| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | З.Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 171/2013/114/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/112 |
| Огноо | 2013-06-27 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2013/ШЦТ/112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/114/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,
улсын яллагч Б.Сүрмандах,
хохирогч Д.О ,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* т холбогдох эрүүгийн 201309000266 дугаартай хэргийг 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 26 настай, эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан сумын .. дугаар баг .. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ОР.... дугаартай, Б овогт *******
Шүүгдэгч ******* нь согтуугаар 2013 оны 04 дүгээр сарын 26-ны орой Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэр Нэгдсэн эмнэлэгийн хажууд байх үерийн усны далан дотор өөрийн танил Д.О тай маргалдан хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 4 дүгээр сарын 26-ны орой найз нартайгаа цуг архи уусан байхдаа хамаатны хүүхэд болох О тай маргалдан түүнийг зодсон. Ийм үйлдэл гаргасандаа гэмшиж байна” гэв.
Хохирогч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр М тай цуг явж байсан. Архи уусан байсан болохоор тоглоом шоглоом болж байгаад маргалдсан. Миний эрүү хугарсан. ******* аас хохирол, нэхэмжлэх зүйл, санал хүсэлт байхгүй” гэв.
Хэргээс:
Хохирогч Д.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2013 оны 04 сарын 26-ны орой найзууд болох М , З , Б болон түүний найз Ш түүний найз охидууд болох гурван охины хамт Дархан сумын 10-р багт Киви зочид буудлын хажууд байрлах “S” караокед орцгоосон юм. Тэгээд караокед ороод 2 шил 0,75 л хар чингис архи авч ууцгааж хоол унд идсэн юм. Тэгээд 21 цагийн орчим найз Б., Ш түүний
\\Z_TUNGALAGMAA\share doc\2013\shitgeh togtool\******* -98.1.docx
найз охин гурав караокений өрөөнөөс гараад явсан. Хойноос нь З бид хоёр Ш Баяраа хоёрыг гадаа байгаа юм байх гэж бодоод гадаа тамхи татъя гээд гадагшаа гарахад гадаа ямар ч хүн байхгүй байсан. Тэгээд З бид хоёр тамхи татаад гадаа зогсож байхад дотор караокений өрөөнд байсан Баяраагийн ангийнхан хоёр охин явлаа гээд гарч ирээд явцгаасан. Тэгээд З бид хоёр гадаа хэсэг хугацаанд зогсож байгаад караокений өрөө рүү ороход Бүлтээ ганцаараа сууж байсан. Тэгээд З Бүлтээ бид гурав хэсэг хугацаанд дуулж сууж байгаад караокеноос гарсан. Тэгээд гадаа гараад зогсож байхад З гийн ангийнхан хүүхэд болох Даагий гэдэг залуу таараад юм ярьж зогсож байгаад З Даагий хоёр Баяраатай очиж уулзая гээд Баяраагийн байсан буудал болох Гранд буудал руу явсан. Тэгээд Бүлтээ, Золдоо, Даагий бид дөрөв Гранд буудлын үүдэнд очиход өөдөөс Ш гарч ирсэн. Тэр үед З Ш д хэлэхдээ “Баяраа та хоёр цуг явж байсан байж яагаад нэг нэгнийгээ орхиод явж байгаан бэ?” гэж хэлээд З Ш гийн гэдэс рүү нь гараараа цохисон. Тэр үед би Гранд буудал руу Баяраагийн авсан өрөө рүү орох гээд явж байхад Баяраа өөдөөс шатан дээр гарч ирж таараад Баяраад хэлэхдээ “Чи яасан өөдгүй юм бэ?” гэхэд Баяраа өөдөөс нэг юм хэлэхээр нь /юу гэж хэлсэнийг нь санахгүй байна/ Баяраагийн гэдэс рүү нь тоглоод гараараа цохисон. Тэгтэл Баяраа уурлаад маргалдсан. Тэгээд буудлаас гараад үүдэнд Баяраа намайг зодох гээд хөөхөөр нь би зугтаж гүйж явж байгаад Баяраад баригдаж хоорондоо цохилцож байгаад Баяраад хэлэхдээ байж бай би самсунг глакси S-2 9100 маркийн гар утсаа өмднийхөө карманаас гээгдүүлчихсэн гээд З гоос гар утсыг нь гуйж аваад өөрийнхөө утасруу залгаж байгаад утсаа газраас буцааж олж авсан. Тэгээд З өөрийнхөө утсыг надаас авахад нь чи миний утсыг мөнгөтэй минь цуг авчих би жаахан согтоод байна гэж хэлээд өгсөн. Тэгтэл Баяраа надруу орилж хүрж ирээд миний нүүрэн тус гараараа 2-3 удаа цохиход нь Баяраатай барьцалдаж аваад харилцан зодолдож байгаад Баяраагаас мултраад Нэгдсэн эмнэлэгийн зүг рүү зугтаж гүйгээд эмнэлэгийн наад талд байрлах гүн жалгаруу орж нуугдсан. Тэр үед Баяраа миний хойноос гүйгээд жалга руу орж ирэхээр нь зугтах санаатай модны мөчрөөс татаж дээшээ гарч байхад модны мөчир нь тасраад би жалга руу буцаад унасан. Тэр үед Баяраа намайг газар унахад нүүр нүдгүй цохиж зодсон. Тэгээд би тухайн үед ухаан алдаад нэг мэдэхэд гүн жалгаас гарчихсан, З Баяраа Даагий нарийн хамт 39-р байрны саадан дотор сууж байсан. /цааш нь юу болсныг санахгүй байна/ Тэгээд өглөө нэг сэрэхэд Шинэ хорооллын 20, 21 дүгээр байрны саадан дотор ганцаараа сууж байсан. Тэгээд би босоод гэрлүү хариад хэсэг хугацаанд унтаж байхад манай гэрийнхэн ирээд миний нүүр амыг хараад юу болсон юм бэ гээд намайг эмнэлэгт авч явж үзүүлж шинжилгээ хийлгэсэн” гэжээ. /хэргийн 9 дүгээр тал/
Гэрч Л.Ш мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
“2013 оны 04 сарын 26-ны өдөр найз Төөжкөгийн хамт явж байгаад найз М ын гар утас руу залгаад хаана байна гэж асуухад З бид нар нэг газар сууж пиво уух гэж байна Киви буудлын хажуу талын S караокед хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би S караокены гадаа очиход З . Д, М , М, Ж, О нар байсан. тэгээд бид нар дотогшоо орж нэг өрөө аваад хоол унд захиалж архи пиво ууцгааж дуулж байгаад 21 цагийн орчим би найз охин Төөжкөөг дагуулаад гарах гэж байгаад М ыг хамт гаръя гээд толгойгоороо дохиход М ыг толгойгоороо дохиод Төөжкө бид хоёрын хойноос гараад ирсэн. Тэгээд Т, М бид гурав Засаг даргын тамгийн газрын хажууд байдаг Гранд зочид буудалд 302 тоот өрөөг хоногоор аваад бид гурав орсон. Тэгээд өрөөндөө ороод байж байхад М ын утас дугарахад би авахад З Гранд буудлын гадаа ирчихсэн байна гараад ир гэхэд нь Төөжкө М хоёрыг үлдээгээд би өрөөнөөс гараад гадагшаа гарахад Даагий, З , О гурав гадаа ирчихсэн зогсож байсан. Тэр үед З бид гурвыг орхиод явлаа гээд уурлаад гараараа миний гэдэс рүү цохисон. Тэр үед хажууд нь байсан О миний хацар луу гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд З боль гээд О ыг надаас холдуулсан. Тэгээд байж байхад М буудлаас гарч ирэхэд О чи бид нарыг хаяад явчихлаа гээд хэрэлдэж маргалдаад зогсож байсан. тэр үед би буудал руу өрөө рүүгээ орсон. Тэгээд цааш нь юу болсныг мэдэхгүй.” гэжээ. /хэргийн 13 дугаар тал/
Гэрч М.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ:
“2013 оны 04 сарын 26-ны орой 20 цагийн орчим гэртээ байж байхад найз З орой надруу өөрийнхөө утсаар залгаад М, Ж бид гурав Киви буудлын хажуу талын S караокед дуулж байна хүрээд ирээч гээд байхаар нь хувцаа өмсөөд Киви буудлын хажуу талд байрлах S караокед яваад очиход Б, З , О гурав караокены
өрөөнөөс гарч ирж таараад О нилээн согтуу байдалтай миний гуя руу өвдөглөөд гар луу цохиход нь яагаад байгаа юм бэ гэхэд яадаг юм гээд инээгээд байсан. Тэр үед Бүлтээ М тай утсаар ярьж байгаад М Ш түүний найз охин гурав Гранд буудалд байна М тай очиж уулзая гэж хэлээд хамтдаа Гранд буудалруу явсан. Тэгээд Гранд буудлын харалдаа зам дээр буугаад Гранд буудал руу алхаад явж байхад Бүлтээ М ын утасруу залгаад буудлын чинь гадаа ирчихлээ гэхэд Ш гарч ирсэн. Тэр үед З Ш г яагаад хаяад явж байгаа юм бэ гээд нэг удаа гараараа алагдсан. Тэр үед Отгобаяр Ш рүү дайраад наадах муу чинь урьд нь дүүгээрээ намайг пойльдож зодож байсан гээд хараагаад дайрч байхаар нь З бид хоёр О ыг салгаад буудал руу хамтдаа орсон. Тэгээд буудал руу ороод шатаар өгсөөд явж байхад М өөдөөс гарч ирж таараад О М ын гэдэс рүү нь гараараа цохисон. Тэгэхэд буудлын ресепшин эмэгтэй та нар гарцгаа хэрвээ гарахгүй бол цагдаа дуудлаа гэхэд нь бүгдээрээ буудлаас гарсан. Тэгээд гадаа гараад О М хоёр хоорондоо зодолдоод О ын хойноос М хөөгөөд байсан. тэгээд М О ыг хөөгөөд гүйцэхгүй болоод үерийн усны хамгаалалтын далангийн хажуу талд суугаад бөөлжиж байхад О М т хэлэхдээ танай аав Цээлэй чинь манай гэрт орж ирээд чам шиг ингэж сууж байгаад шээж байсан юм гэж хэлэхэд М хариуд нь муу хогийн шээс минь зүгээр байгаарай гэж хэлэхэд О гүйж ирээд М ын нүүр хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд О М хоёр хоорондоо барьцалдаж аваад үерийн усны далан руу өнхрөөд орсон. Тэгээд З бид хоёр далан руу ороход Мянгабаяр О хоёр хоорондоо зодолдож байсан. Тэгээд З бид хоёр салгаад далангаас гаргахад М О ыг дахиж хойноос нь хөөж гүйгээд байшин тойроод алга болсон. Тэгээд З бид хоёр нэг байрны дэлгүүрээс архи аваад саадан дотор сууж байхад О байр тойроод гүйгээд гараад ирсэн. Тэгэхээр З бид хоёр О ыг одоо больцгоо та хоёр зөндөө муудалцлаа гэж хэлээд хажуудаа суулгаад О т хэлэхдээ чи М ыг зүгээр сууж байхад нь өшиглөчихөөд одоо болно гэж хэлээд сууж байхад М байрны нөгөө талаас нь гүйгээд гараад ирсэн. Тэгээд М О хоёрыг эвлэрүүлээд бид хэд авсан архиа хувааж дуусаад дахиад архи авах гэтэл дэлгүүрүүд хаачихсан байсан болохоор Шинэ хорооллын Ундрал буудалруу очиж 1 шил хар чингис архи аваад байрны урд талын сааданд хувааж ууж байхад О З гоос гар утасаа нэхэхэд З гаргаж өгчихөөд удалгүй явлаа гээд явсан. Тэр үед М , О бид гурав үлдээд архиа дуусгаад М бид хоёр Гранд буудлын зүгрүү машинд суугаад явсан.” гэжээ. /хэргийн 15 дугаар тал/
Гэрч Л.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ:
“2013 оны 04 сарын 26-ны өдөр гэртээ байж байхад найз М надруу утсаар яриад Арабын гудамжинд байдаг Сэлэнгэ караокед хүрээд ир гэж хэлэхээр яваад очиход М Даагий хоёр бас танихгүй хоёр залуугийн хамт пиво уугаад дуулаад сууж байсан. Тэгээд караокеноос гараад гадаа тамхи татаад байж байхад үүдэнд О таараад хамтдаа явахаар болж замдаа М ын ангийнхан хоёр охиныг аваад Шинэ Дарханд байдаг Киви буудлын хажуу талд байдаг S караоке руу явсан. Тэгээд S караокегийн гадаа М ын найз болох Ш түүний найзтай таараад хамтдаа караокер уу орж нэг өрөө аваад 2 шил архи, хоол унд захиалаад дуулж сууцгаасан. Тэгээд байж байхад М Ш түүний найз охин гурав гадагшаа гараад явчихсан. Тэгээд би М луу утсаар яриад чи хаана байгаа юм бэ гэж асуухад би Ш түүний найз хүүхэнтэй хамт Засаг даргын тамгийн газрын хажуу талд байрлах Гранд буудалд байна чи наад хэдээ орхиод ганцаараа хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би ганцаараа явах гэхэд нөгөө хэд надаас салахгүй болохоор нь хамтдаа Гранд буудал руу явсан. Буудал руу явахын өмнө М ын ангийнхан хоёр охин гэрлүүгээ харилаа гээд явсан. Тэгээд Гранд буудлын гадаа ирээд М ын утас руу залгахад Ш утсыг нь аваад Ш гарч ирэхэд нь З гэдэг залуу яагаад хаяад явж байгаа юм бэ гээд гэдэс рүү нь цохиод О бас Ш рүү бас дайраад байхаар нь больцгоо гээд салгасан. Тэгээд бүгдээрээ буудлын өрөө рүү орох гээд шатаар өгсөж явж байхад өөдөөс М гарч ирэхэд О үгийн зөрүүгүй М ын гэдэс рүү нь гараараа цохиход М хэсэг хугацаанд царай нь сонин болоод доошоо сууж байгаад дээшээ босоод О тай муудалцаад хэрэлдэхэд буудлын ажилтан эмэгтэй гарцгаа гээд бид нар гадагшаа гарсан. Тэгээд О М хоёр гадаа үүдэнд маргалдаад О М ыг гараараа цохичихоод зугтаасан тэр үед М О ын хойноос хөөгөөд гүйцээгүй тэгээд М үерийн усны шуудууны хажуу талд сууж байхад нь О М ын нүүрэн тус
газар нь өшиглөчихөөд зугтаагаад явсан. Тэр үед М О ын хойноос хөөгөөд гүйцсэн. Тэгээд О М т үерийн усны шуудуун дотор орж баригдаад хоорондоо зодолдож байхад нь З Даагий бид гурав очоод салгасан. Тэгээд би арга ядаад гэрлүүгээ ганцаараа явсан. Тэр үед М , О , З , Даагий нар үлдсэн” гэжээ. /хэргийн 17 дугаар тал/
Гэрч Г.З мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ:
“2013 оны 04 сарын 26-ны 17 цагийн орчим гэртээ байж байхад найз болох Д над руу утсаар яриад хуучин дархан Арбатын гудамжинд байрлах Сэлэнгэ караокед хүрээд ир гэж дуудсан. Тэгээд би Сэлэнгэ караокед очиход М Бүлтээ хоёр пиво уугаад дуулаад сууж байсан. тэгээд М Бүлтээ бид гурав хэсэг хугацаанд сууж байгаад ангийнх нь хүүхдүүдтэй уулзалдая гэж хэлээд гадагшаа гарахад найз О тай үүдэнд таараад хамтдаа явахаар болсон. Тэгээд бид нар таксинд суугаад ангийнх нь хоёр охин Мөнгөнцэцэг, Жавхаа хоёрыг замдаа аваад Киви зочид буудлын хажуу талд байрлах S караокед орох гээд очиход М ын найз Ш гэх залуу нэг эмэгтэйтэй хамт ирээд хамтдаа караокеруу орсон. Тэгээд бид нар хамтдаа 2 шил 0,75 хар чингис архи аваад дуулж хоол идэцгээж сууцгаасан. Тэгээд хэсэг хугацаанд дуулаад байж байхад М Ш түүний найз охин гурав караокеноос гараад явсан. Тэгээд О бид хоёр тамхи татах гээд гадагшаа гарахад гадаа хэн ч байхгүй байсан. тэгээд тамхи татаад байж байхад дотроос манай хоёр ангийн охин болох Мөнгөнцэцэг, Жавхаа хоёр явлаа гэж хэлээд явцгаасан. Тэгээд О бид хоёр юм яриад зогсож байхад Даагий ирээд бид гурав дотогшоо ороход караокений өрөөнд Бүлтээ ганцаараа сууж байсан. тэгээд бид хэд юм ярьж сууж байгаад Баяраатай очиж уулзахаар болж Гранд зочид буудал руу явсан. Тэгээд Гранд буудлын гадаа очиход Ш өөдөөс гарч ирсэн. Тэр үед би Ш г яагаад хаяад явж байгаа юм бэ гээд гараараа алагдсан. Тэр үед О Ш г цохих гээд байхаар нь боль гээд Бүлтээ бид хоёр салгахад О Бүлтээг 2-3 удаа гар хүзүүрүү нь цохиод байсан. Тэгээд бид Гранд буудалруу Баяраатай уулзах гээд ороход Баяраа өөдөөс шатаар буугаад ирсэн. Тэр үед О М ыг яагаад орхиод хаяаад явж байгаа юм бэ гээд гэдэс рүү нь нэг удаа цохисон. Тэр үед М доошоо гэдсээ бариад хэсэг хугацаанд тонгойж байгаад буцаж дээшээ болоод О ыг цохих гэтэл О гадагшаа гараад зугтсан. Тэгээд бид нар Гранд буудлын үүдэнд гарч ирэхэд О үүдэнд зогсож байсан. Тэгээд М О ыг хөөж барьж аваад хоорондоо ноцолдоод байхаар нь Бүлтээ Даагий бид гурав очоод О М хоёрыг салгачихаад зам руу алахаад явж байхад О гэнэт миний карманд байсан гар утас алга болчихлоо гэж хэлсэн. Тэгээд О миний утсын аваад зугтаж гүйсэн газраараа явж байгаад өөрийнхөө цамц болон гар утас хоёроо олж ирээд О өөрийнхөө мэдрэгчтэй нимгэн хар өнгийн гар утсыг 50000 төгрөгтэй хамт надад өгөөд намайг хадгалж бай дараа нь авъя гэж хэлээд өгсөн. Тэгээд цааш явж байхад О М хоёр дахин хэрэлдэж маргалдаж О зугтаж М хойноос нь хөөгөөд Нэгдсэн эмнэлэгийн хажуу талд байрлах үерийн усны шууду уруу хойно хойноосоо орцгоосон. Тэр үед Бүлтээ гэрлүүгээ харилаа гээд явсан. Тэгээд Д бид хоёр О М хоёрын хойноос гүйгээд үерийн усны шууду уруу ороход О , М хоёр барьцалдчихсан зогсож байсан. Тэгээд Д бид хоёр О М хоёрыг салгаад үерийн шуудуунаас гаргаад М бөөлжөөд сууж байхад нь О ирээд М луу өшиглөсөн тэр үед М О ыг хөөж барьж аваад цохиод үерийн усны шуудуу руу хамтдаа орцгоосон. Тэгээд дахиад Д бид хоёр үерийн усны шуудуу руу орж тэр хоёрыг салгаж гаргаж ирэхэд О архиа ууяа З чамд мөнгө байгаа биз дээ гэж хэлэхээр нь дэлгүүр орж архи авая гэж хэлсэн. Тэгээд 32 байрны хүнсний дэлгүүрлүү би орж 1 шил 0,75 экс архи 1 хайрцаг вест тамхи, 1 ундаа аваад гарч ирэхэд М О хоёр дахиж хөөцөлдөөд 33-р байр тойроод хөөцөлдөөд гүйгээд явсан. Тэгээд Д бид хоёр 32-р байрны урд талын саадан дотор архиа хувааж уугаад сууж байхад О ирээд Д бид хоёртой юм яриад сууж байхад араас М ирсэн. Тэгээд О М хоёрыг больцгоо эвлэрцгээ гээд дэлгүүрээс авсан архиа дөрвүүлээ хувааж уучихаад дахиж архи архи авч ууя гээд Шинэ хорооллын Ундрал зочид буудал орж 1 шил 0,75 хар чингис архи худалдаж аваад 21-р байрны урд талын сааданд орж архиа хувааж уусан. Тэгээд би архи ууж байгаад би харилаа гэж хэлэхэд О надаас гар утсаа нэхэхэд нь би гар утсыг нь гаргаж өгөхөд О миний гар утас цэнэггүй болж байна гээд өмднийхөө карманд хийж байсан. тэгээд би түрүүлж яваад О М Д гурав архиа уугаад үлдсэн. Тэгээд маргааш өглөө нь буюу 2013 оны 04 сарын 27-ны өглөө О надруу утсаар яриад яагаад намайг орцон дотор хаяад явж байгаа юм бэ би орцон дотор унтчихсан байна миний
гар утас хаана байна гэж асуухаар нь чи юу яриад байгаа юм бэ би чиний утсыг буцааж өгсөн харин 50000 төгрөгөөр чинь бүгдээрээ архиа авч уусан гэж хэлсэн” гэжээ. /хэргийн 19-20 дугаар тал/,
Шүүх эмнэлэгийн 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 415 дугаартай дүгнэлтэнд: “Д.О ын биед тархи доргилт, доод эрүүний салаалсан битүү хугарал, хуйхны шарх, баруун дал ба баруун өвдөгөн дээрхи зулгаралт, баруун хацрын цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэжээ. /хэргийн 30 дугаар тал/
Шүүгдэгч ******* ыг “урьд ял шийтгүүлж байгаагүй тухай” ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 47 дугаар тал/, Дархан сумын малчин багийн засаг даргын “Цээлэй овогтой М нь тус багийн Хөтөл 10-5 тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон” тодорхойлолт /хэргийн 60 дугаар тал/, иргэний үнэмлэхний хуулбар /61 дүгээр тал/,
Шүүгдэгч ******* аас “хохирол төлбөрт 260,000 төгрөг өгсөн тухай” хохирлын мөнгө хүлээн авсан тухай тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 63-64 дүгээр тал/,
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 45 дугаартай тогтоолоор “Зарим ялагдагчид холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол /хэргийн 70 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн орой Дархан сумын 14 дүгээр баг Гранд зочид буудлын гадаа шүүгдэгч ******* нь хохирогч Д.О тай маргалдаж, улмаар Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэр Нэгдсэн эмнэлэгийн хажууд байх үерийн усны далан дотор зодолдож, Д.О ын бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгч ******* ын үйлдсэн хэргээ хүлээн мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.О , гэрч М.Д , Л.Г, Г.З нарын мэдүүлэг, “Д.О ын биед тархи доргилт, доод эрүүний салаалсан битүү хугарал, хуйхны шарх, баруун дал ба баруун өвдөгөн дээрхи зулгаралт, баруун хацрын цус хуралт” гэсэн хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* ын хохирогч Д.О ын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан “бусдын бие махбодид удаан хугацаагаар биеийн эрүүл мэндийг сарниулсан буюу хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл санаатай учруулсан бол” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн ангуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан ялыг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Д.О нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3-т зааснаар, үйлдсэн хэрэгтээ чинь санаанаасаа гэмшсэн нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгаа болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал харгалзан, түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхгүй байхаар шүүх шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар ******* т 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ******* т оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч ******* т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ******* т анхааруулж мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******* т урьд авсан бусдын даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА