Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2016/ШЦТ/159

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2016/0181/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал  даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.С*** 
Шүүгдэгч Ц.Э*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т заасан гэмт хэрэгт Ц.Э*** д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, ......... төрсөн, ..... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл........ ,  ....... . тоотод  оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Ц.Э*** /РД: *** ./.

Шүүгдэгч Ц.Э*** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 6 дугаар сарын 8-9-нд шилжих шөнө 01 цагийн орчим ............  байрны урд талын авто машины зогсоол дээр байрлуулж тавьсан иргэн Т.*******ын *** ДАР улсын дугаартай Верна аксент маркийн автомашины урд, хойд талын салхины шилийг санаатайгаар хагалж, устгасан гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Э*** ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “*** 2016 оны 06 сарын 08-ны өдөр гадуур найз нөхөдтэйгөө ууж идэж явж байгаад 23 цаг 40 минутын үед гэр рүүгээ орохдоо дэлгүүрээс 3 шил 0.5 литрийн Сэнгүр нэртэй пиво авч орсон.  Тэгээд гэртээ ороод пиво уугаад унтахынхаа өмнө Ө*** ын *** . дугаарын утас руу залгахад Ө***  утсаа авахгүй харин эхнэр болох О*** нь утсыг нь аваад Ө***  унтаж байна “Яах гэсэн юм бэ” гэж хэлсэн тэгэхээр нь утсаа салгаад  Ө*** ыг   утсаа аваагүй болохоор нь уур хүрээд гэрээсээ Ц.Э*** нар 153.1.
үед гараад замаас таксинд суугаад Ө*** ын гэрийнх нь гадаа буугаад Ө*** ын машин болох .. ДАР улсын дугаартай машиных нь хажууд очиж байгаад хажуу талд нь нэг тоосго байхаар нь тэр тоосгыг аваад эхлээд урд талынх нь цонхыг тоосгоор 1 удаа цохисон харин хойд талынх нь цонхыг 2 удаа цохиод хагалчихаад буцаад замаас нэг таксинд суугаад гэр рүүгээ харьсан.
Ямар нэг шалтгаан байхгүй ээ. Ө***  утсаа аваагүй болохоор нь уур хүрээд машиных нь цонхыг очоод хагалчихсан юм. Ө***  бид хоёр 3 жилийн өмнөөс эр эмийн харилцаатай байгаа. Ө***  ер нь 2 эмэгтэйгийн дунд яах гээд байгаа нь мэдэгдэхгүй яваад байдаг тэгээд намайг больё салья гэхээр үгүй ээ чамтай хамт байна гээд байдаг боловч эхнэр рүүгээ очдог. Эхнэртэйгээ хамт зээл авсан ч юм уу нэг мөнгөний асуудалтай юм шиг байгаа юм. Би 6 жилийн өмнө Ш***  гээд залуутай гэр бүл болж байсан дундаасаа нэг хүүтэй хүү маань 6 настай харин одоо салаад 4 жил гаруй хугацаа өнгөрч байна. Гэхдээ гэрлэлтийн баталгаагаа салгаагүй байгаа. Би хохирлын мөнгө 310.000 мянган төгрөгийг өгч барагдуулсан” гэх мэдүүлэг (хэргийн 8, 34, 36 дугаар хуудас)

Хохирогч Т.Ө*** ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “*** 2016 оны 06 дугаар сарын 09-ний өглөө гэрээсээ эхнэртэйгээ ажилдаа явах гээд гарсан чинь зогсоол дээр байрлуулан тавьсан *** ДАР улсын дугаартай верна аксент маркийн машины урд хойд талын салхины шилийг хагалсан байхаар цагдаагийн байгууллагад хандсан. Ер нь бол манай байрны өөдөөс харсан байранд амьдардаг цагдаа залуу миний машины цонхыг хагалсан хүн эмэгтэй цагаан өнгийн өмдтэй махлагдуу шардуу үстэй эмэгтэй байсан гэж хэлсэн тэгээд би Э*** ыг гэж мэдсэн. Би Э*** тай 3 жилийн өмнө танилцаж байсан. Эр эмийн харилцаа холбоотой. 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Э***  бид 2 уулзаагүй ямар нэг маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Миний утас руу залгаад аваагүй болохоор уурласан байж магадгүй юм. Надад хэлэхдээ би сайн мэдэхгүй байна хэтэрхий согтуу байсан учраас машины чинь цонхыг хагалсан гэж байсан. Бид хоёрын хооронд өш хонзонгийн зүйл байхгүй. О*** бид хоёрын хооронд албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Бид 2 дундаасаа 1 охинтой. Охин минь 4 настай. Машиныхаа хохирлын мөнгө болох 310.000 мянган төгрөгийг би Э*** аас хүлээн авсан учраас надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 11, 16-17 дугаар хуудас/,
    
Гэрч Н.Б*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“***  Манайх 2016-оны 06 дугаар сарын 08-ны үеэр Дархан сумын Өргөө баг Өнгөт хорооллын .. дугаар байрны ..тоотод оршин суудаг байж байгаад саяхан Дархан сумын ..-р багийн нутаг дэвсгэрт нүүж ирсэн юм. 2016 оны 6 дугаар сарын 8-ны шөнийн 00 цаг 40 минутын үед тагтан дээрээ зогсож байсан юм. Тэгсэн нэг юм хагарах чимээ гарахаар нь би чимээ гарсан зүг рүү харсан чинь .. дүгээр байрны урд байрлуулан тавьсан байсан цагаан өнгийн жижиг машины хойд урд талын цонхны шилийг цагаан пүүз, хар куртик, саарал байх аа биеийн тамирын өмдтэй байх шиг байсан нэг эмэгтэй хагалчихаад нэг машинд суугаад явчихсан. Тэр эмэгтэй ганцаараа явж байсан хүнтэй явж байсан эсэхийг яг сайн санахгүй байна. Ямарч байсан нэг приүс машинд суугаад явсан. Харанхуй байсан учраас би сайн хараагүй. Бага зэрэг махлаг, намхан нуруутай өөр зүйл санахгүй байна” гэх мэдүүлэг /хэргийн 9, 17 дугаар хуудас/,    

     Гэрч Б.О***  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2016 оны 6 дугаар сарын 9-ний өглөө босоод ажилдаа явах гээд гэрээсээ гараад машинаа харсан чинь урд болон хойд талынх нь салхины шил хагарчихсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар ажилладаг Н.Б*** гэж хүн манай гэрийн өөдөөс харсан байранд амьдардаг юм аа. Тэгээд тэр хүн надад хэлсэн танай машины цонхыг шөнө 01 цаг өнгөрөөгөөд цагаан өмдтэй урт шар үстэй хүүхэн хагалж байсан гэж хэлсэн. Тэгээд би Ц.Э*** ыг гэж мэдсэн.  Тэрнээс гадна намайг гэртээ ажилтай явж байгаад 01 цаг өнгөрөөгөөд орж ирэхэд Ц.Э*** манай нөхрийн утас руу залгасан тэгэхээр нь би утсыг нь аваад шөнө битгий залгаад бай унтаж байна гэж хэлээд утсыг нь салгасан. Нөхөр бид 2 албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй ээ. Харин дундаасаа 1 хүүхэдтэй. Манай охин одоо 3 настай. Манай нөхөр Ө***  3 жилийн өмнөөс Ц.Э*** гэж хүүхэнтэй уулздаг эр эмийн харилцаатай болсон. Тэгээд одоог хүртэл салаагүй яваад байгаа. Манай нөхрийн нэр дээр бүртгэлтэй байдаг 2016 оны 4 дүгээр сард 2.500.000 мянган төгрөгөөр худалдан авч байсан. Ер нь бол миний л мөнгөөр авч байсан. Ц.Э*** намайг олон удаа хэл амаар доромжилж байсан. Олон удаа мессэжээр дарамталж байсан одоо ингэж байгаа юм чинь намайг цаашлаад хүүхдүүдийг маань ч яах ч юм билээ гэж бодож байна. Тэрнээс гадна нөхөр бид 2 байр авах гээд банкнаас цалингийн зээл авч байсан одоо 16 сая төгрөгийн үлдэгдэл байгаа. Тэгэхээр энэ мөнгө төгрөгийг ганцаараа төлөөд явах хэцүү л байна. Ц.Э*** машины төлбөр гэж 310,000 мянган төгрөг өгсөн байгаа. Машинаа бол янзалчихсан байгаа. Миний хувьд бол машин тэрэг эвдэрсэн ч гэсэн янзалчихсан гэхдээ гэр бүл салгаж байгаад бол их л гомдолтой байна. Одоо манай нөхөр гэрээсээ хамаг юм аа аваад явчихсан байгаа” гэх мэдүүлэг /хэргийн 20 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5, 6 дугаар хуудас/, 
Шинжээчийн дүгнэлт /хэргийн 22-23 хуудас/, 
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 54 дүгээр хуудас/, 
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хэргийн 57 дугаар хуудас/, 
Зарлагын баримт /хэргийн 58 дугаар хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Ц.Э*** ыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна. Мөн улсын яллагчийн ирүүлсэн яллах дүгнэлт нь зөв байна.
    
Шүүгдэгч Ц.Э*** нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэлгүй байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.Э*** нь согтуугааар гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд болох боловч түүний анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, бага насны хүүхэдтэй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Э*** нь энэ хэргийн улмаас урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

Хохирогч Т.Ө***  шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Т.Ө***  миний бие нь гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцох боломжгүй” гэх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлснийг дурдах нь зүйтэй. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Ц.Э*** бусдын эд хөрөнгийг санаатай устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар шүүгдэгч Ц.Э*** ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Ц.Э*** д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ц.Э*** д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хариуцуулсугай
5.Шүүгдэгч Ц.Э*** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай. 
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э*** д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Т.ЭНХЖАРГАЛ