| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 169/2023/00120/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/122 |
| Огноо | 2023-09-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.О |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч *******
Хохирогч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын ******* өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт аймгийн сумын 4 дүгээр баг говь гэх газар нутаглах, овогт , Регистрийн дугаар: ЗК98*******0990
Шүүгдэгч ******* нь аймгийн сумын 1 дүгээр баг гэх газар 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 15 цагийн орчимд иргэн *******ыг баруун гараараа нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд тархи доргилт, зүүн ухархайн доод ханын хугарал, доод уруулын дотор салст, зүүн завжинд шарх, дух, уруул, баруун шуу, зүүн тохой, хэвлий, цээж, баруун дал, нуруунд зулгаралт, зүүн нүдний алимын салст, баруун зүүн дээд, доод, зовхи, зүүн хацар, эрүү, хүзүү чих, дээд дэлбэн, зүүн хөхлөг сэртэн, зүүн эгэм, зүүн хөх, баруун бугалга, хэвлий, дээд, доод уруулын дотор салстад, баруун, зүүн, завжинд цус хуралт, зүүн хацар, зулай, чамархайн хуйх, дагз, хүзүүний зүүн хэсгээр зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч овогт нь 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн орчимд согтуурсан үедээ аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт гэх газар байрлах иргэн *******ын гэрт түүнийг “Гадагш явуулалгүй хориглолоо” гэх шалтгаанаар газарт унагаж, нүүрэн тус газарт нь гараараа удаа дараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******д зодуулсан талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч *******ын “2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 11 цагийн үед ******* манайд ирээд 2.5 литрийн “” нэртэй 1 ширхэг пиво хувааж уучихаад надтай хамт хайж явсан адуугаа хайгаад олоогүй. Тэгээд манайд буцаад 14 цагийн үед ирсэн би Д. тэй 0.5 литрийн “Хараа” нэртэй 2 шил архи хувааж уусан. Тэгтэл Д. сум явах гээд байсан ба би “Сум яваад хэрэггүй ажиллаа бодоцгооё” гэхэд ******* “Чи намайг хорилоо” гээд намайг гэрээс гаргаад газар унагаж байгаад миний зүүн талын нүд болон шанаа хэсэгт баруун гараараа 6 удаа цохиж авсан. Тэр үед манайд байсан миний дээр байсан *******г мөрнөөс нь татаж буулгасан ба тэгэхэд ******* ыг чулуу бариад хөөсөн. Би өөр зүйл сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 13-14, 16-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч ын “Би ахынд 2023 оны 06 дугаар сарын 18-ний өдөр ирсэн зуны амралтаараа ******* ахынд амарч байгаа юм ******* ах миний аавын найз байгаа юм тухайн үед хэдэн цагт гэдгийг сайн санахгүй байна. 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гэх хүн ******* ахынд ирээд “” нэртэй 2.5 литрийн савтай нэг том пиво хувааж уучихаад адуунд явсан ба 2-3 цаг орчим болж ирээд адуугаа ололгүй ирсэн. Тэгээд тэр хоёр 2 шил архи хувааж уусан яг ямар нэртэй архи байсныг санахгүй байна. Намайг адуунд яваад эргээд ирэхэд гэрийн урд талд ******* ахын дээр гэх хүн суусан баруун гараа зангидаж байгаад ******* ахын нүүр рүү 5 удаа цохиж авсан тэгээд би очоод гэх хүнийг салгасан өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20-р хуудас/
Шүүгдэгч *******гийн дээрх үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 124 дугаартай “*******ын биед тархи доргилт, зүүн ухархайн доод ханын хугарал, доод уруулын дотор салст, зүүн завжинд шарх, дух, уруул, баруун шуу, зүүн тохой, хэвлий, цээж, баруун дал, нуруунд зулгаралт, зүүн нүдний алимын салст, баруун зүүн дээд, доод, зовхи, зүүн хацар, эрүү, хүзүү чих, дээд дэлбэн, зүүн хөхлөг сэртэн, зүүн эгэм, зүүн хөх, баруун бугалга, хэвлий, дээд, доод уруулын дотор салстад, баруун, зүүн, завжинд цус хуралт, зүүн хацар, зулай, чамархайн хуйх, дагз, хүзүүний зүүн хэсгээр зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. *******ын биед үүссэн тархи доргилт, зүүн ухархайн доод ханын хугарал, доод уруулын дотор салст, зүүн завжинд шарх гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэг, зүүн нүдний алимын салст, баруун зүүн дээд, доод, зовхи, зүүн хацар, эрүү, хүзүү чих, дээд дэлбэн, зүүн хөхлөг сэртэн, зүүн эгэм, зүүн хөх, баруун бугалга, хэвлий, дээд, доод уруулын дотор салстад, баруун, зүүн, завжинд цус хуралт, дух уруул, баруун шуу, зүүн тохой, хэвлий, цээж, баруун дал, нуруунд зулгаралт, зүүн хацар, зулай, чамархайн хуйх, дагз, хүзүүний зүүн хэсгээр зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлтээр /хх-ийн 34-36-р хуудас/ нотлогдсон байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч, хохирогч нарын мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгч нь хохирогчийн биед халдан цохих үед түүнд гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын нүүрэн тус газарт нь гараараа цохисны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба санаатай учруулсан үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.
Шүүгдэгч ******* нь хохирогчийг зодсон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “Хүний халдашгүй дархан байх эрх” буюу “Хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг шууд санаатай халдсан үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.
Хохирлын талаар:
Хохирогч ******* нь хавтаст хэрэгт шүүгдэгч *******гээс нийт 4.047.050 /Дөрвөн сая дөчин долоон мянга тавь/ төгрөгийн хохирлыг баримтаар нэхэмжилсэн байна. Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт 69, 72, 9, 74, 75, 76, 77, 79, 80, 82, 83 дугаарт дугаарлагдаж хавсаргагдсан нийт 1.553.059 /Нэг сая таван зуун тавин гурван мянга тавин ес/ төгрөгийн баримт нь хохирогчийн эмчилгээ, үйлчилгээнд зайлшгүй зарцуулсан зардал бөгөөд түүнчлэн нотлох баримтын шаардлага хангаж байна гэж үзэж шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв. Бусад хэрэгт авагдсан баримтуудын хувьд нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзэв.
Тухайлбал хэрэгт хавсаргагдсан бензин шатахууны баримтуудыг хэн хаанаас авсан болох, тухайн шатахууны баримтууд нь хохирогчид эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотойгоор тээвэрлэж явсан тээврийн хэрэгсэл мөн эсэх нь тодорхойгүй, мөн 68 дугаартай жолоочид төлсөн гэх баримтад дурдагдсан нэр бүхий этгээд хаанаас хаа хүртэл ямар тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн нь тодорхойгүй, 1 дугаартай нүдний эмчилгээний төлбөр гэх баримт нь аль эмнэлэгт төлсөн нь ойлгомжгүй, түүнчлэн 82 дугаартай эрүүл мэндийн үйлчилгээ 280.000 гэх баримтын огноо, үнийн дүн нь 84 дугаартай “ДУБ” ХХК гэх баримттай давхацсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд нотлох баримтын шаардлага хангахгүй тул хэлэлцэхгүй орхиж хохирогч ******* нь хохирлын баримтаа нотлох баримтын шаардлага хангуулан бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******гийн хувьд мал аж ахуй эрхлэн амьдардаг этгээд тул түүний хөдөлмөрлөх болон зорчин явах эрхийг хөндөлгүйгээр торгох ял оногдуулах боломжтой байна гэсэн дүгнэлтэд хүрч шүүхээс торгох ял оногдуулахаар шийдвэрлэв
Харин шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан 1000 нэгжээр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураан авсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгө орлого байхгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /Нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 1.553.059 /Нэг сая таван зуун тавин гурван мянга тавин ес/ төгрөгийг гаргуулж хохирогч *******од олгосугай.
7. Хохирогч нь өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД