| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 171/2016/0105/Э/ |
| Дугаар | 2016/ШЦТ/95 |
| Огноо | 2016-03-17 |
| Зүйл хэсэг | 150.2., |
| Улсын яллагч | С.Баттамир |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2016/ШЦТ/95
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2016/0105/Э/
Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баттамир,
Хохирогч Ц.****** ,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Булган,
Шүүгдэгч Б.****** , Э.****** , Н.****** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****** овогт ****** ийн ****** , ****** овогт ****** ын ****** , ****** овогт ****** ын ****** нарт холбогдох 201509000754 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, ****** овогт ****** ийн ****** , ********* төрсөн, эрэгтэй, ***** настай, яс үндэс халх, ********* тоотод оршин суух, хэрэгт холбогдохын өмнө *********** ажилтай байсан, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл ****** , *******ийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ********* /,
2.Монгол улсын иргэн, ****** овогт ****** ын ****** , ********** ны өдөр төрсөн, эрэгтэй, ******* настай, ********* тоотод оршин суух, хэрэг холбогдохын өмнө ************** ажилтай байсан, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам **** , *******ийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ********/,
3.Монгол улсын иргэн, ****** овогт ****** ын ****** , ******* өдөр төрсөн, эрэгтэй, ******* настай, ************ тоотод оршин суух, хэрэгт холбогдохын өмнө **********ажилтай байс******* эхнэр, **********ийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, /регистрийн дугаар: ******6/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.****** , Э.****** , Н.****** нар нь Дархан-Уул аймаг дахь “****** ” ХХК-д, нярав, борлуулагч, савлагааны ахлах ажилтнаар ажиллаж байхдаа бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр албан тушаалын байдлаа ашиглан 3000 кг гурилыг бусдад зарж борлуулан завшиж “****** ” ХХК-д 2,670,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд:
Шүүгдэгч Б.****** ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 10 дугаар сарын 16-ны өглөө ажил дээр байж байхад манай үйлдвэрийн ахлах над уруу яриад “өнөөдөр гурил гаргачихъя” гэж надаас гуйсан юм. Тэгэхээр нь би “юу яриад байгаа юм бэ, тийм зүйл байхгүй” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд ****** ах дахин над уруу утсаар хэд хэдэн удаа залгаад ахад нь мөнгөний хэрэг болчхоод байна гэж хэлээд байсан. Тэгээд өдөр цайны цагийн дараа ****** ах дахин залгахаар нь би зөвшөөрсөн. Тэгээд би ачилт хийх гээд агуулах дээр очоод ****** д “****** ах гурил гаргая” гээд байна гэж хэлсэн. Тухайн үед ****** “үгүй” гэж байгаад сүүлдээ зөвшөөрсөн. Эхний ээлжинд 1,98 тн гурил ачиж борлуулалт хийх машин дээр нэмж 2 тн 1 дүгээр зэргийн 25 кг савалгаатай гурил ачаад үйлдвэрээс гаргаж, падаантай гурилаа захын ****** , ****** , ****** зэрэг дэлгүүрт тарааж өгчхөөд үлдсэн падаан бичигдээгүй гурилаа хэрхэн яахаа мэдэхгүй байж байтал манай үйлдвэрээс гурил байнга авдаг Сэлэнгийн ах таараад хямд үнээр 2 тн гурил авах уу гэж асуухад нөгөө ах тэгье гээд 2 тн гурилыг нэг шуудайг нь 18,000 төгрөгөөр бодож авсан юм. Тэгээд би борлуулалтаа хийж дуусчхаад буцаад үйлдвэр орж дараагийн 2 тн падаантай гурилаа машиндаа ачихдаа падаангүй 1 тн 1 дүгээр зэргийн 10 кг савалгаатай гурил ачсан юм. Тэгээд падаантай гурилаа Олон улсын худалдааны төв дээр очиж ****** гэх хүнд өгөөд ****** эгчид хандаж надад ямар нэг падаангүй 1 тн гурил байна та авах уу гэж асуухад ****** эгч “болох юм уу” гэж надаас асуусан тэгэхээр нь би “болно” гэж хэлэхэд ****** эгч 820,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд би үйлдвэр орчхоод ажлаасаа буугаад орой ****** той 18 цагийн орчим уулзаад 480,000 төгрөгийг өгөөд 21 цагийн орчим ****** ахтай уулзаад 400,000 төгрөгийг өгөөд үлдсэн мөнгөө би өөрөө авсан. Тухайн үед Сэлэнгийн ахаас 400 гаран мянган төгрөгийг дутуу авсан байсан. Одоог хүртэл мөнгөө өгөөгүй байгаа. Гурилаа үйлдвэрээс борлуулалтын машинаар гаргахдаа падаан, бичгээ үзүүлээд гарсан. Гурил ачдаг По нэртэй машиныг ****** тэр өдөр өөрөө барьчихсан, гурилаа ачиж байсан. Тэр өдрийн бүх гурилыг ****** По-гоор машинд ачиж өгсөн. Хохирол төлбөрийг барагдуулна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7, 71 дэх тал/, дахин байцаалт өгсөн: “ ... ****** , ****** бид гурав үйлдвэр уруу очиж нийгмийн даатгалын дэвтэр, тойрох хуудсаа зуруулах гээд очиход нягтлан өөдөөс энэ акттай танилцаад гарын үсэг зурчих, тэгвэл бичиг баримт болон нийгмийн даатгалын дэвтрийг чинь өгч тушаал гаргаж өгч болно гэж хэлсэн. Тэгээд актыг үзэж танилцахад их хэмжээний шуудай дутаж шуудайн хэмжээг гурилд шилжүүлэн түүнийгээ ****** , ****** бид гуравт акт тавьсан юм. Тэгээд яагаад ингэж байгаа талаар асуухад харин бага болгосон, та нар энэ акт дээр гарын үсэг зурж байж тойрох хуудас чинь хүчин төгөлдөр болж нийгмийн даатгалын дэвтрээ авч болно гэж хэлсэн. Та нар актаар тогтоогдсон мөнгийг заавал төлнө, манай компаниас 8,429,000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж хэлээд тухайн үед захирал өөрөө байхгүй байсан. Тэгээд ****** , ****** нар банкны мөнгө нэхэгдэж мөн нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмж авах материал өгөх хамгийн сүүлийн өдөр нь байсан тул бид нар арга буюу тэр актыг нь зөвшөөрч гарын үсэг зурсан. Тэрнээс биш 458 ширхэг шуудайтай гурил бид нар авч зарж, борлуулсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73-74 дэх тал/, дахин байцаасан “... 2 тн гурил зарж борлуулахдаа ямар нэг падаан бичиг бичиж өгөөгүй. 1 шуудайг нь 18,000 төгрөгөөр тооцож, зарж борлуулсан. Одоо тэр хүнээс 500,000 төгрөгийг аваагүй байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 168 дахь тал/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2 тн гурил хууль бусаар гаргаж хуучин захын орох гарахын үүдэнд Сэлэнгээс ирж гурил авдаг зүс таньдаг ахтай таарч тэр ахтай ярилцаж байгаад хямд үнээр авчих гэж гуйгаад 2 тн буюу 80 шуудай гурилыг нэг шуудайг нь 18,000 төгрөгөөр бодож өгсөн. 1,440,000 төгрөг болсноос 940,000 төгрөгийг бэлнээр авч үлдэгдэл мөнгийг дараа нь авъя гэж хэлсэн. 16 цагийн үед ахиж би борлуулалтад гарч 2 тн гурилыг Олон улсын худалдааны төв уруу аваачих ёстой байсан. Тэрийгээ өгчхөөд нөхөр ****** т нь нэгдүгээр гурилаас 1 тн гурил байна, падаангүй явж байна. Та зах зээлийн үнээс хямдаар авчих гэж гуйгаад нийт 820,000 төгрөгт өгсөн. 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр баригдсан. Би 800,000 төгрөгийг нь авсан” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Э.****** ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажил дээрээ байж байтал ****** надтай ирж уулзсан. Тэгээд ****** надад хэлэхдээ ****** ах над уруу сая утсаар яриад “үйлдвэрийн агуулахаас гурил гадагшаа гаргаж зараад мөнгөтэй болъё” гэж хэллээ яах уу гэж асуухад би тэгье гэж хэлээд зөвшөөрсөн. Тэгээд тухайн өдөр гадагшаа борлуулалт хийсэн учир би өөрөө гурил ачдаг машиныг жолоодоод борлуулалт хийх гурил дээр нэмээд эхний ээлжинд 1 дүгээр зэргийн 25 кг савалгаатай гурилнаас 80 шуудай буюу 2 тн гурилыг ачаад гаргаж явуулсан. Тэгээд борлуулагч ****** гадагшаа гаргаж зарж борлуулчхаад үдээс хойш 16 цагийн орчим дахин ирж борлуулалт хийх гурил ачихад нь түүн дээр нэмж 1 дүгээр зэргийн 10 кг савалгаатай 1 тн гурилыг би өөрөө гурил ачигч машинаар ачиж өгөөд гаргасан юм. Тэгээд борлуулагч ****** нөгөө гурилыг дахин авч гараад зарж борлуулсан. Орой ажил тараад ****** надтай уулзаад гурилыг зарсан мөнгө болох 480,000 төгрөг өгсөн. 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манай захирал ****** намайг дуудаад юу болсон талаараа хэл гэхэд үнэнээ хэлсэн. Анх гурил гаргаж зарж борлуулах санааг ****** ах санаачлан ****** д хэлж ****** надад хэлээд бид гурав гурил гаргаж зарж боруулсан. Борлуулагч ****** падааныг хариуцан авч явдаг. Гурил хулгайлсандаа гэмшиж байна. Хохирлоо төлж барагдуулна. ****** ах тухайн үед гурил хийх шуудай илүү байгаа, данс тооцоон дээр ямар нэг асуудал гаргахгүй гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67, 76 дахь тал/, дахин байцаалт өгсөн: “... тухайн үед компани уруу удаа дараа очиж нийгмийн даатгалаас ажилгүйдлийн даатгалын мөнгийг гаргуулж авахаар бичиг баримтаа авах гэж очиход захирал ****** бид нарыг олон удаа гурил зарж борлуулсан өөр хулгайлсан хэргээ ярь тэгэхгүй бол надтай уулзах гэж ирэх хэрэггүй, бичиг баримтыг чинь өгөхгүй гэж хэлсэн. Тэгээд би ажлаасаа гарсан, мөн байрны зээлтэй байсан учраас ажлаасаа хурдан гарч өөр ажилд орж хохирол төлбөр болон зээлээ төлөх гэж яарч байсан болохоор би арга буюу авсан 3 тн гурил дээрээ 1 тн гурил гаргасан гэж худлаа бичиж өгсөн. Яг үнэндээ ****** , ****** ын нарын хамт 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 3 тн гурил гаргасан юм. Захирал, нягтлан нар 8,429,000 төгрөгийн акт дээр гарын үсэг зурвал цагдаад өгсөн өргөдлөө татаж авна, мөн бичиг баримтыг чинь өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд акт дээр гарын үсэг зурсан. Бид нарын хувьд дутсан шуудайнд гурил гаргаж зарж борлуулсан зүйл байхгүй. Актанд гарын үсэг зурсны дараагаар бичиг баримтаа авсан. Би анх компанид ажилд ороход 1 сая төгрөг барьцаалсан. Тэр мөнгөө авч чадаагүй байгаа, 2015 оны 9 дүгээр сарын цалин болох 323,000 төгрөгийг аваагүй, тиймээс 1,323,000 төгрөгийн авлагатай байгаа. Уг мөнгөө байгууллагад учруулсан хохиролдоо тооцуулмаар байна. 3 тн гурил авснаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ****** гурилыг савлаад бэлэн бүтээгдэхүүн болсон гурилын тоонд оруулахгүй тусд нь хураалгаж байгаад машинд ачилт хийлгэж гаргасан. Харин ****** гаргасан гурилыг зарж борлуулах ажлыг гүйцэтгэсэн. ****** тээвэрлэлт, би харин складнаас гаргах үүргийг тус тус гүйцэтгэсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6, 67, 76-77 дахь талууд/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2012 оны 05 дугаар сард ажилд орсон. 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ж.****** ах над уруу залгахаар нь аваагүй. Б.****** над уруу залгаад Ж.****** ахын ярьсныг надад хэлэхээр нь юу яриад байгаа юм бэ гээд тухайн үед утсаа салгасан. Хоолны үер надтай уулзаад чамд ч гэсэн мөнгөний хэрэг байгаа биздээ гэхээр нь зөвшөөрсөн. Хоолны дараа 2 тн гурил ачуулсан. 1 тонныг нь эргэж ирж ачсан. Би 400.000 төгрөгийг авсан” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.****** гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 10 дугаар сарын 16-ны өглөө ажил дээрээ байж байгаад мөнгөний хэрэг гараад ****** уруу гурил гаргаж зараад мөнгөтэй болъё гэж утсаар ярьсан юм. Тэр үед ****** ****** той утсаар ярьчхаад яръя гэж хэлсэн. Тэгээд би ажлаа хийж байгаад ****** той очиж уулзаад гурил гаргаж заръя, боломж байна уу гэж асуухад болно гэж хэлсэн. Тэгээд агуулахад очиход ****** 2 тн гаргачихсан шүү, харин чи подон гурил гаргаад наашаа тавьчхаарай мөн 10 кг савалгаатай гурилаас тус бүр нэг подоныг хажуу тал уруу гаргаад тавьчихлаа гэж хэлчхээд ажлаас буугаад явсан. Тэгээд орой 19 цагийн орчим ****** ын хэлсэн гурилыг гаргаж тавьсан. Тэгээд байж байтал дараагийн ээлж ирээд ээлжээ хүлээлгэн өгсөн. Ажлаас буугаад ****** уруу утсаар яриад хаана байна гэж асуухад хуучинд байна гэхээр нь хуучин орж ****** аас 400,000 төгрөг аваад гэр уруугаа харьсан. 2 удаагийн үйлдлээр 3 тн гурил гаргасан гэж байсан. Би хэзээ, хэрхэн гаргасан гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч байсан 1 дүгээр зэргийн 25 кг савалгаатай гурил 2 тн буюу 80 шуудай, 1 дүгээр зэргийн 10 кг савалгаатай 1 тн буюу 25 шуудай гурил гаргасан, та оронд нь гурил тавьчхаарай гэж ****** надад хэлсэн. Бид гурваас өөр хүн гурил гаргаж зарах ажилд оролцоогүй. Манай компанид тооцоотой шуудайнаас илүү их шуудай байсан.Тэгээд тэр илүү шуудайндаа оруулж тооцон аргалах байсан. Мөн шинээр ирсэн шуудай уранхай, цоорхой их гарч ирдэг учир түүн уруу шилжүүлээд тооцсон байсан. Тухайн үед их сандарсан байсан учраас ****** ыг гурил хулгайлах санааг гаргасан гэж хэлсэн байсан. Хохирол төлбөр удахгүй барагдуулна. Банкнаас яриад зээлээ төл гээд утасдаад байхаар нь ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж авахын тулд компаниас өөрийн бичиг баримтаа авах гээд очиход шуудай дутсан акт дээр гарын үсэг зурсан тохиолдолд халагдсан тушаалыг гаргаж бичиг баримтыг чинь олгоно, мөн өргөдлөө цагдаагаас татаж авна гэхээр нь би арга буюу акт дээр гарын үсэг зурсан. Түүнээс биш тооллоогоор дутсан шуудайнд гурил хийгээд гаргаж зарсан зүйл байхгүй. Би 2015 оны 10 дугаар сарын эхээр 4 дүгээр ээлжийнхээ шуудайны нэгдсэн тайланг гаргаж ээлжийн савлахын ахлах Жаргалсайханд өгсөн. Уг тайлан нь 2015 оны 9 дүгээр сарын тайлан байсан, бүх шуудай тоо ёсоороо таарч байсан. Компанис 10 хоногийн гарааны мөнгө 200,000 орчим мянгөн төгрөг, амралтын мөнгө болох 450,000 төгрөгийг аваагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8, 69, 79-80 дахь тал/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2013 оны 1 дүгээр сард “****** ” ХХК-д савларчаар ажилд орсон. 2015 оны 1 дүгээр сард ахлах савлагч болсон. 2015 оны 08 дугаар сард амралтаа авч 10 сард ажилдаа орсон. 2015 оны 10 дугаар сарын 16-ны өглөө манайх гараатай байсан. 9-10 цагийн үед ****** уруу утсаар ярьсан. Өдөр хоолны дараа ахиад залгахад байж бай гээд утсаа салгачихсан. Дараа нь Э.****** уруу залгахад утсаа авахгүй байсан. 4 өнгөрч байхад Э.****** над уруу залгаад 3 тонныг гаргачихсан шүү би буулаа тоцоогоо хийчхээрэй гэж хэлсэн. Би гурилаа авчхаад ажилдаа орсон. Орой 21 цагийн үед 400.000 төгрөг авсан” гэх мэдүүлэг,
Хохирогч “****** ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.****** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би Улаанбаатар ХХК-ийн Дархан дахь салбарын захирал. 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хамаатныхаа хуримын найран дээр очоод байж байхад манай хамаатны нэг хүн танай үйлдвэрийн гурилын борлуулалт сайжирч байгаа юм байна. Танай гурил чинь Олон улсын худалдааны төв дээр бууж байна лээ гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь буюу 2015 оны 10 дугаар сарын 17-ны өглөө борлуулагч ****** ын тайланг үзэхэд Олон улсын худалдааны төв дээр ямар нэг борлуулалт хийгээгүй байсан. Тэр өглөө манай борлуулатын машиныг үндсэн жолооч биш автобусын жолооч ****** жолоодоод хашаанаас гарч явахаар нь гайхаад өрөөндөө очоод бүх борлуулалтын ажилтныхаа тайланг шалгахад Олон улсын худалдааны төв дээр ямар нэгэн борлуулалт хийгдээгүй байсан. Тэгээд 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр склад хэсгийн үүдний хяналтын камерыг шалгаж үзэхэд 6224 УНЯ улсын дугаартай маяти маркийн тээврийн хэрэгсэл дээр 1 дүгээр зэргийн гурилыг 25 кг савалгаатай 1875 кг гурил ачиж борлуулалт хийх 000237 дугаартай падаанаар авч гарах ёстой бөгөөд авч борлуулалт хийх ёстой байсан гурил дээр нэмээд 2625 кг гурил илүү ачин авч гарсан. Мөн дараагийн ачилт дээр 1 дүгээр зэргийн гурилыг 10 кг савалгаатай 500 кг 000242 дугаартай падаан бичгээр авч гарах ёстой бөгөөд авч борлуулалт хийх ёстой байсан гурил дээр нэмээд 1 тн гурилыг авч гарч байгаа нь хяналтын камерт бичигдсэн байсан. Тэгээд тухайн өдөр ажиллаж байсан борлуулалтын ажилтан ****** , жолооч ****** , бэлэн бүтээгдэхүүний нярав ****** нар өөрсдөө илүү гурил авч Олон улсын худалдааны төвд байдаг харилцагч ****** т зарж борлуулснаа хэлж ярьсан юм. Манайд борлуулалт хийдэг нэг машин байдаг. Байгууллагад учирсан хохирлоо гаргуулж авмаар байна. Урьд нь ийм асуудал гарч байгаагүй учраас давхар шалгуулах хүсэлттэй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6, 22 дахь тал/,
Дахин байцаалт өгсөн: “... Нярав ****** , борлуулагч ****** , ээлжийн савлахын ахлах ****** нар нь 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр компаниас гаргасан гурил дутагдлын тооцоо бодсон 8,429,000 төгрөгийн актын хуудас дээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Иймээс энэ актын дагуу дээрх гурван хүнээс компанид учирсан хохирлыг барагдуулж авмаар байна. Манай үйлдвэрт хулгай гарсантай холбогдуулан сав баглаа боодол болон бэлэн бүтээгдэхүүндээ тооллого явуулахад 1 дүгээр зэргийн гурилаас 10 кг шуудай 190 ширхэг, 1 дүгээр зэргийн 25 кг шуудай 150 ширхэг, 1 дүгээр зэргийн 50 кг шуудай 80 ширхэг тус тус дутсан. Үүнээс үндэслэн дутсан шуудайны хэмжээг бэлэн бүтээгдэхүүнд шилжүүлэн тооцож, нярав ****** , борлуулагч ****** , ээлжийн мастер ****** нар урьд нь ямар нэг байдлаар данс тооцоонд хамруулахгүйгээр үйлдвэрээс гаргаж зарж борлуулж байсан байж болзошгүй, ... Манай компани бүтээгдэхүүнийг гарцаар тооцож бэлэн бүтээгдэхүүнээ тооцож байгаагүй. Харин сав баглаа боодлоор нь бэлэн бүтээгдэхүүнээ тооцож гаргадаг юм. Мөн ****** нь өөрийн гараар 4 тн гурил авч, зарсан талаараа бичиж өгсөн. Би тэр бичгийг нь хэрэгт хавсаргасан. 1 тн гурил нь ээлжээс хүлээлцсэн бүтээгдэхүүний тооцоонд орохгүй, шууд хулгайн замаар борлуулалтад гарсан учир байгууллагын тооцоонд баримтаар нотлогдохгүй байгаа юм. Мөн актаар гаргасан 8,429,000 төгрөгийн бэлэн бүтээгдэхүүн энэ замаар алдагдсан байж болзошгүй юм, /хавтаст хэргийн 164-165 дахь тал/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... 3 тн гурилын үнэ төлөгдсөн, шүүгдэгч нарт заавал хорих ял оногдуулахгүйгээр хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч *********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг дахь “****** ” ХХК-ийн ажилтан болох ****** , ****** , ****** нар нь компаний агуулахад дур мэдэн түгээлтээр гарах машинд падаанаар гаргах гурил дээр нэмж 3 тн гурилыг гаргаж бусдад зарж борлуулан манай компанид хохирол учруулсан. Гурил алдагдсан хэрэг гараад Дархан дахь үйлдвэр тооллого явуулахад 458 ширхэг буюу 10 кг савалгаатай шуудай 190 ширхэг, 25 кг савалгаатай шуудай 150 ширхэг, 50 кг савалгаатай шуудай 80 ширхэг, цагаан 50 кг шуудай 38 ширхэг дутсан бөгөөд манай компаний зүгээс алдагдсан шуудайг гурилтайгаа хамт алдагдсан байна гэж үзэж нийт 8,429,300 төгрөгийн гурил алдагдсан. Мөн хэрэгт холбогдогч ****** , ****** , ****** нар нь 8,429,000 төгрөгийн гурил авснаа хүлээн зөвшөөрч гурил дутагдлын тооцоо бодсон акт дээр гарын үсэг зурж зөвшөөрсөн юм. Манай байгууллагы зүгээс дээрх гурван хүнээс 8,429,000 төгрөгийг нэхэмжилж байна.“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,
Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр захирал ****** , ****** , ****** нартай уулзаж байсан ба шаардах зуруулахаар орохдоо сонссон юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,
Гэрч Э.****** сүлдийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манай үйлдвэрээс тооллогоор дутсан шуудайг хэрэгт холбогдсон этгээдүүдийг гурил аваад үйлдвэрээс гаргасан байх гэж бодоод дутсан шуудайн хэмжээг гурилд шилжүүлж гаргасан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,
Гэрч Д.****** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 10 дугаар сарын 19-ний өглөө ажил дээрээ байж байхад захирал ****** намайг дуудаж уулзаад ****** , ****** нар үйлдвэрээс гурил гаргасан байна, чи мэдсэн үү гэж асуухад би мэдэхгүй, тухайн өдөр би борлуулагчийн яв гэсэн газар нь машинаа жолоодоод явсан юм гэж хэлсэн. Тэр өдөр борлуулагчийн хамт гадуур түгээлт хийгээд үйлдвэрээс гурван удаа ачилт хийж гарсан. Миний санаж байгаагаар Олон улсын худалдааны төв, Шинэ зах ба жижиг дэлгүүрүүдэд түгээлт хийж явсан. Олон улсын худалдааны төвд 1 дүгээр зэргийн 10 кг, 25 кг савалгаатай гурилууд буусан. ****** надад мөнгө төгрөг өгөөгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,
Гэрч Б.****** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... захирал Оюун дутсан шуудайны хэмжээгээр гурилаар тооцож, ****** , ****** , ****** нарт акт тавь гэж хэлсэн. Тэгээд ****** , ****** , ****** нар акт тавьсан хуудсаа авч гарчхаад буцаж орж ирэхдээ гарын үсэг зурчихсан орж ирээд надад актаа өгчхөөд гараад явсан. Тухайн үед энэ гурав актын талаар асууж болох уу гэхээр нь болно, захирлыг ирэхээр уулзаарай гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,
Гэрч Л.****** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... манай эхнэр ****** ****** аас 10 кг савалгаатай гурил авчихлаа, мөнгийг нь шилжүүлчхээрэй гээд Хаан банкны данс өгсөн. Тэгээд би тэр данс уруу нь 820,000 төгрөгийг өөрийн данснаас мобайлаар шилжүүлсэн юм. Миний дансны дугаар ****** /Хаан банкны данс/.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,
Гэрч Ч.****** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “****** ” ХХК уруу 1 дүгээр зэргийн 10 кг савалгаатай гурилаас 500 кг, 1 дүгээр зэргийн 25 кг савалгаатай гурилаас 1000 кг, 2 дугаар зэргийн 25 кг савалгаатай гурилаас 500 кг тус тус захиалахад борлуулагч ****** манай Олон улс худалдааны төв дээр байдаг лангуун дээр авчирч би хүлээн авч бэлэн 1,615,000 төгрөгийг өгсөн. Тухайн үед ****** надад хэлэхдээ миний машинд 1 дүгээр зэргийн 10 кг савалгаатай гурил 1 тн байна, та үйлдвэрийн үнээс доогуур 1 кг-ыг 820 төгрөгөөр авах уу гэхээр нь би үдээс хойш 17 цагийн орчим ****** ын өгсөн данс уруу нөхрийнхөө мобайл банкаар нь шилжүүлж өгсөн. Тэгтэл 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “****** ” ХХК-ийн захирал гээд нэг эмэгтэй ирээд 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр буусан гурилын падааныг аваад падаанаас өөр гурил буусан уу гэж асуухад нь би буусан гэж хэлсэн. Сүүлд буулгасан 1 тн гурилд падаан өгөөгүй. ****** надад ****** гэсэн дансны дугаар өгсөн. Хэний данс гэдгийг нь мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,
2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Эдийн засгийн шинжээчийн 03 дугаартай “... Шалгагдсан баримтын түвшинд авч үзэхэд хэрэгт холбогдогч нартай холбоотой 180 ширхэг шуудайг буюу 3000 кг гурилыг төлүүлэх, үлдэгдэл 240 ширхэг шуудайг дээр дурдсан албан тушаалтнуудаар төлүүлэх. Сав баглаа боодлын тооцоог давтан гүйцэтгэсэн баримтыг хавсаргалаа. Цаашид анхаарахад нягтлан бодох бүртгэлээр тавих өдөр тутмын хяналт сулаас дутагдал үүсэх, хулгайд өртөгдөх эрсдэлтэй байна. Баглаа, боодол нь маш их хөдөлгөөнтэй байдаг тул сард 2 удаа тооцоог бодож байх, гологдлын тооцоог 7 хоног бүр тооцож байхыг зөвлөж байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,
Шинжээч Б.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... “****** ” ХХК-ийн анхан шатны баримтуудаас үзэхэд бүтээгдэхүүнийг гарцаар тооцож үлдэгдлийн хэмжээг тогтоож байсан баримт байгаагүй. /үйлдвэрийн бүтээгдэхүүнийг гарцаар уг компани ганц удаа тооцож, санхүүгийн баримтад тусгай байгаагүй нь анхан шатны баримтаас харагдаж байгаа юм/ мөн “****** ” ХХК өөрийн бэлэн бүтээгдэхүүн болон сав, баглаа боодолд тооллого явуулахад бэлэн бүтээгдэхүүн 300 кг, сав, баглаа, боодол 458 ширхэг шуудай дутсан гэсэн актыг тус тус гаргасан. Дутсан гэх 3000 кг гурилыг ****** , ****** , ****** нар нь үйлдвэрээс гаргаж, зарж борлуулснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд өөр ямар нэг бэлэн бүтээгдэхүүн дутсан асуудал санхүүгийн баримт бичиг байгаагүй. Шуудай дутсан асуудал санхүүгийн баримтаар тогтоогдсон байсан. Шуудай дутсан гэх асуудал нь тухайн компани 4 ээлжийн савлахын ахлах нар болон нярав нарын хариуцлагагүй, сар бүр гологдол зарцуулалтыг 2015 оны 7 дугаар сараас хойш тооцоогүй нь уг шуудай дутах үндэслэл болсон. Тиймээс уг шуудай дутсан асуудлыг бэлэн бүтээгдэхүүнд шилжүүлэн тооцох нь үндэслэлгүй. “****** ” ХХК-д урьд өмнө үйлдвэрлэлийн явцыг шалгаж, бүтээгдэхүүнийг гарцаар тооцож бэлэн бүтээгдэхүүний тооцоог бодож байсан баримт байхгүй байсан. Үүнээс үзэхэд бэлэн бүтээгдэхүүнээ сав, баглаа, боодлын тооцоогоор гаргадаг байсан нь тогтоогдож байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 167 дахь тал/,
Зарлагын падаан /хавтаст хэргийн 11-12, 83-87 дахь тал/, эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол /хавтаст хэргийн 13 дахь тал/, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн камерын бичлэгийн тэмдэглэл /хавтаст хэргийн 14-15 дахь тал/, Хаан банкны депозит дансны хуулга /хавтаст хэргийн 36 дахь тал/, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /хавтаст хэргийн 39 дэх тал/, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 40 дэх тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 125, 130, 136 дахь тал/, гурилын дутагдлын тооцоо бодсон акт /хавтаст хэргийн 159 дэх тал/, эд мөрийн баримт болох камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 169-170 дахь тал/, ээлжийн ахлагч нарын өдөр тутмын тайланг нягтлан бодогчийн тайлантай тулган баталгаажуулсан тооцоо /хавтаст хэргийн 187 дахь тал/, бэлэн бүтээгдэхүүний тооллогын акт /хавтаст хэргийн 188 дахь тал/, “****** ” ХХК-ийн Дархан дахь гурилын үйлдвэрийн 2015.8.01-2015.10.21 хүртэлх хугацааны сав, баглаа боодлын тооллогын акт /хавтаст хэргийн 189 дэх тал/, гурилын дутагдлын тооцоо бодсон акт /хавтаст хэргийн 190 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Б.****** , Э.****** , Н.****** нар нь Дархан-Уул аймаг дахь “****** ” ХХК-д нярав, борлуулагч, савлагааны ахлах ажилтнаар тус тус бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцаж ажиллаж байхдаа бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр албан тушаалын байдлаа ашиглан 3000 кг гурилыг бусдад зарж борлуулан завшиж “****** ” ХХК-д 2,670,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /хавтаст хэргийн 7, 71, 73-74, 6, 67, 76-77, 8,69, 79-80 дахь талууд/, хохирогч, иргэний нэхэмжлэгч “****** ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.****** , Ц.****** нарын мэдүүлэг /хавтаст хэргийн 6, 22, 164-165, 18 дахь тал/, гэрч нарын мэдүүлгүүд /хавтаст хэргийн 24, 27, 28, 33-35 дахь тал/, зарлагын падаан /хавтаст хэргийн 11-12,
83-87 дахь тал/, эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол /хавтаст хэргийн 13 дахь тал/, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн камерын бичлэгийн тэмдэглэл /хавтаст хэргийн 14-15 дахь тал/, Хаан банкны депозит дансны хуулга /хавтаст хэргийн 36 дахь тал/, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /хавтаст хэргийн 39 дэх тал/, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 40 дэх тал/, гурилын дутагдлын тооцоо бодсон акт /хавтаст хэргийн 159 дэх тал/, эд мөрийн баримт болох камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 169-170 дахь тал/, гэрэл зургууд /хавтаст хэргийн 183-185 дахь тал/, ээлжийн ахлагч нарын өдөр тутмын тайланг нягтлан бодогчийн тайлантай тулган баталгаажуулсан тооцоо /хавтаст хэргийн 187 дахь тал/, бэлэн бүтээгдэхүүний тооллогын акт /хавтаст хэргийн 188 дахь тал/, “****** ” ХХК-ийн Дархан дахь гурилын үйлдвэрийн 2015.8.01-2015.10.21 хүртэлх хугацааны сав, баглаа боодлын тооллогын акт /хавтаст хэргийн 189 дэх тал/, гурилын дутагдлын тооцоо бодсон акт /хавтаст хэргийн 190 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Шүүгдэгч Б.****** , Э.****** , Н.****** нарыг бүлэглэн аж ахуй нэгж байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд бусдын эд хөрөнгийг завшсаны улмаас бага бус хэмжээний буюу 2,670,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл зөв байна.
Хохирогч “****** ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.****** : ... “сав баглаа боодлоор нь бэлэн бүтээгдэхүүнээ тооцож гаргадаг юм, ****** нь өөрийн гараар 4 тн гурил авч, зарсан талаараа бичиж өгсөн. Би тэр бичгийг нь хэрэгт хавсаргасан. 1 тн гурил нь ээлжээс хүлээлцсэн бүтээгдэхүүний тооцоонд орохгүй, шууд хулгайн замаар борлуулалтад гарсан учир байгууллагын тооцоонд баримтаар нотлогдохгүй байгаа юм. Мөн актаар гаргасан 8,429,000 төгрөгийн бэлэн бүтээгдэхүүн энэ замаар алдагдсан байж болзошгүй” гэж мэдүүлж байх боловч шүүгдэгч нар дээрх 3 тн гурилаас өөр гурил завшсан гэх баримт хэрэгт авагдаагүй байх ба прокурорын хяналтын шатанд 5,759,000 төгрөгийн гурил завшсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар 2,670,000 төгрөгийн гурил завшсан байдал тогтоогдож байгаа тул энэ хэмжээгээр иргэний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй ба шүүгдэгч нар дээрх хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий улаан хартай SanDisk гэсэн бичигтэй 8GB флаш 1 ширхэг, никель Alapala гэсэн бичигтэй төмөр флаш 1 ширхэгийг уг флашуудад бичгдсэн дүрс бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл хэрэгт авагдсан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч, иргэний нэхэмжлэгч “****** ” ХХК-ийн.****** д буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.****** , Э.****** , Н.****** нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.****** , Э.****** , Н.****** нар нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй
болохыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 125, 130, 136 дахь тал/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч Б.****** , Э.****** , Н.****** нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөрийг барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ****** овогт ****** ийн ****** , ****** овогт ****** ын ****** , ****** овогт ****** ын ****** нарыг бүлэглэн аж ахуй нэгж байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд бусдын эд хөрөнгийг завшсаны улмаас бага бус хэмжээний буюу 2,670,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар ****** овогт ****** ийн ****** , ****** овогт ****** ын ****** , ****** овогт ****** ын ****** нарт тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр тус бүр 02 жил /хоёр/-ийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.****** , Э.****** , Н.****** нарт тус тус оногдуулсан 02 /хоёр/ жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан Б.****** , Э.****** , Н.****** нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нөхөн төлсөн, төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт хураагдсан улаан хартай SanDisk гэсэн бичигтэй 8GB флаш 1 ширхэг, никл Alapala гэсэн бичигтэй төмөр флаш 1 ширхэг хураагдсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч, иргэний нэхэмжлэгч “****** ” ХХК-ийн Дархан дахь салбарын захирал Ц.****** д буцаан олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, шүүгдэгч Б.****** , Э.****** , Н.****** нарыг тус тус 01 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавих үүргийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгаж, ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг сануулсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.****** , Э.****** , Н.****** нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД