| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 169/2023/00117/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/120 |
| Огноо | 2023-09-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.6.1., |
| Улсын яллагч | О.Э |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/120
аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч *******
Шүүгдэгч нарын өмгөөлөгч *******
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
1. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1982 оны ******* дугаар сарын ******* өдөр аймгийн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, аймгийн сум 1 дүгээр багт оршин суух, урьд аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хорих ял оногдуулсныг 01 жилийн хугацаагаар тэнсэж байсан, овогт , Регистрийн дугаар: КБ82*******0814
2. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, оны дугаар сарын өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт аймгийн сумын 1 дүгээр баг дүгээр гудамж тоотод оршин суух, урьд:
аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар ******* жил 05 сарын хорих,
аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны ******* дугаар сарын 05-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хорих,
аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр буюу 600.000 /Зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, овогт , Регистрийн дугаар: ЗЮ9230
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ *******той бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зүс таних иргэн эзэмшил, өмчлөлд байх тус аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах хороо бууцны өмчлөлийг шилжүүлэн авах санаа зорилгоор аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн өөрийнхөө автомашиндаа хүчээр суулган тус аймгийн сумын Засаг даргын тамгын газарт очиж өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг шаардаж хүч хэрэглэхээр заналхийлсэн,
Мөн гэмт хэргийг үйлдэх үедээ эхнэр болон Цагдаагийн байгууллагад хэлсэн гэх шалтгаанаар аймгийн сумын нутаг дэвсгэр “Антенн” гэх газарт *******той бүлэглэн цохиж зодон эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун дээд 1, 2, зүүн дээд 1, зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун, зүүн чамархай, хамарт арьсны зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч ******* нь *******той бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зүс таних иргэн эзэмшил, өмчлөлд байх тус аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах хороо бууцны өмчлөлийг шилжүүлэн авах санаа зорилгоор аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн өөрийнхөө автомашиндаа хүчээр суулган тус аймгийн сумын Засаг даргын тамгын газарт очиж өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг шаардаж хүч хэрэглэхээр заналхийлсэн,
Мөн гэмт хэргийг үйлдэх үедээ эхнэр болон Цагдаагийн байгууллагад хэлсэн гэх шалтгаанаар аймгийн сумын нутаг дэвсгэр Антенн гэх газарт *******той бүлэглэн цохиж зодон эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун дээд 1, 2, зүүн дээд 1, зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун, зүүн чамархай, хамарт арьсны зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралд оролцохгүй талаар хүсэлт ирүүлсэн байх тул түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Нэг. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч овогт , овогт нар нь бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэн өмчлөлд байх аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах хороо бууцыг шилжүүлэн авах санаа зорилгоор аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн өөрсдийн эзэмшлийн автомашинд хүчээр суулган тус аймгийн сумын Засаг даргын тамгын газарт очиж өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг шаардаж хүч хэрэглэхээр заналхийлсэн, мөн гэмт хэргийг үйлдэх үедээ өөрийн эхнэр болон Цагдаагийн байгууллагад хандаж дуудлага, мэдээлэл өгсөн гэх шалтгаанаар аймгийн сумын нутаг дэвсгэр “Антенн” гэх газарт бүлэглэн зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун дээд 1, 2, зүүн дээд 1, зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун, зүүн чамархай, хамарт арьсны зулгаралт” бүхий гэмтэл учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Хохирогч “Би 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр сумын 6 дугаар баг Малчины 3-6 тоотод байх гэрээсээ 08 цаг өнгөрч байхад өөрийн Маяти маркийн машинтай гарсан. Би уг нь хамаатны айлаас мал ачих гэж гарсан. Тэгээд колонк дээр түлш авах гээд зогсож байхад машинд нэг танихгүй залуу орж ирээд “Ярих юм байна буугаад ир арын машинд суугаадахъя” гээд машинаас буугаад миний арын машинд /саарал өнгийн Эстима маркийн урд салхины шил нь хагарсан/ суулгасан. Тэр машинд халзан толгойтой настай хүн байсан ба машиныг болохоор залуу унаж явж байсан. Машинд сууснаас хойш анх машинд оруулж ирдэг залуу “Машинд суулгасан хүрээд ир” гэж ярьсан тэгээд хөдөлж яваад “” гэх буудлын үүдэнд зогсоод намайг хүзүүн дээрээс базаад буулгаад нэг цагаан өнгийн приус-30 маркийн машины арын суудал дээр суулгасан. Тэр приус дотор сууж байсан. Тэгсэн “Чи хэлсэн ярьсандаа байсангүй чамайг өчнөөн харлаа явна” гээд машиныг унаад хөдөлсөн. сум руу явж байх замд урд талын суудал дээр халзан толгойтой настай ах, хажууд анх миний машинд орж ирдэг залуу суугаад “Очингуутаа бичиг баримтаа шилжүүлээрэй” гээд толгой руу 2-3 удаа баруун, зүүн шанаа руу 2-3 удаа цохисон. Тэгсэн тэр залуу бас намай архи гээд хүчээр 2-3 удаа татуулсан. Приус машинд сууснаас хойш нөгөө залуу түрийвч, утас бүгдийг нь авчихсан. сумын төвд очоод тамгын газар руу орохдоо утсаа авсан. Утас авсан учир нь тэндээс хорооны гэрчилгээ /E-Mongolia/ харах байсан юм. Би сумын тамгын газар ороод эхнэр рүү утсаараа залгаад “ танихгүй 2 хүнтэй барьцаалаад хороо, бууц шилжүүлэх гээд байна” гэж хэлсэн. Тамгын газар дээр гэх хүнтэй уулзсан маргааш ир гэснийг нь санаад байна. Өөр юу гэж хэлснийг санахгүй байна. Тамгын газраас гараад машинд суугаад “Шилжүүлж болохгүй байна” гэж хэлсэн чинь “Дараа ирээд асуудалгүй шилжүүлээд өгөөрэй” гэж хэлсэн. Намайг тамгын газраас гараад архи ууна гээд сумаас хойшоо антены ард очоод архи уусан. Тэнд бид хэдийг сууж байхад хар өнгийн приус маркийн машинтай ийн авгайн дүү нь ирсэн. машинаас буугаад уулзсан. Тэр ийн авгайн дүү гэх залуу той дөнгөж уулзчихаад яваад өгсөн. машинд суугаад “Чи авгайтайгаа ярьсан байна” гэсэн тэгсэн намайг машинаас татаж буулгаад “Овоо пизда вэ?” гээд нүүр рүү хамар хэсэгт цохисон цус гарсан. Тэгэхэд бас намайг анх машинаас буулгасан залуу хажуугаас нь орж ирээд зүүн талын нүдний хэсэг чихний ар тал руу л гартаа юм барьчихсан /чулуу байх/ байх шиг байсан зүйлээр цохисон. Тэр үед бас машинд улаан өнгийн /данхраад/ домкрат гаргаж ирээд миний хоёр хөлийн шилбэ, бөгс, нуруу хэсэг рүү цохиод байсан. Нөгөө залуу нь нүүр рүү бас дэвслээд байсан. бас нүүр рүү өшиглөөд /анх машинаас буулгаад/ үүдэн шүд хөдөлсөн. Тэгээд нэг юм машиндаа суулгаад хөдөлсөн. Намайг антенны тэнд зодож байгаад машинд суулгахад нөгөө халзан толгойтой настай ах нь арын суудал дээр унтаад өгсөн байсан. Тэгээд л аймаг руу хөдөлсөн. Антенны тэнд байхад цаг 13, 14 цаг болж байсан байх. Аймаг руу явж байх замд “ газар” зогсоод машинаас татаж буулгаад “Чи муу яасан овоо муу гар вэ?” хэлдэг гээд бас улаан өнгийн данхраадаа барьж гарч ирээд нуруу, бөгс, гуя руу цохисон тэгж байхад намайг зоддог залуу машинаас бууж ирээд толгой руу гараараа 2-3 удаа цохисон тэгсэн тэр хоёр нийлээд хувцас тайлаад эхэлсэн тэгсэн дотуур өмд оймсонд тээглээд тайлагдахгүй болохоор хүйтэн газар дээр чирээд л байсан. Би ганц бандааштай үлдсэн тэгсэн нөгөө данхраадаар л нуруу, бөгс рүү цохиод ийн нөгөө залуу “Энэ мууг алаад хаячихъя” гээд хараагаад яваад байсан. Тэгээд би хувцсаа нэг юм өмсөөд машинд суусан. Говийн тэнд намайг буулгаад зодоход нар доошоо бууж байсан. Машинд сууснаас хойш ийн нөгөөдөх залуу нь архи шилээр нь ам руу цутгаад байсан. Харанхуй болсон хойно аймагт орж ирсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 22-25-р хуудас/
Гэрч “...Манай нөхөр 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн өглөө 08 цаг 30 минутын үед сумын 6 дугаар баг Малчины 3-6 тоотод байх гэрээсээ өөрийн “Маяти-2” маркийн 46-25 ДУА улсын дугаартай, цагаан өнгийн машинтайгаа манай нэг хамаатны малыг антенны араад хүргэж өгнө гээд гарсан юм. Тэрнээс хойш нөхрийн 892517 дугаарын утас руу нь 08 цаг 30 минутаас хойш бараг 30 минут тутамд залгасан чинь холбогдохгүй байсан. Тухайн үед мал ачуулах эхнэр нь Уртнасан над руу залгаад “ ах ирэхгүй байна” гэсэн болохоор нь би нөхрийн утас руу залгаад байсан боловч хаалттай байгаад байсан. Тэгсэн 12 цаг 30 минутын үед миний утас руу нөхөр залгаад “Өглөө гэрээс гараад явж байсан чинь Приус-20 маркийн машинтай 3-4 аймаар царайтай хүмүүс хутга тулгаад зодсон, машинаа хаана орхисноо мэдэхгүй, энэ хүмүүсийг явуулсан гэж бодож байна. Одоо би сумын тамгын газар дээр байна. Алуулснаас т машинаа 5.000.000 төгрөгт өгөхөөс гэж ярьсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 26-27-р хуудас/
Гэрч “...Намайг 2023 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр аймгийн сумын 1 дүгээр баг -30 тоотод эмээ Мөнхийнд байхад 13 цагийн үед ах гэсэн дугаараас миний 885999 гэсэн дугаар руу залгаад “ аймаг руу жолоо бариад яваад өг хүнтэй уулзаад ирье” гэж хэлсэн. Тэгээд намайг ах Эстима маркийн саарал өнгийн машинтай ирж авсан. Тэгэхэд той нэг халзан толгойтой ах ирсэн /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ гэж дуудаад байсан. , бид гурав аймгаас гараад орой харанхуй болсон хойно аймгийн “” буудлын гадаа ирсэн тэгэхэд Приус-30 маркийн цагаан өнгийн машинтай нэг ах ирж уулзаад буудал орсон. Приус-30 маркийн машинтай ахыг гэж дуудаад байсан. Тэгээд тэр “” гэх буудалд ******* дугаартай өрөөнд той хамт орсон, зүүн талын өрөөнд , хоёр хоносон. ... 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нар мандсан байхад буудлаас гараад би Эстима маркийн машиныг бариад миний унаж явсан машинд , хоёр сууж явсан. Харин Приус-30 маркийн машиныг тэр нь унаж яваад урд гараад зам зааж явсан. Тэгээд буудлаас гараад төв замаар зүүн тал руугаа явж байгаад ногоон өнгийн колонкыг хэтэрч гараад эргээд тэр ногоон өнгийн колонк дээр очсон чинь зогсож байсан Маятины араас “Тулаад зогсчих” гэхээр нь би хөдлөөд засмал замаар хөндлөн гараад замын баруун талд баруун тийшээ харж зогссон. Тэгтэл машинтайгаа ирж зогсоод намайг колонк дээрээс Маяти машиныг хөдөлгөөд замаас гаргаад тавьчих гэхээр нь би ийн машинд суугаад нөгөө Маяти машин дээр очиход машин асаалтай байсан болохоор нь унаад замын баруун талд байсан цайны газрын баруун талд хойшоогоо харуулаад тавиад машиныг унтраагаад Эстимад суугаад түлхүүрийг нь д өгсөн. ... Надад хэлэхдээ “Ойрхон яваад ирье” гэж хэлсэн. Тэр хэд яваад нэлээн удсан болохоор нь би ын дугаар руу залгасан чинь холбогдох боломжгүй гээд байсан. Тэгээд харанхуй болсон би тэр “” буудлын гадаа машиндаа суугаад л байсан. Би маяти маркийн машин дээр очсон байж магадгүй гэж бодоод маяти маркийн машин дээр бараг л очиж байхад /засмал замаас шороон зам руу буухад/ хажуугаас Приус-20 маркийн машин орж ирээд зогсоод нэг хүн бууж ирээд цагдаа байна гээд дагуулаад цагдаа дээр ирсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 29-30-р хуудас/
Гэрч Э.гийн “2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12 цагийн үед ажил дээрээ байж байсан чинь манай нэг цэгийн үйлчилгээний зааланд гаднаас сад, нар орж ирсэн. согтуу байсан. Тэр хоёр газрын албаны даамлыг сураад миний хойд талд суудаг сурахаар нь би утас руу залгаад “Таныг хүмүүс сураад байна гэдэг хүн хороо бууцны гэрчилгээ авна гэж байна” гэхэд утасны цаанаас “E-gazar.mn аппликэйшнээр дамжуулж E-mongolia апликэйшнээс хороо бууцны гэрчилгээ авч болдог гэж наад хүмүүстээ хэл” гэж хэлснийг сад, нарт хэлсэн. Тэгээд гэдэг хүний гар утсаар E-mongolia аппликэйшн рүү нэвтэрч орох гэсэн чинь болохгүй байхаар нь би дуудсан. Тэгээд 30 минутын дараа ирж сад, нарт гийн хорооны гэрчилгээ нь гаргаж өгөөд явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34-р хуудас/
Гэрч Х.садын “2023 оны 01 дүгээр сарын 30-ны өглөө аймгийн сумын төвд байж байхад миний гар утас руу манай хүргэн ах 09:13 минутад 88*******0828 дугаарын утсаар залгаад “ аймгийн төвөөс тай хамт очих гэж байна. Чи паспортаа аваад хорооны гэрчилгээ нэр дээрээ шилжүүлэх нотариат хийгээдэх, би паспортгүй, өөрөө гаднын харьяалалтай” гэж хэлсэн. Тэгээд :20 минутын үед над руу утсаар “ сумын төв дээр ирчихлээ захиргааны үүдэнд байж байна чи хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хар өнгийн приус-20 маркийн автомашинаар гэрээсээ эхнэрээрээ сумын захиргааны хойд талд хүргүүлээд захиргааны урд талын хашаа руу орсон. Тэгээд би тай захиргааны урд талын хашааны хаалганд очоод уулзсан. Тэр үед машиныхаа цонхоор надтай уулзаад “ та хоёр захиргаа руу ороод болох байлгүй дээ хамт захиргаа руу ороод газрын гэрчилгээ нэр дээрээ шилжүүлэх нотариат хийлгэчих” гэж хэлсэн. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэлээд халамцуу, ийн хажууд шардуу царайтай 40 гаран насны махлагдуу биетэй согтуу хүн сууж байсан. Ингээд би гийн хамтаар захиргаа руу ороод газрын даамал дээр очоод цахимаар газрын гэрчилгээний хуулбарыг гаргуулан авсан. Тэр үед согтуу байдалтай захиргаан дотор хашхираад “Манай н захиргаа ямар их хүнтэй болоо вэ” гээд байхаар нь би шууд түрүүлээд захиргаанаас гараад дээр очиж газрын гэрчилгээний хуулбарыг нь өгөөд г “Согтуу байна, та нар эрүүл болсон хойноо ир” гэж хэлсэн. Тэгээд ийн унаж явсан цагаан өнгийн приус-30 маркийн автомашинд суугаад явсан. Захиргааны урдаас явахад гийн биед ямар нэгэн бэртэл гэмтэл байхгүй байсан. Тэрнээс хойш 12:42 минутад над руу утсаар залгаад “2 ширхэг 5 савтай ус, 5 ширхэг лаазтай пиво, нэг ширхэг архи дэлгүүрээс аваад ир сумын хойд талын антенны ард байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь эдгээр зүйлсийг нь аваад 13 цагийн үед сумын хойд талын антены ард талд очоод захисан ус, архи, пиво өгөхөөр машинтай очиж байх үед миний өөдөөс машинтайгаа ирж байгаад миний машиныг өнгөрч зогссон. өөрөө машинаасаа бууж ирээд архи, пиво авсан надтай ямар нэгэн юм яриагүй. Дараа нь машинаас бууж ирээд надад хандаж “Эрүүл дээрээ болохоор болсон одоо ах нь буцлаа, миний утас, түрийвчийг эд нар авсан” гэсэн чинь цаанаас нь тэр машинд сууж байсан хүмүүс “Хурдан машинд суу” гээд хэлээд байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 36-37-р хуудас/
*******, ******* нарын хохирогч зодсон үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 34 дугаартай “ биед тархи доргилт, баруун дээд 1, 2, зүүн дээд 1, зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун, зүүн чамархай, хамарт арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуу зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт, шүдний сулрал, зовхинд цус хуралт гэмтэл нь тус тусдаа болон бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зулгарал нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Биед үүссэн гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлтээр /хх-ийн 40-*******-р хуудас/ нотлогдсон байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлд “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэгт бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотнын хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн үйлдлүүдийг хамааруулахаар заасан байна.
Хэрэгт цугларсан дээрх баримтуудаар шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн хохирогч аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах түүний өмчлөл, эзэмшилд байх хороо бууцыг шилжүүлэн авах санаа зорилгоор хохирогчийг аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс өөрсдийн эзэмшлийн автомашинд хүчээр суулган тус аймгийн сумын Засаг даргын тамгын газарт аваачсан, түүнчлэн дээрх шилжүүлэн авах үйлдлээ баталгаажуулахаар нотариат дуудсан, хороо, бууцыг шилжүүлэн авахаар холбогдох бүртгэлийн байгууллагын ажилтанд хандсан зэргээр үйлдлүүд хийжээ.
Гэвч дээрх үйлдлийн улмаас хохирогчийн өмчлөл, эзэмшилд байсан гэх бууц нь шүүгдэгч *******, ******* нарын өмчлөл, эзэмшилд шилжээгүй боловч хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж түүнд хүнд хүч хэрэглэсэн үйлдэл хийснээр уг гэмт хэрэг төгсдөг ба эд хөрөнгө шүүгдэгч нарын өмчлөлд бүрэн очсон байхыг шаардахгүй тул шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдэх үедээ хохирогч “Өөрийн эхнэр болон Цагдаагийн байгууллагад хандаж дуудлага, мэдээлэл өгсөн, утсаар ярилаа” гэх шалтгаанаар аймгийн сумын нутаг дэвсгэр “Антенн” гэх газарт бүлэглэн зодсон ба дээрх үйлдлийн улмаас түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч нар нь хохирогчийг зодсон үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба санаатай учруулсан үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.
Шүүгдэгч нар нь хохирогчийг зодсон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.
Шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “Хүний халдашгүй дархан байх эрх” буюу “Хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүний биед шууд санаатай халдсан үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүхээс дүгнэсэн болно.
Хохирлын талаар:
Шүүгдэгч нар нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар нэхэмжилсэн 1.619.000 /Нэг сая зургаан зуун арван есөн мянга/ төгрөгийг төлж барагдуулсан талаарх баримтыг гаргаж өгсөн тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч нь цаашид өөрт учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч нараас жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх”, мөн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь Эрүүгийн хэргийг шүүхэд шилжин ирж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хэлэлцэх үед хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гарган улсын яллагчтай ял тохиролцон эрүүгийн хариуцлагын саналаа гарган ирүүлсэн ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй учир тэдэнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүхээс шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч нарт прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт бүр 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /Арван сая/ төгрөгийн торгох, мөн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /Таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгч нарт оногдуулсан дээрх торгох ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгч *******од 10.500 нэгж буюу 10.500.000 /Арван сая таван зуун мянга/, шүүгдэгч *******т 10.500 нэгж буюу 10.500.000 /Арван сая таван зуун мянга/ төгрөгөөр тогтоож, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /Арван сая/ төгрөгийн торгох, мөн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /Таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгч нарт оногдуулсан дээрх торгох ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгч *******од 10.500 нэгж буюу 10.500.000 /Арван сая таван зуун мянга/, шүүгдэгч *******т 10.500 нэгж буюу 10.500.000 /Арван сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчид 1.619.000 /Нэг сая зургаан зуун арван есөн мянга/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч Ж. нь өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД