| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 171/2016/0178/Э/ |
| Дугаар | 2016/ШЦТ/161 |
| Огноо | 2016-08-01 |
| Зүйл хэсэг | 091.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2016/ШЦТ/161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2016/0178/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Х.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Г...,
Хохирогч Г.М...,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Ч...,
Шүүгдэгч З.З... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас З.З...д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдлэж ирүүлсэн эрүүгийн .... дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, З.З..., /РД:..../.1989 оны 2 дугаар сарын 14-ний өдөр .......... төрсөн, ......... настай, эрэгтэй, бага боловсролтой, ........ мэргэжилтэй , ам бүл ...... , ........-ийн хамт .............. тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд: 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 280 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн.
Шүүгдэгч З.З... нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг .. дугаар бранк байрны хашаанд Г.М...тай маргалдаж Г.М...ы цээжний зүүн хэсэгт хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч З.З...гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…М... ах бид хоёр Эрдэнэтэд цуг барилгын ажил хийж байсан. Хүүхдийн баяраар амрахаар Дарханд ирсэн. Талийгаач би бирж ороод ирье гэж хэлж яваад, 18 цагийн үед Б..., Э...,
C:\Users\B.Goomaral\Desktop\G.G\Shiitgeh togtool-Zugaadai 91.1.doc
Б... дөрвүүлээ ирсэн. Бид нар пиво авч уусан. Талийгаач манай ахынд очоод ирье гээд бич хоёр хамт явсан. Талийгаач ахаасаа 30,000 төгрөг авсан байсан. Би хоёр 18 дээр ирэхэд талийгаач надад нөгөө мөнгөнөөсөө 20,000 төгрөгийг өгсөн. Бид хоёр архи пиво аваад найзууд дээрээ очсон. Архиа ууж дуусаад дахиад архи авах гэтэл дэлгүүр хаасан байсан тул Э... Б... гэдэг дүүгээ дуудсан. Энэ үед шөнийн 00 цаг болсон байсан. Э...ийн дүү вокзалаас архи аваад 18 дээр ирэхэд, М... ах над уруу залгаад хүрээд ир гэсэн намайг очиход М... ах Төмөрхуягийн хамт намайг хүлээгээд 18 дээр байсан.Тэр хоёр тэнд хүнтэй муудалцаад зодолдсон гэж хэлж байсан. Эргээд гэртээ иртэл Б... манай хажуу өрөөнд ороод, архи уугаад сууж байсан. Манай хадам дүү Б..., М... ах хоёр муудалцаж эхэлсэн, гэтэл М... ах би танай адууг байхгүй болгоно гэж хэлээд хашгираад байсан, ямар асуудлаас болж тэр хоёр маргалдсаныг би мэдээгүй, хэрэлдэж зодолдоод хувцсаа тайлаад, орилж чарлаад байсан, би талийгаачийн хамт гэрээс гарсан, гадаа хүн хашгираад хутгалчихлаа гэхэд би ухаан ороод харахад М... ах миний урд суусан байдалтай, би гартаа хутга барьсан байсан. Тэгээд намайг цагдаа уруу аваад явсан, ... Бид хоёр биенээ мэдэлцээд 10 жил болж байгаа, бид хоёр цуг ажил хийдэг, ах дүү шиг явдаг байсан, ... Хутгыг хаанаас авснаа санахгүй байна, хүн хутгалчихлаа гэхэд л миний гарт хутга байсан, ... Би хутгалсан. Хоригдож байхдаа энэ талаар бодоход надад их хэцүү байсан, ах дүү шиг байсан ахыгаа хөнөөсөн болохоор их хэцүү байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Шоронгоос гарвал талийгаачийн ар гэрийнхэнд чадах чинээгээрээ тусална. Одоо ямар хэцүү байгааг, ямар байдалтай байгааг мэдэж байгаа” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.М...ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 05 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө 03 цагийн үед надад ах нь муу эмнэлэгт байна гэж эмнэлгээс залгасан. Эмнэлэг орохоор явах замдаа ах уруугаа залгахад манай ах надад М... нас барсан гэж хэлсэн. Эхлээд надад танай ахын биеийн байдал хүнд байна, амь насанд нь аюултай, ар гэрээс нь хүн ирэх хэрэгтэй байна гэж ярьсан. Том ах уруугаа 04 цаг 30 минутын үед залгахад нас барсан байна гэж хэлсэн. Цагдаа дээр 10 цагт ирээрэй гэж хэлсэн. Би З...гийн гэрт очиж юу болсон талаар асуухад танай ах хутгалуулсан байсан тул эмнэлэг дуудсан юм, хэн хутгалсныг мэдэхгүй гэж хэлсэн. 05 цагийн үед гэртээ харих замдаа З...гийн гэрийн гадаа очиход цагдаа нар ирсэн шалгаж байсан тул гэртээ харихаар явсан. М... ах 2011 оноос хойш З...тай найзлах болсон гэдгийг нь мэднэ. Ахынх нь ганц хуурай дүү гэж гэж хэлж байсан. Тухайн үед би З...гийн эхнэр М...тай ярихад хүнд хутгалуулсан байна гэж хэлсэн, гэтэл цагдаагаас асуухад З... хутгалсан байна гэж хэлсэн. Түргэн дуудахдаа удсан учир цус их алдаж нас барсан гэж хэлсэн. Манай ахад амьд гарах боломж байгаагүй юм уу? гэхэд хутгалуулаад 2 цагийн дараа түргэн дуудсан болохоор цус их алдсан гэж хэлсэн. Би гомдолтой байгаа. Миний ах архи уудаг ч гэсэн хүнд муу санадаггүй, З... энэ хоёр биенээ халамжлаад явдаг байсан. Би шүүгдэгчийн эхнэр М...аас 4,100,000 төгрөг авсан, Одоо би 2,100,000 төгрөг нэхэмжилж байгаа“ гэх мэдүүлэг,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-15 дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 29 дэх тал/,
Гэрч Б.Б...ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Б... бид 2 орой уулзая гэж ярилцсан юм. Ингээд орой 20 цагийн орчим 16 давхарын гадаа уулзсан бөгөөд Б... нэг найзыгаа дагуулж ирсэн юм. Ингээд бид гурав .дугаар бракад З...гийн гэр рүү явсан бөгөөд .дугаар бракийн гадаа ирэхэд Г.Э... согтуу зогсож байсан. Ингээд Г.Э..., Б..., Б...гийн найз бид дөрөв З...гийн гэрт ороход З...гийн эхнэр М.. /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ З...гийн дүү /нэрийг нь мэдэхгүй/ З...гийн эхнэрийн дүү Б... /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ З... нар байсан бөгөөд бид нарыг яваад ороход З... гэрээсээ гараад дэлгүүрээс 0.75-ын хараа архи, гурван баавгайт нэртэй пиво авч орж ирсэн. Бид нар З...гийн авч орж ирсэн архи пивоноос уугаад сууж байхад Г.Э... З...гийн эхнэрийн дүү Б... руу агсам тавиад “би чамайг ална” гээд Б...гийн нүүр рүү цохиод авсан юм. Тэгэхэд Б...гийн найз гараад явсан бөгөөд Г.Э...г Б... та одоо яв аа гээд гэрээс нь түлхээд гаргасан юм. Тэгсэн чинь Г.Э... гарч яваад цонхоор ирээд “Б... чи яасан том болцон юм бэ? би чамайг алнаа” гээд орилоод байсан юм. Тэгснээ Г.Э... буцаж гэрт орж ирээд Б...тай зодолдоод эхлэхээр нь би Б...г дараад салгасан. Тэгсэн чинь Г.Э... З...гийн нүүр рүү цохиж аваад “чи муу гөлөг чамайг ч бас алнаа” гээд байсан тэгэхэд Б... бас л Г.Э...г салгаад гэрээс гаргасан юм. Ингээд .дугаар бракын гадна З..., Б..., Б... бид дөрөв тамхи татаад сууж байхад хашааны хаалгаар Г.Э... дахиж орж ирээд Б... руу дайраад байсан. Тэгэхээр нь би дахиад Б...г салгаад бариад зогсож байхад З... Г.Э... 2 дээр очиход З... хаанаас ч юм мэдэхгүй хутга гаргаж ирээд баруун гартаа бариад хутгатай гараа далайгаад зогсож байсан. Би тухайн үед З... боль гэж хэлсэн чинь З... намайг ойртох юм бол хохино шүү гэж хэлсэн. Тэгсэн чинь Г.Э... дээгүүрээ өмсөж байсан цамцаа тайлаад “энэ муу гөлөг намайг хутгалж чадахгүй” гээд З...гийн нүүр рүү нь цохиж авсан тэгэхэд З... баруун гартаа хутга бариад зүүн гараараа Г.Э...г заамдаж бариад зогсож байсан бөгөөд З... Г.Э... 2 хоорондоо цохилцоод эхэлсэн тухайн үед гадаа харанхуй байсан болохоор би сайн харж чадаагүй. Тэгээд удалгүй Г.Э... газар унасан. Тэгэхээр нь би очоод харахад Г.Э... би цус алдаж байна түргэн дуудаарай гэж надад хэлсэн. Тэгэхээр нь 103 гэж залгасан чинь Улаанбаатар хотын 103 руу залгагдсан байсан ба салгаад .... гэж залгаад түргэн дуудсан юм. Тухайн үед З... миний хажууд хараад зогсож байсан юм,
…З... гартаа атгасан байсан болохоор ямар иштэй хутга байсныг нь хараагүй дунд зэргийн л урт хутга байсан ажлын хэсэг нь ойролцоогоор 6-7 см урттай байсан. Би З...г хутгаа яасныг мэдэхгүй байна. Би эмнэлгийн машинтай явсан З... үлдсэн. Г.Э... согтуу агсам тавиад, ахархаад агсам тавиад маргаан эхэлсэн юм. Би З...г баруун гартаа хутга бариад далайгаад зогсож байхыг харсан, яг хутгалж байхыг нь хараагүй учир нь гадаа харанхуй байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 34-35 дахь тал/,
Гэрч С.Б...ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…17 цагийн орчим манай хүргэн буюу эгч М...ын нөхөр З... найз Г.Э...тайгаа Эрдэнэтэд барилгын ажид хийж байгаад ирсэн энэ 2 хамт ажиллаж байсан гэсэн. Ирэхдээ архи уугаагүй эрүүл байсан. Ирээд удаагүй 17 цагийн орчим Г.Э... ах гараад явсан түүнээс хойш бид нар гэртээ байж байтал З...гийн найз Б..., Б.Б... 2 манай гэрт орж ирээд З... 1 том 2.5 литрийн пиво аваад тэр пивийг Б..., Б.Б..., З... нар уух гэж байхад гаднаас Г.Э... ах 0.75л Хараа нэртэй архи авч ирээд пиво болон архийг Б..., Б.Б..., З..., Г.Э... нар хувааж уусан. Ингэж байсаар байтал 12 цаг өнгөрсөн байсан би кино үзээд хэвтээд, 2 дүү унтаж байсан. 12 цаг өнгөрсөн байсан болохоор тэд нар 1 шил архи авах гээд байгаа бололтой байж байгаад З... гарч яваад бараг 01 цаг өнгөрч байхад 0.75 литрийн Сархад нэртэй архи авч ирээд Б..., Б.Б..., З..., Г.Э... нар хувааж уусан. Энэ үед манай эгч М... 2 хүүхдийн хамт, дүү С... нар унтаж байсан би кино үзээд унтаагүй байж байтал З..., Г.Э... 2 хоорондоо маргалдаад тэр хоёрыг Б..., Б.Б... нар салгасан архи нь ч гэсэн дууссан байсан. Б... маанйд хононо гэж байсан. Г.Э..., Б.Б... нар гэр рүүгээ явна гэж байгаад архи дууссан болохоор бүгд гараад явсан. Гарах үедээ хоорондоо маргалдаагүй гараад явсан. Би орон дотроо унтах гээд хэвтэж байтал Б... цонх цохиод цус гойжоод байна, алчуур байна уу гэж орилоод тойрч хаалгаар орж ирээд алчуур аваад гарсан. Манай эгч тухайн үед орноосоо босоод юу болоод байгаа юм гээд гарч гүйгээд түргэн дуудаад байгаа бололтой байсан. Би хэн яаж хутгалсан гэдгийг мэдээгүй, хүүхэд нь уйлаад би гэрт хараад байж байсан. Тэгээд эмнэлэг ирээд Г.Э... ахыг насилк дээр хэвтүүлчихсэн эмч нэг тариа хийж байх шиг байсан. Би цонхоор харсан эмнэлгийн машинд М... эгч, Б.Б... нар яваад өгсөн З..., Б... нар гэрт орж ирээд юм ярихгүй хоол идээд суугаад байсан. Араас нь удалгүй цагдаа нар орж ирээд бид нарыг дагуулаад цагдаа дээр авч ирсэн юм, Нэг хутга нэг заазуур байдаг, хутга нь Хятадын хар иштэй урт хутга байгаа, заазуур нь ногоон иштэй дунд зэргийн заазуур байгаа. Цохиж гэмтээгээгүй зүгээр барьцалдаж аваад байсан. Гэрт хутга барьсан хүн байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 37 дахь тал/,
Гэрч С.Н...ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 5 дугаар сарын 31-ний үүрээр 01 цагийн үед манай нөхрийн бие муудаад би 103 руу залгаж түргэн дуудсан юм. Тэгээд түргэн ирж үзээд манай нөхөрт эм тариа хийж өгөөд тайвшруулаад тэгээд явсан. Удаагүй үүрээр 02 цагийн үед манай гэрийн хаалгыг нэг хүн чанга чанга тогшоод байхаар нь би очоод хаалгаа онгойлгож өгөхөд манай байрны жижүүр С.... байсан. Би тэгэхээр нь яасан чанга хаалга цохьдог юм. Нөхрийн бие муу байхад гэхэд С.... “Б” корпуст байгаа З...гийнд ирсэн хүмүүс архи ууж хоорондоо муудалцаад хашаан дотор гарч хоорондоо зодолдоод нэг нь нэгнийгээ хутгалчихлаа ш дээ гэж хэлсэн. …Би түргэний эмчийн хамт .дугаар бракын “Б” корпусын урд талд байх хүн дээр яваад очиход цээж нүцгэн хүн газар баруун талаараа доошоо хараад хэвтчихсэн хүзүү хэсэг нь нил цус болчихсон ёолоод хэвтэж байсан. Тэр газар хэвтэж байгаа тэр хүнийг дээш нь харуулаад цусыг цэвэрлэж боогоод эмнэлэг рүү аваад явахаар болсон. Түргэний эмч цагдаа дуудаарай гэж хэлээд явсан. …Тэр хутгалуулсан хүн 2-3 хоногийн өмнө манай .дугаар бракийн “Б” корпусын 3 тоотод амьдардаг З...гийнд ирж байсан хүн байна лээ. 2016 оны 5 дугаар сарын 30-ны орой 19-20 цагийн үед З...гийнд байгаад байдаг залуу Б... 3 танихгүй хүнтэй хамт З...гийнд ирж байсан. Тэр хутгалуулдаг залуу нь Б...тай цуг ирж байсан ногоон ханцуйтай цамцтай залуугийн нэг мөн байсан. Би тэр Б... гэдэг залууг танихгүй. Өчигдөр харин асуудал болоод хутгалуулсан хүнийг эмнэлэг аваад явсан хойгуур би гэрийнхээ камераар харсан чинь .дугаар бракын “Б” корпусын 2 давхарт 2 хүн байгаад байсан. Би тэгээд жижүүр С....т “юун хүн 2 давхарт байгаа юм бэ” гэж асуухад С.... надад “Б... гэдэг залуу нэг залуутай хамт байна” гэж С.... надад хэлсэн. Тэгээд С.... “Б” корпус дээр очоод тэр хоёрыг 2 давхрын кордиороос доош нь хөөж буулгасан юм. Тэгээд би тэр Б... гэдэг залууг нүдлэж тогтоож авсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 39 дэх тал/,
Гэрч А.Б...гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Ингээд гараад явж байхад М... З...г наадах чинь хутга гартаа барьсан байна, наадахынхаа хутгыг аваач ээ гээд орилсон. Тэгээд харахад Г.Э..., З... 2 хоорондоо зууралдчихсан /Г.Э... ах дээгүүрээ хувцас хунаргүй байсан/ байсан бөгөөд З...н баруун гартаа хутга барьсан харагдсан. Бид нар салгах гээд гүйгээд очиход З... баруун гарт байсан хутгаа саваад хашаа давуулаад шидчихсэн ба З... наадах чинь цус алдах гээд байна, бөглөх юм аваад ир гэж хэлсэн. Би гэр уруу нь гүйж орчхоод юу ч авалгүй гараад ирэхэд М... цагаан өнгийн алчуур гаргаж ирээд өгсөн. Тэгээд цагаан алчуурыг Хургаа /Э.../ авсан. Тэгээд бид нар эргэн тойронд нь тойроод зогссон байсан бөгөөд Э... цусыг нь дараад байсан. Б.Б... эхлээд эмнэлэг дуудаад, дараа нь би ахин эмнэлэг дуудсан. Тэгэхэд З... гэр рүүгээ орчихсон байсан. З... хутгалсан, би худал яриагүй. З... хаанаас хутга авсныг нь би мэдэхгүй байна. Г.Э... ах Б...гийн адууг үгүй хийнэ гэсэн. З... Б...гийн авгайн дүү байгаа юм. Тэгээд уурлаад хутгалсан байх. Яг хутгалахыг бол хараагүй. Ямар ч байсан З...гийн гарт хутга байсан бөгөөд Г.Э... ахтай зууралдаж байсан бөгөөд бид нар салгах гээд очиход З... хутгаа хашаа давуулж шидсэн, дараа нь Г.Э... ах цус алдаад эхэлсэн. Өөр тэнд Г.Э... ахыг хутгалах боломжтой хүн ойр хавьд нь байгаагүй. Бид нар олуулаа байсан бөгөөд 2 шил архи 1 том савтай пиво уусан байсан. Согтолт бол бүгд л гайгүй байсан. Миний хувьд бол бүүр жоохон уусан болохоор согтсон гэхээр зүйл байгаагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 40-42 дахь тал/,
Гэрч П.Т....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2016 оны 5 дугаар сарын 30-ны орой гэрээсээ 19 цагийн орчим гараад гадуур явж байгаад хуучин Дарханы .. дугаар сургуулийн хажуугийн “С....” бааранд 23 цагийн орчим яваад ороход Г.Э... ах ганцаараа пиво уугаад сууж байсан. Би Г.Э... ахтай нэг шил пиво уусан бөгөөд Г.Э... намайг хамт З...гийн гэр уруу явья гэсэн юм. Инээд Г.Э... ах бид 2 “С.... баарнаас гараад Арбатын гудамжаар дээшээ бирж тал руу өгсөөд явж байхад урдаас З..., Хургаа, Амгаа /бүтэн нэрүүдийг нь мэдэхгүй/ нар гарч ирсэн бөгөөд дэлгүүрээс З... нэг шил 0.75-ын архи аваад бид нар З...гийн гэрт очиж уусан юм. Архи уугаад сууж байхад З...гийн эхнэрийн дүү Б... Г.Э... ахтай маргалдаад эхэлсэн. Би юунаас болж, маргалдсаныг нь мэдэхгүй байна. Тэгээд сүүлдээ З... Г.Э... ахтай маргалдаад гарч зодолдоно гээд З... Г.Э... ах хоёр гараад явсан. Би суугаад үлдсэн бөгөөд араас нь 2-3 минутын дараа гараад ирэхэд .дугаар бракын гадаа Г.Э... ах дээшээ хараад хэвтсэн байсан бөгөөд Г.Э... ахын цээжнээс цус гарсан байдалтай байсан хажууд нь З... зогсож байсан. З...гийн гарт хутга байсан. Би аль гарандаа барьсан байсныг тэрхэн үедээ сандраад сайн ажиглаж харж чадаагүй юм. Тэгээд би буцаж гүйж очоод З...гийн эхнэрт түргэн дуудаарай. Г.Э... ах цус алдаад үхлээ гэж хэлсэн юм. Тэгээд түргэн дуудсан юм. Би З..., Г.Э... хоёрын араас гараад тэрхэн үедээ сандраад Б.Б...ийг хаана байсныг анзаараагүй. Гадаа харанхуй байсан болохоор сайн харж чадаагүй, ямар ч байсан нэг хутга барьсан байсан. Би тухайн үед согтуу байсан болохоор яг юунаас болоод маргалдсаныг сайн санахгүй байна. Ямар ч байсан эхлээд Б...н Г.Э... ах хоёр маргалдаж байсан тэгээд Б...г З... өмөөрөөд маргалдсан болов уу гэж бодож байна. З... архи уусан үедээ онгироо, агсам зантай болдог юм. З... багаасаа эрх өссөн, дураараа зантай, найз нөхөддөө их тусархуу, хүнлэг зантай хүн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 45-46 дахь тал/,
Гэрч О.С....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б... талийгаач 2 зодолдох гээд заамдалцаад байж байхад Б... тэднийг салгаад Б... талийгаачийг тэндээс гаргасан. Тэр гарч явахдаа азрага адууг чинь өнөөдөр шөнө хулгайлна гэж Б...т хандаж хэлж байсан. Хамгийн сүүлд тэр айлаас Б.Б..., Б... бид 3 гарсан. Миний урд Б.Б..., Б... нар алхаж явсан би байшингаас гарч ирэхэд М... газар хэвтчихсэн цээжнээс нь цус гарч байсан. З... хажууд нь зогсож байсан мөн Б.Б..., Б..., М... нар хажууд нь байсан Э... хашааны хаалгаар орж ирж байсан. Би түргэн дуудаач гэж орилоход Б.Б..., М... нар түргэн дуудаад байсан. Удалгүй түргэн ирж М... ахыг авч явсан тэндээс би шууд гэр рүүгээ явсан. Би З...г яагаад М...ы амь насыг хохироох болсныг мэдэхгүй байна. Би З...г хэзээ хаанаас хутга авсныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хэргийн 47 дахь тал/,
Гэрч Б.Э...ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…хашааны гадаа хүлээгээд ойролцоогоор 5 орчим минут болсон тэгэхэд хашаан дотор З..., М... ах хоёр хоорондоо маргалдаад ноцолдоод байгаа дуу чимээ сонсогдсон би хашаа руу ороогүй тэгтэл нэг нь хутгалчихлаа ш дээ гэж орилоор нь хашаа руу гүйж ороход талийгаачийн цээжнээс их хэмжээний цус гарчихсан хэвтэж байсан. Түүний хажууд Б.Б..., М... нар байхыг харсан цусыг нь дарах алчуур байна уу гэхэд Б... надад алчуур авч ирсэн. Би талийгаачийн цээжний цусыг алчуураар дарж байсан Б.Б... эмнэлэг рүү дуудлага өгсөн тэгэхэд Б.... намайг авах гээд хүрээд ирээ юу, юу болсон юм бэ? гэхээр нь наана чинь нэгнийгээ хутгалчихлаа хоёулаа явья гээд тэндээс явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 49 дэх тал/,
Гэрч Э.Б....ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Э... ах Б... нар хоорондоо маргалдсан тэгэхэд Э... хоёулаа эндээс явъя гээд босож хөлийнхөө ороолтыг ороож байсан Б..., Б..., З... нар түрүүлээд гараад явсан. Би зодоон болж магадгүй гэж бодоод өмднийхөө тэлээг тайлаад гартаа ороож араас нь гараад та нар зүгээр байгаа нэгнийгээ яагаад дээрэлхээд байгаа юм бэ? хөөгөөд байгаа юм уу гэхэд намайг толгойгоороо мөргөх гэж оролдсон тэгэхдээ онож цохиогүй харин Э... ах гарч ирээд салгасан, тэгэхэд З... газраас чулуу аваад над руу далайхаар нь айгаад хашааны завсраар гарч зугтаад машинаа унаад тэндээс холдсон, 15 орчим минутын дараа санагдаж байна Э... ахыг тэндээс очиж авъя гэж бодоод эргээд очоод хашаа уруу ороход талийгаач газар хэвтэж байсан. Хажууд нь Э... ах алчуураар цусыг нь дараад сууж байсан. Мөн хажууд нь Б.Б..., З...гийн эхнэр хоёр зогсож байхыг харсан бусад нь хаана байсныг би анзаарч хараагүй Э... ах түргэн дуудчихсан байгаа одоо эндээс явья гэж хэлсэн тэгээд бид хоёр тэндээс явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 58-59 дэх тал/,
“…Шинжилгээнд ирүүлсэн хутган дээрээс адилтгалын шинжилгээний шаардлага хангах гарын мөр илрээгүй. Шинжилгээнд 3 ширхэг гарын мөр болон С.Б..., Б.Б..., П.Б...., Э.Б...., Б.Э..., А.Б..., З.З... нарын гарын хээний дардсууд адилтгалын шинжилгээний шаардлага хангана. Шинжилгээнд ирүүлсэн бусад гарын мөрүүдийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэг болох папилляр шугамын эхлэл, төгсгөл, нийлэлт, салаалалт зэрэг шинж тэмдгүүд нь тод дүрслэгдээгүй, тооны хувьд шууд дүгнэлт өгөхөд хангалтгүй байх тул адилтгалын шинжилгээний шаардлага хангахгүй. Шинжилгээнд шаардлага хангах 3 ширхэг гарын мөр гарын хээний нэгдсэн сан дахь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын гарын мөрүүдтэй болон шинжилгээнд ирүүлсэн гарын хээний дардасуудтай, гарын хээний нэгдсэн сан дахь иргэдийн хээний дардасуудтай тохирохгүй байна. С.Б...ийн гарын хээний дардас гарын хээний нэгдсэн санд .... гэсэн дугаарын бүртгэлээр, Батболд овогтой Э...ийн гарын хээний дардас .... гэсэн бүртгэлийн дугаараар, Зоригтбаатар овогтой З...н гарын хээний дардас .... гэсэн дугаарын бүртгэлийн дугаараар тус тус бүртгэгдсэн байна.” гэх 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 3759 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 67-.дахь тал/,
“…Шинжилгээнд ирүүлсэн талийгаач Г.М...ы нас барах үедээ өмсөж байсан гэх хар өнгийн хүрэмний баруун ханцуйн гадна залгаас оёдлын ханзархай шинээр, бусад ханзархай хуучин эдэлгээний явцад гарсан, өмдөнд зүсэгдсэн уранхай хурц иртэй, мөртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр шинээр гарсан байж болно. Зүсэгдсэн уранхай шинжилгээнд ирүүлсэн хутгаар гарсан байж болно. Бусад хувцас уранхайгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн З.З...гийн гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан гэх хар өнгийн өмдөнд гогодсон уранхай, хар майканд уранхайнууд шинээр гарсан байна. Бусад хувцас уранхайгүй байна. Уранхай, ханзарсан уранхай гогодсон уранхай материалын суналтаас шалтгаалан хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй.” гэх 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 3758 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 84-85 дахь тал/,
“…З.З... нь хэрэг хариуцах чадвартай, гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн өвчингүй, эрүүл болно. З.З... нь болсон явдлын талаар үнэн зөв тусгаж мэдүүлэх чадвартай болно.” гэх шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа ¹41/16 дугаартай дүгнэлт /92 дахь тал/,
“…З.З...гийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 642 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 96 дахь тал/,
Шинжилгээнд авсан цуснаас шинжилгээний дээж авч спиртийн зүйл агуулагдаж байгаа эсэхийг тогтоох зорилгоор бихромат калийн исэлдэх урвал дээр үндэслэж шинжилгээ явуулж Unico-7200 спектрофотометр багаж дээр 590нм долгионы уртад хэмжилтийг 3 удаа хийж стандарт жиших муруй дээрээс харгалзах тоон утгыг олж тоо хэмжээг тодорхойлоход М.Б....ий цусанд этилийн спирт илэрсэнгүй.” гэх 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 110 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 100 дахь тал/,
“…Шинжилгээнд авсан М.Б....ий цусны бүлэг нь OI байна.” гэх 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 82 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 101 дэх тал/,
Шинжилгээнд авсан цуснаас шинжилгээний дээж авч спиртийн зүйл агуулагдаж байгаа эсэхийг тогтоох зорилгоор бихромат калийн исэлдэх урвал дээр үндэслэж шинжилгээ явуулж Unico-7200 спектрофотометр багаж дээр 590нм долгионы уртад хэмжилтийг 3 удаа хийж стандарт жиших муруй дээрээс харгалзах тоон утгыг олж тоо хэмжээг тодорхойлоход Б.Э...ийн цусанд этилийн спирт илэрсэнгүй.” гэх 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 108 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 105 дахь тал/,
“…Шинжилгээнд авсан Б.Э...ийн цусны бүлэг нь OI байна.” гэх 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 77 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 106 дахь тал/,
“…Шинжилгээнд авсан А.Б...гийн цусанд этилийн спирт илэрсэнгүй.” гэх 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 109 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 110 дахь тал/,
“…Шинжилгээнд авсан А.Б...гийн цусны бүлэг нь BIII байна.” гэх 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 75 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 111 дэх тал/,
“…Шинжилгээнд авсан З.З...н цусанд 0.5 промиль этилийн спирт илэрсэн болно. З.З...н цусанд 0.5 промиль этилийн спирт илэрсэн нь хөнгөн зэргийн согтолтыг харуулна.” гэх 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 114 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 115 дахь тал/,
“…Шинжилгээнд авсан З.З...гийн цусны бүлэг нь BIII байна.” гэх 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 76 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 116 дахь тал/,
“…Шинжилгээнд авсан С.Б...ийн цусанд этилийн спирт илэрсэнгүй.” гэх 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 105 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 120 дахь тал/,
“…Шинжилгээнд авсан С.Б...ийн цусны бүлэг нь OI байна.” гэх 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 81 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 121 дэх тал/,
“…Шинжилгээнд авсан Б.Б...ийн цусанд этилийн спирт илэрсэнгүй.” гэх 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 107 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 125 дахь тал/,
“…Шинжилгээнд авсан Б.Б...ийн цусны бүлэг нь OI байна.” гэх 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 74 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 126 дахь тал/,
“…Шинжилгээнд авсан П.Т....ийн цусанд этилийн спирт илэрсэнгүй.” гэх 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 106 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 130 дахь тал/,
“…Шинжилгээнд авсан П.Т....ийн цусны бүлэг нь ABIY байна.” гэх 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 80 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 131 дэх тал/,
“…Талийгаач Г.М...ы нас барах үедээ өмсөж байсан гэх хар өнгийн куртик ногоон өнгийн ноосон цамц, улаан өнгийн саравчтай малгай, хар өнгийн саравчтай малгай дээр цус биологийн гаралтай ул мөр илрээгүй. Талийгаач Г.М...ы нас барах үедээ өмсөж байсан гэх саарал өнгийн подволк, хар өнгийн жинсэн өмд, ногоон өнгийн 1 хос оймс, хар өнгийн пүүз дээр цус илэрсэн. Уг цус нь BIII бүлгийн харьяалалтай байна. Сэжигтэн З.З...н хэрэг үйлдэх үедээ өмсөж байсан гэх саарал өнгийн ноосон цамц, хар өнгийн майк, бор шаргал өнгийн пүүз дээр цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй. Сэжигтэн З.З...н хэрэг үйлдэх үедээ өмсөж байсан гэх хар өнгийн нийлэг материалтай өмд дээр цус илэрсэн. Уг цус нь BIII бүлгийн харъяалалтай байна. Саарал өнгийн иштэй хутганы ажлын хэсэгт цус илэрсэн. Уг цус нь BIII бүлгийн харъяалалтай байна.” гэх 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 4978 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 134 дэх тал/,
“…Талийгаачийн биед дээрх үндсэн болон хавсарсан оношид бичигдсэн гэмтэл тогтоогдлоо. Талийгаачид учирсан цээжний зүүн талд 1-2 дугаар хавирганы завсраар нэвтэрч зүүн уушигны дээд дэлбэнгийн орой хэсгийг гэмтээсэн шарх нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь ГЗТЖ-ын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Талийгаач нь цээжний хөндийд нэвтэрсэн шархны улмаас гэмтлийн шокоор нас баржээ. Талийгаачид учирсан бүсэлхий, зүүн мөрний ар, зүүн бугалга, зүүн тохой, баруун тохой, цээжний зүүн өмнө, баруун ташааны өмнө хэсгийн зулгаралт, хүзүү хоолойны баруун өмнө болон баруун гуян дахь цус хуралт тогтоогдлоо. Талийгаачид учирсан дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Талийгаачийн биед үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин илэрсэнгүй. Талийгаачийн цусанд 0,5 промиль этилийн спирт илэрсэн бөгөөд энэ нь хөнгөн зэргийн согтолтыг харуулна. Талийгаачийн цусны бүлэг BIII байна.” гэх 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 44 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 139-140 дэх тал/,
Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 148-149 дэх тал/,
Г.М...ы хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх /хэргийн 152-163 дахь тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 182 дахь тал/,
2012 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоол /хэргийн 184-185 дахь тал/,
.... гэх хаан банкны данс руу 600,000 төгрөг шилжүүлсэн баримт /хэргийн 210 дахь тал/,
.... гэх хаан банкны данс руу 1,600,000 төгрөг шилжүүлсэн баримт /хэргийн 249 дэх тал/,
Хохирол төлсөн тухай баримт /хэргийн 2 дугаар хавтасны 3 дахь тал/,
.... тоот хаан банкны данс руу 200,000 төгрөг шилжүүлсэн баримт /хэргийн 2 дугаар хавтас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч З.З... нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний шөнө 02 цагийн орчимд архи ууж согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг .дугаар брак байрны хашаанд Г.М...тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Г.М...ы цээжний зүүн хэсэгт хутгалж 1-2 дугаар хавирганы завсраар нэвтэрч зүүн уушигны дээд дэлбэнгийн орой хэсгийг гэмтээсэн шарх гэмтэл учруулж амь насыг нь хохироож хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч З.З...гийн мэдүүлэг болон гэрч Б.Б...ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би тухайн үед З...г боль гэж хэлсэн тэгсэн чинь З... намайг ойртох юм бол хохино шүү гэж хэлсэн. Тэгсэн чинь Г.Э... дээгүүрээ өмсөж байсан цамцаа тайлаад “энэ муу гөлөг намайг хутгалж чадахгүй” гээд З...гийн нүүр рүү нь цохиж авсан тэгэхэд З... баруун гартаа хутга бариад зүүн гараараа Г.Э...г заамдаж бариад зогсож байсан бөгөөд З... Г.Э... 2 хоорондоо цохилцоод эхэлсэн тухайн үед гадаа харанхуй байсан болохоор би сайн харж чадаагүй. Тэгээд удалгүй Г.Э... газар унасан. Тэгэхээр нь би очоод харахад Г.Э... би цус алдаж байна түргэн дуудаарай гэж надад хэлсэн. Тэгэхээр нь 103 гэж залгасан чинь Улаанбаатар хотын 103 руу залгагдсан байсан ба салгаад ... гэж залгаад түргэн дуудсан юм. …З... гартаа атгасан байсан болохоор ямар иштэй хутга байсныг нь хараагүй дунд зэргийн л урт хутга байсан ажлын хэсэг нь ойролцоогоор 6-7 см урттай байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 34-35 дахь тал/, гэрч С.Б...ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би орон дотроо унтах гээд хэвтэж байтал Б... цонх цохиод цус гойжоод байна алчуур байна уу гэж орилоод тойрч хаалгаар орж ирээд алчуур аваад гарсан. Манай эгч тухайн үед орноосоо босоод юу болоод байгаа юм гээд гарч гүйгээд түргэн дуудаад байгаа бололтой байсан. Би хэн яаж хутгалсан гэдгийг мэдээгүй, хүүхэд нь уйлаад би гэрт хараад байж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 37 дахь тал/, гэрч С.Н...ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би түргэний эмчийн хамт .дугаар бракын “Б” корпусын урд талд байх хүн дээр яваад очиход нэг цээж нүцгэн хүн газар баруун талаараа доошоо хараад хэвтчихсэн хүзүү хэсэг нь нил цус болчихсон ёолоод хэвтэж байсан. Тэр газар хэвтэж байгаа тэр хүнийг дээш нь харуулаад цусыг цэвэрлэж боогоод эмнэлэг рүү аваад явахаар болсон. Түргэний эмч цагдаа дуудаарай гэж хэлээд явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 39 дэх тал/, гэрч А.Б...гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Ингээд гараад явж байхад М... З...г наадах чинь хутга гартаа барьсан байна, наадахынхаа хутгийг аваач ээ гээд орилсон. Тэгээд харахад Г.Э..., З... 2 хоорондоо зууралдчихсан /Г.Э... ах дээгүүрээ хувцас хунаргүй байсан/ байсан бөгөөд З...н баруун гарт нь хутга барьсан харагдсан. Тэгээд бид нар салгах гээд гүйгээд очиход З... баруун гарт байсан хутгаа саваад хашаа давуулаад шидчихсэн. Тэгэхэд З... наадах чинь цус алдах гээд байна, бөглөх юм аваад ир гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 40-42 дахь тал/, гэрч П.Т....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…З... Г.Э... ах хоёр гараад явсан. Би суугаад үлдсэн бөгөөд араас нь 2-3 минутын дараа гараад ирэхэд .дугаар бракын гадаа Г.Э... ах дээшээ хараад хэвтсэн байсан бөгөөд Г.Э... ахын цээжнээс цус гарсан байдалтай байсан хажууд нь З... зогсож байсан. З...гийн гарт хутга байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 45-46 дахь тал/, гэрч О.С....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…би байшингаас гарч ирэхэд М... газар хэвтчихсэн цээжнээс нь цус гарч байсан. З... хажууд нь зогсож байсан мөн Б.Б..., Б..., М... нар хажууд нь байсан Э... хашааны хаалгаар орж ирж байсан. Би түргэн дуудаач гэж орилоход Б.Б..., М... нар түргэн дуудаад байсан. …Би З...г яагаад М...ы амь насыг хохироох болсныг мэдэхгүй байна. Би З...г хэзээ хаанаас хутга авсныг мэдэхгүй байна”. гэх мэдүүлэг /хэргийн 47 дахь тал/, гэрч Б.Э...ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…хашааны гадаа хүлээгээд ойролцоогоор 5 орчим минут болсон тэгэхэд хашаан дотор З..., М... ах хоёр хоорондоо маргалдаад ноцолдоод байгаа дуу чимээ сонсогдсон би хашаа руу ороогүй тэгтэл нэг нь хутгалчихлаа ш дээ гэж орилоор нь хашаа руу гүйж ороход талийгаачийн цээжнээс их хэмжээний цус гарчихсан хэвтэж байсан.” гэх мэдүүлэг /49 дэх тал/, гэрч Э.Б....ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…З... газраас чулуу аваад над руу далайхаар нь айгаад хашааны завсараар гарч зугтаад машинаа унаад тэндээс холдсон 15 орчим минутын дараа санагдаж байна Э... ахыг тэндээс очиж авъя гэж бодоод эргээд очоод хашуу руу ороход талийгаач газар хэвтэж байсан. Хажууд нь Э... ах алчуураар цусыг нь дараад сууж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 58-59 дэх тал/, “…Шинжилгээнд авсан З.З...н цусанд 0.5 промиль этилийн спирт илэрсэн болно. З.З...н цусанд 0.5 промиль этилийн спирт илэрсэн нь хөнгөн зэргийн согтолтыг харуулна.” гэх 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 114 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 115 дахь тал/, “…Шинжилгээнд авсан З.З...гийн цусны бүлэг нь BIII байна.” гэх 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 76 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 116 дахь тал/, “…Талийгаач Г.М...ы нас барах үедээ өмсөж байсан гэх хар өнгийн куртик ногоон өнгийн ноосон цамц, улаан өнгийн саравчтай малгай, хар өнгийн саравчтай малгай дээр цус биологийн гаралтай ул мөр илрээгүй. Талийгаач Г.М...ы нас барах үедээ өмсөж байсан гэх саарал өнгийн подволк, хар өнгийн жинсэн өмд, ногоон өнгийн 1 хос оймс, хар өнгийн пүүз дээр цус илэрсэн. Уг цус нь BIII бүлгийн харьяалалтай байна. ... Сэжигтэн З.З...н хэрэг үйлдэх үедээ өмсөж байсан гэх хар өнгийн нийлэг материалтай өмд дээр цус илэрсэн. Уг цус нь BIII бүлгийн харъяалалтай байна. Саарал өнгийн иштэй хутганы ажлын хэсэгт цус илэрсэн. Уг цус нь BIII бүлгийн харъяалалтай байна.” гэх 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 4978 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 134 дэх тал/, “…Талийгаачийн биед дээрх үндсэн болон хавсарсан оношид бичигдсэн гэмтэл тогтоогдлоо. Талийгаачид учирсан цээжний зүүн талд 1-2 дугаар хавирганы завсраар нэвтэрч зүүн уушигны дээд дэлбэнгийн орой хэсгийг гэмтээсэн шарх нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь ГЗТЖ-ын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Талийгаач нь цээжний хөндийд нэвтэрсэн шархны улмаас гэмтлийн шокоор нас баржээ. ... Талийгаачийн цусанд 0,5 промиль этилийн спирт илэрсэн бөгөөд энэ нь хөнгөн зэргийн согтолтыг харуулна. Талийгаачийн цусны бүлэг BIII байна.” гэх 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 44 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 139-140 дэх тал/, Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 148-149 дэх тал/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас шүүгдэгч З.З...д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч З.З...г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар хорих ял оногдуулах үндэстэй гэж үзлээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.М... нь талийгаачийг оршуулахтай холбогдсон зардалд 4,175,750 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөг, нийт 5,675,750 төгрөгийн нэхэмжлэл гаргасан ба шүүгдэгчийн зүгээс 4,100,000 төгрөгийг гэр, зурагт, хонь зэргийг харилцан үнийг тохиролцон өгөх, бэлэн мөнгө өгөх зэргээр төлсөн талаар хэн аль нь маргаагүй байна.
Иргэний хуулийн 508-р зүйлийн 508.1 дэх хэсэгт ... хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардлыг гаргуулахаар заасан, өмгөөлөгчид төлсөн хөлс нь зайлшгүй гарах зардалд хамаарахгүй тул нэхэмлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 4,175,750 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч болон түүний ар гэрийн зүгээс 4,100,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан төлбөр төлсөн баримтууд болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул төлөгдөөгүй үйлдсэн 75,750 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.М...т олгохоор шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн бариултай хутга, хар өнгийн куртка, саарал өнгийн подволк, хар өнгийн жинсэн өмд, улаан өнгийн саравчтай малгай, хар өнгийн , ногоон өнгийн 1 хос оймс, хар өнгийн 1 хос гутал, саарал өнгийн ноосон цамц, хар өнгийн майк, хар өнгийн нийлэг материалтай өмд, бор шаргал өнгийн 1 хос пүүз, 1 ширхэг архины шил зэргийг устгаж, хохирогч Г.М... талийгаач Г.М...ы өмсөж байсан ногоон өнгийн ноосон цамц, саравчтай малгайг буцаан авах хүсэлт гаргасан тул уг ногоон өнгийн ноосон цамц, саравчтай малгайг хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч З.З... нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан материаллаг хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа байдал, материаллаг хохирлыг өөрийн боломжийн хэмжээнд нөхөн төлсөн, ар гэрийн байдал, 1 нас хүрээгүй хүүхэдтэй зэргийг харгалзан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилж оногдуулсан ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч З.З...н энэ хэрэгт 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 87 /наян долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.З...д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. З.З...г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар шүүгдэгч З.З...д 10 жил 1 сар /арван жил нэг сар/-ын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52-р зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч З.З...д оногдуулсан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч З.З...н энэ хэрэгт 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 87 /наян долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч З.З...гаас 75,750 төгрөгийг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Хараагийн 4-69 тоотод оршин суух Г.М... /РД:..../-т олгож, 1,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
6.Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн бариултай хутга, хар өнгийн куртик, саарал өнгийн подволк, хар өнгийн жинсэн өмд, улаан өнгийн саравчтай малгай, ногоон өнгийн 1 хос оймс, хар өнгийн 1 хос гутал, саарал өнгийн ноосон цамц, хар өнгийн майк, хар өнгийн нийлэг материалтай өмд, бор шаргал өнгийн 1 хос пүүз, 1 ширхэг архины шил зэргийг устгаж, Г.М...ы өмсөж байсан ногоон өнгийн ноосон цамц, хөр өнгийн саравчтай малгайг хохирогч Г.М...т олгосугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.З...д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл З.З...д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ