| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэнбаярын Энхжаргал |
| Хэргийн индекс | 171/2016/0183/Ý/ |
| Дугаар | 2016/ШЦТ/163 |
| Огноо | 2016-08-19 |
| Зүйл хэсэг | 183.1., |
| Улсын яллагч | С.Баттамир |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 2016/ШЦТ/163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2016/0183/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баттамир,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Э***
Хохирогчийн өмгөөлөгч Д.О***
Шүүгдэгч Т.М*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1-т заасан гэмт хэрэгт Т.М*** т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** . дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* өдөр ********** төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, ***********ажилтай , ам бүл ******, *******ийн хамт ******* .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Т.М*** /РД: *** /
Шүүгдэгч Т.М*** нь “****** ” ХХК-ийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хариуцсан инженерээр ажиллаж байхдаа “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 6.2.9 дэх заалтуудыг зөрчсөний улмаас “****** ” ХХК-аас Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар багийн .. дугаар хэсэг рүү явах зам дагуу дулааны шугам суурилуулах зорилгоор ухсан нүхэнд 2016 оны 06 дугаар сарын 13-аас 2016 оны 06 дугаар сарын 14-нд шилжих шөнө иргэн Д.Н*** унаж амь нас нь хохирсон гэмт хэргийг үйлдсэнд холбогдсон байна. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.М*** ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу аюулгүйн утас, хашлага, хаалт хийгээгүйн улмаас Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар багийн .. дугаар хэсэг рүү явах зам дагуу дулааны шугам суурилуулах зорилгоор ухсан нүхэнд 2016 оны 06 дугаар сарын 13-аас 2016 оны 06 дугаар сарын 14-нд шилжих шөнө иргэн Д.Н*** унаж амь нас нь хохирсон гэв.
Шүүгдэгч Т.М*** ын мөрдөн байцаалтын шатнад өгсөн: “*** Манай компани аюулгүй ажиллагааны талаар холбогдох арга хэмжээг авч ажиллаж байсан. өнөөдрийн хүн нас барсан хэсэгт бол аюулгүй ажиллагааны дүрэм журам зөрчиж ажилласан байна. Ухсан нүх шуудууг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээ хийгээгүй, тухайн орчинд ямар нэгэн гэрэлтүүлэг хийгээгүй, хайс хийгээгүй зөрчил гаргасан байна. *** Задгай талбай хөл хөдөлгөөн багатай гэж үзэж хамгаалалтын хайс хашлага хийгээгүй байсан юм. *** Би үүнийг мэдэж байсан. тухайн хүн нас бардаг орчин ийм хашаа байгаагүй. Аюулгүйн туузаар хамгаалалт хийсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 76-79-р хуудас/
Хохирогч Д.Э*** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “*** . Би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл гэвэл оршуулгын болон бусад зардлыг тооцоод баримтаар тогтоогдож байгаа нь 7,800,971 төгрөг байгаа юм. Дээр нь нэмэгдээд 21, 49 хоногийн зардал болох 300,000 гаруй мянган төгрөг байгаа.
“*** Оршуулгын зардал болох 10,000,000 төгрөг бэлнээр хүлээж авсан. Одоо цаашид гэм хорын хохирол гэж 25,000,000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18-р хуудас/
Гэрч Б.Д*** мөрдөн байцаалтад өгсөн: “*** 2016 оны 06 дугаар сарын 14-ний өглөө 08 цаг дөнгөж өнгөрч байхад манай хүүгийн хашаа Хабитадад байдаг юм тэгээд тэр шугам нь манай хүүхдийн хашааны ойролцоо очих юм уу гэдгийг нь харах санаатай явж байтал ухсан нүхэнд хүн унасан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад, дуудлага өгсөн юм. Зуүн зүрхэн талаараа арматурын төмөр дээр зоогдсон байдалтай харагдсан. Мөн хоёр гараа дээрээ авсан харагдсан. Ямарч хамгаалах зүйл байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/
Гэрч Х.Ч*** мөрдөн байцаалтад өгсөн: “*** Манай Дархан-Уул аймаг дахь ажлын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хариуцсан инженерээр Т.М*** ыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэшүүлэх сургалтанд сууж авсан сертификатыг үндэслэн 2016 оны 04 сарын 01-ний өдрийн 06 дугаартай тушаалаар миний бие томилон ажиллуулж байгаа. Т.М*** нь манай компанид 2014 онд сантехникийн инженерээр ажилд орсон. Хувь хүний хувьд их даруухан, хамт олонтой нийтч хариуцсан ажилдаа хариуцлагатай сайн ажилтан байгаа юм. Миний бие их сайн ажилтан гэж үнэлж явдаг. Би тэр осол болсон өдөр нь мэдсэн надад гар утсаар ерөнхий инженер танилцуулсан. Манай байгууллага бол ажилчиддаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж заавар зөвлөгөөг тогтмол өгч биелэлтэнд нь хяналт тавьж ажилладаг. Манай хөдөлмөр хамгаалалт, аюулгүй ажиллагаа хариуцсан инженер Т.М*** нь мөн талбайн аюулгүй байдлыг хангах ёстой. Тухайн үед дүрэм журмын дагуу хамгаалах ажиллагааг сайн хийж чадаагүй гэж ойлгож байгаа.” Гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/
Гэрч М.Б*** мөрдөн байцаалтад өгсөн: “*** Тэр үеэр төвийн шугамын холболтын ажилтай төвд ажил ихтэй байсан. Тухайн хэрэг гарах үед очиж үзэхэд тууз тогтоож байсан арматурын төмөр байхгүй, туузнууд хийсэж байсан. Тэгэхээр төмөр нь хулгайд алдагдсан байсан байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/
Гэрч А.Б*** , Ж.Г*** нарын мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/
Гэрч П.Б*** , С.Л*** , Б.Ц*** , Д.Э*** , С.Б*** , Н-М*** нарын мэдүүлэг /хх-ийн 19-23, 25-27-р хуудас/
Шинжээч С.Э*** байцаасан тэмдэглэл /хх-ийн 71-р хуудас/
Шинжээч С.Э*** ийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №009 дугаартай дүгнэлтэнд: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай холбогдох хууль тогтоомж зөрчигдсөнөөс уг осол гарсан гэж үзэж байна. Уг үйлдвэрлэлийн осол гарахад дараах хууль, дүрэм, журам зөрчигдсөн байна. Үүнд. 2.а Осол болсон газрын эргэн тойронд хаалт, хамгаалалт хийгээгүй нь “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” /БНБД 12-03-04/ -ын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь “Суурин газар буюу байгууллагын нутаг дэвсгэр дээрх үйлдвэрлэлийн талбай, ажлын хэсэг нь гадны хүмүүсийн нэвтрэх боломжийг хязгаарласан хашаагаар хамгаалагдсан байна*** ” 2.6. Мөн дүрмийн 6.2.9 дэх “Оршин суугчид олноор суурьшсан нутаг дэвсгэр буюу үйлдвэрлэлийн талбай дээр хүнхээл, нүх, суваг, шуудуу ухах зэрэг газар шорооны ажил гүйцэтгэхдээ хүмүүсийн болон тээврийн хөдөлгөөн ихтэй газруудад 6.2.2 дугаар зүйлд заасан шаардлагатай нийцүүлэн хаалт, хамгаалалт хийж өгвөл зохино*** ” гэсэн заалтууд зөрчигдсөн. 3. Дээр дурдсан дүрмийн заалтуудыг “****** ” ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 06 тоот тушаалаар батлагдсан хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан инженер хангуулан ажиллах үүрэг хүлээнэ. /хх-ийн 67-68-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний хэлтсийн ДНХ-ийн шинжээч Ш.П*** 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн /шинжилгээнд ирүүлсэн талийгаач Д.Н*** н өмсөж явсан гэх цэнхэр өнгийн пүүз, футболк, саарал даавуун өмд дээр цус илэрсэн. Дотоож оймс, пүүз дээр цус илрээгүй, илэрсэн цус нь В/Ш/ бүлгийн харъяалалтай хүнийх байна/ гэх 5543 дугаартай дүгнэлт /хх-ийн 49-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний хэлтсийн мөр судлалын лабораторийн шинжээч Ж.С*** н 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №4179 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 53-57-рт/
Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн ахлах шинжээч Б.Т*** 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн /Хэргийн газраас илрүүлэн бэхжүүлсэн гутлын мөрний фото зураг, Д.Н*** н өмсөж явсан гутлын хээ шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газраас илрүүлсэн гутлын мөр нь Д.Н*** н өмсөж явсан гутлын хээтэй тохирч байна. Гутлын хээний дүрслэл, хэмжээ болон элэгдэлт гэсэн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна/ гэх 61 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 61-62-р хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э*** . 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №52 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Д.Н*** бие цогцост цээжний хөндий дэх цусан хураа /бООгр/, зүүн 6, 7-р хавирганы хугарал цус хуралт, цээжний зүүн талд шарх, өгзөг, баруун алганд шарх, хамар, зүүн чих, доод эрүү, хүзүү, бугалга, тохой, шуу, зүүн гарын алга, зүүн суганд зулгаралт, өвдгөнд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Талийгаачийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь 2016.06.14-нд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Талийгаачийн биед үүссэн цээжний хөндий нэвтэрсэн гэмтэл нь шууд үхэлд нөлөөлсөн болно.Талийгаач нь дээрх гэмтлийн улмаас шокд орж нас баржээ. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тбгтоогдсонгүй. Талийгаачийн цус нь В/Ш/ -р бүлэг байна. Талийгаачийн нас барсан хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаачийн цусанд 4.9% спиртийн агууламж илэрсэн бөгөөд хүнд зэргийн согтолттой байна. /хх-ийн 33-34-рт/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8-р хуудас/
Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14- 15-р хуудас/
Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 36-45-р хуудас
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хохирлын мөнгө 10.000.000, 18.000.000 төгрөгийг тус тус Д.Э*** т хүлээлгэн өгсөн тухай /хх-ийн 11-р хуудас/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн газрын үзлэгээр хураан авсан хар өнгийн гар утас, нүдний шил, түлхүүр зэргийг хохирогчид хүлээлгэн өгсөн тухай/ /хх-ийн 12-р хуудас/
Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 13-р хуудас/
“****** ” ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 06 дугаартай Т.М*** ыг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан инженерээр томилсон тушаал /хх-ийн 109-р хуудас/
Т.М*** ын “ХАБЭ-н асуудал хариуцсан” сургалтанд суусан тухай 138207 дугаартай сертификат /хх-ийн 85-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцэв.
Шүүгдэгч Т.М*** нь “****** ” ХХК-ийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хариуцсан инженерээр ажиллаж байхдаа “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 6.2.9 дэх заалтуудыг зөрчсөний улмаас “****** ” ХХК-иас дулааны шугам суурилуулах зорилгоор ухсан нүхэнд 2016 оны 06 дугаар сарын 13-аас 2016 оны 06 дугаар сарын 14-нд шилжих шөнө иргэн Д.Н*** унаж амь нас хохирсон болох нь гэрч Б.Д*** “*** 2016 оны 06 дугаар сарын 14-ний өглөө 08 цаг дөнгөж өнгөрч байхад манай хүүгийн хашаа Хабитадад байдаг юм тэгээд тэр шугам нь манай хүүхдийн хашааны ойролцоо очих юм уу гэдгийг нь харах санаатай явж байтал ухсан нүхэнд хүн унасан байсан” гэх, гэрч Х.Чинбатын “*** Манай хөдөлмөр хамгаалалт, аюулгүй ажиллагаа хариуцсан инженер Т.М*** нь талбайн аюулгүй байдлыг хангах ёстой. Тухайн үед дүрэм журмын дагуу хамгаалах ажиллагааг сайн хийж чадаагүй гэж ойлгож байгаа.” гэх,
гэрч М.Б*** “*** Тухайн хэрэг гарах үед очиж үзэхэд тууз тогтоож байсан арматурын төмөр байхгүй, туузнууд хийсэж байсан. Тэгэхээр төмөр нь хулгайд алдагдсан байсан байх гэж бодож байна.” гэх мэдүүлэгүүд болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай холбогдох хууль тогтоомж зөрчигдсөнөөс уг осол гарсан гэж үзэж байна. Уг үйлдвэрлэлийн осол гарахад дараах хууль, дүрэм, журам зөрчигдсөн байна. Үүнд. 2.а Осол болсон газрын эргэн тойронд хаалт, хамгаалалт хийгээгүй нь “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” /БНБД 12-03-04/ -ын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь “Суурин газар буюу байгууллагын нутаг дэвсгэр дээрх үйлдвэрлэлийн талбай, ажлын хэсэг нь гадны хүмүүсийн нэвтрэх боломжийг хязгаарласан хашаагаар хамгаалагдсан байна*** ” 2.6. Мөн дүрмийн 6.2.9 дэх “Оршин суугчид олноор суурьшсан нутаг дэвсгэр буюу үйлдвэрлэлийн талбай дээр хүнхээл, нүх, суваг, шуудуу ухах зэрэг газар шорооны ажил гүйцэтгэхдээ хүмүүсийн болон тээврийн хөдөлгөөн ихтэй газруудад 6.2.2 дугаар зүйлд заасан шаардлагатай нийцүүлэн хаалт, хамгаалалт хийж өгвөл зохино*** ” гэсэн заалтууд зөрчигдсөн. 3. Дээр дурдсан дүрмийн заалтуудыг “****** ” ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 06 тоот тушаалаар батлагдсан хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан инженер хангуулан ажиллах үүрэг хүлээнэ” гэх 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №009 дугаартай, /шинжилгээнд ирүүлсэн талийгаач Д.Н*** н өмсөж явсан гэх цэнхэр өнгийн пүүз, футболк, саарал даавуун өмд дээр цус илэрсэн. Дотоож оймс, пүүз дээр цус илрээгүй, илэрсэн цус нь В/Ш/ бүлгийн харъяалалтай хүнийх байна/ гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний хэлтсийн ДНХ-ийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны 5543 дугаартай, /Хэргийн газраас илрүүлэн бэхжүүлсэн гутлын мөрний фото зураг, Д.Н*** н өмсөж явсан гутлын хээ шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газраас илрүүлсэн гутлын мөр нь Д.Н*** н өмсөж явсан гутлын хээтэй тохирч байна. Гутлын хээний дүрслэл, хэмжээ болон элэгдэлт гэсэн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна/ гэх Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 61 дугаартай, “Талийгаачийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь 2016.06.14-нд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Талийгаачийн биед үүссэн цээжний хөндий нэвтэрсэн гэмтэл нь шууд үхэлд нөлөөлсөн болно.Талийгаач нь дээрх гэмтлийн улмаас шокд орж нас баржээ. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тбгтоогдсонгүй. Талийгаачийн цус нь В/Ш/ -р бүлэг байна. Талийгаачийн нас барсан хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаачийн цусанд 4.9% спиртийн агууламж илэрсэн бөгөөд хүнд зэргийн согтолттой” гэх Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №52 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.М*** т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Т.М*** ыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Э*** нь Т.М*** аас гэм хорын хохирол төлбөрт нийт 28.000.000 төгрөгийг хүлээн авсан тул одоо нэхэмжлэх зүйлгүй. Өр төлбөрөө дуусгасан болохыг мэдэгдэж, шүүх хуралдаанд оролцуулахгүй Эрүүгийн хуулийн 183.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон Т.М*** ын хэргийг хуульд зааснаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйгээр шүүх хуралдаан явуулсан болно.
Шүүгдэгч Т.М*** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 28 000 000 төгрөг төлж барагдуулсан, талийгаачийн цусанд 4.9% спиртийн агууламж илэрч, хүнд зэргийн согтолттой байсан зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.М*** нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөх өнгийн футболк, саарал өнгийн өмд, эрээн дотоож, хөх өнгийн хос оймс, цагаан өнгийн хос пүүз зэргийг устгаэ, түүнд урьд бусдын даалтад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297,297,299,303,304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Т.М*** ыг барилгын байгууллагад аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар шүүгдэгч Т.М*** ын тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Т.М*** т оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Т.М*** т оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Улаанбатар хот Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хариуцуулсугай
5.Шүүгдэгч Т.М*** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөх өнгийн футболк, саарал өнгийн өмд, эрээн дотоож, хөх өнгийн хос оймс, цагаан өнгийн хос пүүз зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.М*** т урьд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.М*** т урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ