Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2016/ШЦТ/160

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2016/0165/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.О***
Шүүгдэгч Б.Б***  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ДО***  овогт Б.Б*** т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д*** овогт Б.Б***  /*** /, ********* суманд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, ***** мэргэжилтэй, “***********ажиллаж байсан, ***********ийн хамт ********* тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй.

Шүүгдэгч Б.Б*** нь ***********оор ажиллаж байх хугацаандаа буюу 2016 оны 1 дүгээр сарын 10-ны орчим байгууллагын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшиж, 1350000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч Б.Б*** ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “*** Би бэлэн мөнгө зарцуулж, өөртөө авч шамшигдуулж байгаагүй, би гарсан мөнгөний баримт дээр гарын үсэг зурж байгаагүй, би тэр хэрэгт хамаагүй. Өргөмжлөлийг би өрөөндөө авч ирсэн, үнэхээр 3 даргын гэрээс хүн ирж, өргөмжлөл дугтуйтай мөнгийг авч байгаа эсэхийг л шалгасан. Яллагдагч гэдэг нэр зүүсэн ч гэсэн би энэ мөнгийг аваагүй, хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү.” гэх мэдүүлэг,

-Хохирогч Д.С***  хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “*** ажлыг нь хүлээж авах гэхээр ирэхгүй нилээд олон хоног байхгүй болсон. Дуудуулж байж ирээд ажлаа өгсөн юм. Тэгтэл гурван хүний өргөмжлөл, мөнгө хүлээлгэж өгөөгүй асуудал гарсан юм. Энэ талаар нярав У*** аас өргөмжлөл нь гарч ирлээ, мөнгө нь хаана байгаа талаар асуухад Б.Б***  нягтланд өгсөн гэсэн. Б.Б*** ээс асуух гэхээр утсаа авахгүй байсан. Тэгтэл Б гэдэг хүний хүүхэд ирээд мөнгө, өргөмжлөлөө авъя гэснээс болоод энэ асуудал дахин үүссэн учир цагдаад өргөдөл өгсөн юм.
*** Б.Б*** ээс 1350000 төгрөгийг төлүүлж, байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү.” гэх мэдүүлэг /хэргийн 12-13 дахь тал/,

-Гэрч Г.Р***  хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “*** намайг нягтлан Б.Б***  эгчтэй өрөөнд нь байж байтал нярав У***  орж ирээд гурван хүний шагналын мөнгө гээд дугтуйтай мөнгө, өргөмжлөл өгчихөөд гарсан. Тэгэхэд Б.Б***  дугтуйтай мөнгийг тоолж үзчихээд “нэг хүний 400000 төгрөг нийт, 1200000 төгрөг байх ёстой, 50000 төгрөг дутаж байна, чи очоод У***  аваад ир” гэхээр нь би У*** ын өрөөнд ороод “50000 төгрөг дутуу байна” гэхэд өөрөө нягтлангийн өрөөнд очиж дахиж дугтуйтай мөнгөө тоолж үзчихээд “дутуу байна” гээд намайг дагуулж өрөөндөө ороод 50000 төгрөг өгсөн. Түүнийг би аваад Б.Б***  нягтланд оруулж өгсөн. Нягтлан надаас 50000 төгрөгийг аваад дугтуйтай мөнгөн дээрээ нэмж хийгээд өргөмжлөлүүдийн хамт ширээнийхээ шургуулганд хийсэн юм. 
*** би сонсохдоо 1200000 төгрөг байх ёстой гэж сонссон юм, би тоолоогүй учраас мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хэргийн 15-16 дахь тал/,
-Гэрч Ц.Н***  хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “*** У***  чөлөөтэй, би ажлыг нь хийж байхад над дээр энэ гурван хүний өргөмжлөл, нэг хүний 450000 төгрөг, нийт 1350000 төгрөг байсан. Ар гэр нь ирж аваагүй үлдчихсэн байсан юм. У*** ыг ажилдаа орохоор нь би “гурван өргөмжлөл, гурван дугтуйтай мөнгөө тоолоод сайн хадгал, хэзээ нэгэн цагт эзэн нь ирж авна” гээд гарын үсэг зуруулаад У*** ын өрөөнд нь сейфнээс гаргаж хүлээлгэж өгөөд сейфнийх нь түлхүүрийг өгсөн юм. 
*** 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шинэ жилийнхээ юмыг бэлдээд явж байтал нягтлан Х ын машины арын багажинд гурван хүний өргөмжлөл, гурван дугтуйтай  мөнгө байсан. Тэгэхээр нь би У*** ыг дуудаж “чи энэ мөнгийг сейфнээсээ гаргах ёсгүй мөнгө байхад яагаад хүний машины ард явж байгаа юм бэ? гэж хэлээд буцаагаад сейфэндээ хий” гээд өгсөн юм. Ингээд би нягтлан Б.Б*** т “гарах ёсгүй мөнгө яагаад хүний машины ард явж байгаа юм бэ?” гэж хэлсэн юм.
*** гурван дугтуй, гурван өргөмжлөл байсан. Өргөмжлөлийг уншихад нөгөө ойгоор олдоогүй гурван хүний өргөмжлөл байсан. Би дугтуйг нь задалж хараагүй, мөнгөний гурван дугтуй л байсан. У***  аваад л явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 18 дахь тал/,

-Гэрч Г.Б*** . хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “*** өргөмжлөлийг мөнгөтэй нь нягтлан Б.Б*** т өгсөн юм гэж хэлэхээр нь “чи өөрөө ярь, чамд байх ёстой шүү дээ” гэж хэлсэн. Би баримтуудыг нь тулгаж үзээгүй байгаа.” гэх мэдүүлэг   /хэргийн 20 дахь тал/,

-Гэрч Э.У*** ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “*** 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс 10-ны хооронд “****** ” ХК-ны 50 жилийн ойн баяр болсон. Энэ ойн хүрээнд “Хүндэт дэвтэр”-т бичигдсэн хүмүүсийг тушаал гарч шагнасан. Хүн бүрийг 500000 төгрөг, өргөмжлөлөөр шагнасан. 10 хувийн шимтгэл аваад бэлэн 450000 төгрөг өгсөн юм. Ихэнх хүмүүс мөнгө, өргөмжлөлөө авсан байсан. Би энэ үед өвчтэй байсан учир нярав Н***  тарааж өгсөн байсан. Намайг ажилдаа ороход гурван хүний шагналын мөнгө болох 1 сая 350000 төгрөг тус тусад нь дугтуйд хийчихсэн, нэг дугтуйд нь 450000 төгрөг, гурван өргөмжлөлийг хүлээлгэж өгсөн. 
*** Б.Б***  нягтлангийн өрөөнд орж орлогоо авсны дараа “чи тэр гурван хүний өргөмжлөл, шагналын мөнгийг надад өг, би өөрөө хүлээлгэж өгнө, эзэн нь олдохгүй байгаа юм чинь” гэж хэлэхээр би авчирч өгсөн. Өгөхдөө мөнгөө тоолоогүй гараад явчихсан. Араас дадлагын хүүхдийг 50000 төгрөг дутуу байна гэж хэлээд явуулчихсан байсан. Тэгэхээр нь би буцаж нягтлан Б.Б*** ийн өрөөнд ороод мөнгөө тоолтол 50000 төгрөг дутуу байхаар нь дадлага хийж байсан Р***  дагуулж очоод тоолж өгөөгүй юм чинь миний буруу гэж хэлээд цүнхнээсээ 50000 төгрөг авч өгөөд явуулсан юм. Ингээд л гурван хүний өргөмжлөл, гурван дугтуйтай мөнгө Б.Б***  нягтланд үлдсэн юм.“ гэх мэдүүлэг /хэргийн 22 дахь тал/,

-“Хүндэт дэвтэр”-т бичих тухай “****** ” ХК-ны гүйцэтгэх захирлын 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 121 дугаартай тушаалын хуулбар, хавсралт /хэргийн 33 дахь тал/,

-Шүүгдэгч Б.Б*** ийн ХААН банкны ***  дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 45-46 дахь тал/,

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 55 дахь тал/  болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Б*** ийг “****** ” ХК-нд нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа 2016 оны 1 дүгээр сарын 10-ны орчим байгууллагын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшиж, 1350000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан аймгийн прокурорын газраас сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

“****** ” ХК-ны 50 жилийн ойг тохиолдуулан тус байгууллагад ажиллаж байсан нэр бүхий 18 хүнийг тус бүр өргөмжлөл, 50000 төгрөгөөр шагнахаар гүйцэтгэх захирлын 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 121 дугаар тушаал гарч, улмаар тус компанид захирлаар ажиллаж байсан Тожилсүрэн, Б, Мягмарсүрэн нарт олгохоор шийдвэрлэсэн өргөмжлөл, 1 хүнд оногдох 450000 төгрөг, нийт 1350000 төгрөгийг олгоогүй байсан бөгөөд шүүгдэгч Б.Б*** нь “Дархан-****** ” ХК-нд нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа 2016 оны 1 дүгээр сард нярав Э.У*** аас дээрх өргөмжлөл, 1350000 төгрөгийг бэлнээр авч завшсан болох нь хохирогч Д.С***  хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “*** нярав У*** аас өргөмжлөл нь гарч ирлээ, мөнгө нь хаана байгаа талаар асуухад Б.Б***  нягтланд өгсөн гэсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 12-13 дахь тал/, гэрч Г.Р***  хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “*** намайг нягтлан Б.Б***  эгчтэй өрөөнд нь байж байтал нярав У***  орж ирээд гурван хүний шагналын мөнгө гээд дугтуйтай мөнгө, өргөмжлөл өгчихөөд гарсан.” гэх мэдүүлэг /хэргийн 15-16 дахь тал/, гэрч Ц.Н***  хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “*** У***  чөлөөтэй, би ажлыг нь хийж байхад над дээр энэ гурван хүний өргөмжлөл, нэг хүний 450000 төгрөг, нийт 1350000 төгрөг байсан. Ар гэр нь ирж аваагүй үлдчихсэн байсан юм. У*** ыг ажилдаа орохоор нь би “гурван өргөмжлөл, гурван дугтуйтай мөнгөө тоолоод сайн хадгал, хэзээ нэгэн цагт эзэн нь ирж авна” гээд гарын үсэг зуруулаад У*** ын өрөөнд нь сейфнээс гаргаж хүлээлгэж өгөөд сейфнийх нь түлхүүрийг өгсөн юм.” гэх мэдүүлэг   /хэргийн 20 дахь тал/, гэрч Э.У*** ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “*** Б.Б***  нягтлангийн өрөөнд орж орлогоо авсны дараа “чи тэр гурван хүний өргөмжлөл, шагналын мөнгийг надад өг, би өөрөө хүлээлгэж өгнө, эзэн нь олдохгүй байгаа юм чинь” гэж хэлэхээр би авчирч өгсөн. *** ингээд л гурван хүний өргөмжлөл, гурван дугтуйтай мөнгө Б.Б***  нягтланд үлдсэн юм.“ гэх мэдүүлэг /хэргийн 22 дахь тал/, “Хүндэт дэвтэр”-т бичих тухай “Дархан-****** ” ХК-ны гүйцэтгэх захирлын 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 121 дугаартай тушаалын хуулбар, хавсралт /хэргийн 33 дахь тал/, шүүгдэгч Б.Б*** ийн ХААН банкны *** . дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 45-46 дахь тал/  болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг  зүйлчилсэн  хуулийн  зүйл, хэсэг зөв байна.

    Иймд шүүгдэгч Б.Б*** ийг байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцсан үедээ завшиж, үрэгдүүлсний улмаас бага бус хэмжээний буюу 1350000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Б*** , түүний өмгөөлөгч Л.О***  нарын зүгээс “1350000 төгрөгийг өргөмжлөлийн хамт нярав Э.У*** д буцаан өгсөн, завшиж үрэгдүүлээгүй” гэж мэтгэлцэж байгаа боловч хохирогч Д.С***  мэдүүлэг /хэргийн 12-13 дахь тал/, гэрч Г.Рэнцэндуламын мэдүүлэг /хэргийн 15-16 дахь тал/, гэрч Ц.Н***  мэдүүлэг   /хэргийн 20 дахь тал/, гэрч Э.У*** ын мэдүүлэг /хэргийн 22 дахь тал/ зэргийг үгүйсгэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. 
 
    Шүүгдэгч Б.Б*** ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 55 дахь тал/ байх тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Б*** нь 1350000 төгрөгийг “****** ” ХК-д төлсөн болох нь “Б.Б*** т холбогдох хэрэгт манай байгууллагаас ямар нэгэн гомдол, хохиролгүй болно” гэх “****** ” ХК-ны 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1/267 дугаартай албан тоотоор, шүүгдэгч, хохирогч нар сайн дураар эвлэрсэн болох нь ““****** ” ХК-ны ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Б*** т холбогдох эрүүгийн хэрэгт манай байгууллагаас эвлэрэн хэлэлцэж харилцан тохиролцсон*** ” гэх “Дархан-****** ” ХК-ны 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 3/268 дугаартай албан бичгээр тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Б*** нь хөнгөн  гэмт  хэрэг  анх  удаа  үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч, хохирогч нар сайн дураар эвлэрсэн зэргийг харгалзан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2-т заасныг баримтлан Б.Б*** т холбогдох *** . дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т заасныг баримтлан Б.Б*** ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

    Шүүгдэгч Б.Б*** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэснийг дурдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1.Шүүгдэгч Д*** овогт Б.Б*** ийг байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцсан үедээ завшиж, үрэгдүүлсний улмаас бага бус хэмжээний буюу 1350000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2-т заасныг баримтлан Б.Б*** т холбогдох *** . дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар Б.Б*** ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

    3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т заасныг баримтлан Б.Б*** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

    4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б*** т бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

    5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

    6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Б*** т бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ              Я.ТУУЛ