Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/119

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд хаалттай хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

Улсын яллагч *******

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч *******

Өсвөр насны шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын ******* өдөр хотод төрсөн, настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт аймгийн сумын хашаанд оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, овогт , Регистрийн дугаар: УК05323130

 

Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “” ерөнхий боловсролын сургуулийн спорт зааланд насанд хүрээгүй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний гэдэс, зүүн чих тус газарт гараараа тус бүр 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь “Зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн чихэнд зулгаралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Өсвөр насны яллагдагч, шүүгдэгч, арван найман насанд хүрээгүй гэрч, хохирогчийг түүний хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан дуудан ирүүлнэ” гэж заасан журмын дагуу хохирогч хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул шүүх хуралдааныг 16 цаг 00 минутад эхлүүлж түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:  

 

Шүүгдэгч овогт нь 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “” ерөнхий боловсролын сургуулийн спорт зааланд насанд хүрээгүй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний хэвлий болон зүүн чих тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь “Зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн чихэнд зулгаралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******д зодуулсан талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч “2023 оны 06 дугаар сарын 20-ны орой 18 цаг 40 минутын үед аймгийн сумын 7 дугаар багт байрлах ерөнхий боловсролын “” сургуулийн спорт зааланд ангийн найз , дээд ангийн , , , , , бас нэг охин нарын хамт орсон. Бид нарыг зааланд ороод 30-40 минут өнгөрсний дараа , Бөөдий гэх 2 хүн ирсэн. Би тэр 2 хүнийг нээх сайн танихгүй, зүс мэднэ, тай найз юм шиг байна лээ. Тухайн үед , , , бид 5 нэг баг болоод , , Бөөдий, , нөгөө охин нар нэг баг болоод бид нар волейбол тоглосон юм. Тэгээд тоглож байтал ийн ээж дуудаад гээд яваад өгсөн. Тоглох үедээ бид хоёр юм яриад маазраад байж байтал гэх хүн “Та хоёр түрүүнээс хойш давраад байгаа шүү, давраад байгаарай хоёр лалраа” гэж хэлсэн. Тухайн үед би өөдөөс нь хартал “Чи яагаад байгаа юм, цэхэлзээд байна уу” гэж хэлээд над дээр ирээд миний гэдэс хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би элгээ бариад тонгойтол миний зүүн талын чих, шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тухайн үед миний чих дүнгэнээд, толгой эргээд байсан ба би газарт хэсэг сууж байгаад арай гайгүй болохоор нь босоод сандал дээр суутал нөгөө гэх залуу “Нэг алгадалт даахгүй бацаан минь босож ирээд тогловол тогло” гэж хэлсэн. Тэгэхээр нь би босоод тэд нартай хамт волейбол тоглосон юм. Цохиулснаас хойш нэг цаг орчим тоглосон байх. Тоглож байх үед миний цохиулсан талын чих юм сонсохгүй байсан. Миний чих юм сонсохгүй байсан боловч намайг зодсон гэх залуугаас айгаад волейбол тоглосон. Бид тоглож байх үедээ ундаанд тоглосон ба манай баг хожигдож ундааны өрөнд орсон юм. Заалнаас гараад нөгөө багийнхан ундаа авч өг гэхээр нь “Сүүлд ирсэн , Бөөдий нар заалны мөнгөө өгөөгүй байсан ба та 2 заалны мөнгөө өгөөгүй юм чинь ингээд орхичих уу” гэхэд гэх залуу “Ундаагаа авч өгч чадахгүй юм бол яах гэж тоглосон юм пизда нар чинь” гэж хэлсэн ба бид нар дэлгүүр явж 1 ундааг нь авч өгөөд явсан. Заалнаас явах үед 21 цаг болж байсан байх. Тэндээс бид 2 хоёрдугаар сургуулийн замын урд талд байх шашны дэлгүүрийн зүүн талд очсон. бид 2 тэнд барилга дээр ажилладаг юм. Тэнд очоод мах идэж байтал чих юм сонсохгүй, мах зажилж чадахгүй бас толгойн зүүн хэсгээр өвдөөд байхаар нь ын хамт аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай дээр очиж үзүүлсэн Бид хоёрыг эмнэлэг дээр очиход 22 цаг өнгөрч байсан. Тухайн үед эмч маргааш өглөө чих, хамар хоолойн эмчид үзүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд би хариад унтсан юм. Эмчид үзүүлтэл зүүн талын чихний хэнгэргийн доод тал 3/2 нь хагарч, урагдсан байна гэж хэлсэн. Одоо зүүн талын чих муу сонсоно, зүүн талын шанаа байнга хөндүүрлэн өвдөнө, толгой хааяа өвдөнө, чих шуугьж, хатгуулж өвдөөд байгаа. Эмч хотол очиж яаралтай хагалгаанд ор гэж хэлсэн. Би гомдолтой байна. Өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 10-11-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч М.ын “2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр манай нөгөө ангийн *******б-н гэх хүүхэд чат бичээд “Зааланд тоглоё” гэхээр нь орой 18 цаг 40 минутаас 20 цаг 40 минутын хооронд тоглохоор болоод аймгийн төвд байх 3 дугаар сургуулийн зааланд 18:40 цагт , Буяннэмэх, , , гэх найзуудын хамт 6-уулаа ороод бид хэдтэй манай сургуульд өмнө нь сурч байсан зүс таних , , бас гэх 4 хүүхэд орж ирээд бид хэд хуваагдаж байгаад волейбол тоглосон. Тэгээд тоглож байхдаа нь бөмбөгөө цохихдоо жаахан сонин цохиод байхаар нь бид хоёр хошигноод “Ямар сонин цохидог юм бэ” гээд хоорондоо ярилцаж байсан чинь сонсчихоод “Тэгээд та хоёр яах гээд байгаа юм үгээ бодож яриарай” гэхээр нь “За” гэсэн чинь ыг “Яагаад муухай хараад байгаа юм” гээд тулж очоод хэвлий хэсэг рүү нь нэг удаа цохиод зүүн талынх нь чих рүү гараа атгаж байгаад нэг цохих шиг болсон. Тэгээд бид хэд салгаад үргэлжлүүлээд тоглосон. Идэрээ чихээ бариад чих дүнгэнээд байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 13-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч Б.ын “Би 2023 оны 06 дугаар сарын 20-ны орой 19 цагийн үед найзууд болох Буяннэмэх, , , , нарын хамт 3 дугаар сургуулийн зааланд заал авч волейбол тоглосон юм. Бид хэд нэлээн тоглож байгаад би хойд талаас бөмбөг гаргах гээд зогсож байсан чинь гэх хүүхэд ы нүүр рүү нь алгадчих шиг болсон. Надаас нэлээн зайтай зогсож байсан болохоор би яг алгадсан болон цохисон эсэхийг мэдээгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 16-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч “... Бид хэд волейбол тоглож байсан чинь гэдэг хүүхэд ы хацар руу нь ганц удаа алгадаад цээж рүү нь зөөлөн цохисон. Тэгээд чихээ бариад сандал дээр нэлээн сууж байгаад босож ирээд үргэлжлүүлэн тоглосон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20-р хуудас/

Гэрч О.ын “... Бид хэд баг болж хуваагдаад волейбол тоглож байсан чинь гэх хүүхэд нь анх орж ирсэн цагаасаа манай найз шоолоод л байсан. Тэгсэн өмөөрөөд ы хацар руу нэг удаа алгадсан чинь тонгойгоод сандал дээр суугаад байсан. Тэгээд бид хэд үргэлжлүүлээд тоглосон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 21-р хуудас/

Өсвөр насны шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “Би 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр найзууд болох , Цэрэнхүү нарын хамт аймгийн төвд байх “” сургуулийн спорт зааланд орой 19 цагаас заал авсан юм. Тэгсэн зааланд хамт тоглохоор бид гурваас гадна 6 хүүхэд байсан. Бид хэд хуваагдаад гар бөмбөг тоглосон юм. Тэгээд тоглож байхад гэх хүүхэд бас нэг найзтайгаа нийлчихээд бид хэдийг янз бүрээр хэлээд үгээр идээд өдөөд байсан юм. Тэгээд байхаар нь сүүлд нь тэсэхгүй ыг би баруун гараараа зүүн чих хэсэгт нэг удаа алгадсан чинь чихээ бариад сандал дээр суугаад байсан. Тэгээд удалгүй босож ирээд үргэлжлүүлэн тоглосон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 42-43-р хуудас/ зэргээр тус тус тогтоогдож байна.

*******гийн дээрх үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 8111 дугаартай “ биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн чихэнд зулгаралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлтээр /хх-ийн 26-27-р хуудас/ нотлогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч нь хохирогчийн толгой, хэвлий тус газарт гараараа цохих,  алгадах үед түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн хэвлий, зүүн чих тус газарт нь гараараа цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “Хүний халдашгүй дархан байх эрх” буюу “Хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг цохисон үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүхээс үзсэн болно.

 

Хохирлын талаар:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өсвөр насны яллагдагчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 1.000.000 /Нэг сая/ төгрөг төлсөн ба хохирогч Ц. болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Биханз нь хавтаст хэрэгт хохирлын талаарх баримт гаргаж өгөөгүй ба цаашид хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

    2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч *******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

            Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан ба хэргийг шүүхээр шийдвэрлэх үед ч мөн уг насанд хүрээгүй тул түүнийг өсвөр насны хүн гэж үзэхээр байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялуудаас аль нэгийг оногдуулахаар хуульчилсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт “Зорчих эрхийг хязгаарлах”, “Нийтэд тустай ажил хийлгэх” ялаас аль нэгийг оногдуулах боломжтой байна.

            Шүүгдэгчийн хувьд одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, түүнчлэн үйлдсэн гэмт хэргийн шинж зэргийг харгалзан зорчин явах эрхийг хөндөлгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, хүүхдийн сэтгэцийн хөгжилд харшлахгүй нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар, нийт нэг зуун хориос гурван зуун жаран цагаар тогтооно” гэж заасныг удирдлага болгон түүнд 150 /нэг зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний, нас биед тохирно гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Өсвөр насны шүүгдэгч овогтой г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогтой д 150 /Нэг зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******д оногдуулсан 150 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3-аас дээшгүй цагаар тогтоож, шийтгэх тогтоолыг биелүүлэхийг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            4. Шүүгдэгчид өмнө авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

            6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ТӨРБОЛД