Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2020/0280

 

2020 оны 04 сарын 29 өдөр Дугаар 128/ШШ2020/0280 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Г

Хариуцагч: Нийслэлийн Улсын бүртгэлийн газар

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн С дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, И гудамж, 00 дугаартай барилгын 0000 тоот хаягт байршилтай 45 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-22030******* дугаарт бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 46.1.7 дахь заалтуудыг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох *******,337,500 төгрөгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7 дахь хэсэгт зааснаар гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, түүний албан тушаалтны буруутай, хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас С.Г миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, их хэмжээний хохирол учирсан тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Миний бие Д.Ш-тай 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Зээлээр

автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нийт 59.000.000 /тавин есөн

сая/ төгрөгийн үнэ бүхий авто машиныг түүний өмчлөлд шилжүүлж, уг төлбөрт Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол /14*******/, Их тойруу гудамж, ******* дугаартай барилгын ******* тоот хаягт байршилтай Ү-22030******* улсын бүртгэлийн дугаартай 45 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг суутгаж авсан. Уг үл хөдлөх хөрөнгийн лавлагааг авахад анх 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Х******* овогтой Д*******ын Ш-ын нэр дээр Ү-22030******* улсын бүртгэлийн дугаартай 000******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байх бөгөөд улсын бүртгэгч Г.Ө бүртгэсэн. Цаашлаад уг үл хөдлөх хөрөнгө 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр А ББСБ-ын өмчлөлд шүүхийн шийдвэрээр шилжсэн байсан.

 

 

Миний бие энэхүү үл хөдлөх хөрөнгийг 59.000.000 төгрөгийн төлбөрт суутган авч, өөрийн нэр дээр шилжүүлэхдээ үнэт цаасан дээр хэвлэгдсэн төрийн эрх бүхий байгууллагын тамга, тэмдэгтэй бичиг баримт болох Улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн, түүнд итгэж, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өөрийн нэр дээрээ 00072 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж авсан. Мөн миний бие өөрийн хурууны хээгээр үл хөдлөх хөрөнгийн лавлагааг ТҮЦ машинаас авахад Ү-22030******* улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг миний өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай бичилт албан ёсоор гарч ирсэн. Гэвч өөрийн нэр дээр шилжүүлсний дараагаар үл хөдлөх хөрөнгийн байрлах улсын бүртгэлийн гэрчилгээний хаягт очтол тус объект биет байдлаараа байхгүй байсан. Дээрх объект нь бодитойгоор байхгүй байхад Улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон үйлдэл нь төрийн байгууллагын буюу Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын буруутай, хариуцлагагүй үйлдэл гэж би үзэж байна. Үүний улмаас миний бие *******.337.500 төгрөгөөр хохирсон.

Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын дээрх хууль бус үйлдлийн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2 удаа гомдол гаргасан бөгөөд эхний удаа гомдлын шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр буцаасан бол 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гомдлыг хангаж шийдвэрлэхээс татгалзсан болно. Иймд Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол /14*******/, Их тойруу гудамж, ******* дугаартай барилгын ******* тоот хаягт байршилтай 45 м.кв талбайтай орон сууцны зориулалттай Ү-22030******* улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас олгосон үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, уг захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас С.Г-рт учирсан хохирол болох *******.337.500 /тавин дөрвөн

 

сая гурван зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн улсын бүртгэлийн газар, түүний албан тушаалтны буруутай, хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас иргэн С.Г-ын хууль ёсны эрх ашиг зөрчигдөж, түүний улмаас хохирол учирсан. Иргэн Д.Ш нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж гарсан бөгөөд 2019 оны 06 сарын 08-ны өдөр зээлээр автомашин худалдах, худалдан авах гэрээ болон орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, дээрх нэхэмжлэлд дурдсан 45 м.кв талбайтай орон сууцыг 59.000.000 төгрөгөөр худалдан авсан.

 

Нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагын хууль зүйн үндэслэлийг тайлбарлая. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй бөгөөд яагаад илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бэ гэхээр төрийн байгууллага үйл ажиллагаагаа явуулах явцдаа Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрхэд халдахаар байвал заавал хуульд үндэслэх шаардлагатай.

 

С.Г-ын Үндсэн хуульд заасан өмчлөх эрх зөрчигдөж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт хуульд үндэслэх гэсэн байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгө өмчлөх,түүнтэй *******той эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай органик хууль байдаг. Энэ хоёр хуульд нийцүүлж, дүрэм, журам гаргасан байгаа. Уг гэрчилгээ нь 2017 онд гарсан бөгөөд тухайн үед Улсын бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх ёстой байсан. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д улсын бүртгэлийн зарчмыг тусгайлан зохицуулж өгсөн байгаа. Уг зарчмын 3 дугаар зүйлийн 3.1.4-т бүртгэл үнэн, зөв бодитой байх гэж, 3 дугаар зүйлийн 3.1.5-д нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх, 3 дугаар зүйлийн 3.1.6-д иргэний хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх гэсэн байдаг. Хэргийн материал эксиз зургийн төсөл авагдсан байгаа бөгөөд үзлэгийн явцад зоорийн давхраас 1-14 давхар байгаа бөгөөд уг 14 давхар нь техникийн өрөө бөгөөд зураглалаар харагдаж байна. Улсын бүртгэлийн байгууллага уг 14 давхарт байгаа байрыг үзэж, шалгахгүйгээр гэрчилгээ олгосон нь буруу бөгөөд хянаж шалгах шаардлагатай байсан. Улсын бүртгэлийн байгууллагаас авсан нотлох баримтад зөрүүтэй тусгагдсан байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1-д зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэхдээүнэн, зөвийг холбогдох албан тушаалтнаас

Гаргуулан авах гэсэн. Шаардлагатай тохиолдолд улсын бүртгэлийн ажилтан

хэмжээ, байршилтай танилцах үүрэгтэй. Эд хөрөнгө өмчлөх, түүнтэй *******той эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль 2003 оны 06 дугаар сарын 19-ны өдөр хүчин төгөлдөр болж, 2018 оны 06 сарын 21-ний өдөр хүчингүй болсон бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан. Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д зааснаар бүртгэл үнэн зөв байх ёстой. Бүртгэл үнэн зөв эсэхийг хэн хариуцах талаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааж өгсөн. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хуулийн 13, 17 дугаар зүйлүүдэд мэдүүлгүүд нь ямар шаардлагуудыг хангасан байх ёстой талаар тусгаж өгсөн. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хөтлөх журам байдаг бөгөөд 2019 онд хүчингүй болсон. Уг журмын 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлүүдэд мэдүүлэг хөтлөх, хүлээн авах, хуулийн шаардлага хангуулах зэргийг тусгаж өгсөн. Энэ журмын 3 дугаар зүйлийн 3.2-т мэдүүлэгт хавсаргагдсан баримтуудыг зөрүүтэй эсэх талаар шалгана гэсэн байдаг бөгөөд авагдсан баримтуудыг харахаар хангалттай шалгаж аваагүй байна. Үүнээс үзэхэд Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгө өмчлөх эрхийн тухай хууль болон журмыг зөрчсөн байна. Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлд зураг, төсөвт тавигдах шаардлага гэж байдаг. Уг шаардлагыг хангаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2-т зааснаар хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна гэжээ.

 

Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна гэжээ. Уг хууль бусаар гарсан гэрчилгээ нь 2019 оны 06 сарын 08-ны өдөр Нийслэлийн улсын бүртгэлийн хэлтэс дээр очиж, С.Г-ын нэр дээр бүртгүүлсэн. Түүнчлэн А ХХК-ийн барьцаанд байсан нь харагддаг. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д зааснаар хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчлэх ёстой. Учир нь өөр этгээдийн барьцаанд байгаа нь улсын бүртгэлд харагдаж байгаа бөгөөд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Уг үл хөдлөх хөрөнгийг *******,000,000 сая төгрөгөөр авсан байдаг. Бодит байдал дээр хэрэгжих боломжгүй. Улсын бүртгэл гэрчилгээг хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Нэхэмжлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар

дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, Их тойруу гудамж, ******* дугаартай

барилгын ******* тоот хаягт байршилтай 45 м нь талбайтай Орон сууцны зориулалттай Ү-22030******* улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас олгосон үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, уг захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас Иргэн С.Г-т учирсан хохирол болох *******.337.500 /тавин дөрвөн сая гурван зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж байна.

Нэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол /14*******/, Их тойруу гудамж, дугаартай барилгын ******* тоот хаягт байршилтай 45 м.кв талбайтай орон сууцны зориулалттай Ү-22030******* улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7 дахь заалтуудыг үндэслэн захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох.

Хоёр. Уг захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас иргэн С.Г-т учирсан хохирол болох *******.337.500 /тавин дөрвөн сая гурван зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.3.7 дахь хэсэгт зааснаар Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учирсан хохирлыг гаргуулж өгөхийг хүсч байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, Их тойруу гудамж, ******* дугаартай барилгыг М ******* ******* ******* ТББ болон У ХХК хамтран барьсан бөгөөд гэрээний дагуу өөрсдийн талбайг жагсаалтаар захиалагч иргэн, хуулийн этгээдийн нэр дээр захиран зарцуулах эрхтэйгээр бүртгэлийн байгууллагад холбогдох хууль журмын дагуу нотлох баримтын жагсаалтыг ирүүлж бүртгүүлсэн байна.

 

Иймд Д. Ш нь 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тус барилгын ******* тоот 45 м.кв талбайтай офиссын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд бүртгүүлэхээр мэдүүлэг, хүсэлт, У  ХХК ийн шийдвэр, газрын кадастр, мэдээллийн хэлтсээс олгосон албан ёсны хаяг, эд хөрөнгийн план зураг, фото зураг, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, комиссын акт, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байх бөгөөд тус гаргасан

мэдүүлэг нотлох баримтууд нь тухайн үед мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх,

түүнтэй *******той эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4,4 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан, хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байсан тул 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-22030******* дугаарт бүртгэн, өмчлөх эрхийн 000******* дугаартай гэрчилгээ олгосон.

Өмчлөгч өөрөө үл хөдлөх эд хөрөнгийн зориулалт, хэмжээ өөрчлөгдөх эсхүл дотор нь хуваасан, нийлүүлсэн, өргөтгөж барьсан зэрэг өөрчлөлтийг мэдүүлж, түүнийгээ улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй байдаг. Улсын бүртгэлийн байгууллага хөрөнгөнд хаана, ямар өөрчлөлт орж, засагдаж байгааг олж, мэдэх боломжгүй.

 

Шүүхийн үзлэгээр маргаан бүхий объект нь бодит байдал дээр байгаа оффисоос өөр зориулалттай болсон байх магадлалтай харагдсан. Энэ нь өмчлөгч нарын хариуцлага болохоос бүртгэлийн байгууллагад хамааралгүй юм.

С. Г, Д.Ш нар нь гэрээ хэлцэл хийн, хүсэл зоригоо илэрхийлэн иргэний эрх зүйн харилцаанд орж авто машинууд болон объект худалдан, худалдан авах гэрээгээр тус тус шилжүүлэн авсан байна. Хэдийгээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.14-д шаардлагатай гэж үзвэл үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар биечлэн очиж, түүний хэмжээ байршилтай танилцах гэсэн хуулийн заалттай боловч улсын бүртгэгч тухайн тохиолдол болгонд хөрөнгийг газар дээр нь очиж үзэх үүрэг хүлээлгэдэггүй.

Улсын бүртгэлд бүртгэж байгаа хөрөнгө бүрийг очиж биеэр үзнэ гэвэл улсын

бүртгэгч ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болох юм. Тухайн хөрөнгө нь Д.Ш-ын нэр дээр жагсаалтаар бүртгэгдэж, дараа нь банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд бүртгэгдэж, улмаар банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлд шүүхийн шийдвэрээр бүртгэгдсэн. Үүний дараа нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэгдсэн. Нэхэмжлэгчийн өгсөн тайлбараас харахад шүүхийн маргаантай гээд зээл олгохоос татгалзаж байсан ч хувийн ашиг сонирхлын үүднээс машинаа зээлээр олгосон болох нь харагдаж байна. Төрийн тамга сүлдтэй бичиг баримт болохоор нь л итгэж зээл олгосон гэж нэхэмжлэгч тайлбарладаг. Гэрчилгээ бол өмчлөх эрхийг нотлох баримт бичиг бөгөөд үнэт цаас болохынхоо хувьд төрийн өмч юм. Нэхэмжлэгч өөрөө очиж биеэр үзсэн бол техникийн өрөө болгож засан тохижуулсан ч юм уу, өөрчлөлт орсон байдлыг олж харж болох байсан.

Тухайн үед мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх, түүнтэй *******той эд

хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д

Мэдүүлэгч гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө, мөн одоо мөрдөгдөж байгаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө, одоогийн мөрдөгдөж байгаа Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт Мэдүүлэгч гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна гэж зааснаар У ХХК-ийн захиалгаар барьсан барилгын жагсаалтыг гаргаж өгч буй этгээд нь тухайн жагсаалтад холбогдох эрхийг бүртгэх, шийдвэр гаргахад шаардлагатай бүх мэдээллийг багтаасан нотлох баримтыг бүрдүүлж өгсөн байхаар хуульчилсан байдаг тул хохирлыг Д.Ш-аар нөхөн төлүүлэх нь зүйтэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж байна. Тухай үеийн хууль, дүрмийн хүрээнд авагдсан нотлох баримтуудын хүрээнд бүртгэл хийгдсэн. Иргэн, хуулийн этгээдийн гаргаж өгсөн нотлох баримтад үндэслэдэг. Бодит байдал дээр очиж үзэхэд оффис гэж харагдахааргүй, хоёр цонхтой, агуулах байсан. Иргэн С.Г хүсэл зоригоо илэрхийлж, гэрээ, хэлцэл хийсэн бөгөөд машин худалдах, худалдан авах гэрээ нь Д.Ш-ын худалдан борлуулах он, сараас өмнө хийгдсэн байдаг.

Уг гэрээ нь иргэд хооронд байгуулсан гэрээ харагдаж байна. Хуульд зааснаар бүртгэгч тухай объектыг очиж үзэх хуулийн заалт байдаг хэдий ч бүртгэгч очиж үзэх боломж, нөхцөл байдаггүй. Улсын бүртгэлийн байгууллагад иргэн, хуулийн этгээд үнэн, зөв баримт гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд учирсан хохирлыг тухайн иргэн, хуулийн этгээд хариуцах бөгөөд хохирлыг иргэн Д.Ш-аас гаргуулах нь зүйтэй гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Г нь анх тус шүүхэд Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт холбогдуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, Их тойруу гудамж, ******* дугаартай барилгын ******* тоот хаягт байршилтай 45 м.кв талбайтай орон сууцны зориулалттай Ү-22030******* улсын бүртгэлийн дугаартай үлхөдлөх хөрөнгийн гэрчилгээг Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас

олгосон үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, уг захиргааны байгууллагын хууль

бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох *******,337,500 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх шатанд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, Их тойруу гудамж, ******* дугаартай барилгын ******* тоот хаягт байршилтай 45 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-22030******* дугаарт бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 46.1.7 дахь заалтуудыг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох *******,337,500 төгрөгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7 дахь хэсэгт зааснаар гаргуулах гэж тодорхойлсон, нэхэмжлэлийн үндэслэлээ ...энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг 59,000,000 төгрөгийн төлбөрт суутган, өөрийн нэр дээр ...өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж авсан. ... объект нь бодитойгоор байхгүй байхад улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь ... илт хууль бус гэж, хариуцагч нь ... ******* дугаартай барилгын ******* тоот оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг биет байдлаар байхгүй гэж үзэх үндэслэлгүй. ...Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх ёстой... гэж тайлбарлан маргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг: Нэхэмжлэгчийн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, Их тойруу гудамж, ******* дугаартай барилгын ******* тоот хаягт байршилтай 45 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-22030******* дугаарт бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 46.1.7 дахь заалтуудыг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн

шаардлагын тухайд :

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална, 4.1.5-д нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх, 19 дүгээр зүйлийн 19.4-д Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна, 19.4.2-т ... иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах, 19.4.3-т энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах гэж тус тус заажээ.

Маргааны үйл баримтаас үзэхэд 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр А ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш, С.Г нар нь Оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ[1] байгуулж, уг гэрээгээр А ББСБ-ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол /14*******/, Их тойруу гудамж, ******* дугаартай барилгын ******* тоот хаягт байршилтай, 45 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч С.Г-ын өмчлөлд шилжүүлэхээр, худалдагч нь уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч талд 20,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон байх ба мөн өдрөө иргэн С.Г нь Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт хандан өөрийн худалдаж авсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг[2] гаргасан, Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч нь дээрх мэдүүлэг болон түүнд хавсаргасан баримт бичгийг хянан, Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол /14*******/, Их тойруу гудамж, ******* дугаартай барилгын ******* тоот хаягт байршилтай, 45 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр С.Г-ыг эрхийн улсын бүртгэлийн Ү-22030******* дугаарт бүртгэж, 00072 дугаартай гэрчилгээ олгосон үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь ...объект нь бодитойгоор байхгүй байхад улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь ... илт хууль бус гэж маргажээ.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэгч нь улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох, 19.4.11 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэгч нь өөрийн бүртгэсэнулсын бүртгэлийн хувийн хэргийн эх нотлох баримтын бүрдэл

болон түүний үнэн зөвийг хариуцах, 19.4.13 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэгч

нь шаардлагатай гэж үзвэл үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар биечлэн очиж, түүний хэмжээ, байршилтай танилцах үүрэгтэй байна.

Маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол /14*******/, Их тойруу гудамж, ******* дугаартай барилга нь В1-ээс 13 давхар бөгөөд 14 давхарт байрлах ******* тоот 45 м.кв талбай бүхий өрөө нь техникийн өрөө болох нь оффис үйлчилгээний барилгын эскиз зураг[3], шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл[4], Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн ******* ГҮТББ-ын 2019 охы 07 дугаар сарын 01-ний өдрийн 19/058, 19/059, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2020/024 дугаар албан бичиг[5] зэргээр тогтоогдож байна.

Гэтэл дээрх оффис үйлчилгээний барилгын эскиз зурагт тухайн барилга нь 13 давхар /зоорьтой/-аар тусгагдсан байхад хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нягтлаж, холбогдох иргэн, хуулийн этгээдээс холбогдох баримт тайлбар, лавлагааг гаргуулан авч тодруулах болон үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар биечлэн очиж, түүний хэмжээ байршилтай танилцах ажиллагааг явуулахгүйгээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь илт хууль бус болжээ. Тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д захиргааны акт илт хууль бус болох шинжүүдийг нэрлэн заасан бөгөөд маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан түүнийг бодит байдалд биелүүлэх боломжгүй алдаа бүхий илт хууль бус акт гэж үзэх үндэслэлтэй байна.

Захиргааны актыг бодит байдалд биелүүлэх боломжгүй гэдэгт тухайн захиргааны актаар бий болгосон үйлдэл, үүргийг бодиттойгоор биелүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсныг хамааруулан ойлгоно.

Нэхэмжлэгч С.Г нь уг маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болох өөр нэг үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж тайлбарлан маргаж байх боловч энэхүү үндэслэл нь холбогдох нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэгт хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн алдааг хамааруулан ойлгох тул маргаан бүхий захиргааны актыг дээрх илтхууль бус

шинжийг агуулаагүй байна гэж үзнэ.

Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2-т улсын бүртгэгч нь ... иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан, улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах-аар, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгэхэд ...тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг уг нэгж талбар, газрын эрхтэй нэг бүрдлээр бүртгэх-ээр тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн энэхүү үндэслэл, тайлбар үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байх тул маргаан бүхий захиргааны актыг бүхэлд нь илт хууль бус гэж үзэх үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт нь илт хууль бус байх бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл, түүний үндсэн дээр олгосон гэрчилгээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь холбогдох нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хоёр: Нэхэмжлэгчийн Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох *******,337,500 төгрөгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д зааснаар гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч С.Г нь ...объект байхгүй байхад улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон үйлдэл нь захиргааны байгууллагын буруутай ... үйлдэл тул дээрх хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох *******,337,500 төгрөгийг гаргуулах-аар маргасан.

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй байна.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч С.Г, Д.Ш нар 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр

Зээлээр автомашин худалдах, худалдан авах гэрээ[6] байгуулж, Тоёота Приус 20 маркын 4 ширхэг, ТоёотаПриус 30 маркын 1 ширхэг автомашиныг нийт 72,500,000 төгрөгт тооцож, худалдан авагч талд шилжүүлсэн, мөн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан гэрээ[7] байгуулж, худалдагч тал болох А ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш нь худалдагч тал болох С.Г-ын өмчлөлд Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол /14*******/, Их тойруу гудамж, ******* дугаартай барилгын ******* тоот хаягт байршилтай, 45 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх, С.Г нь уг оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 20,000,000 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны дотор төлж дуусгахаар харилцан тохиролцжээ.

Хэдийгээр захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус буруутай үйл ажиллагаа байх боловч нэхэмжлэгч С.Г нь улсын бүртгэгчийн хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлын хэмжээг *******,337,500 төгрөгөөр тогтоон маргаж байх ба энэхүү хохирол нь нэхэмжлэгчид учирсан бодитой хохирол мөн эсэх нь хэрэгт цугларсан нотлох баримтаар бүрэн гүйцэд тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 20,000,000 төгрөгөөр худалдан авсан байтал *******,337,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байхын зэрэгцээ үлдэх 34,337,500 төгрөг нь нэхэмжлэгчид бодитой учирсан хохирол мөн эсэх, эсхүл олох ёстой ашиг орлого эсэх нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул дээрх хохирлыг бүхэлд нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан бодитой хохирол гэж үзэх боломжгүй юм.

Учир нь учирсан хохирол гэдэгт тухайн захиргааны үйл ажиллагааны улмаас шууд учирсан, бодит хохирлыг хамааруулан ойлгоно.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.Г нь өөрт учирсан хохирлыг эрүүгийн болон иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарлан маргаж байгаа тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх иргэн Д.Ш болон А ХХК-д хуульд заасан журмын дагуу үүссэн, тухайн барилга нь Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан зураг төсөлд тавигдах шаардлагыг хангасан эсэх нь энэхүү маргааны зүйлд хамаарахгүй тул шүүхээс энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар

зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Г-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, Их тойруу гудамж, ******* дугаартай барилгын ******* тоот хаягт байршилтай 45 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-22030******* дугаарт бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох *******,337,500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Г-аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийнтөлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 110 дугаар хуудсанд

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 109 дүгээр хуудсанд

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 190-198 дугаар хуудсанд

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 142-147 дугаар хуудсанд

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 23-24 дугаар хуудсанд

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 4-5 дугаар хуудсанд

[7] 1 дүгээр ахвтаст хэргийн 110 дугаар хуудсанд