| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 128/2025/0613/З/Н |
| Дугаар | 221/МА2026/0417 |
| Огноо | 2026-06-17 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2026/0417
Д.Г нарын 9 иргэний нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Цэцэгмаа
Илтгэсэн шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.Б, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л
Нэхэмжлэгч: Д.Г, Б.И, Г.Ч, Г.Х, Б.У, Д.А, Г.А, Ж.Ц, О.Б
Хариуцагч: нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга, нийслэлийн Ерөнхий архитектор
Гуравдагч этгээд: “М” ХК
1. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Д.Г-с “нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/1426, А/1430 дугаар”, нэхэмжлэгч Г.Ч-с “нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1433, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/1492 дугаар”, нэхэмжлэгч Б.И-с “нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1428, А/1431 дугаар”, нэхэмжлэгч Г.Х-с “нийслэлийн Засаг даргын 2024 оны 1 дугаар сарын 04-ний өдрийн А/1435 дугаар”, нэхэмжлэгч Б.У-с “нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1432/ А/1434 дугаар”, нэхэмжлэгч Д.А-с “нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1365 дугаар”, нэхэмжлэгч О.Б-с “нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1367 дугаар”, нэхэмжлэгч Г.А-с “нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1368 дугаар”, нэхэмжлэгч Г.Х-с “нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1366 дугаар захирамжуудын авто замын трасстай давхцалгүй хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг тус тус нийслэлийн Засаг даргад холбогдуулан,
1.2. Нэхэмжлэгч 9 иргэнээс нийслэлийн Замын хөгжлийн газрын даргад холбогдуулан “нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2401020165 дугаартай Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоолгох, “М” ХК-д Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар олгосон газрын хохиролд Д.Г-д 19,705,000 төгрөг, Б.И-д 22,085,000 төгрөг, Б.Ут 20,930,000 төгрөг, Г.Ч-т 22,715,000 төгрөг, Г.Х-т 23,030,000 төгрөг, Д.А-д 27,405,000 төгрөг, Г.А-д 23,275,000 төгрөг, О.Б-д 18,410,000 төгрөг, Ж.Ц-д 9,835,000 төгрөгийг тус тус гаргуулах”,
1.3. Нэхэмжлэгч 9 иргэнээс нийслэлийн Ерөнхий архитекторт холбогдуулан “нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/00-840 дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоолгож, “М” ХК-д Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоолгож, “М” ХК-д Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар олгосон газрын хохиролд Д.Г-д 19,705,000 төгрөг, Б.И-д 22,085,000 төгрөг, Б.У-т 20,930,000 төгрөг, Г.Чт 22,715,000 төгрөг, Г.Х-т 23,030,000 төгрөг, Д.А-д 27,405,000 төгрөг, Г.А-д 23,275,000 төгрөг, Г.Хт 11,550,000 төгрөг, О.Б-д 18,410,000 төгрөг, Ж.Ц-д 9,835,000 төгрөгийг тус тус гаргуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2026/0387 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчИ-д: Нэхэмжлэгч бөгөөд Г.Ч-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.Б, хариуцагч нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, Э.У, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан
Хэргийн индекс: 128/2025/0613/З/Н
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Г, Б.И, Г.Ч, Г.Х, Б.У, Д.А, Г.А, Ж.Ц, О.Б нар нь
1.1. нийслэлийн Замын хөгжлийн газрын даргад холбогдуулан “нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2401020165 дугаартай Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоолгох, “М” ХК-д Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар олгосон газрын хохиролд Д.Г-д 19,705,000 төгрөг, Б.И-д 22,085,000 төгрөг, Б.Ут 20,930,000 төгрөг, Г.Чт 22,715,000 төгрөг, Г.Хт 23,030,000 төгрөг, Д.Ад 27,405,000 төгрөг, Г.Ад 23,275,000 төгрөг, О.БИ-д 18,410,000 төгрөг, Ж.Цэд 9,835,000 төгрөгийг тус тус гаргуулах”,
1.2. нийслэлийн Ерөнхий архитекторт холбогдуулан “нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/00-840 дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоолгож, “М” ХК-д Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоолгож, “М” ХК-д Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар олгосон газрын хохиролд Д.Г-д 19,705,000 төгрөг, Б.И-д 22,085,000 төгрөг, Б.Ут 20,930,000 төгрөг, Г.Чт 22,715,000 төгрөг, Г.Хт 23,030,000 төгрөг, Д.Ад 27,405,000 төгрөг, Г.Ад 23,275,000 төгрөг, Г.Хт 11,550,000 төгрөг, О.БИ-д 18,410,000 төгрөг, Ж.Цэд 9,835,000 төгрөгийг тус тус гаргуулах”
1.3. Нийслэлийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэгч Д.Г-с “нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/1426, А/1430 дугаар”, нэхэмжлэгч Г.Чээс “нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1433, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/1492 дугаар”, нэхэмжлэгч Б.Иаас “нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1428, А/1431 дугаар”, нэхэмжлэгч Г.Хаас “нийслэлийн Засаг даргын 2024 оны 1 дугаар сарын 04-ний өдрийн А/1435 дугаар”, нэхэмжлэгч Б.Уээс “нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1432/ А/1434 дугаар”, нэхэмжлэгч Д.Ааас “нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1365 дугаар”, нэхэмжлэгч О.Б-с “нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1367 дугаар”, нэхэмжлэгч Г.Агээс “нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1368 дугаар”, нэхэмжлэгч Г.Хаас “нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1366 дугаар захирамжуудын авто замын трасстай давхцалгүй хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг тус тус гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2026/0387 дугаар шийдвэрийн
1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.8, 48 дугаар зүйлийн 48.2, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А, О.Б, Г.А, Ж.Ц, Г.Х нарын нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/1365, А/1366, А/1367, А/1368, А/1369 дүгээр захирамжуудын авто замын трасстай давхцалгүй хэсгийг, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Г, Г.Ч, Б.И, Г.Х, Б.У, Д.А, О.Б, Г.А, Ж.Ц нараас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/1426, А/1428, А/1430, А/1431, А/1432, А/1433, А/1434, А/1435 дугаар, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/1492 дугаар захирамжуудын авто замын трасстай давхцалгүй хэсгийг тус тус хүчингүй болгож,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Ган-Оч, Г.Ч, Б.И, Г.Х, Б.У, Д.А, О.Б, Г.А, Ж.Ц нарын нийслэлийн Замын хөгжлийн газрын даргад холбогдуулан гаргасан “нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2401020165 дугаартай Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоолгох, “М” ХК-д Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар олгосон газрын хохиролд Д.Г-д 19,705,000 төгрөг, Б.И-д 22,085,000 төгрөг, Б.Ут 20,930,000 төгрөг, Г.Чт 22,715,000 төгрөг, Г.Хт 23,030,000 төгрөг, Д.Ад 27,405,000 төгрөг, Г.Ад 23,275,000 төгрөг, О.БИ-д 18,410,000 төгрөг, Ж.Цэд 9,835,000 төгрөгийг тус тус гаргуулах”, нийслэлийн Ерөнхий архитекторт холбогдуулан гаргасан “нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/00-840 дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоолгож, “М” ХК-д Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоолгож, “М” ХК-д Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар олгосон газрын хохиролд Д.Г-д 19,705,000 төгрөг, Б.И-д 22,085,000 төгрөг, Б.Ут 20,930,000 төгрөг, Г.Чт 22,715,000 төгрөг, Г.Хт 23,030,000 төгрөг, Д.Ад 27,405,000 төгрөг, Г.Ад 23,275,000 төгрөг, Г.Хт 11,550,000 төгрөг, О.БИ-д 18,410,000 төгрөг, Ж.Цэд 9,835,000 төгрөгийг тус тус гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.Б нь давж заалдах гомдолдоо “Анхан шатны шүүх хохирлыг нийслэлийн Ерөнхий архитектор болон нийслэлийн Замын хөгжлийн газар нар нь хариуцахгүйгээс гадна газар эзэмших эрхийг цуцалсан асуудлаар нийслэлийн Засаг даргаас иргэний журмаар нэхэмжлэх боломжтой гэж тус тус дүгнэсэн. Сүүлд нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж дүгнэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан гэх үндэслэлүүдээр гомдол гаргасан.
Тогтоох хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь заалтыг хэрэглэсэн боловч үндэслэх хэсэгт мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг дурдаж хүлээн авахаас татгалзсан байдаг. Манай зүгээс үүнийг техникийн алдаа гарсан байх гэж ойлгож байгаа. Нэхэмжлэгч нарын зүгээс 2025 оны 08 дугаар сард захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Уг захирамжийг эс зөвшөөрч давж заалдах гомдлоо гаргасны дагуу давж заалдах шатны шүүхийн 09 дүгээр сарын 09-ний өдрийн 777 тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2-т тус тус заасан зохицуулалтуудын дагуу мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэж хариуцагч талаас нэхэмжилсэн байгаа. Цаг хугацааны хувьд 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын замын даалгавар гарснаас хойш 10 өдрийн дараа нийслэлийн Ерөнхий архитекторын ажлын даалгавар батлагдсан. Гуравдагч этгээдийн зүгээс 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр замын даалгавар олгуулах хүсэлтийг холбогдох захиргааны байгууллагад гаргасан. Энэ хугацаанд нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх хүчинтэй байсан. Гэтэл миний үйлчлүүлэг нараас бусадтай нь уулзаад хохирлыг барагдуулаад явсан баримт хавтас хэрэгт авагдсан.
Дээр нь газар эзэмших эрх 2025 оны 12 дугаар сар хүртэл хүчинтэй буюу дуусаагүй байхад 11 дүгээр сард авто замын даалгавар олгосон нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нь хохирлыг бүрэн хариуцах үндэслэлтэй. Хэрэв уг замын даалгавар батлагдаагүй, эсхүл өөр байдлаар шийдсэн бол анхан шатны шүүх шийдвэрийн дагуу нэхэмжлэгч нарын эрх бүрэн сэргээд газраа ашиглаад явах боломж бүрдэх байсан. Иймд уг замын даалгавраас болж нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь хангуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байдаг.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 79 дүгээр зүйлийн 79.3, 79.4, 79.5-д тус тус заасан зохицуулалтуудыг хэрэгжүүлэх байгууллага нь нийслэлийн Ерөнхий архитектор болон нийслэлийн Замын хөгжлийн газар юм. Гэтэл эдгээр байгууллагууд нь дээрх зохицуулалтуудыг хэрэглэлгүйгээр зөрчсөн.
Мөн Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2-т тухайн ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, геодезийн цэгүүдийг захиргааны байгууллагад хүлээлгэж өгөхөөр заасан ба уг бүрдүүлбэрийг гуравдагч этгээдийн зүгээс захиргааны байгууллагад хүсэлт гаргахдаа бүрдүүлж өгөөгүй байдаг. Нэхэмжлэгч нарын зүгээс тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар тухайн газар дээр нь хэмжилт хийлгэж, метр квадратын хэмжээг нарийвчлан гаргасан тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй”,
3.2. Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л нь давж заалдах гомдолдоо “Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхийн зүгээс нэхэмжлэгч нарт авто замын трасстай хэсгээс үлдэж буй хэсгийн газар эзэмших эрхийг нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл замын трассын хэмжээ хэдэн метр квадратад байрлах, үүнтэй холбогдох баримтууд хавтаст хэрэгт байхгүй, газар эзэмших эрх нь сэргэсэн тохиолдолд ашиглах боломжгүй буюу тодорхойгүй нөхцөл байдал тогтоогддог. Иймд хариуцагчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан нотлох зарчим зөрчигдсөн гэж үзэж байна.
Мөн тухай авто замын трасс төлөвлөлтийн даалгавар хэдэн метр квадрат хэмжээтэй, яаж батлагдсан гэх баримтууд нийслэлийн Засаг даргаас гарах боломжгүй талаар өмнө нь тайлбарлаж байсан. Дээр нь замын давхцалтай холбоотой баримтыг хариуцагч байгууллагуудаас гаргах бүрэн боломжтой байсан боловч захиргааны хэргийн шүүх энэ ажиллагаануудыг хийж гүйцэтгээгүй.
Үүнээс гадна нэхэмжлэгч талын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасан захиргааны актыг гаргасан өдрөөс хойш хүчингүй болгох таван жилийн хугацаа хэтэрсэн гэх тайлбар хэлсэн. Харин шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн газар эзэмших эрх үүссэний дараа замын трасс тавигдахаар ажил нь эхэлсэн гэх агуулгаар тайлбарласан нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримтуудаас харвал нэхэмжлэгчийн газар эзэмших эрх үүсэхээс өмнө замтай холбоотой асуудал хэлэлцэгдэж эхэлсэн нь харагддаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.Г, Б.И, Г.Ч, Г.Х, Б.У, Д.А, Г.А, Ж.Ц, О.Б нар нь
2.1. нийслэлийн Замын хөгжлийн газрын даргад холбогдуулан “нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2401020165 дугаартай Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоолгох, “М” ХК-д Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар олгосон газрын хохиролд Д.Г-д 19,705,000 төгрөг, Б.И-д 22,085,000 төгрөг, Б.Ут 20,930,000 төгрөг, Г.Чт 22,715,000 төгрөг, Г.Хт 23,030,000 төгрөг, Д.Ад 27,405,000 төгрөг, Г.Ад 23,275,000 төгрөг, О.БИ-д 18,410,000 төгрөг, Ж.Цэд 9,835,000 төгрөгийг тус тус гаргуулах”,
2.2. нийслэлийн Ерөнхий архитекторт холбогдуулан “нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/00-840 дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоолгож, “М” ХК-д Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоолгож, “М” ХК-д Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар олгосон газрын хохиролд Д.Г-д 19,705,000 төгрөг, Б.И-д 22,085,000 төгрөг, Б.Ут 20,930,000 төгрөг, Г.Чт 22,715,000 төгрөг, Г.Хт 23,030,000 төгрөг, Д.Ад 27,405,000 төгрөг, Г.Ад 23,275,000 төгрөг, Г.Хт 11,550,000 төгрөг, О.БИ-д 18,410,000 төгрөг, Ж.Цэд 9,835,000 төгрөгийг тус тус гаргуулах”
2.3. Нийслэлийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэгч Д.Г-с “нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/1426, А/1430 дугаар”, нэхэмжлэгч Г.Чээс “нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1433, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/1492 дугаар”, нэхэмжлэгч Б.Иаас “нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1428, А/1431 дугаар”, нэхэмжлэгч Г.Хаас “нийслэлийн Засаг даргын 2024 оны 1 дугаар сарын 04-ний өдрийн А/1435 дугаар”, нэхэмжлэгч Б.Уээс “нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1432/ А/1434 дугаар”, нэхэмжлэгч Д.Ааас “нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1365 дугаар”, нэхэмжлэгч О.Б-с “нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1367 дугаар”, нэхэмжлэгч Г.Агээс “нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1368 дугаар”, нэхэмжлэгч Г.Хаас “нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1366 дугаар захирамжуудын авто замын трасстай давхцалгүй хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж заасан.
3.1. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах”, 121.3.4-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон” гэсэн үндэслэлд хамаарч байвал давж заалдах шатны шүүхээс уг зөрчлийг арилгуулахаар анхан шатны шүүхэд буцаахаар байна.
3.2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
4. Тодруулбал, анхан шатны шүүх “... дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Г, Г.Чулуунчимэг, Б.И, Г.Х, Б.У нараас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/1426, А/1430, А/1428, А/1431, А/1432, А/1433, А/1434, А/1435 дугаар, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/1492 дугаар захирамжуудын авто замын давхцалгүй хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэж нэхэмжлэгч 9 иргэнээс нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч дээрх иргэдийн эзэмшиж байсан газар нь гуравдагч этгээд “М” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд гүйцэтгэж байгаа Архивчдын гудамжны авто замаас 27 дугаар нэгж хороолол хүртэлх 2 урсгалтай 4 эгнээ авто зам буюу Өлзийтийн замаас хотхон хүртэлх 1,23 км шинээр баригдах авто замын трасстай тус тус ямар хэмжээгээр давхцаж байгааг хөдөлбөргүй тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
4.1. Өөрөөр хэлбэл, шүүхээс маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/1426, А/1428, А/1430, А/1431, А/1432, А/1433, А/1434, А/1435 дугаар, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/1492 дугаар захирамжуудын авто замын трасстай давхцалгүй хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч нарын газар авто замын трасстай ямар хэмжээгээр давхацсан болон давхцалгүй үлдэх хэсэг нь ямар хэмжээтэй болохыг тогтоосон баримт, шинжээчийн дүгнэлт байхгүй нь шүүхийн шийдвэр бодит байдалд биелэгдэхгүй байх нөхцөлийг үүсгэж байна.
Энэ талаарх хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.
4.2. Түүнчлэн, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т “бусдын эзэмшил газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах” гэж зааснаар хэрэв шүүхээс маргаан бүхий захирамжуудыг газрын давхцалгүй хэсгээр нь хүчингүй болгох тохиолдолд газрын давхцалтай хэсгийг тусгай хэрэгцээнд авсантай холбоотой нөхөн олговрын асуудал яригдах тул энэ талаарх асуудлыг тогтоосны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан шүүх нотлох зарчимд нийцнэ.
Иймд дээрх зөрчлийг арилгаж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэх нь шүүх нотлох зарчимд нийцэх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2026/0387 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжИ-д төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ