| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 169/2023/0112/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/113 |
| Огноо | 2023-09-04 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | О.Э |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 23 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын ******* өдөр ******* аймгийн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн сумын 6 дугаар баг 2-4 тоотод оршин суух,
аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор 20 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын баривчлах,
******* аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор 20 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 04 сарын баривчлах,
******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны дугаар сарын 09-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 /Дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох,
******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хорих,
******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар 08 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, овогтой , Регистрийн дугаар: ЗА82*******25
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 22 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр цагийн орчимд иргэн машинд хамт байхдаа өөрийн эзэмшлийн хаан банкны виза картаа өгч, хаан банкны пос машинаас /АТМ/ 20.000 төгрөг авахуулахаар явуулахад 380.000 төгрөгийг завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хохирогч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч овогтой нь 22 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр цагийн орчимд ******* аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах “******* аймгийн Гэр, бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”-н гадна талбайд иргэн тээврийн хэрэгсэл дотор түүний зөвшөөрлөөр “Хаан банк”-ны виза картыг авч банкны пос машинаас /АТМ/ 20.000 /хорин мянга/ төгрөг авахуулахаар явуулахад 380.000 /Гурван зуун наян мянга/ төгрөгийг зөвшөөрөлгүйгээр нууцаар авсан буюу “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Хохирогч “... Би 22 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 10 цагийн үед “Хүүхдийн төлөө төв”-ийн гадаа машинтай зогсож байхад гэдэг залуу ирээд миний машинд суусан. Тэгээд тэй ойр зуурын юм ярьж байгаад аймгийн баруун урд талд газар авах гэж байгаа юм цуг яваад өгөөч гэхээр нь машинтайгаа яваад эргэж “Хүүхдийн төлөө төв”-ийн гадаа очоод сэлбэгийн дэлгүүрээс юм авахад цуг явж байгаад надаас 100.000 төгрөг зээлчих нэг юм сунгуулаад эргээд мөнгө гараад ирнэ удахгүй /хоног хугацаа хэлээгүй/ гараад ирнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Цоглог дэлгүүрийн АТМ-ээс 100.000 төгрөг авч д өгсөн. Жаахан явж байгаад ******* 100.000 төгрөг юм байна ш дээ, 200.000 төгрөг хэрэгтэй юм байна дахиад 100.000 төгрөг зээлчих гэхээр нь за гээд дэлгүүрийн АТМ-ээс 100.000 төгрөг авч д өгсөн. Тэгээд тэр өдөр цуг явж байгаад үдээс хойш зүүн хойд талын дугуй засвар ороод дугуй янзлуулсан чинь бэлнээр 20.000 төгрөг хэрэгтэй болоод төвийн Хаан банкны гадаа ирэхэд би аваад ирье гээд миний виза картыг аваад банкны гадна АТМ рүү орсон. Би виза картынхаа нууц үгийг 8110 гээд хэлээд оруулсан. АТМ-ээс гарч ирээд надад 20.000 төгрөг өгсөн. Тэгээд өлсөөд байна гэхээр нь хоол авч өгөөд дугуй засвар ороод тэндээс г Малчны лагарт хүргэж өгөөд хөдөө явсан. Тэгээд 22.04.******* өдөр банкинд очиж шалгуулахад 22.04.22-ны өдөр 400.000 төгрөг данснаас гарсан байхаар нь юу болов гээд зарцуулсан мөнгөө тооцож үзсэн юм. Тэгтэл миний картыг аваад АТМ-ээс 20.000 төгрөг авах гэж орохдоо 4000.000 төгрөг авсан юм байна лээ. Тэгээд би рүү залгаад чи яагаад дураараа 380.000 төгрөг аваад явсан юм. Зээлсэн 200.000 төгрөгтэйгөө нийлээд 580.000 төгрөгийг өг гэж хэлсэн чинь удахгүй өгнөө гэж хэлсэн. Тэрнээс хойш утас нь холбогдохгүй, миний мөнгийг өгөөгүй ээ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 14-15, 33-р хуудас/
- Хохирогч овогтой “Хаан Банк”-ны 54521010 дугаарын харилцах данснаас 22 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр цаг 01 минутад 400.000 /Дөрвөн зуун мянга/ төгрөг зарлагадсан талаарх депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 35-36-р хуудас/ зэргээр тус тус тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч зөвшөөрлөөр түүний картыг ашиглан пос машинаас мөнгө гаргаж авах үедээ түүнд мэдэгдэлгүйгээр нууцаар 380.000 /Гурван зуун наян мянга/ төгрөг авсан үйлдэл нь хохирогчийн итгэмжлэн хариуцуулсан мөнгийг завшиж буй гэмт үйлдэл болно.
Учир нь хохирогчийн зүгээс өөрийн харилцах дансны картыг пос машинд нэвтрэх нууц үгийн хамт шүүгдэгчид хэлж өгч байгаа үйлдэл нь өөрийн хөрөнгийг түүнд түр хугацаанд итгэмжлэн хариуцуулсан үйлдэл бөгөөд шүүгдэгч нь шунахайн сэдэлтээр дээрх итгэмжлэн хариуцсан хөрөнгөнөөс эзэмшигчид мэдэгдэлгүйгээр мөнгө авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг хангасан үйлдэл байх тул *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирлын талаар:
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 380.000 /Гурван зуун наян мянга/ төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь 23 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хохирогч овогтой “Хаан Банк”-ны 54521010 дугаарын харилцах дансанд уг мөнгийг буцаан шилжүүлсэн талаарх баримт хавтаст хэргийн 56 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж дурдаж шийдвэрлэв.
Жич: Хохирогч нь 22 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шүүгдэгч *******д мөн 200.000 /Хоёр зуун мянга/ төгрөг зээлсэн гэх бөгөөд энэ нь хэрэгт хамааралгүй үйл баримт тул хэлэлцэхгүй орхисон болно.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлж байна.
Түүнчлэн улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлж, шүүх хуралдаанд оролцогч саналаа дэмжиж байна.
Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Прокурорын сонсгосон ял нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, дээрх хугацаанд ******* аймгийн сумын төвөөс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь уг гэмт хэрэгт ял шийтгүүлэхээс өмнө ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар 08 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж шүүх хуралдаан болох өдөр тухайн ялаас 00 жил 06 сар 03 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлээгүй үлдсэн болох нь ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гаргаж өгсөн тооцоогоор тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 01 жил 00 сар 03 хоногийн хугацаагаар тогтоолоо.
Шүүгдэгч ******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогтой г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 23/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 00 жил 06 сар 03 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж, нийт 01 жил 00 сар 03 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д зорчих эрхийг хязгаарласан 01 жил 00 сар 03 хоногийн хугацаанд ******* аймгийн сумын төвөөс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож сольдог болохыг мэдэгдсүгэй.
6. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД