч, бараагаа авсан. Тооцооны үлдэгдлийн баталгаан дээрх гарын үсэг миний гарын үсэг мөн. Одоо “****** ” ХХК-д ямар нэг тооцоо төлбөр байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал/, 

Гэрч **********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “****** ” ХХК-ий борлуулагч залуугаас 291,600 төгрөгийн пиво тооцоог нь бэлнээр төлж авсан. Харин дараа нь 7 дугаар сарын эхээр над дээр тэр залуу ирээд “манай компаниас хүмүүс ирэхээр зээлийн үлдэгдэлтэй байгаа” гэж хэлээрэй гууд гуйгаад байсан. Одоо надад ямар нэгэн тооцооны үлдэгдэл байхгүй. Надаар тооцооны баталгааны хуудас дээр гарын үсэг зуруулаагүй. Энэ тооцооны үлдэгдэл дээрх гарын үсэг миний гарын үсэг биш.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67 дахь тал/, 

Гэрч *********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би нэг удаа борлуулагч Ширнэн гэх залуугаас 30 хроп пиво авсан. Энэ тооцооны үлдэгдэл дээрх гарын үсэг миний гарын үсэг биш байна. Манайх ямар ч өр төлбөр байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дахь тал/, 

Гэрч ******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…“****** ” ХХК-аас огт пиво авч байгаагүй. Тооцооны үлдэгдлийн баталгаан дээрх гарын үсэг минийх биш.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69 дахь тал/, 

Гэрч *********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “****** ” ХХК-аас пиво авч байсан. Тооцоогоо бэлнээр борлуулагчид нь өгсөн. Энэ баримт дээрх гарын үсэг миний гарын үсэг биш.“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дахь тал/, 

Гэрч ******ийн мөрдөн байцаалтын шатанд
өгсөн: “…Би “****** ” ХХК-аас огт бараа авч байгаагүй. Над уруу 6 дугаар сарын сүүлээр манай компаниас бараагаа авсан гэж хэлээрэй гэж байсан. Тэгээд компаниас нь ярихаар нь тооцооны үлдэгдэлтэй гэж хэлсэн юм. Миний гарын үсэг биш, надад ямар ч тооцоо байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71 дэх тал/, 

Гэрч *********ын /******  дэлгүүрийн худалдагч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Манайх “****** ” ХХК-аас пиво авч байсан, одоо ямар нэг тооцооны үлдэгдэл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дахь тал/, 

Гэрч ********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Манайх “****** ” ХХК-ий борлуулагч Ганширнэн гэх залуугаас 7 хайрцаг чихэр аваад тооцоогоо бэлнээр өгсөн. Одоо өр зээл байхгүй. Миний гарын үсэг биш, хуурамч баримт байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73 дахь тал/, 

Гэрч **********ийн /******  дэлгүүрийн эзэн/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 7 дугаар сард “****** ” ХХК-аас 2 хроп пиво авсан. Тооцоог Ганширнэнд бэлнээр өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74 дэх тал/, 

Гэрч ********ийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Манай дэлгүүр 2015 оны 6 дугаар сард “****** ” ХХК-аас 4 хайрцаг чихэр авсан. Тооцоог Ганширнэнд өгсөн. Одоо ямар ч тооцоо байхгүй. Баримт дээрх гарын үсэг минйи гарын үсэг биш.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75 дахь тал/, 

Гэрч *********ын / мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Манайх 2015 оны 6 дугаар сард “****** ” ХХК-аас hite пиво аваад борлуулагч залууд 58,320 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо ямар нэгэн өр төлбөр байхгүй. Миний гарын үсэг биш.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76 дахь тал/, 

Гэрч ***********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх “****** ” ХХК-ий салбараас 2015 оны 6 дугаар сард пиво авсан. Яг хэдний өдөр авсан гэдгээ санахгүй байна. Одоо уг компанид тооцооны үлдэгдэл байхгүй. 2015 оны 7 дугаар сарын 02-03-ны өдрүүдийн орчим тооцоог ямар нэг баримт үйлдээгүй бэлнээр төлсөн. Тооцооны үлдэгдэл дээрх гарын үсэг миний гарын үсэг биш.“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дахь тал/, 

Гэрч *********** -ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх “****** ” ХХК-ий салбараас hite, cass зэрэг пиво авдаг байсан. 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 116,640 төгрөгийн пиво аваад тэр өдөр нь бэлнээр борлуулагч залуу болох Б.****** д өгсөн. Тухайн үед тооцоог ямар нэг баримт үйлдээгүй бэлнээр төлсөн. Тооцооны үлдэгдэл дээрх гарын үсэг миний гарын үсэг биш.“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/, 

Гэрч **********мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...“****** ” ХХК-аас пиво аваагүй. Манай дэлгүүр 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр “****** ” ХХК-аас 6 хроп пиво аваагүй, би тухайн өдөр өөрөө дэлгүүртээ сууж байсан. Тооцооны үлдэгдлийн баталгаа гэсэн баримт дээрх гарын үсэг миний гарын үсэг биш. Манай дэлгүүрт ****** гэдэг огт ажилладаггүй, ямар ч газруудад зээлийн өр байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77 дахь тал/,

Гэрч ****** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “****** ” ХХК-аас пиво аваагүй. Борлуулагч залуу байна гэж яриад “намайг 91,800 төгрөгийн пиво авсан” гэж хэлээд өгөөч гэж гуйгаад байхаар нь би үгүй гэж хэлж байсан. Санхүүгийн баримт дээрх гарын үсэг миний гарын үсэг биш. Хуурамч баримт байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78 дахь тал/, 

Гэрч ********* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 6 дугаар сард “****** ” ХХК-аас манайх hite пиво авч, тооцоог борлуулагч залууд бэлнээр өгдөг байсан. Ямар нэг өр зээл тавьдаггүй байсан. Тооцооны үлдэгдэл байхгүй, гарын үсэг минийх биш. Ичинхорлоо гэж хүн манайд ажиллаж байгаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79 дэх тал/, 

Гэрч ********ийн / мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх “****** ” ХХК-аас 2015 оны 5, 6 дугаар сард пиво авч байсан. Одоо ямар ч өр зээл байхгүй. Баримт дээрх гарын үсэг минийх биш.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80 дахь тал/, 

Гэрч ***********ийн /******  баарны эзэн/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх “****** ” ХХК-аас 2015 оны 6,7 дугаар сард пиво авсан. Тооцоог 99958933 дугаарын утастай борлуулагч залууд бэлнээр төлдөг байсан. Манайх 2015 оны 7 дугаар сард 87,480 төгрөгийн тооцоо байхгүй. Ямар ч өр зээлгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81 дэх тал/, 

Гэрч *********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...“****** ” ХХК-аас 2015 оны 6 дугаар сард пиво авч байсан. *******гээд бор царайтай борлуулагч залууд тооцоогоо бэлнээр төлдөг байсан. Тооцооны үлдэгдлийн баталгаан дээрх гарын үсэг миний гарын үсэг биш, утасны дугаар минийх мөн байна. Ямар нэг өр зээл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82 дахь тал/, 

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “****** ” ХХК-аас hite нэртэй пиво авч байсан. Тооцоог борлуулагч залууд бэлнээр төлдөг байсан. Тооцооны үлдэгдлийн баталгаан дээрх гарын үсэг болон утасны дугаар минийх биш.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83 дахь тал/, 

Гэрч **********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хяналтын нягтлан бодогч Туулын хамт гэнэтийн тооллогоор ирээд хамтран ажилладаг байгууллагуудтай тооцоо нийлэхэд манай байгууллагатай хамтран ажилладаг хэд хэдэн байгууллагын нэг сая орчим төгрөгийн тооцоог Дархан-Уул аймаг дахь салбарын борлуулагч Б.******  нь бэлнээр авчхаад байгууллагад тушаагаагүй байхаар нь би хяналтын нягтлан бодогч Туулын хамт ****** тэй уулзахад ******  надад “... би компаний орлогоос нэг сая төгрөг авсан нь үнэн, энэ мөнгийг цалингаасаа бага багаар төлөх болно” гэж хүсэлт гарган өгсөн. Тухайн үед шалгалтаар биш гэнэтийн тооллогоор ирсэн болохоор Туул бид хоёр Дархан-Уул аймагт ирээд харилцагч байгууллагаас хэдэн байгууллага сонгон аваад тэдгээр байгууллагуудаар гэнэтийн тооллого явуулахад сая гаран төгрөгийн зөрчил илрэхээр нь дээд шатны албан тушаалтандаа мэдэгдэж, буцаад Улаанбаатар хот уруу явсан. Үүнээс хойш Дархан-Уул аймаг дахь салбарын эрхлэгч Б.******  төв уруу залгаж “манай салбарын борлуулагч ******  нь Архангай уруу явуулсан барааны мөнгө тушаагаагүй, дээрээс нь бусад харилцагч нарын авлагыг өөртөө ашигласан байна” гэж хэлсэн. 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймаг дахь салбарын эрхлэгч Б.****** гийн асуудал үүслээ, шалгалт хийлгэж, тооцоогоо тулъя гэсэн дуудлагаар хөдөө орон нутаг хариуцсан менежер Г.Ганбат, шингэн хүнсний албаны дарга Ц.Одхүү, борлуулалтын албаны дарга Н.Батболд нарын хамт Дархан-Уул аймгийн салбарыг шалгахаар ирээд, Дархан-Уул аймаг дахь салбарын эрхлэгч Б.****** , борлуулагч Б.****** гийн хамт шалгалтыг 7 дугаар сарын 23-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд хийж, харилцагч байгууллагатай тооцоо нийлэхэд 51 харилцагч байгууллага мөн Архангай аймаг уруу бэлнээр борлуулахаар авч явсан барааны тооцоо, сэлбэгийн тооцоо ороод нийт 30,453,813 төгрөгийг борлуулагч ******  нь хувьдаа завшсан гэсэн зөрчил илэрч байсан. Тухайн үед бид нар ****** д мэдэгдэж, цагдаагийн байгууллагад хандаад Улаанбаатар хот уруу явсан, ... зарим нэг газрын нэрийг зохиож хуурамч падаан үйлдсэн гэж шалгалтын явцад ******  өөрөө хүлээн зөвшөөрсөн. Би уулзаж тооцоо нийлээгүй, харилцагч байгууллагын тооцоог борлуулагч ******  нь тооцоогүй, би энэ байгууллагын мөнгийг авсан нь үнэн гэж тооцооны үлдэгдлийн баталгаан дээр тайлбар бичин гарын үсэг зурсан. Шалгалтын явцад ******  нь Дархан зах павилион-3 194,400 төгрөг, ******  742,800 төгрөгийн тооцооны үлдэгдлийг хуурамчаар бичиж гарын үсэг зурсан гэж өөрөө хүлээн зөвшөөрч, тооцооны үлдэгдлийн баталгааны доод хэсэгт тайлбараа бичин өөрөө гарын үсэг зурсан байгаа. 30,453,813 төгрөгийн тооцоонд МСМ ****** , ****** пин, Топ ****** , ****** , ****** , Боргио, ******  зэрэг харилцагчдын үлдэгдэл орсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 175-177 дахь тал/, 

Гэрч ********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би “****** ” ХХК-аас бараа авдаг байсан. Надад энэ компанид зээлийн үлдэгдэл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 178 дахь тал/, 

Гэрч П.****** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******  манай ******  бааранд hite пиво борлуулдаг байсан. Тооцоогоо тухай бүр бэлнээр хийдэг байсан. Одоо манай байгууллага “****** ” ХХК-д 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 849,960 төгрөгийн зээлийн тооцоог төлөх ёстой. Одоогоор төлөөгүй. 849,960 төгрөгийн тооцоо нь Hite пивоны өдөрлөг зохион байгуулах үед зарагдсан пивоны төлбөр тооцоо юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 179 дэх тал/, иргэний хариуцагчаар өгсөн: “...би “****** ” ХХК-д 849,960 төгрөгийг төлөх ёстой.” /2 дугаар хавтаст хэргийн 287 дахь тал/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Маргааш буюу 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр түрээс орж ирэхээр төлж дуусгана” гэх мэдүүлэг, 

Гэрч А.****** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 7 дугаар сард “****** ” ХХК-ийн нягтлан гэх нэг эмэгтэй, ******  нартай тооцоо нийлэх үед би үлдэгдэлтэй байсан. Тухайн үед надтай тооцоо нийлж байсан хүмүүс одоо тооцоо нийлж байна, наанаа төлсөн гээд биччих гэж ******  хэлэхээр нь би төлсөн гэж бичээд гарын үсэг зурсан болохоос биш энэ компанид сая гаран төгрөгийн өртэй байсан. Тиймээс 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр харилцагч батлав гэсэн тооцооны үлдэгдлийн баталгаан дээр байх 1,085,400 төгрөгийн үлдэгдэл “****** ” ХХК-д одоог хүртэл төлөгдөөгүй байгаа.“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 180 дахь тал/, “...Би “****** ” ХХК-д 1,085,400 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Б.****** д бэлнээр төлсөн.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 288 дахь тал/, 

Гэрч ************** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ****** гээс 64,800 төгрөгийн hite пиво худалдан авсан. Үүнээс хөнгөлөлтийн 10 хувь нь хасагдаад 58,320 төгрөг болж байсан. Одоогоор уг мөнгийг төлөөгүй, зээлийн үлдэгдэлтэй байгаа учраас төлж барагдуулна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 181дэх тал/, иргэний хариуцагчаар өгсөн: “...58,320 төгрөгийг “****** ” ХХК-д би төлөх ёстой. 2016 оны 01 дүгээр сарын 20-ны орчим цалин буухаар уг төлбөрийг төлнө” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 283 дахь тал/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “****** ” ХХК-ий борлуулагч Б.****** гээс 129,600 төгрөгийн hite нэртэй пиво худалдан авсан. Үүнээс хөнгөлөлтийн 10 хувь нь хасагдаад 116,640 төгрөг болж байгаа. Уг зээлийн үлдэгдлээ төлнө.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 182 дахь тал/, “...“****** ” ХХК-д 116,640 төгрөгийг би төлөх ёстой.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 285 дахь тал/, 

2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Эдийн засгийн шинжээчийн 01 дугаартай “... худалдааны төлөөлөгчийн үйлдсэн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт нь талууд харилцан баталгаажуулаагүй, зөвхөн “****** ” ХХК-ийн санхүүгийн тэмдэг дарсан маягтад бичилт хийгдсэн байна. Тухайн баримт нь санхүүгийн хүчин төгөлдөр баримт биш байх тул шинжилгээнд ашиглаж болохгүй. “****** ”ХХК нь борлуулагч ****** тэй хийх тооцоог хоорондын тооцооны дансаар бүртгэж байсан ба 52 ширхэг баримтаар нотлогдох нийт 30,360,690 төгрөгийн борлуулалтын орлогыг ААН болон иргэдээс авах авлага мэтээр тооцооны үлдэгдлийн баталгаан дээр бичсэн нь санхүүгийн хүчин төгөлдөр баримт хэмээн үзэх үндэслэлгүй байна. 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 52 ширхэг падаанаар борлуулсан нийт үнэ 31,998,500 төгрөг, худалдан авагч нарт борлуулсан борлуулалтын хөнгөлөлт 1,637,810 төгрөг, “****** ” ХХК-д төлөх дүн 30,360,690 төгрөг, эд хариуцагчийн дутагдал нийт дүн 30,360,690 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө үүссэн өр төлбөр 11,847,000 төгрөг. Иргэн Б.****** гийн хариуцаж байсан бараа материалаас 30,360,690 төгрөг дутагдсан нь шинжилгээгээр нотлогдож байна. Хоорондын тооцоонд бичигдсэн сэлбэгийн тооцоо гэх 60,000 төгрөгийн анхан шатны баримт ирүүлээгүй тул дээрх тооцоонд ороогүй болно. Мөн 6 дугаар сарын 27-ны Шүтээн ХХК-д өгсөн 87,480 төгрөгийн баримт 2 хувь ирүүлсэн тул давхардсан дүнг хасаж тооцсон.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 114-115 дахь тал/, 

Шинжээч Д.Тогтохбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тухайн үед хууль сахиулах байгууллагаас тооцооны үлдэгдлийн баталгааны үнийн дүнг тооцох, ****** гийн борлуулалтаас дутсан хэмжээг тооцож тогтоох гэсэн 2 асуулттай шинжээчийн дүгнэлт гаргуулах тогтоол ирсэн. ****** гээс компанид тооцоо хийгээгүй гэх 52 ширхэг зарлагын баримт, мөн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтууд ирүүлсэн. “****** ” ХХК-ийн санхүүгийн баримт нэг хавтас ирсэн. Надад үдэгдэн ирүүлсэн баримт нь ****** гийн бүхий л тооцоог хамруулсан баримт байсан учраас хоорондын тооцоотой гэх баталгааг энэ баримтуудаас ялгаж харах боломж байгаагүй. Харин тооцоо хийгээгүй гэх 52 ширхэг баримт нь барааг олгосон болон хүлээн авсан компани болон хувь хүмүүсийн гарын үсэгтэй санхүүгийн анхан шатны хүчин төгөлдөр баримт байсан. Энэ баримтууд дээр үндэслэн дутагдлын хэмжээг тогтоосон. Надад ирүүлсэн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтууд нь тогтоосон заавар, журмын дагуу бичигдээгүй, санхүүгийн хүчин төгөлдөр баримт гэж үзэх боломжгүй байсан тул энэ баримтуудыг би шинжилгээндээ ашиглаагүй. Эд хариуцагч ****** гийн хариуцаж байсан бараа материал эд хөрөнгийн тооцоог бүхэлд нь бодоогүй. Яагаад гэвэл мөнгө нь тушаагдаагүй борлуулалтын баримтуудыг тусад нь ирүүлсэн. Намайг эдийн засгийн шинжилгээний дүгнэлтийг гаргаснаас хэд хоногийн дараа санхүүгийн баримтыг өөрийн биеэр ирж авсан. 52 ширхэг зарлагын баримт нь борлуулсан барааны нэр, төрөл, тоо, хэмжээ хөнгөлөлт чөлөөлөлтийн хувь, үнийн дүнг бүрэн тусгасан компаний лого, нэр бүхий хэвлэмэл хуудсанд бичигдсэн, хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан хүмүүсийн гарын үсэг зурагдсан байх тул санхүүгийн анхан шатны баримтуудыг хүчин төгөлдөр баримт гэж үзэн шинжилгээнд ашигласан. Харин тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт нь бараа материалыг хүлээн авсан тал нь өглөгтэй гэдгээ баталж, гарын үсэг зурж тамга тэмдэгээр баталгаажуулаагүй, уг баримтыг хэн үйлдсэн нь тодорхой бус байсан учраас хүчин төгөлдөр баримт гэж үзэх үндэслэлгүй байна. Тооцооны үлдэгдлийн баталгаа нь тооцоо нийлэгч талууд өглөг, авлагаа харилцан баталсан, гарын үсэг зурсан, байгууллагын санхүүгийн баримт дарсан байх стандарттай. Эд хариуцагчийн тооцоог бодож худалдан авагч талд шилжсэн дүнг эд хариуцагчийн үлдэгдлээс хасаж хоорондын тооцоонд бичсэн дүнг баталгаажуулах үүднээс нягтлан бодогч үйлдэн баталгаажуулах үүрэгтэй. /хоёр тал харилцан баталгаажуулна/” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 174 дэх тал/,

2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Эдийн засгийн шинжээчийн “... шинжилгээгээр ЦЭСБ аудит ХХК-ий аудитор, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч Д.Тогтохбаярын тогтоосон дүгнэлт нь нотлогдохгүй байна. Б.******  нь 2015 оны 4 дүгээр сараас 7 дугаар сарын хооронд нийт 55,981,350 төгрөгийн борлуулалт хийсэн ба үүнээс 26,422,500 төгрөгийг Б.******  нь Б.****** гээс хүлээн авсан гэж өөрийн гаргасан тайланд тусгасан байгааг хасахад нийт 29,558,850 төгрөгийг аваагүй, дутагдуулсан гэх тооцоо гарч байна. Б.******  нь нийт 26,422,500 төгрөгийг тушаасан, салбар хариуцсан Б.******  хүлээн авсан гэж өөрийн гаргасан тайланд тусгасан боловч тушаасан гэх дээрх төлбөрөөс 5,568,210 төгрөгийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн гарын үсэг бүхий санхүүгийн баримтаар нотлогдохгүй байна. Мөн дутагдал болгон гаргасан 30,6 сая төгрөгийн борлуулалтаас зарим нь төлөгдсөн баримттай байна. Тухайлбал********** ХХК-д худалдсан 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн баримтуудаас 5 дугаар сарын 31-ний өдөр 500,0 мянган төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 958,0 мянган төгрөг байна. Гэтэл дээрх дүгнэлтэд 1458,0 мянган төгрөгийн үлдэгдэлтэй гэж гаргасан байна. “****** ” ХХК, харилцагч аж ахуйн нэгж, иргэний тооцооны хооронд үүссэн үлдэгдлийн баталгааг тулган шалгалаа. 2015 оны 6 дугаар сард ******  нь нийт 23,716,410 төгрөгийн борлуулалт хийсэн боловч сарын эцсийн үлдэгдлээр 22,327,650 төгрөгийн үлдэгдэлтэй байсан байна. Үүнийг тухайн байгууллагын 6 дугаар сарын 30-ны байдлаар хийсэн тооцооны үлдэгдлийн баталгаатай тулган шалгахад 
Боргио 233,280 төгрөгийн үлдэгдэлтэй байсан боловч шалгалтаар 145,800 төгрөг, 
Топ ******  145,800 төгрөгийн үлдэгдэлтэй боловч шалгалтаар 58,320 төгрөг, 
Хөтөл дэлгүүр 145,800 төгрөгийн үлдэгдэлтэй боловч шалгалтаар 58,320 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь бусад бараа борлуулалт орсон байх магадлалтай. Нийт үлдэгдлээс 262,440 төгрөгийн илүү үлдэгдэлтэйгээр тооцсон байна. ****** гийн цэвэр үлдэгдэл 22,065,210 төгрөг байна. 
Шинжээчийн дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн тогтоолд тусгагдсан төлбөр тооцоог хасч тооцсоноор 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх дутагдал 15,626,370 төгрөг, 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойших дутагдал 9,316,560 төгрөг, нийт 24,942,930 төгрөг гарч байна. Дээр гарсан нийт дутагдлаас: ****** 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн бараа материалын зарлагын падаан 116,640 төгрөг, ******  /МСМ/ 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн бараа материалын падаан 1,085,400 төгрөг, ******  2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн бараа материалын падаан 849,960 төгрөгийг тус тус хасах, 
Тооцооллоор гарсан нийт дутагдал 29,558,850 төгрөгөөс дээр дурдсан төлбөр тооцоо нийт 4,615,920 төгрөгийг хасахад нийт дутагдлын хэмжээ 24,942,930 төгрөг гарч байна. 
1.“****** ” ХХК-ий борлуулагч Б.****** д агуулахаас бараа материал олгохдоо бараа материал хүлээн авсан тухай гарын үсэг бүхий санхүүгийн анхан шатны баримт үлдээгүй байна. 
2.Б.******  нь борлуулагч Б.****** гээс барааны төлбөр тооцоог хүлээн авахдаа хоёр ажилтны хооронд бичигдвэл зохих кассын орлогын ордер бичдэггүй байна. 
3.Барааны борлуулалтын орлогоос нийт 5,568,210 төгрөгийг Б.******  хүлээн авсан гэж өөрийн тайланд тусгасан боловч хэрхэн хүлээлцсэн болох нь санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдохгүй байна. 
4.Шингэн бараа буюу ихэвчлэн hite шар айргийг дан ганц борлуулагч Б.******  хариуцан борлуулж байгаагүй, Б.******  бас худалдан борлуулж байсан байна. 

Санхүү эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын хамтарсан 2002 оны 171/111 дүгээр “Маягт, загвар батлах тухай” тушаал, уг тушаалаар баталсан “Өмчийн бүх хэлбэрийн аж ахуй нэгж байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх загвар”-ыг хэрэгжүүлэн ажиллаагүй байна. 

Б.****** , Б.******  нар нь бараа материал болон бэлэн мөнгө хүлээлцсэн баримт үйлдэггүй байна. Борлуулагч Б.****** гийн гарын үсэг бүхий баримтаар зарлагадсан борлуулалтаас нийт 24,942,930 төгрөгийн дутагдал гарч байна. 
Барааны борлуулалтын орлогын тооцоог хийхдээ Б.****** , Б.******  нар гарын үсэг бүхий хүлээн авсан, хүлээлгэн өгсөн баримтгүйгээр тооцоо хийж байсан тул дутагдал гэж гарсан 24,942,930 төгрөгийг борлуулагчаар ажиллаж байсан Б.******  хариуцах эсэхийг нотлох боломжгүй байна” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 298-301 дэх тал/, ,

Тооцооны үлдэгдлийн баталгаа /хавтаст хэргийн 6-42, 194-250, 2 дугаар хавтаст хэргийн 251-272 дахь талууд/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 92 дахь тал/, А.****** ын төлбөр төлсөн баримт /2 дугаар хавтаст хэргийн 289 дэх тал/, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 294 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч ******** нь 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2015 он 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд “*********” ХХК-ийн борлуулагчаар ажиллаж байхдаа шунахай сэдэлтээр, үргэлжилсэн үйлдлээр, борлуулалтын орлого, болон бүтээгдэхүүнийг завшиж 25,883,850 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /хавтаст хэргийн 89, 91, 184-185, 316-317, 321 дэх талууд/, хохирогч Б.****** гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55, 172, 174, 281 дэх тал/, гэрч *******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дахь тал/, гэрч Б.Гантулгын мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/, гэрч Э.****** ы мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дахь тал/, гэрч *****ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дахь тал/, гэрч Н.****** ын мэдүүлэг /хавтаст хэргийн 64 дэх тал/, гэрч ***********ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 65 дахь тал/, гэрч ******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал/, гэрч *********ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 67 дахь тал/, гэрч *******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дахь тал/, гэрч *******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 69 дэх тал/, гэрч *******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дахь тал/, гэрч *********ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 71 дэх тал/, гэрч *******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дахь тал/, гэрч ******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 73 дахь тал/, гэрч *********ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 74 дэх тал/, гэрч ********ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 75 дахь тал/, гэрч *********ын мэдүүлэг /хавтаст хэргийн 76 дахь тал/, гэрч ********гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 77 дахь тал/, гэрч ******ны мэдүүлэг /хавтаст хэргийн 78 дахь тал/, гэрч ********ын мэдүүлэг /хавтаст хэргийн 79 дэх тал/, гэрч ******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 80 дахь тал/, гэрч ********ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 81 дэх тал/, гэрч *****гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 82 дахь тал/, гэрч *********ын мэдүүлэг /хавтаст хэргийн 83 дахь тал/, тооцооны үлдэгдлийн баталгаа /хавтаст хэргийн 6-42, 194-250, 2 дугаар хавтаст хэргийн 251-272 дахь талууд/, Б.****** гийн 2015 оны 04 дүгээр сараас 2015 оны 07 дугаар сарын борлуулалтын тооцоо /2 дугаар хавтаст хэргийн 302-306 дахь тал/, бэлэн мөнгөний баримтгүй боруулалтын тооцоо /2 дугаар хавтаст хэргийн 307-308 дахь тал/, дутагдлаас шинжилгээ хийлгэх тогтоолд тусгагдсан төлбөрийг хассан тооцоо /хавтаст хэргийн 309-313 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.****** г аж ахуйн нэгж байгууллагын өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд завшсаны улмаас их хэмжээний буюу 25,883,850 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.****** д Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх дутагдал 15,626,370 төгрөг, 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойших дутагдал 9,316,560 төгрөг, шүүгдэгч Б.****** гийн нэрээр гараагүй, хохирогч Б.****** гийн нэрээр зарлагын падаан бичигдсэн 940,920 төгрөг нийт 25,883,850 төгрөгийг завшсан байдал тогтоогдож байх ба шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн зүгээс 2015 оны 7 дугаар сарын 2-ноос өмнө үйлдэгдсэн хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарах тул уг үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгуулах хүсэлт гаргасан нь үндэслэлгүй байна.

Учир нь шүүгдэгч Б.******  нь нэг объектод, нэг санаа зорилгоор, үргэлжилсэн үйлдлээр халдаж хохирол учруулсан, “Өршөөл үзүүлэх” тухай хуульд 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас хойш гэмт хэрэг үйлдсэн хүнд уг хууль хамаарахгүй байхаар заасан тул 2015 оны 7 дугаар сарын 2-ноос өмнөх үйлдэл холбогдол, хэргийг хэрэгсэхгүй болгож, өршөөх үндэслэлгүй гэж үзэв.

2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Эдийн засгийн шинжээчийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд ... “Б.****** гийн хариуцаж байсан бараа материалаас 30,360,690 төгрөг дутагдсан нь шинжилгээгээр нотлогдож байна”, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Эдийн засгийн шинжээчийн “... “Б.****** гийн гарын үсэг бүхий баримтаар зарлагадсан борлуулалтаас нийт 24,942,930 төгрөгийн дутагдал гарч байна” гэж зөрүүтэй заасан байх боловч 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Эдийн засгийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэл бүхий байна гэж үзэв.

Учир нь уг дүгнэлтэд заасан дутагдлын хэмжээний талаар талууд маргахгүй байх ба дүгнэлтийг гаргахдаа Б.****** гийн ажиллах хугацаандаа борлуулсан нийт бүтээгдэхүүний үнийн дүнгээс байгууллагынхаа санхүүд эргэн тушаасан үнийн дүн, иргэд байгууллагуудад борлуулаад аваагүй байсан авлагын үнийн дүн зэргийг хасч, завшсан гэх бараа бүтээгдэхүүний үнийн дүнг гаргасан байх тул уг дүгнэлтийг үнэн зөв гэж үзэв.

Дүгнэлтэд ... Б.****** д агуулахаас бараа материал олгохдоо бараа материал хүлээн авсан тухай гарын үсэг бүхий санхүүгийн анхан шатны баримт үлдээгүй, барааны борлуулалтын орлогоос нийт 5,568,210 төгрөгийг Б.******  хүлээн авсан гэж өөрийн тайланд тусгасан боловч хэрхэн хүлээлцсэн болох нь санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдохгүй, өмчийн бүх хэлбэрийн аж ахуй нэгж байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх загварыг хэрэгжүүлэн ажиллаагүй, Б.****** , Б.******  нар нь бараа материал болон бэлэн мөнгө хүлээлцсэн баримт үйлдэггүй” гэх алдаа дутагдал байгаа талаар заасан боловч энэ нь Б.****** г бусдын эд хөрөнгийг завшсан байдлыг үгүйсгэх баримт болохгүй юм.

Дээрх дүгнэлтийг гаргахдаа Б.****** гийн гарын үсэг бүхий баримтаар зарлагадсан баримтуудыг үндэслэж гаргасан байх ба Б.****** гийн нэрээр бичигдсэн 626.400, 168.720 төгрөгийн падаан, Б.******  өөрөө бичсэн боловч доор нь гарын үсэг зураагүй 87.480 төгрөгийн баримт, олдохгүй байж байгаад сүүлд санхүүгийн баримтаас олдсон учраас шинжээчийн дүгнэлтэд дээр ороогүй гэх 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 58.320 төгрөгийн падаан нийт 940,920 төгрөгийн дутагдал шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй байх боловч Б.******  дээрх мөнгийг авсан талаараа хүлээн зөвшөөрсөн байх тул уг мөнгийг Б.******  завшсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.******  нь бусдын эд хөрөнгийг хариуцан борлуулж, борлуулалт хийж, төлбөрийг хүлээж авсан тухай бүр мөнгийг тушаах ёстой боловч өөртөө машин худалдан авах, байрны түрээсийн төлбөр төлөх зэргээр хувьдаа зарцуулсан болох нь тогтоогдож байна. 

Дээрх гэмт хэргийн улмаас “****** ” ХХК-д 25,883,850 төгрөгийн хохирол учирсан, бусдын эд хөрөнгөд хууль бус үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул хохирлыг шүүгдэгч Б.****** гээс гаргуулж, “****** ” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт ******  ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг Б.****** гээс худалдан аваад төлбөрийг төлөөгүй байсан нэр бүхий хүмүүсийг иргэний хариуцагчаар татан оролцуулсан байх ба иргэний хариуцагч П.******  849.960 төгрөг төлөх талаар маргаагүй байх тул П.****** аас дээрх төлбөрийг гаргуулж ******  ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан бусад хариуцагч нар төлбөрийг төлж барагдуулсан байна.

Хэрэгт Б.****** тэй холбоотой баримтуудын хуулбар авагдсан байх тул эд мөрийн баримтаар хураагдсан “****** ” ХХК-ийн санхүүгийн баримтуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгох нь зүйтэй гэж үзэв. 

Шүүгдэгч Б.******  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д хүнд гэмт хэрэг үйлдсэн эрэгтэй ялтны хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр заасан боловч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, бага насны 2 хүүхэдтэй зэрэг түүний хувийн байдал, жирийн дэглэмд ял эдлүүлэхээр тогтоох нь ар гэрийнхэнтэйгээ уулзах хугацаа, тооны хувьд хязгаар тогтоодоггүйг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт зааснаар хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхээр заасан тул 100,000 төгрөгийн эд хөрөнгө хураахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.******  овогт ****** гийн ****** г аж ахуйн нэгж байгууллагын өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд завшсаны улмаас их хэмжээний буюу 25,883,850 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Б.****** г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.****** д оногдуулсан 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.****** гээс 25,883,850 төгрөг, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д ***** Пүрэвдашийн ******  / **********//-аас 849.960 төгрөг тус тус гаргуулж “****** ” ХХК-д олгосугай. 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “****** ” ХХК-ий 2015 оны 4 дүгээр сарын бэлэн мөнгөний баримт 203 хуудас, бараа материалын зарлагын баримт 723 хуудас, 5 дугаар сарын бэлэн мөнгөний баримт 83 хуудас, бараа материалын зарлагын падаан буюу задгай баримт 37 хуудас, задгай тооцооны үлдэгдлийн баталгаа 51 хуудас тус бүр үнэлгээгүй гэх санхүүгийн баримтуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгож, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай. 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.****** д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ГЭРЭЛТ-ОД

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ     Я.ТУУЛ

                                              ШҮҮГЧ                                      П.БАТТУЛГА