Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2016/ШЦТ/165

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2016/0180/Э/ 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д*** , 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
Шүүгдэгч Ч.О*** /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Ч.О*** т холбогдох эрүүгийн *** . дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******** төрсөн, ****** настай, эрэгтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр баг .. тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Ч.О*** , /регистрийн дугаар: *** ./.

Холбогдсон хэргийн талаар: 
Шүүгдэгч Ч.О***  нь 2016 оны 06 сарын 17 ны өдөр 14 цагийн орчимд Дархан сумын ..-р баг .. дугаар байрны урд талын автомашины зогсоол дээр байсан иргэн С.С*** ийн эзэмшлийн ..ДАР улсын дугаартай Т.Приус 20 маркийн автомашины баруун талын гадны толийг хулгайлж иргэн С.С*** т 250.000 төгрөгний хохирол  буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.О*** ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “*** 2016 оны 06 дугаар сарын 17-ны өглөө 9 цагийн үед гэрээсээ гараад 10 цагийн үед Олон улсын худалдааны төв дээр эгч Л***  дээр ирж цайны газарт хоол идчихээд 16 давхарын урд талд Оюунаа гэдэг эгчтэй тааралдаж 0.75 граммын архийг хувааж уугаад 13 цаг өнгөрч байхад 16 давхарын урд алхаж байсан. Орой 19 цагийн үед эрүүжүүлэх байранд ухаан орсон. Би хаанаас ямар машины толь авсан гэдгээ санахгүй байна*** ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26, 29 дэх тал/

Хохирогч С.С*** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…2016 оны 06 дугаар сарын 17 ны өдөр би өөрийн эзэмшлийнхээ ..ДАР улсын дугаартай приус 20 маркийн автомашинаар нөхөр Б*** гийн хамт Дархан сумын 12-р багийн төв орох ажилтай 23-р байрны урд талд машинаа тавьсан. Нөхөр Б***  Дархан сумын ..-р багийн засаг даргатай уулзах ажилтай орсон би машиныхаа арын суудал дээр сууж байсан чинь машины баруун талын толийг нэг залуу мултлаад авахаар нь машин дотроосоо буугаад хөөе яаж байгаа юм бэ? гэсэн чинь надаас зугтаагаад явсан. Би багийн төв рүү ороод нөхөр Б***  машины толийг нэг залуу аваад зугтаачихлаа гэж хэлээд нөхөр бид хоёр багийн төвөөс гараад ирсэн чинь нөгөө залууг ** дугаар байрны **-р орцны харалдаа явж байхад нь барьж авсан. Тэгээд өөрийнхөө машины толийг аваад цагдаад мэдэгдэж өгч явуулсан. Нөхөр Б***  машиныхаа толийг хийх гэсэн чинь толины дотор талд тогтоодог хоёр түгжээ нь хугарсан толь тогтоох ямар ч боломжгүй болсон байсан.
Хөх өнгийн жинсэн хүрэмтэй бараан царайтай зүүн хөмсөгний дээд талд лент наасан архи уусан нилээн согтуу байсан. Нөхөр бид хоёр машины толь хулгай хийж авлаа гээд хэлсэн чинь янз бүрийн зүйл хэлж хэл амаар доромжилж байсан.
Машины баруун талын толины дотор талын хавтасыг мулталж авсан тэр үед хавтас тогтоодог хоёр түгжээг нь хугарсан байна лээ одоо толь тогтох ямар ч боломжгүй болсон. Бүтэн толь авахад 250.000 төгрөг болж байгаа учир толь хулгай хийсэн хүнээс 250.000 төгрөг нэхэмжилж байна хулгай хийсэн хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү миний хувьд гомдолтой байна*** ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дахь тал/, 

Гэрч Д.Б*** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “*** 2016 оны 06 дугаар сарын 17 ны өдөр би эхнэр С.С***  бид хоёр ..ДАР улсын дугаартай приус 20 маркийн автомашинаар Дархан сумын ..-р багийн төв орох ажилтай *** р байрны урд талд машинаа тавьсан. Эхнэр С.С***  машины арын суудал дээр сууж үлдсэн би Дархан сумын .. дугаар багийн засаг даргатай уулзах гээд орсон. Би засаг даргатай уулзаж байсан чинь эхнэр орж ирээд нэг залуу толь аваад явчихлаа гэхээр нь орцны үүдэн дээр гараад ирсэн чинь нэг жинсэн хүрэмтэй залуу 23 дугаар байрны 1 дүгээр орцны үүдний орчимд явж байхаар нь араас нь очоод барьж авсан.
Тэгээд цагдаад дуудлага өгсөн чинь цагдаа ирээд Цагдаа олон нийтийн төвийн өрөөнд орж тэр залуугаас толио авсан.
Би машиныхаа толийг хийх гэсэн чинь толь тогтоодог хоёр түгжээ нь хугарсан байсан толь тогтоох ямар ч боломжгүй болсон байна. Хөх өнгийн жинсэн хүрэмтэй бараан царайтай зүүн хөмсөгний дээд талд лент наасан архи уусан нилээн согтуу залуу байсан. Би тэр залууд машины толь хулгай хийж авлаа гээд хэлсэн чинь ян? бүрийн зүйл хэлж хэл амаар доромжилсон. Машины баруун талын толины дотор талын хавтасыг мулталж авсан хавтас тогтоодог хоёр түгжээг нь хугарсан байна лээ одоо толь тогтох ямар ч боломжгүй болсон. Бүтэн толь авахад 250.000 төгрөг болж байгаа учир толь хулгай хийсэн хүнээс 250.000 төгрөг нэмжилж байна ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/, 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-5 дахь тал/,

2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Капитал зууч” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээ /хавтаст хэргийн 11-15 дахь тал/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн  31 дэх тал/, болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Ч.О***  нь 2016 оны 06 сарын 17 ны өдөр 14 цагийн орчимд Дархан сумын ..-р баг .. дугаар байрны урд талын автомашины зогсоол дээр байсан иргэн С.С*** ийн эзэмшлийн ..ДАР улсын дугаартай Приус 20 маркийн автомашины баруун талын гадны толийг хулгайлж иргэн С.С*** т 250.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байх тул Аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч Ч.О*** ыг бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.О*** нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, түүний хувийн байдал зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах хэдий ч уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нь оногдуулах ял шийтгэлийг хүндрүүлэх үндэслэл болно.
 
Шүүгдэгч Ч.О*** нь гэмт хэргийн улмаас учируулсан  хохирлоо арилгаагүй байх тул түүнээс 250.000 төгрөг гаргуулж, хохирогч С.С*** т олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Хохирогч С.С***  нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухай хүсэлтүүдийг шүүхэд ирүүлсэн байх тул хохирогчийн эзгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.
 
Шүүгдэгч Ч.О*** нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хуурагдан ирсэн зүйлгүй  болохыг тус тус дурдаж, 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 06 дугаар сарын 21, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл нийт  7 хоног урьдчилан цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй гэж үзлээ. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 
ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Ч.О*** ыг бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар шүүгдэгч Ч.О*** т 250 цаг /хоёр зуун тавин цаг/ албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар шүүгдэгч Ч.О*** т оногдуулсан 250 цаг /хоёр зуун тавин цаг/ албадан ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлсон газарт  эдлүүлсүгэй.

4.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар шүүгдэгч Ч.О*** нь энэ хэрэгт урьдчилан 7 хоног цагдан хоригдсон, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг Ч.О*** т мэдэгдсүгэй.

6.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар шүүгдэгч Ч.О*** ын урьдчилан цагдан хоригдсон долоо хоногийн нэг хоног тус бүрийг албадан ажил хийлгэх ялын найман цагтай тэнцүүлж, ялын хугацаанд оруулан тооцсугай. 

7.    Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.О*** аас 250 000 \ Хоёр зуун тавин мянган\ төгрөгийг гаргуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын ***  дугаар багийн .. тоотод оршин суух хохирогч С.С***  \РД:*** .\-т олгосугай.

8.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.О*** т урьд авсан авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

9.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

10.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ч.О*** т урд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Т.ЭНХЖАРГАЛ